Ньюс хөтөч: Хүүхдийн мөнгөний талаар шаардлага хүргүүлнэ

Ньюс хөтөч: Хүүхдийн мөнгөний талаар шаардлага хүргүүлнэ

Ньюс хөтөч: Хүүхдийн мөнгөний талаар шаардлага хүргүүлнэ

Ньюс агентлаг өнөөдөр /2023.05.18/ болох үйл явдлын хураангуйг хүргэж байна.


09:00 ЦАГТ:

  •  “Улаанбаатар” галерейд: Монголын Банкны холбоо, арилжааны банкууд, Монголбанк хамтран өнгөрсөн онд байгуулсан “Тэрбум мод сан”-ийн 2022-2023 оны төслийн нээлттэй сонгон шалгаруулалтаар шалгарсан төслүүдийг танилцуулж батламж гардуулна. Утас: 8868-4470.
  • Төрийн ордонд “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний чуулган-II" болно.
  •  ХААИС-ийн байранд “Барагшуны судалгаа ба орчин үеийн хэрэглээ” эрдэм шинжилгээ-онол, үйлдвэрлэлийн бага хурал болно.  

10.00 ЦАГТ: 

  • Улаанбаатар хот дахь Хятадын соёлын төвд “Цайны ертөнц” үзэсгэлэн гарч, Хятадын соёл, аялал жуулчлалын өдөрлөг болно.
  • Монголын Хөрөнгийн биржид: Худалдаа, хөгжлийн банк (ХХБ) хувьцаагаа арилжиж эхэлнэ.

11.00 ЦАГТ:  

  • Төрийн ордонд Засгийн газар, МҮХАҮТ-аас хамтран Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжүүдийг тодруулсныг өргөмжлөх үйл ажиллагаа болно.

11:30 ЦАГТ:

  • “Чингис хаан”-ы музейн байранд "Музей тогтвортой байдал ба сайн сайхны төлөө" Олон улсын музейн өдрийн нээлтийн ёслол болно.

12.00 ЦАГТ:

  • Хэвлэлийн хүрээлэний байранд Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутагт нүүрсний давхаргын метан хийн хайгуул хийж буй  “Тахь ресурс ХХК” хууль бус үйл ажиллагаа явуулж буй гэх нутгийн иргэд эсэргүүцэлд хариу тайлбар мэдээлэл өгнө.

13.30 ЦАГТ:

ХНХЯ-ны үүдэнд Ээжүүдийн төлөөлөл хүүхдийн мөнгөний талаар ХНХ-ын сайд Х.Булгантуяад шаардлага хүргүүлнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-05-18 202.126.93.78

1. Хүүхдийг ялгаварлан гадуурхсан эсэхийг үндсэн хүүлийн цэцээс асууж тодруулах хэрэгтэй
2. Яг 91% нь өгч байгаа эсэхийг нэг бүрчлэн нягтлах хэрэгтэй.
3. Яг ямар шалгуураар ямар айлын хүүхдэд өгч байгааг тодруулах хэрэгтэй.
4. 9% -иас хэмнэсэн мөнгийг яг юунд зориулсныг сангийн яамнаас тодруулах хэрэгтэй.
5. Дата мэдээлэл үнэн зөв эсэхийг нягтлах хэрэгтэй

Avatar

Иргэн 2023-05-18 202.126.93.78

Хүүхдүүдээс харамласан мөнгөөрөө гишүүдийн тоогоо 152 болгох гээд муйхарлаад бүтэхгүй болохоор нь 126 болгох гээд улайрч байх шив, хэд ч болгосон МАН дахиад гарахгүй заюу, бүгд хулгайч нар ЖДҮ, ХӨГЖЛИЙН банк, НҮҮРСНИЙ хулгай, дээр нь Боловсролын зээлийн сан, хэрэг нь улма хүндрээд ял нь нэмэгдээд л байна, та нар дахин гарахгүй ээ МАН МАН МАН МАН МАН МАН МАН МАН

Avatar

Нэргүй 2023-05-18 192.82.72.40

Хүүхдийн мөнгөний талаар гомдол ҮХ-ийн Цэцэд очоод 4 сар гаруй боллоо. ЗГ-нхаа зандралтаар хэлэцэхгүй нь л дээ. Өөр намдаа ашигтай асуудлыг элдэв шалтаг тоололгүй тэр дор нь шийддэг улс төржсөниэнэ байгууллагын хэрэг монголдтбайгаа юм уу аан?!

Avatar

Нэргүй 2023-05-18 202.126.93.78

ЦЭЦ гэсэн нэг хэдэн хөгшин толгойгүй, дээрэлхүү МАН-д дөнгөлүүлсэн хөгшчүүлийг тараая, ямар ч хэрэггүй хэдэн ҮХ-ийн мануухайнууд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж