Монголын банкны секторын хамгийн том байгууллагын банк Худалдаа, хөгжлийн банкны хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг албан ёсоор эхлүүлэх цан цохих ёслолын арга хэмжээ Монголын хөрөнгийн биржид боллоо.
Тус арга хэмжээний үеэр ХХБ-ны Гүйцэтгэх захирал О.Орхон “Стратегийн хөрөнгө оруулагчдаас татан төвлөрүүлэх хэмжээ дүүрсэн” тухай мэдэгдэв. Ийнхүү үргэлжлүүлэн олон нийтэд санал болгож буй хувьцааны анхдагч зах зээлийн арилжаа эхэлж байна. Мөн тус үйл явдалтай зэрэгцэн Монгол Улсын Засгийн газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас жил бүр тодруулдаг ТОП-100 аж ахуйн нэгжид Худалдаа хөгжлийн банк зургаад эрэмбэлэгджээ.
Худалдаа хөгжлийн банк нь Монгол Улсын шилдэг олон улсын банк бөгөөд хамгийн том байгууллагын банк. Мөн олон улсын зах зээлд 5 удаа бонд гаргасан анхны бөгөөд цорын ганц арилжааны банк билээ. Олон улсад танигдсан, хүлээн зөвшөөрөгдсөн банк учир зөвхөн дотоод төдийгүй гаднын хөрөнгө оруулагчид ч хувьцааг ихээхэн сонирхож байгаа юм. Банкны нийт хөрөнгө анх удаа 10 их наяд хүрсэн. Мөн хүүгийн орлого эхний улирлын байдлаар 7.2% нэмэгдэж 163.8 тэрбум төгрөгт хүрснээр ашиг 45% өсөж 47.4 тэрбум төгрөг болоод байна.
Хувьцааны тухай: Олон нийтэд нийт хувьцааныхаа 5% буюу 2,530,047 ширхэг хувьцааг нэгж бүрийг нь 33,000 төгрөгөөр санал болгосон.
Татан төвлөрүүлэлт: 83.5 тэрбум төгрөг
Хугацаа: 2023.05.18 – 05.23
Үнэлгээ: Хөндлөнгийн үнэлгээний байгууллага “БДО Аудит” ХХК банкны зах зээлийн үнэ цэн 1.49 их наяд төгрөгөөс 1.77 их наяд төгрөгийн хооронд буюу нэгж хувьцааны зах зээлийн үнэ нь 29,481- 35,055 төгрөг байх үндэслэлтэй гэж дүгнэжээ.
Зарцуулалт: Ногоон банк болох стратегийн хүрээнд тогтвортой санхүүжилтэд зарцуулна. Тодруулбал, Байгууллагын ногоон зээлийн санхүүжилтэд 50%, ЖД бизнес эрхлэгчдэд 30%, иргэдэд 20% тус тус зарцуулах төлөвлөгөөтэй.
Үндсэн андеррайтер: Mirae Asset Securities Mongolia UTsK
Туслах андеррайтер: TDB Securities SC
Мөн Та өөрийн харилцдаг бусад үнэт цаасны компаниудаар дамжуулан захиалгаа өгөх боломжтой.
Дэлгэрэнгүй мэдээллийг ipo.tdbm.mn сайтаас аваарай.
ХӨГЖИЛД ХАМТДАА
Холбоотой мэдээ