"Шинэ Яармаг"-т битүүмжилсэн данс барьцаалж, зээл олгосон"

Хуучирсан мэдээ: 2023.05.18-нд нийтлэгдсэн

Live"Шинэ Яармаг"-т битүүмжилсэн данс барьцаалж, зээл олгосон"

"Шинэ Яармаг"-т битүүмжилсэн данс барьцаалж, зээл олгосон"
Хөгжлийн банкны гэх 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан 24 дэх өдрөө үргэлжилж байна.

18 : 02
2023-5-18

"Х.Бат-Эрдэнэ Хөгжлийн банкаар ирээд, яваад байгааг хүмүүсээс дуулсан"

Шүүгдэгч Ч.Энхбатын гэрчээр өгсөн мэдүүлгийг шинжлэн судлав. 

Улсын яллагч:

Монгол Драй Милк” ХХК-ийн нэрээр авч байгаа зээлийг хэн авч байгааг мэдэж байсан уу гэж асуухад "Х.Бат-Эрдэнэ Хөгжлийн банкаар ирээд яваад байгааг банкныхаа хүмүүсээс дуулсан. Гүйцэтгэх захирал Батбаяртай уулзсан, Дэлгэрсайхан захиралтай байнга уулздаг байх. Энэ хоёр найзууд юм шиг байна лээ. "Алтай" групп компани барьцаа хөрөнгийг нь гаргаж өгч, Х.Бат-Эрдэнэ өөрөө зээлээ хөөцөлдөөд явж байгаагаас харахад энэ компанийн авч буй төслийг Х.Бат-Эрдэнэ хэрэгжүүлэх юм байна гэдэг ойлголт байсан. 

Энэ төслийн хэрэгжилт ямар хэмжээнд байгаа вэ гэдэг асуултад "30 тоног төхөөрөмж л орж ирсэн. Хэд хэдэн сумдад хуурай сүүний үйлдвэрээ барьж байгуулсан гэсэн. Үлдсэн 30 төхөөрөмж Эрээн дээр ирсэн гэж танилцуулсан. Тэрнээс би газар дээр нь очиж байгаагүй. Дүрс бичлэг л үзэж байсан гэсэн. 

Монгол Драй Милк” ХХК-д зээл олгох гурван удаагийн хурал дээр та хэнээс түрүүлэн, хэний дараа гаргаж байсан бэ гэхэд "Зээлийн хорооны дарга Батбаяр хурал удирддаг. Санал сонссоны дараа шийдвэр гаргах болоход Зээлийн газраас оруулж ирсэн саналыг дэмжиж байгаа нь гараа өргөе гээд Батбаяр захирал гараа өргөдөг. Тэгээд л дэмжиж байгаа гишүүн нь гараа өргөдөг. Хэн түрүүлж гараа өргөсөн гэх асуудал байхгүй. Татгалзсан гишүүн байсныг санахгүй байна. Энэ зээлийн шийдвэр буруу бол бүгд хариуцлага хүлээх байх. Би итгэл үнэмшлээрээ дэмжсэн" гэдэг мэдүүлэг өгсөн.

Төслийн санхүүжилт, зээлийн газрын санал дүгнэлтэд Монгол Драй Милк” ХХК-д 44 цех байгуулах 10 сая 700 мянган ам.долларын санхүүжилтыг олгох эсэх талаарх дүгнэлтийг хийхдээ тодорхой шаардлагуудыг хангуулах байдлаар бусад нөхцөлд оруулна. Бусад нөхцөлийг шинжлэн судлахад Зээлийн удирдлагын хорооны 2017 оны дөрөвдүгээр сарын 20-ны 2017, 2019 дугаартай дүгнэлт болон ТУЗ-ийн тухайн өдрийн 23 дугаар тогтоолын хавсралтаар төсөл хэрэгжүүлэгчийн биелүүлэх шаардлагын 4, 5,  6, 8-д тусгасан нөхцөлийг санхүүжилтын явцад бүрэн хангуулах заалтыг гэрээнд оруулах гэж заасан байдаг. 

Энэ заалтууд хуулийн хангагдаагүй заалтыг хангуулахаар тусгасан. Гэтэл энэ зээлийн  танилцуулгад хангагдаагүй байсан нь бусад нөхцөл дээр харагдаж байгаа. Энэ нотлох баримтуудыг шинжлэн судалснаар өгч байна. 2017 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдрийн зээлийн шинжилгээний санал дүгнэлт, 123-128 дугаар хуудаст авагдсан. Харин 127 дугаар хуудаст ТУЗ-ийн тогтоол болон Зээлийн хорооны биелэлт хангагдсан эсэх талаар байгаа. 

10 : 00
2023-5-18

"Шинэ Яармаг" ХХК-ийн зээлийн нотлох баримтыг шинжлэн судалж байна

"Шинэ Яармаг" ХХК-тай холбоотой зээлийн асуудлаар нотлох баримтыг шинжлэн судлах ажиллагаа үргэлжилж байна. Шүүгдэгч Ц.Ууганбаярын өмгөөлөгч О.Баасанхүүгийн зүгээс нотлох баримтыг шинжлэн судалж байгаа. 

Улсын яллагч:

-Хөгжлийн банкны эрх бүхий удирдлагын шийдвэр, зөвлөмж гэх мэт баримтыг цаг хугацааны дарааллаар шинжлэн судална. Үүний эцэст мэдүүлгийн нотлох баримтуудыг судална. Эхний баримт 285 дугаар хавтаст хэргийн 62 хуудас. Засгийн газрын 2011 оны наймдугаар сарын 17-ны 246 дугаартай тогтоол байгаа. Тогтоолд энэ төслийг санхүүжүүлэхийн тулд санхүүгийн эх үүсвэр бүрдүүлэх зорилгоор БНХАУ-ын "Экзим" банкинд 300 тэрбум төгрөгийн зээлийн баталгааг өөрийн нэрийн өмнөөс 12 жилийн хугацаатай гаргахыг Хөгжлийн банкинд зөвшөөрсүгэй. Хоёрт, зээлийн баталгааны эрсдэлийг бууруулах үүднээс төслийн ерөнхий гүйцэтгэгчээс гүйцэтгэлийн баталгаа гаргуулж, эргэн төлөлт, хариуцлагын гэрээ байгуулж, байнга хяналт тавьж ажиллахыг Ерөнхий сайд асан Сү.Батболд, ЗТБХБЯ-ны сайд Х.Баттулга, ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар гэсэн байсан. 

Мөн 286 дугаар хавтаст хэргийн 199-200 хуудаст авагдсан Зээлийн хорооны 2015 оны нэгдүгээр сарын 17-ны шийдвэрийг шинжлэх судалж байна. Уг шийдвэрээр "Шинэ Яармаг" төсөлд зориулан олгосон зээлийн хөрөнгийг барьцаалж зээл авах талаар тусгасан. Тодруулбал, төсөл хэрэгжүүлэгчээс ирүүлсэн 25 сая ам.долларын хөрөнгийг барьцаалах эрх олгосон шийдвэрийг хэрэгжүүлэхэд дараах эрсдэл үүсэхээр байна. Үүнд, Хөгжлийн банкны 2015 оны ТУЗ-ийн 27 болон 33 дугаар тогтоолд заасан нөхцөлүүд бүрэн хангагдаагүй байна. Мөн битүүмжилсэн мөнгөн хөрөнгийг барьцаалан зээл авах нь зээлийн төлбөр төлөгдөхгүй болсон нөхцөлд барьцаа хөрөнгөөр зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрх нээлттэй буюу зээл суутгагдаж болзошгүй байгаа нь эрсдэл дагуулж байна. Үндсэндээ ТУЗ-ийн тогтоол хангагдаагүй, хоёр тогтоолд заасан нөхцөлүүд хангагдаагүй, дэмжихгүй гэсэн агуулгатай мөртлөө шийдвэр гаргахдаа дэмжинэ гээд шийдвэр гаргасан. 

Мөн хувилбар хоёрт, "Шинэ Яармаг" прожект ХХК-ийн дансанд битүүмжлэн байршуулсан 25 сая ам.долларын дансыг барьцаалан 18.1 тэрбум төгрөгийн зээл авах эрх бол гэсэн хоёр хувилбарыг ТУЗ-д танилцуулъя гэсэн. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж