Хэт авианы пуужингийн технологи дээр ажиллаж байсан гурван эрдэмтнийг маш ноцтой хэрэгт буруутгаж байгааг Кремлиэс өчигдөр /2023.05.17/ мэдэгдлээ. Тэднийг Оросын шинжлэх ухааны салбарт ноцтой хохирол учруулахаар заналхийлж байна гэж үзсэн. Гэхдээ тэдний хэрэг бол аюулгүй байдлын албаны хамаарах асуудал гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хэлэв. Энэ мэдэгдэл ОХУ-ын шинжлэх ухааны нийгэмлэгт түгшүүр төрүүлээд байна.
Анатолий Маслов, Александр Шиплюк, Валерий Звегинцев нарын хамтран зүтгэгчид өөрсдийгөө гэм буруугүй гэж мэдэгдсэн.
Баривчлагдсан эрдэмтэд сүүлийн жилүүдэд эрдэм шинжилгээний бага хурлуудыг алгасахгүй оролцжээ. Тухайлбал, Маслов, Шиплюк нар 2012 онд Францад болсон семинарын үеэр хэт авианы пуужингийн дизайны туршилтын үр дүнг танилцуулсан. Мөн хэт авианы байгууламжуудын судалгааны тухай номыг бичилцжээ. Эрдэмтдийн олон улсын форумд танилцуулсан мэдээллийг шалгаж байна.
Дээрх гурван эрдэмтнээс гадна лазерын мэргэжилтэн Дмитрий Колкер гэх хүнийг өнгөрсөн онд төрөөс урвасан хэргээр баривчилсан. Энэ мэт тохиолдлууд нь залуу эрдэмтдэд маш хүчтэй нөлөөлж байгаа аж. "Шилдэг оюутнууд хамтарч ажиллахаас татгалзаж, залуу ажилтнууд салбараа орхиж байна. Ирээдүйн сансрын технологийн суурийг тавихад нэн чухал шаардлагатай хэд хэдэн судалгаа хаагдаж байна. Ажилтнууд ийм судалгаа хийхээс айж байна" гэж албаны хүн хэллээ.
Орос бол хэт авианы пуужингаараа дэлхийд тэргүүлэгч гэж ерөнхийлөгч Путин сайрхаж буй. Тодруулбал, Оросын хэт авианы пуужин дайсны агаарын довтолгооноос зайлсхийхийн тулд 12250 км/цаг хүртэл хурдлах чадвартай гэв.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ