Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-тай хамтран сүүлийн 20 жилийн хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн жилийн орлого, улсын төсөвт төвлөрүүлсэн татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн хэмжээ гэсэн 5 үндсэн үзүүлэлтийг чухалчлан ТОП 100 ААН-ийг шалгаруулж ирсэн. Тэгвэл жил бүр зохион байгуулдаг ТОП 100 аж ахуй нэгжид шагнал гардуулах ёслолын арга хэмжээ өнөөдөр Төрийн ордонд боллоо.
ТОП 100 аж ажуй нэгж шалгаруулах энэхүү арга хэмжээнд Газрын тосны салбарт үйл ажиллагаагаараа тэргүүлэгч Петровис Группийн салбар компаниуд жил бүр шалгарсаар ирсэн. Энэ удаад НИК ХХК ТОП 100 ААН-ийн эхний 10 байранд тогтмол багтсаар ирсэн амжилтаа бататгаж 5-р байрт, мөн Петростар ХХК 50-р байрт тус тус шалгарлаа.
НИК ХХК, Петростар ХХК-иуд нь улсын төсөвт төвлөрүүлсэн нийт татвар, борлуулалт, ажилтнуудын тоо, санхүүгийн үзүүлэлт, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлсэн байдал зэрэг голлох шалгуур үзүүлэлтээрээ Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд дорвитой хувь нэмэр оруулан, хувийн хэвшлийн байгууллагуудаа манлайлсан нь шилдэг аж ахуйн нэгжээр дахин шалгарах үндэслэл болсон юм.
Компанийн засаглал, тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч Петровис Групп нь орон даяар тогтвортой үйл ажиллагаа явуулж буй 400 орчим шатахуун түгээх станц, 2400 гаруй ажилтнаараа дамжуулан нийт хэрэглэгчдэдээ чанартай шатахуун, тос, тослох материалын үйлчилгээг найдвартай, шуурхай хүргэж, Монгол Улсынхаа нийгэм эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж байгаадаа үргэлж баяртай байдаг билээ.
Энэ бүх ололт амжилт нь манай үнэнч хэрэглэгчид, хамтрагч байгууллагуудын нягт хамтын ажиллагаа болон хамт олны маань сэтгэл зүтгэлтэй салшгүй холбоотой юм.
Бидэнд итгэл хүлээлгэж, эх орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулах үйлсэд хамтран ажиллаж буй эрхэм хэрэглэгч, хамтрагч байгууллагууд та бүхэндээ талархал илэрхийлье.
БИД ХӨГЖИЛ ТҮГЭЭНЭ.
Холбоотой мэдээ