"Gucci" брэнд Сөүлийн шөнийн нам гүмийг эвдсэндээ уучлалт гуйв

Хуучирсан мэдээ: 2023.05.18-нд нийтлэгдсэн

"Gucci" брэнд Сөүлийн шөнийн нам гүмийг эвдсэндээ уучлалт гуйв

"Gucci" брэнд Сөүлийн шөнийн нам гүмийг эвдсэндээ уучлалт гуйв

Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотноо "Gucci Cruise 2024" загварын шоу тавдугаар сарын 16-ны орой болж, олон алдартнууд болон загварын салбарын зүтгэлтнүүд оролцжээ. Чусоны  үеийн хааны гол ордон болох Кёнбоккунд болсон загварын шоу хэтэрхий чимээ шуугиан тарьснаас болж оршин суугчид олноороо гомдол гаргасан байна.

Сөүлийн цагдаагийн газарт ордны эргэн тойрны оршин суугчдаас хэтэрхий их дуу чимээ тарьсан гэх 52 гомдол иржээ. Гомдлын дагуу олон тооны цагдаагийн машин, алба хаагчид шоу зохион байгуулсан ордны гадна ирж нөхцөл байдалтай танилцсанаар бүр илүү анхаарал татсан үйл явдал болсон байна. 

Ордны ойролцоох орон сууцны оршин суугчдын мэдээлснээр цагдаа нарын эхнийх нь 21:29 цагт шоу болж байгаа газарт ирсэн ч, чимээ шуугиан 23:00 цаг хүртэл үргэлжилсэн гэнэ.  Энэ хугацаанд нийтдээ цагдаагийн есөн машин дуудагдан ирсэн ба шоуны дараах үдэшлэгийг зохион байгуулагчдыг "Орчны дуу чимээг хянах хуулийн" дагуу торгох арга хэмжээ авчээ.

Шоуны дуу чимээ их байснаас гадна хэтэрхий хурц, тод гэрлийн үзүүлбэрүүд нь эргэн тойрны оршин суугчдыг амраагаагүй гэнэ. 

Харин "Gucci" брэндээс үдэшлэгийн дараах маргаантай холбогдуулан мэдэгдэл гаргаж, оршин суугчдад төвөг учруулсанд хүлцэл өчиж байгаагаа илэрхийлжээ. Мэдэгдэлд, "Загварын шоуны дараа зохион байгуулсан үдэшлэгээс үүдсэн чимээ шуугиан зэрэг нь оршин суугчдад таагүй байдал үүсгэсэнд гүнээ хүлцэл өчье" гэсэн байв.

ЭХ СУРВАЛЖ: ALLKPOP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
4
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж