Пёньян хиймэл дагуулаа пуужинд ачихад бэлэн болсон гэв

Пёньян хиймэл дагуулаа пуужинд ачихад бэлэн болсон гэв

Пёньян хиймэл дагуулаа пуужинд ачихад бэлэн болсон гэв

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Мягмар гаригт сансрын байгууламжид зочилжээ. Тэрбээр энэ үеэр цэргийн тагнуулын хиймэл дагуулыг шалгаж танилцсан бөгөөд сансарт тагнуул хийх нь АНУ болон Өмнөдийн эсрэг тэмцэхэд чухал ач холбогдолтой гэж хэлсэн. Хиймэл дагуул хөөргөх бэлтгэл ажлын хүрээнд Ким Жон Ун ойрын ирээдүйд хийх чухал үйл ажиллагааны төлөвлөгөөг баталсан гэж хэвлэлд мэдээллээ. Хөөргөх товыг албан ёсоор зарлаагүй ч шинжээчдийн үзэж буйгаар ойрын хэдэн долоо хоногт байж болзошгүй.

Дээр дурдсан ирээдүйн үйл ажиллагааны төлөвлөгөө нь хиймэл дагуулыг гурван үе шаттайгаар сансрын пуужинд суурилуулах явдал байж магадгүй гэж профессор Ким Пон Юб хэлэв. Бэлтгэл ажлаас харахад БНАСАУ пуужингаа зургадугаар сарын дундуур хөөргөж магадгүй. Сүүлийн үеийн хиймэл дагуулын зургуудаас харахад Хойд Солонгос дахь пуужин хөөргөх байгууламжид барилгын ажил эрчимтэй явагдах болсон.

Сансрын байгууламжид Ким Жон Ун охиныхоо хамтаар зочилсон. Тэд хиймэл дагуулын гол бүрэлдэхүүн хэсэг шиг харагдах объектын ойролцоо эрдэмтэдтэй ярилцаж байгааг харуулсан байна. Улаан туузаар хүрээлсэн уг объект нь чухам юу вэ гэдгийг тодорхойлж чадаагүй. 

Өмнөд Солонгосын зарим шинжээч Умардын хиймэл дагуулын чадварт эргэлзэж буй. Пёньяны хэвлэлд нийтлэгдсэн зургуудаас харахад хиймэл дагуул нь хэт жижиг бөгөөд өндөр нарийвчлалтай зураг авна гэхээргүй бүдүүн тойм байжээ. Мөн өмнөх удаагийн хөөргөлтүүдийн зураг нь ч нягтрал багатай байсан. "KCNA" агентлагаас мэдээлснээр, эрдэмтэд төхөөрөмжийн угсралтыг шалгаж дууссан бөгөөд хиймэл дагуулыг пуужинд ачихад бэлэн болсон аж.

БНАСАУ хиймэл дагуул хөөргөх нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолуудыг зөрчиж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд заналхийлсэн үйлдэл. Түүгээр ч зогсохгүй ард иргэдийнхээ зовлон зүдгүүрийг үл тоомсорлосон үйлдэл гэж үзэж байна. 

Эх сурвалж: AP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2023-05-18 202.126.89.150

sain baina herev hoid solongost horig baihgui bol heden zuun orchin yeiin puujintai bolson bainashuu. hugjil ni shal uur tuvshind

Avatar

Нэргүй 2023-05-18 202.21.107.14

ХОЙД СОЛОНГОСЫН АРД ТҮМЭНД КИМ ЧИН УНД ТОМ АМЖИЛТ ХҮСЬЕ..

Avatar

Нэргүй 2023-05-18 216.38.195.74

– ubdultuur;

Avatar

Нэргүй 2023-05-18 216.38.195.74

'noirmoglbolxylgj#;?

Avatar

Нэргүй 2023-05-18 216.38.195.74

#

Avatar

Зочин 2023-05-18 66.181.161.169

Аав амины охиноо бүүр гараасаа салгахаа байлаа шүү.Эгдүүн юм ойлгоод л дагаад яваа л байхдаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж