"Цалин, тэтгэвэр нэмнэ гэж байж л та нар ҮХ-ийн өөрчлөлтөө хийнэ"

Live"Цалин, тэтгэвэр нэмнэ гэж байж л та нар ҮХ-ийн өөрчлөлтөө хийнэ"

"Цалин, тэтгэвэр нэмнэ гэж байж л та нар ҮХ-ийн өөрчлөлтөө хийнэ"
16:00
2023-5-18

2024 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэж байна

Жавхлан УИХ намрын чуулган нээлт гишүүд (30 of 76)

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.04.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж байна. 

Сангийн сайд Б.ЖАВХЛАН:

-Монгол Улс нүүрсээ ил тод арилжаалж эхэлснээр байгалийн баялгийн үнэ цэнэ нэмэгдэж Монгол Улсад орох валютын урсгал нэмэгдэж байна. Үүний үр дүнд 2023 оны нэгдүгээр улиралд нэг тэрбум ам.долларын алдагдалтай байсан төлбөрийн тэнцэл энэ оны нэгдүгээр улиралд 79.6 сая ам.долларын ашигтай болж улмаар 2.4 тэрбум ам.долларт хүрч унаад гадаад валютын албан нөөц энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар 3.7 тэрбум ам.долларт хүрч өслөө. Дэлхий дахинд эрчим хүч болон үнийн өсөлт 2023 оны эхнээс саарсан. Мөн урд хөрш цар тахлын хатуу хөл хоригоо цуцалсан зэрэг нь манай улсын экспортын голлох бүтээгдэхүүний гадаад эрэлт болон үнэд эергээр нөлөөлж байна. Оюутолгойн далд уурхай эхэлж шинэ сэргэлтийн болон боомтын дэд бүтцийн томоохон төслүүдийн бүтээн байгуулалт эрчимжиж байна.

Засгийн газраас эдийн засгийг сэргээх чиглэлээр хэрэгжүүлж байгаа дээр дурдсан арга хэмжээнүүдийн үр дүнд эдийн засгийн өсөлт 2023 онд 6 хувьд хүрч, цар тахлын өмнөх үеийнхээс өсөхөөр байгаагийн зэрэгцээ энэ оны эцэс гэхэд төсвийн орлого төлөвлөсөн хэмжээндээ бүрэн хүрэх хүлээлттэй болж байна.

АН-ын бүлгийн дарга О.ЦОГТГЭРЭЛ:

-Сүүлийн хоёр жилийн улсын төсвийн тэлэлт ялангуяа чухал шаардлагагүй хөрөнгө оруулалтын ажлыг сонгуулийн жилийг угтан төсөвт суулган тууз хайчилсны горыг цэвэрлэх гэж дараагийн парламент хэрхэн зүдэрч байдгийг өдгөө бүгдээрээ харсаараа байна. Ирэх сонгуулиа биш улс орны ирээдүйг харж ирэх жилийн төсвийг төлөвлөх ёстой байгааг эрх баригчдад сануулъя. Сүүлийн жилүүдэд төсвийн орлого огцом өсч төсвийн тэнцвэржүүлсэн орлого 2024 онд 21 их наяд төгрөг болж 2023 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээс 2.1 их наяд төгрөгөөр нэмэгдэхээр харагдаж байна. Жилийн дотор хоёр их наядаар буюу энэ нь 2017 оныхтой харьцуулбал гурав дахин тэлсэн үзүүлэлт. Уул уурхай давамгайлсан төсөвтэй улс орон дэлхийн зах зээл дээрх үнийн таатай үед хуримтлал хийхийг эрмэлздэг. Манай Улс төсвийн тогтворжуулалт болон ирээдүйн өв сан байгуулж хуримтлал хийхээр хуульчилсан боловч өнөөдөр тус сангууд төсвийн алдагдал нөхөгч касс болон хувирлаа. Уул уурхай үнэ өсөнгүүт төсвийн зардлыг огцом өсгөх нь түүхий эдийн үнэ унаж эдийн засаг хумигдах ямар хүндрэл авчирдаг гашуун түүхийг өнгөрсөн жилүүдэд хамтдаа туулж өнгөрүүлсэн.

Гэвч бид үүнээс сургамж авалгүй ирэх жилийн төсвийг 20 их наяд давсан их тэлэлттэй, хоёр их наядаар тоологдох алдагдалтай, ДНБ-ий 35 хувь давсан хэмжээтэй байхаар тооцож байна.

Уул уурхай эрдэс баялгийн үнэ өсөх нь эргээд түүхий эдийн үнэ унаж эдийн засаг хумигдахад гашуун хүндрэл авчирдгийг бид мэднэ.

УИХ-ын гишүүн С.ЧИНЗОРИГ:

-Арилжааны банкнаас малчид зээл авахаар банкууд заавал малын индексжүүлсэн даатгалд хамрагд гэж шахаад хамруулаад байгаа гэх асуудлыг ярьж байна. Хоёрдугаарт, зах зээл худалдаа эрхлэгчид татварын тухай хуулиар орлого нь тодорхойлох боломжгүй иргэд гээд татварынхаа хөх дэвтрээр татвар төлөхөө больчихсон. Одоо жижиг худалдаа эрхэлж буй иргэдийг заавал тайлан гарга гэж шахдаг. Малчид ч гэсэн адилхан. 50 сая хүрэхгүй бизнес эрхлэгчид, малчдыг тайлан гарга гэж шахах хэрэг байна уу. Энийг би өчигдөр Сангийн сайдтай ярьсан. Орон сууц цалингийн зээл авсан иргэдийн үндсэн төлөлтийг барагдуулахгүй, зээлийн хүүг барагдуулчхаад үндсэн зээл төлөгдөхгүй байна. Энэ нь иргэдийг санхүүгийн хүндрэлд оруулж байгааг иргэд ярьж байна.

-Сангийн сайд Б.ЖАВХЛАН:

-Ойрдоо Засгийн газрын хуралдаанаа та бүхэн таслаагүй суугаад л байгаа шүү дээ. Та бид хоёр цуг төсвийн хүрээний мэдэгдлийг өргөн барьсан. Таны асуусан асуултад төсвийн хүрээний мэдэгдэлтэй холбоотой нэг ч зүйл байхгүй байна. Та төсвийн хүрээний мэдэгдэлд бүгдэд нь Засгийн газрын өмнөөс иргэд сонсогчдодоо хариулах бүрэн боломжтой.

-УИХ-ын гишүүн С.ЧИНЗОРИГ:

-Би Засгийн газрын гишүүнээ мэдэж байна. Засгийн газраас өргөн барьсан төслөө ч мэдэж байна. Тиймээс төсвийн хүрээний мэдэгдэлтэй холбоотой асуулт асуухгүй. Хөдөө орон нутгийн иргэдийн тавьж буй асуудлыг уламжилж байна.

Юм л бол Засгийн газрын гишүүн юу ч дуугарч болохгүй, "мянган үгний таглаа" гэдэг шиг байж болохгүй сайд нар.

Зээлтэй холбоотой асуудлыг Сангийн яам ярих хэрэгтэй. Далимдуулаад байж болохгүй.

УИХ-ын гишүүн Б.БАТ-ЭРДЭНЭ: 

-Горимын чанартай зүйл хэлье. УИХ-ын яаралтай тусгай чуулган хийх хэрэгтэй. Ерөнхийлөгч, тусгай байгууллагууд сууж байгаад өнөөдрийн тулгамдаад буй асуудлыг ярьж ямар арга хэмжээ авах гарц шийдлээ гаргамаар байна. Бодит байдалд энэ өвөлжилт хүндэрч хавар маш айхтар зутруу байлаа. Одоо ч зун болоогүй байна. Дээрээс нь цалин тэтгэвэртэй холбоотой асуудал байна. Цалингийн зөрүү их гарлаа.

УИХ-ын гишүүн Б.БАТТӨМӨР:

-Монгол Улсын 2024 оны төсөв орж ирж байна. Монголын эдийн засаг хоёр хөршөөс хамааралтай. БНХАУ-ын эдийн засаг 2024 онд 5 хувь, ОХУ-ын эдийн засаг 2.2 хувь, АНУ 1 нэг гэдэг тооцооллыг ОУВС-аас гаргажээ. Дэлхийн эдийн засагт гөрч буй эерэг нөлөөнөөс хамаараад манай улсын хувьд эерэг нөлөө гарах нь. Манай эдийн засаг 2024 онд 6.5 хувийн өсөлттэй гарах нь. Харамсалтай нь энэ өсөлт нэмэгдсэн өсөлтөд суурилдаггүй, үнийн өсөлтөөр илэрхийлэгддэг. Эдийн засгийн өгөөж улсад ард түмэнд байдаггүй. 2024 онд хоёр том эрсдэл байна. Нэгдүгээрт, инфляци, хоёрдугаарт дефольт байна. Эдийн засгийн өсөлтийн хэдэн хувь нь уул уурхайгаас хамаарч байна вэ? Бүтээмжийн өсөлт нь хэд байна вэ? Төсвийн орлого давж биелээд байдаг тэнцвэржүүлсэн орлого 1.1 их наядын ашигтай гарсан. Өнгөрсөн оны мөн үеэс 1.9 их наядаар давсан.

УИХ-ын гишүүн Д.ТОГТОХСҮРЭН:

-2023 он гарснаас хойш импорт, экспорт сэргэж эдийн засгийн үзүүлэлт сэргэсэн тал байгаа. Энэ нь голдуу уул уурхайд түшиглэсэн өсөлт. Тойрогтоо ажиллахад иргэдийн тавьж буй хамгийн чухал асуудал үнийн өсөлт байгаа юм. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ зарим нь зуун хувь өссөн. Импортоос хамааралтай барааны хувьд ойлгож болох ч дотоодын үйлдвэрлэлийн үнэ өндөр байна. Жишээ нь гурилын үнэ. Манай улсад үнийн өсөлтөд хийсэн судалгаа байна уу. ШӨХТГ үнийг хянадаг, Засгийн газраас авсан зүйл байна уу.

Б.Жавхлан сайд аа, 2024 онд цалин, тэтгэврийг ямар хэмжээнд нэмэгдүүлэхээр төлөвлөж байна вэ?

Зээлийн хүү өндөр байгаа нь бодлогын хүүтэй холбоотой. Зээлийн хүүг буулгах талаар ямар арга хэмжээ авах вэ? 2024 онд ханшийг хэдээр тооцож байна вэ?

Сангийн сайд Б.ЖАВХЛАН:

-Удахгүй есдүгээр сард 2024 оны төсвийг өргөн барихад цалингийн бодлогыг цэгцэлнэ. Засгийн газраас төрийн албан хаагч нарын цалин тогтвортой бөгөөд нэгдсэн бодлогоор барих боломжгүй байгаа энэ үед цэгцлэх нь хамгийн том асуудал. Уг нь ХНХЯ төрийн алба хаагч төдийгүй Монгол Улсын цалин, хөдөлмөрийн зах зээлийн бодлогыг чиглүүлж байх ёстой. Гэтэл бодлогын чадамжгүй болтлоо хуулиудаар тал тал тийш нь хүчгүйдүүлсэн. Зээлийн хүү бол цэвэр зах зээлийнхээ жамаар тогтдог. Бид 2019 оны жилийн эцсээр арилжааны банкны зээлийн хүү дунджаар 12 сарын 1 хувь руу орж ирж байсан. Гэсэн хэдий ч олон сорилт тулгарлаа. Цаашдаа эдийн засгаа тогтворжуулах, алдагдлаа бууруулахыг зорьж ажиллаж байгаа нь зээлийн хүүг бууруулах макро бодлого юм.

Эдийн засаг хөгжлийн сайд Ч.ХҮРЭЛБААТАР:

-Өрхийн бодит орлогыг бууруулж буй зүйл нь үнийн өсөлт. Үнийн өсөлтөд нэрвэгдээгүй айл өрх, иргэн гэж байхгүй. 2019 онд үнийн өсөлтийн 60 хувь нь гаднаас импортлогдож оруулж ирдэг байлаа. Одоо 50:50-ийн харьцаатай болж байна. Инфляци тавдугаар сарын 15-ны байдлаар 10.5 хувьтай байна. Энэ бодлогоо цааш нь хэвээр нь үргэлжлүүлбэл буулгах боломжтой. Зээлийн хүүг 2023 онд буулгана гэж худлаа амлаж чадахгүй.Зээлийн хүү буулгахад олон хүчин зүйл нөлөөлнө. Инфляци буухгүй бол зээлийн хүү буухгүй. Ханштай уялдана. Инфляцыг буулгах, ханшаа тогтворжуулах бодлого хэрэгжүүлж байж зээлийн буу бууна. Банкны салбарын реформ, гадаадын банкийг Монголд оруулж ирэх хууль эрх зүйн орчныг УИХ баталж өгсөн.

Энэ чиглэлээр нэлээд шуурхай ажиллаж, гаднын банкийг оруулж ирэх, өрсөлдөөн бий болгох, шинээр мөнгө татах зүйлийг эрчимтэй хийх ёстой.

Төгрөгийн ханш цаашдаа сулрах нөхцөл харагдахгүй байна. Валютын нөхцөл бүрдсэн, экспорт гайгүй, эдийн засгийн өсөлт өндөр байна. Тиймээс ханш унах нөхцөл байдал үүсэхгүй. Тэд гэж таамааргүй байна.

УИХ-ын гишүүн С.ОДОНТУЯА:

-Гишүүд ард түмэндээ загнуулаад асуудлаа ойлгож иржээ. Ер нь парламентаа чадавхжуулъя гэж байгаа юм. Сөрөг хүчний үгийг сонсч алдаа дутагдлаа засдаг байя. Орлого дээр 2017 оныхоос огцом гурав дахин өссөн үзүүлэлт харагдаж байна. Бид нар орлого их үедээ хуримтлал хийе гэж ярьдаг. Энэ ирээдүйн өв санд хуримтлал хийнэ гэж хуульчилсан боловч сангууд бүгд төсвийн алдагдлыг нөхөгч болоод хувирчихсан. Төсвийн зарлагад 2023 оны төсөв анх удаа 20 их наядын босго давжээ. 2017 оны зарлагыг гурав дахин үржүүлсэн шахуу зардал байгаа юм. Манай улс гайгүй орлого олохоор бүгдийг нь хамаа, намаагүй зарах юм. Биржийн асуудал үргэлжийн сайхан байх уу. Эрсдэлээ тооцсон уу.

Эдийн засаг хөгжлийн сайд Ч.ХҮРЭЛБААТАР:

-Нийтдээ биржээр 40 удаагийн арилжаагаар 1.2 сая тонн нүүрс хоёрдугаар сараас хойш зарсан. Биржээр зарахдаа өндөр үнэ хүргэж зарж байна. Хоёрдугаарт, ил тод байлгаж байна. Ашгийг ард түмэн хүртэж байгаа. Биржээр зарахыг хүсэхгүй байгаа хүмүүс олон. Биржийг "муулчих" санаатай хүмүүс их байна. УИХ Биржийн тухай хуулийг баталсан.

Энэ оны долдугаар сарын 1-нээс биржээр бүгдийг нь зарна. Зэс, жонш, цайр, төмөр, нүүрсээ зарна. Ингэж байж уул уурхай дагасан хардлагаа арилгана. УИХ биржийг тууштай дэмжсэнд баярлалаа.

Татварыг өөрчилнө гэж хувийн хэвшлийн нервээр тогломооргүй байна. Сайхан тогтвортой ажилламаар байна. Тэгж байж эдийн засаг хөгжинө. Сонгууль дөхсөн янз бүрийн популист амлалт хэрэггүй.

Сангийн сайд Б.ЖАВХЛАН:

-Төрийн алба, ялангуяа дунд дээд шатны дарга нарын илүү тансаг хэрэглээг танахаас хэмнэлтээ хийх ёстой.

-УИХ-ын гишүүн Ж.БАТ-ЭРДЭНЭ:

-Сайд нар хамгаалаад санал шүүмжлэлээ хэлдэг ч айхтар өөрчлөлт гарахгүй батлагддаг. Өрхийн орлого хөдөөд 16 хувиар буурсан бол хотод 7-8 хувиар буурсан. Иргэдийн цалин, тэтгэвэр барьцаалсан зээл нэмэгдсэн. Яг ямар хэмжээний орлого орж ирж байна вэ. Орлого өсөхийн хэрээр зарлага өсч байна. Гэхдээ инфляци, үнийн өсөлттэй холбоотой асуудлыг төсвийн хүрээний мэдэгдэлтэй дагалдуулан УИХ-ын тогтоол оруулж ирэх ёстой юм уу. Ямар нэгэн байдлаар асуудлыг шийдэл байх хэрэгтэй. Тэр тусмаа Сангийн сайд оруулж ирсэн төсвөө хамгаалаад гарах байх. Жил болгон намар нь тарган мах идээд, хавар нь мацаг бариад суух уу? Энэтэй холбоотой Хөдөө аж ахуйн яам, бодлогууд гарч ирэх ёстой юу.

2024 онд мах, гурилын үнийг барихад хэдэн төгрөг суусан юм уу. Нөөцийн мах бэлтгэлд мөнгө сууж л таарна. 

-Сангийн сайд Б.ЖАВХЛАН:

-Энэ удаа хязгаар орж ирж буй учраас үнэ тогтворжуулах гэдэг юм уу хөнгөлөлт, чөлөөлөлт урамшууллыг чиглэлийн яам нь төлөвлөж амжаагүй байна. 2024 оны төсвийг өргөн барихад нарийн задална. Энэ жилийн хувьд мах, гуриланд хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр явж байгаа. Үүнд 12.8 тэрбум төгрөгийг төсөвлөөд гүйцэтгэл нь гарч байна. Цаашдаа үнийн тогтолцоонд татвар төлөгчдийн мөнгөөр оролцдог байдлыг аль болох багасгах хэрэгтэй. Зах зээлд эцсийн дүндээ төр оролцох боломжгүй. 

-Сангийн сайд Б.ЖАВХЛАН:

-Энэ удаа хязгаар орж ирж буй учраас үнэ тогтворжуулах гэдэг юм уу хөнгөлөлт, чөлөөлөлт урамшууллыг чиглэлийн яам нь төлөвлөж амжаагүй байна. 2024 оны төсвийг өргөн барихад нарийн задална. Энэ жилийн хувьд мах, гурилд хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр явж байгаа. Үүнд 12.8 тэрбум төгрөгийг төсөвлөөд гүйцэтгэл нь гарч байна. Цаашдаа үнийн тогтолцоонд татвар төлөгчдийн мөнгөөр оролцдог байдлыг аль болох багасгах хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Ж.БАТ-ЭРДЭНЭ:

-Хөдөө аж ахуй тогтворжоогүй цагт бид махны үнийг тогтворжуулахад таван төгрөг тавихаас өөр арга байхгүй. Нийгмийн даатгалын багц хууль явж байгаа. Энэтэй холбоотой 700 тэрбум төгрөг туссан байгаа юу.

Сангийн сайд Б.ЖАВХЛАН:

-Нийгмийн даатгалын багц хууль хэлэлцэгдээд явж байна. Хууль яаж гарахыг хэлэх эрт байна. Гэхдээ улсын нэгдсэн төсөв дотроо хязгаар даваад орж ирж байна. Хууль ямар гарахаас үл хамаараад ямар зохицуулалт шаардлагатай байна энэ дотроо төлөвлөөд хугацаанд нь танилцуулна.

Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.ХҮРЭЛБААТАР:

-Хөгжлийн бодлогын бичиг баримтыг жилийн төлөвлөгөөтэй өгсөн. Урьд нь зүгээр арга хэмжээний жагсаалт байлаа. 2024 оны тэргүүлэх чиглэл буюу юунд гол анхаарлаа хандуулах юм бэ гэдгээ хийсэн. Жилийн төлөвлөгөөг энгийн хүнд ойлгомжтой хийсэн.

УИХ-ын гишүүн Д.БАТЛУТ:

-Өөдрөгөөр харсан төсөөлөл байна. 2021 оны мэдэгдлийг хэлэлцэж байх үед төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг ДНБ-ий эзлэх хувь 2024 онд 2 хувь байхаар төсөөлж тооцож оруулж ирсэн. Тэгтэл өнөөдрийн оруулж ирж буйгаар 2024 онд 2.8 хувьтай 2025 онд 2 хувьд хүрнэ гэж тооцжээ. Тооцоолол зөрчихсөн байна. Засгийн газар зорилтоо хангаж чадаагүй гэж ойлгож болох уу. ОУ-ын агентуудын судалгаагаар хөрөнгө оруулалтын эрсдэлтэй гэж гаргаж иржээ. Гэтэл Засгийн газар өрийн бодлогоо бууруулна гэж зорьж байгаа ч 2025,2026 онд өсгөөд тавьчихсан байна. Иргэдтэй уулзалт хийхэд тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө, инфляцитай холбоотой асуудлыг хөндөж байна. Хүүхдийн мөнгийг нөхөн олгох асуудал ямар түвшинд яригдаж байгаа вэ? Хэрэглээний үнийн өсөлтийг 8 хувьд хүргэх нь хэр бодитой вэ? 

Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.ХҮРЭЛБААТАР:

-Төсвийн хүрээнд тавигдсан тоо бүр агуулгатай. Биелүүлэхийн төлөө Засгийн газар ажиллах ёстой. Худлаа ярьж болохгүй. Инфляцыг 8 хувьд оруулахын төлөө ажиллана. Оруулчих болов уу гэж бодож байна. Ханш унах эрсдэл бага байна. Хувийн хэвшилд очдог саад бэрхшээлийг бууруулах бодлогын арга хэмжээг авахыг зорьж ажиллана.

УИХ-ын гишүүн Б.БАЯРСАЙХАН:

-2020-2025 оны үндсэн чиглэлд туссан асуудлыг асууя. Арц суурь боомтын ажлыг Засгийн газар хийж байгаа. 2006 он хүртэл Завханы иргэд мах, малаа гаргаад оронд нь бензин, хүнсний бүтэгдэхүүнээ оруулж ирдэг байсан боомтын зэрэглэлийг бууруулснаар өнөөдөр энэ боомт ямар ч ажиллагаагүй болсон. Завхан аймаг импортыг дэмжихгүй гэж хэлээд байгаа юм биш. Завханд бензиний үнэ 300-500 төгрөгийн ялгаатай байна. Ч.Хүрэлбаатар сайд аа, та Увс аймгийн иргэд шиг боломжоор хөрш аймгаа хангаж өгөөж ээ. Арцсуурь боомтыг нээх, зэрэглэлийг нэмэхэд анхаарч өгөөч. Завхан аймаг хөгжлийн том мега төслөөс дандаа яагаад хасагддаг юм бэ Ч.Хүрэлбаатар сайд, аа.

УИХ-ын гишүүн Б.ПҮРЭВДОРЖ:

-2010 онд Төсвийн тогтвортой байдлын хуулийг Чилийн сайн жишээн дээрээс авч ОУВС-ын зөвлөмжийн дагуу хэрэгжүүлсэн. Төсвийн тогтвортой байдлын хуулийн хүрээнд төсвийн хүрээний мэдэгдэл орж ирдэг. Төсвийн хүрээний мэдэгдэл жил бүрийн хавар батлуулдаг. Харамсалтай нь 2010 оноос эхлэн жил бүр төсвийн хүрээний мэдэгдэлдээ өөрчлөлт хийдэг. Намар төсөв орж ирэхэд дахиад өөрчлөлт хийдэг. Нийтдээ 13 удаа төсвийн хүрээний мэдэгдээ өөрчлөөд УИХ, Засгийн газар өөрсдөө тааруулаад бүх юм аа хийдэг. Энэ хуулийн дөрвөн том заалт байгаа. Төсвийн алдагдал хоёр хувиас хэтрэхгүй, Засгийн газрын өр хоёр хувиас хэтрэхгүй байна гэдэг. Гэтэл энийг өөрчлөөд төсөв дээрээ янз бүрийн зардлаа нэмэгдүүлсний гор нь өнөөдөр гарч байна. Чили шиг явсан бол хөгжих байлаа. Ирэх жил сонгуультай учраас намар төсвийн хүрээний мэдэгдлээ дахиад өөрчилнө. Тэгэхээр энийг хэлэлцэх ямар ч шаардлага алга. Энийг гишүүд ойлгож байгаа юм байхгүй. Юун нөгөө махны экспорт вэ?

Энэ жил жоохон экспорт, орлого нэмэгдсэн. Үндсэн хуулийн өөрчлөлтөө явуулах, эрх мэдлээ өөрсдөө авахын тулд хоёрдугаар хэлэлцүүлгийн өмнө "цалин тэтгэврийг нэмнэ" гэж байж л та нар Үндсэн хуулийн өөрчлөлтөө хийнэ. Ирэх жилийн сонгуулиар баахан юм нэмнэ. Тэгээд л нэг их ард түмэнд хайртай хүн болно. Сонгуулиар гарч аваад будилуулаад, завааруулдаг арга барилаар явж байна.

УИХ-ын гишүүн Д.ГАНБАТ:

-Иргэдийн амьдрал ахуй хүнд байна. УИХ-ын гишүүдийг очихоор л зовлон жаргалаа ярих юм л даа. Аргагүй л дээ. Өөрсдийн сонгосон төлөөлөл болохоор хамаг боддог санадаг юм аа ярьж байна. Нөхөн сэргээгдэхгүй уул уурхайн баялгийн үр дүнд 7.9 хувийн өсөлттэй байна. Хулгай зэлгийгээр гардаг байсан юм нь ил тод боллоо. Өчнөөн их нүүрс гардаг байсан юм байжээ. Төсвөө алдагдалгүй баталж болдоггүй юм уу. Алдагдлын зөрүүг ард түмэн үүрч байна. Хувийн хэвшил ямар орон зайд ажлаа хийх юм бэ. Үлдэж байгаа жилд нээх өөрчлөлт байхгүй юм байна.

 
15:00
2023-5-18

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ

УИХ-ын хаврын ээлжит чуулганы өнөөдрийн  /2023.05.18/ хуваарийг хүргэж байна.

ХОЁР.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН

1

Төсвийн байнгын хороо

·      Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл /Засгийн газар 2023.05.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/

·      Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төсөл /Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

09.00

“Их Эзэн Чингис хаан”

2

Инновац, цахим бодлогын байнгын хороо

·      Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл /Засгийн газар 2023.05.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/

·      Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төсөл /Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

10.00

“Жанжин Д.Сүхбаатар”

3

Төрийн байгуулалтын байнгын хороо

·      Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл /Засгийн газар 2023.05.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/

·      Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төсөл /Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·      “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх хугацаа тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

12.00

“Их Эзэн Чингис хаан”

4

Төсвийн байнгын хороо

·      Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.04.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

17.00

“Жанжин Д.Сүхбаатар”

5

Эдийн засгийн байнгын хороо

·      “Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2023.04.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

17.30

“Их Эзэн Чингис хаан”

 

Д/Д

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

ЦАГ

ТАНХИМ

1

·      Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.04.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·      “Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2023.04.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

15.00

“Их хуралдай”

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Irgen 2023-05-18 172.56.65.100

Popchuud hezee ch bielehgyi bielj baigaagyi huuramch amlaltaa ugch ard tymniig huuraad gishyydiinhee toog nemeheer shiidjee.munch ulairsan amitad yumdaa.ed nar 30 jil iim lzyil yarisan odoo ch yg adilhan uran cecen dongodoj baina yg ne shudarga es yarij baigaa bol bolimoordoo

Avatar

ХААШАА Л ХАРНАВ АСУУДАЛ.. ГЯЛТАЙХ ЮМ ЮУ Ч АЛГА. САМРААД ДУУСЛАА. ЯАНАМ БЭЭ?ККК 2023-05-18 202.21.104.2

"Зээлийн хүү бол цэвэр зах зээлийнхээ жамаар тогтдог." Б. Жавхлангийн энэ тайлбар хамгийн тэнэг тайлбар! Ямар зах зээл байгаа юм? Ашигт шунасан, мөнгө хүүлэгч банкуудтай. Тэднийгээ МБ нь хамгаалдаг. ЯМАРЧ БОДЛОГО, ШАХАЛТ БАЙХГҮЙ. Энэ улс санхүүжилтийн хомсдолд орчоод байна! Юм хиймээр байвч мөнгө олдохгүй, дэлхийд байхгүй өндөр хүүтэй, өндөр шалгууртай зээл. ААН-н төсөл, ирээдүйд олох орлогыг судлаад зээл олгочих банк байхгүй! ХӨГЖЛИЙН БАНКААР САНХҮҮЖҮЛНЭ ГЭЭД ЮУ БОЛОВ? ТӨР БН УУ?

Avatar

Нэргүй 2023-05-18 192.82.69.171

Улсын мега төслөөс яагаад Завхан аймгийг хасдаг вэ гэвэл улаан луйварчин тэнэг бөх Цэрэнпунцаг, мэдрэл муут гажиг авгай Баярсайхан гэдэг хоёр олхиогүй хүн сонгогдсон учраас хасч байгаа гэж сошиал дээр бичсэн байна. Бодвол эх орныхоо газар шороог зардаг Ч.Хүрэлбаатар хүнд нь тааруулсан биз.

Avatar

Нэргүй 2023-05-18 202.9.46.243

Гарц нь параламентаа 2 тахимтай болгож дээд танхим нь 4 жилд 1 удаа ч болов хуралдаж эцсийн шийдвэр гаргадаг болчихвол ард түмний хяналтанд төр орж улс хөгжинө

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж