Дуучин Бейонсе өчигдөр /2023.05.17/ Уэльсийн нийслэл Кардифф хотод тоглолтоо хийсэн. Принципалити цэнгэлдэх хүрээлэнд болсон Бейонсегийн тоглолтыг 60 мянга орчим хүн үзжээ.
Тэгвэл тоглолтыг үзэхээр ирсэн олон мянган шүтэн бишрэгч царай таних камерт дүрсээ үлдээжээ. Эдгээр камер нь эрэн сурвалжлагдаж буй хүмүүсийг илрүүлэхэд туслана гэх боловч хүний эрхийн байгууллагууд үүнд шүүмжлэлтэй хандаж байна. Цагдаагаас мэдэгдсэнээр, хэрвээ та эрэн сурвалжлагдаж буй хүмүүсийн жагсаалтад байхгүй бол биометрийн мэдээллийг хадгалахгүйгээр шууд устгана.
Энэ технологийг зохицуулах дүрэм журам нь шинэ хуулиар суларч болзошгүй аж. Европын хууль тогтоогчид саяхан олон нийтийн газарт шууд царай таних камер ашиглахыг хориглох санал гаргасан.
Энэ хэрэгтэй холбоотойгоор "BBC" агентлаг Бейонсегийн тоглолт болох бусад хотод ч бас царай таних технологи ажиллуулах эсэхийг тодруулжээ. Шотландын цагдаа нар энэ технологийг ашигладаггүй гэж мэдэгдсэн бол Нортумбриягийн цагдаа тайлбар өгөхөөс татгалзсан байна.
Царай таних технологийг хаан III Чарльзын хаан ширээнд залрах ёслолын үеэр мөн ашиглажээ. Энэ нь Британийн түүхэнд хамгийн олон хүнийг царай таних технологиор шүүсэн явдал болж, иргэд, олон нийт дургүйцлээ илэрхийлсэн юм.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ