Хөлбөмбөгийн ертөнцөд тоглогчид бага балчраасаа эсвэл замналынхаа эхэн үед тоглохыг хүсэж байсан байрлалаа сольж улмаар амжилтанд хүрсэн тохиолдлууд олон байдаг билээ. Жишээлбэл, Манчестер Юнайтед багийн Бразил хагас хамгаалагч Карлос Каземиро багадаа хөлбөмбөгийн сонгон шалгаруулалтанд орох үеэрээ шалгагч багшдаа худлаа хэлж өөрийн тоглохыг хүссэн довтлогчийн байрлал бус төвийн хагас хамгаалагчийн байрлыг сонгож улмаар шалгаруулалтандаа тэнцэж байсан бол Уэльсийн шилдэг хөлбөмбөгчин Гарет Бэйл хөлбөмбөгийн замналынхаа эхин үед жигүүрийн хамгаалагч байснаа жигүүрийн довтлогч болж өөрчлөгдөж улмаар домогт тоглогч болж хувирсан билээ.Үүнтэй нэгэн адилаар Польш хаалгач Войцех Щенсный бага балчир байхдаа хаалгач бус довтлогч болохыг хүсэж байсан хэдий ч хаалгачийн байрлалыг хэрхэн сонгож байсан талаараа сэтгүүлчидтэй хуваалцсан ярилцлагыг хүргэж байна.
Тэрбээр “Би довтлогч болохыг хүсдэг байсан. Гэхдээ би үүндээ муу байсан. Би хөлбөмбөг тоглох дуртай байсан.Гэхдээ би өндөр байсан болохоор багийнхан маань намайг хаалган дээр тавьсан. Эхний хэдэн сайн хаалтын дараагаар би буцаад довтолгооны байрлал дээр буцаж очихыг хүсээгүй. Үнэнийг хэлэхэд, би буцаад довтлогчийн байрлал дээрээ тогломоор л байна. Чи залуу байхдаа бусдаасаа ямар нэг зүйл дээр илүү сайн байгаагаа ойлгох үед чамд сайхан, илүү хүчтэй, өөртөө итгэх мэдрэмж, итгэл нэмэгддэг. Надад хаалгач хийх нь хэрхэн сайн хийхийг мэддэг цорын ганц зүйл байсан болохоор би энэ байрлалыг сонгосон” гэжээ.
Войцех Щенсныйгийн хувийн амжилтуудаас:
Арсенал
- ФА кап: 2013–14, 2014–15 онуудад түрүүлсэн
- ФА коммунити шилд: 2014 онд түрүүлсэн
- Лигийн цом: 2010–11 онд мөнгөн медаль
Ювентус
- Сери-А лиг: 2017–18, 2018–19, 2019–20 онуудад түрүүлсэн
- Коппа Италиа: 2017–18, 2020–21 онуудад аварга, 2019–20, 2021–22 онуудад мөнгөн медаль
- Суперкоппа Италиана: 2018, 2020 онуудад түрүүлсэн
Хувийн шагнал
- Премьер лигийн алтан бээлий шагнал: 2013–14 он
- Сери-А лигийн оны шилдэг хаалгач: 2019–20 он
Холбоотой мэдээ