Хятадын энхийн зуучлагч Украинд очжээ

Хятадын энхийн зуучлагч Украинд очжээ

Хятадын энхийн зуучлагч Украинд очжээ

Хятадын засгийн газрын тусгай төлөөлөгч Ли Хуй тавдугаар сарын 16-17-ны өдрүүдэд Украинд очиж, Ши Жиньпиний санаачилсан энхийн төлөвлөгөөний талаар ярилцжээ. ОХУ-д 10 жил Элчин сайдаар ажилласан гэдгээрээ алдартай Ли Хуйг Украины гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба хүлээн авч уулзсан байна.

Түүний айлчлалыг Украины ерөнхийлөгч Владимир Зеленский болон Хятадын дарга Ши Жиньпин нар өнгөрсөн дөрөвдүгээр сарын 26-нд утсаар ярих үеэрээ тохиролцсон аж. Тодруулбал, Хятадын талаас тусгай төлөөлөгчөө Украинаас гадна Орос, Польш, Франц, Герман зэрэг бусад улс руу илгээж, дайныг зогсоох талаар хэлэлцээ хийхээр тохиролцсон юм. 

"Талууд Украин, Хятадын хоёр талын түвшинд болон олон улсын байгууллагын хүрээнд хамтын ажиллагааны тулгамдсан асуудлууд, тэр дундаа Оросын түрэмгийллийг зогсоох арга замын талаар ярилцсан" гэж Кулеба мэдэгжээ. Тэрбээр Хятадын тусгай төлөөлөгчдөд Украины бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх үндсэн дээр тогтвортой, шударга энх тайвныг сэргээх зарчмын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн байна. Мөн Украин газар нутгаа алдах нөхцөлтэйгөөр дайныг царцаах ямар ч саналыг хүлээж авахгүй гэдгийг тэрбээр онцолжээ.

Украины ерөнхийлөгчийн дэвшүүлсэн энх тайвны томъёолол, Хар тэнгисийн үр тарианы санаачилгыг хэрэгжүүлэх, цөмийн аюулгүй байдлыг хангах болон олон улсын бусад чухал хүчин чармайлтад Хятад улс оролцох шаардлагыг сайд онцлон тэмдэглэв. Талууд Украин, Хятадын хоёр талын харилцааг урт хугацаанд хөгжүүлэх талаар тус тусад нь ярилцаж, хоёр талын болон олон улсын мөрийн хөтөлбөрийн гол асуудлаар яриа хэлэлцээг нэмэгдүүлэхээр тохиролцжээ. 

Ли Хуй нь Хятад улсаас ОХУ-д суух Элчин сайдаар 2009-2019 оны хооронд ажилласан.

ЭХ СУРВАЛЖ: UKRAYINSKA PRAVDA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ши жин пиний орос гөлөг пу тин ва 2023-05-18 202.55.188.126

Хуанди Ши өөрийн боол босгоны шороо оросуудыг юучгүй сүйрч ялагдхаас нь аврах гэж элч Ли Хуйг илгээжээ. Яг л 1690 онд Халх -Ойрдын хооронд Кан Ши хааны барьж байсан тактикийг Ши хуанди хийж бна. Гэхдээ тэ.нэг иван орос дуус дуус болжээ. Учир нь БУРХАН сөнөөн устах хүндээ мэргэн ухаан хайрладаггүй гэдэг.

Avatar

Нэргүй 2023-05-18 59.153.113.41

Манай малууд бас их хөөрцөглөж бна даа ! Орос гээ л намираад…. дайнч, фашист болчоод байгаагий нь ойлгодоггүй ээ ! Фашист оросууд, дагалдан далдаганасан үхэр монголчууд үхэж дуусах болтугай !
Үхэж бас чадахгүй ээ, Оросыг бууж өхөөр цөмөөрөө Украйныг дэмжигчид болно доо Зх кх кх

Avatar

зочин 2023-05-18 64.119.26.24

Дайсагнагч орон, яг манай хил дээр цэргийн базууд байгуулж, цэрэг з****г бөөгнөрүүлж, цөмийн пуужин зоож, улс орныг устгахаар илт заналхийлбэл яаж вэ. Эх орноо дайснаас хамгаалах гэж л оролдоно. ОХУ-д яг ийм байдал тохиолдож байна.МөнУкраин дэх 20 сая орос иргэдийг ялгаварлан гадуурхаж,төрлөх хэлээрээ сонсох ярих сурах хэрэглэхийг хоглон эсэргүүцэгчдийн эсрэг геноцид үйлдэж 16000 иргэдийг хөнөөв.Монголын ардчилагчид гэгчид харгисаар алдаршсан нацистүүдийг дэмжиж ОХУ-д дайсагнаад байна уу даа

Avatar

зочин 2023-05-18 64.119.26.24

Дайсагнагч орон, яг манай хил дээр цэргийн базууд байгуулж, цэрэг з****г бөөгнөрүүлж, цөмийн пуужин зоож, улс орныг устгахаар илт заналхийлбэл яах вэ. Эх орноо дайснаас хамгаалах гэж л оролдоно. ОХУ-д яг ийм байдал тохиолдож байна.МөнУкраин дэх 20 сая орос иргэдийг ялгаварлан гадуурхаж,төрлөх хэлээрээ сонсох ярих сурах хэрэглэхийг хориглон эсэргүүцэгчдийн эсрэг геноцид үйлдэж 16000 иргэдийг хөнөөв.Монголын ардчилагчид гэгчид харгисаар алдаршсан нацистүүдийг дэмжиж ОХУ-д дайсагнаад байна уу даа

Avatar

Нэргүй 2023-05-18 202.21.107.14

УКРАЙН УЛС БҮР МӨСӨН СӨНӨЖ БАЙЖ ДУУСНА …

Avatar

ЗОЧИН 2023-05-18 202.9.46.106

Украин газар нутгаа алдах нөхцөлтэйгөөр дайныг дуусгахаас өөр арга зам байхгүй гэдгийг энэ хятад ойлгохгүй байгаа юм байхдаа

Avatar

Зочин 2023-05-18 64.119.26.24

Барууны хөрөнгөтнүүд ОХУ,дараа нь БНХАУ,,тэгээд тусгаар тогтнолын төлөө тэмцэгч бусад орны төрийг сулруулж устгах улмаар дэлхийд ноёрхолоо тогтоох гол зорилтоосоо хэзээ ч ухрахгүй.Украинд барууны гар хөл болох ,нацистүүд төрийг нь зайдагнаж байгаа үед ОХУ бусад оронд ирэх аюул хэзээ ч арилахгүй.Иймд одоогийн нөхцөлд сөргөлдөөн зогсоох асуудлыг шийдэрлэхэд тун хүнд.Харин АНУ болон бусад улсад одоогийн төр өөрчлөгдөж., бодлого нь зөөлрөх үед сөргөлдөөн зогсоох чиглэлээр ахиц гарч болзошгүй

Avatar

Зочин 2023-05-18 202.21.100.210

Чи чинь овоо гар уу үгүй юу. Хүмүүсийн очихыг хүсэн мөрөөддөг төртэй улсуудыг өөрчлөхөөр бид тэгээд юу мөрөөдөх юм бол

Avatar

Нэргүй 2023-05-18 103.212.119.182

ойрын хэдэн өдөр оросууд Киев руу хүчтэй пуужин харвасан. Энэ хэдийгээ нухах гэж байсан юм байхдаа

Avatar

Нэргүй 2023-05-18 64.119.26.24

Барууны олон орон,НАТО-гийн цэргийн бүлэглэл ОХУ-ыг задалж устгах зорилгоор Украинд асар их хүч з****г техник хаяж хуримтлуулж байна.Зөвхөн хөлсний цэргийн нь тоо 700 мянга гаруй болж .нисэгчгүй онгоц аппаратын тоо 10000 давсан гэх. Мөн Алсын тусгалтай пуужин болон орчин үеийн танк нисэх онгоц бусад з****г хэрэгсэл техник нийлүүлэх ажиллагаа эрс идэвхжижээ.

Avatar

Зочин 2023-05-18 64.119.26.24

Гэвч оросын тагнуулчид амжилттай ажиллаж, баруунаас ирэх зэр зэвсгийг фронтод хүрэхээс өмнө устгах ажиллагааг амжилттай хэрэгжиж байна Тухайлбал 5-р сарын 15-н Америкаас ирсэн радиолакацийн станц,пуужин хөөргөх 5 суурь зэрэг нийт нэг тэрбум гаруй долларын үнэ бүхий з****г техникийгийг Кинжал пуужингийн ганц удаагийн цохилтоор устгасаныг мэдээлэв. Ийм байдлаар дайсны талд өдөр бүр цохилт өгч хүч чадлыг нь барж байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж