Украины нийслэл Киев хот тавдугаар сар гарснаас хойш ес дэх удаагаа агаарын цохилтод өртөв. Лхагва гаригт болсон энэхүү цохилтын улмаас дор хаяж найман хүн нас барж, 17 хүн гэмтэж бэртлээ. Нас барсан хүмүүсийн дунд таван настай хүү байсан. Киев хотоос гадна Украины төв хэсгийн Винница, Хмельницкий, Житомир мужуудад дэлбэрэлтийн чимээ сонсогдов.
ОХУ-ын арми Каспийн тэнгис дэх стратегийн бөмбөгдөгч онгоцноос пуужингийн цохилт өгсөн гэж Киевийн Цэргийн захиргааны дарга Серхий Попко хэллээ. Энэ нь далавчит пуужин байж магадгүй аж. Халдлагын дараа ОХУ-ын арми Киевийн дээгүүр тагнуулын дронуудаа нисгэжээ.
Украины арми сүүлийн үед байлдааны бэлэн байдлаа улам өндөржүүлснийг барууныхан онцолж байна. Тухайлбал, танк, байлдааны машинуудаа нэмэлтээр байрлуулснаас гадна минагүйжүүлэх, гол мөрний дээгүүр гүүр барих, алсын тусгалын байд цохилт өгөх зэрэг арга хэмжээ авч байна. Украин дахь Оросын хамгаалалтын шугам асар их хэмжээний минатай талбайгаар хамгаалагдсан байж болзошгүй аж.
Мөн Украины аливаа довтолгооны амжилтын газар нутгийн хэмжээгээр бус байлдааны стратегиэ эргэж харахыг Путинд ятгаж чадсан эсэхээр хэмжигдэх ёстой гэж үзэж байна.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ