Улс төр судлаач Д.Бумдарьтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-УИХ-д суудалтай намууд зөвшилцөлд хүрч гишүүдийн тоог 126 байхаар тогтож байна. Өмнөх 152 гэх тоог хүн амын тоотой харьцуулж гаргаж ирсэн гэсэн. Тэгвэл 126 гэх тоог ямар үндэслэлээр гаргаж ирсэн юм бэ. Ажлын хэсгийнхэн энэ талаар мэдэж байсан уу?
-Байнгын хороодын хурлыг та бүхэн ажиглаж байгаа байх. Тооны хувьд өөрчлөлт оруулъя гэж байна. Өчигдөр өглөөний мэдээллээр 126, 60:40 гэсэн мэдээллийг хийсэн. Энэ нь шинжлэх ухааны үүднээс ямар үндэслэлээр гарч ирсэн юм бэ, 152 болоход ямар үр дүн гарах, нөлөөлөл нь юу байсан бэ гэдгийг гишүүд тойргийнхоо иргэдэд төдийлөн ойлгуулж чадаагүй юм байна. Иргэдтэй уулзалтууд хийж байхад үндэслэл нөхцөл байдал, улс төрийн шинжлэх ухаан талаас нь парламентын засаглалтай улс оронд улс төрийн шинэчлэл ямар үр дүнтэй байх вэ гэдгийг хамтдаа зөвшилцөхөд ойлгож байсан. Тэгэхээр, энэ зүйлийг хэр ярьсан бэ гэдгийг хувь судлаачийн үүднээс асуумаар байна. Улс төрийн шинжлэх ухааны үүднээс нэг дүр, бодит улс төр гэдэг дүр төрх байгаа учраас энэ хоёрын дундын вариантыг харж байгаа болов уу. Хэрвээ нэг гишүүн 30 мянга орчим хүнийг төлөөлнө гэж үзэх юм бол одоогийн тоо гарч ирэх боломжтой.
Ямар үндэслэлээр 126 байх ёстой талаар шинжлэх ухаанч тайлбар байхгүй байна.
Нэг ёсондоо бид нар бодлого, шийдвэр гаргахдаа ямар байр суурь барьдаг, хөөсөрдөг эсэх нь харагдаж байна.Үнэхээр нийгмийн амьдрал, инфляци үнийн өсөлт иргэдэд дарамт болж байгаа нь бодит үнэн. Засахын тулд бид цаашдаа ямар хэлбэрээр засаглалыг үргэлжлүүлэх ёстой юм бэ.
Ямар байдлаар иргэд хяналт тавих ёстой юм бэ гэдгийг бодитоор харах ёстой. Тэгтэл “иргэд дургүйцэж байгаа болохоор, манай тойргийнхон дургүй байна” гэх тайлбар харамсалтай сонсогдлоо. Тиймээс дараа, дараагийн шийдвэрийг гаргахдаа яагаад нийгэмд энэ асуудлыг зөвшилцөж чаддаггүй юм гэдгээ өөрөө, өөрсдөөсөө хариулт нэхэх цаг үе ирсэн байна.
Шинжлэх ухаанчаар хандаж ирсэн улс орны хөгжил өөр байдгийг бид бүгдээрээ мэдэж байгаа. Магадгүй гишүүд тайлбарлахаас илүүтэй судлаачид, нийгмийн асуудалд чин сэтгэлээсээ санаа зовдог хүмүүс дуу хоолойгоо илэрхийлэхгүй бол өнөөдрийн нийгэм гаргаж ирсэн асуудлыг нэг бол дэмжих, нэг бол эсэргүүцэх гэсэн хоёр вариантаар хувааж байна. Ажлын хэсгийн хувьд 152-оос 126 руу “унагаж” байгаад бага зэргийн санаа амарч байна. Гэхдээ 60:40 гэдэг харьцаа аюултай.
-Яагаад. Сөрөг хүчний зүгээс санал болгож байгаа хувилбар шүү дээ. Эрх баригчид 50:50 гэж байсан, эцэстээ АН-д буулт хийж байх шиг байна?
-2012 онд 60:40-ийг оруулсан ч эффект төдийлөн гараагүй. Ямар асуудал гарсан бэ гэхээр тойргийн 60 хувь нь нөгөө 40 хувиа "бонус"гэж харна. Бидэнд өгсөн саналаар “энэ” гарч ирсэн гэдэг зүйл үүснэ. Гэхдээ яах вэ, Үндсэн хуульд тоог тусгачих юм бол арай өөр байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ цаана нь тэр үзэл оршсоор байна. Хувь тэнцүүлсэн элемент олон давуу талтай. Улс төрийн хөгжилд хамгийн их нөлөөтэй. Өөрөөр хэлбэл, ямар улс төрийн нам байгаад хэн түүнд итгэж болох уу, улс төрийн үзэл баримтлалаар түүнийгээ хэрхэн хэрэгжүүлж бодитоор ярьж байна уу, үндэсний хэмжээний бодлого ярихуйц ямар хүнийг жагсааж байна гэдэг нь намтай шууд холбоотой байдаг. Тэгэхээр, одоогийн оруулж ирж буй саналаар явбал намын хөгжил дахиад л саармагжина гэсэн үг. Ийм зүйлийг бид шаардах ёстой. Улстөрчид мэтгэлцэж сурах ёстой. Ямар асуудлыг юу гэж ярьж байгааг үндэслэл, логиктой нь шинжлэх ухаанчаар практикт мэтгэлцэж сурах чухал.
Миний хувьд өмнөх өргөн барьсан төслөөр яваасай гэж хүсч байсан. Хамаг мөн чанар, өөрчлөлт 50:50-д байсан.
-Гишүүдийн тоог улс төрийн намууд нэгэнтээ тохирсон болохоор хөдлөхгүй байх. Харин 50:50 байх ёстой гэдэгт та хатуу байр суурьтай байгаа бололтой?
-Тийм, дахиад задалъя гэвэл 50:50 хувь байх ёстой. Энийг иргэд ойлгох ёстой. Эцсийн дүнд кноп дарах хүмүүс чинь гишүүд байхгүй юу. Гишүүдийн ямар эрх ашиг байна вэ гэдгийг харж байх ёстой. Өнөөдрийг хүртэл 76 тойрогтоо яваад бид 33 жил яаж хөгжсөн юм бэ. Нийгэм хэцүү, ядуу байна гэж бүгд ярьдаг мөртлөө яаж өөрчлөх вэ гэдэг дээр яагаад эргэцүүлэн тунгаах зүйл хийхгүй байна вэ. Тиймээс дахиад тойрогтоо ажиллахдаа 126 тоог өөрчлөхгүй байх, 50:50 гэдгээр орж ирэхийг иргэдэд зөвөөр, бодитоор нь тайлбарлаж хамтын хэлэлцүүлэг хиймээр байна. Хамтдаа сайн муугаа ярих ёстой.
"МӨНГӨТЭЙ ХЭСЭГ НЬ ДУУ ЗАХИАЛДАГ БАЙДЛЫГ БОЛИУЛАХ ЁСТОЙ"
-ҮХНӨ-ийг гишүүдийн тоог нэмснээр төсвийн зардал өснө гэж иргэд болгоомжилж байх шиг. Үнэндээ тойрогтоо ажилласан гишүүд үүнийг иргэдэд ойлгуулж чадсангүй юу эсвэл ойлгуулах хүсэл төрсөнгүй юу, мэдэхгүй. Нөгөөтэйгүүр гишүүдийн нэр хүнд унасан энэ үед иргэд тэдний үгийг сонсохыг хүсээгүй байх. Тиймээс ажлын хэсгийн гишүүний хувьд гишүүдийн тоог нэмснээр Монголын улс төр, эдийн засагт ямар эерэг үр дүн үзүүлэх вэ гэдгийг тайлбарлаж өгөөч?
-152, 50:50 орж ирж буй төсөлд 76 гишүүн түүний ажлын алба нийтдээ 384 хүн байгаа шүү дээ. 380 хүний цалин хөлс 10 тэрбум орчим байгаа. 152 боллоо гэхэд 380 гэдэг тоог өөрчлөхгүй. 152 дээр нэмэх нь ажлын албыг багасгах зарчим явж байгаа. Жагсаалтад нэг хүн нарийн бичгээр, тойргоос орж ирж буй хүнд хоёр хүн ногдох байдлаар төлөвлөсөн нь төсөв дээр дарамт үзүүлэхгүй байхаар оруулж ирсэн. Үүнээс гадна улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Ерөнхийлөгчийн Тамгын газраас өргөн барьсан. Хуулийн төсөлд санхүүжилтийн асуудал нь төрийн санхүүжилт буюу намыг дэмжих зохицуулалт орж ирж байна. Ер нь мөнгөтэй хэсэг нь дуу захиалдаг байдлыг болиулах гэсэн үг. Мөнгөтэй нь давуу байдал олдог, тэгш бус гарааны байдлаа зогсоохыг ярьж байгаа. Үүний эхлэл нь улс төрийн намын тогтолцоо байхгүй юу. Тэндээс хууль, эрх мэдлийн хуваарилалт хийгдэж байгаа учраас улс төрийн тогтолцоог эрүүл болгох ёстой. Судлаач хүний хувьд онолын хувьд яаж явах ёстойг ярина. Гэхдээ бодит улс төр өөр зүйл. Энэ хоёрын дундхыг сонгох гээд байна. Илүү олон судлаачид үгээ хэлэх хэрэгтэй байна. Зөвхөн, өнөөдөр маргаашийг харж болохгүй. Маргаашаа харсан хавар болж байна.
-Улс төр судлаачийн хувьд ирэх сонгуулийн дүр төрхийг хэрхэн харж байна вэ. Гишүүдийн тоог нэмсэн ч төдийлөн өөрчлөлт гарахгүй байх вий гэдэг болгоомжлол нийгэмд байна?
-Төр барилцаж буй хүмүүст дүгнэлт хийх болсон. Өнөөдрийн нөхцөл байдалд биднээс үл шалтгаалах геополитик, үнийн өсөлт гэх мэт асуудал байгаа. Үүнийг ард иргэд төдийлөн ойлгохгүй байхыг үгүйсгэхгүй. Ойлгож хүлээж авч байгаа хэсэг нь байна. Бодит байдлыг хэлэх хэрэгтэй. Нөгөө талаас эрсдэлийн үед бид ямар менежмент хийх хэрэгтэй гэдгээ тооцоолж судлах ёстой. Иргэдийн хувьд өнөөдрийн амьдрал чухал. Үүнийг буруутгахгүй. Энэ байдлыг өөрчлөхийн тулд засаглалыг сайжруулах хэрэгтэй. Ялангуяа тухайн асуудлыг мэдэрдэг, ойлгодог, хүчээ зарцуулдаг хуулийн үйлчлэл эдийн засаг бусад зүйлд үр өгөөжтэйг гаргаж тавьдаг улстөрчид хэрэгтэй байна. Тэр утгаараа тогтолцооны шинэчлэл яригдаж байна. 2024 оны сонгуулийн хувьд янз бүрийн дүр зураг харагдаж байгаа. Тойргоо өөрийн болгож чадсан гишүүдийн хувьд асуудал байхгүй. Шинэ хүн тэнд очих боломж байхгүй. Мэдээж хүн ам ихтэй сөрөг хүчнийг хүсдэг газар иргэд өөр дүн тавина.
Ер нь ирэх сонгууль сонирхол татахуйц болох байх. Гэхдээ одоо байгаа гишүүдийн дүр төрх эрс өөрчлөгдөнө гэдэгт хувьдаа итгэлгүй байна.
-Пропорциональ тогтолцооны сул талыг юу гэж хардаг вэ?
-Сонгуулийн тухай нэмэлт өөрчлөлтөд жагсаалтыг хувь тэнцүүлэн тооцож эхэлнэ. Тэгэхийн тулд мажоритарт дор хаяж 50 хүн нэр дэвшүүлсэн байх ёстой. Тэгж байж жагсаалтаа бичиж тооцогдож эхлэх юм. Монголд хэдэн улс төрийн нам бүтэн хоёр мажоритар болон хувь тэнцүүлснийг бүтэн жагсааж оруулж ирэх нь вэ гэдэг нь статистик үзүүлэлтүүд өөрчлөгдөх байх. Дээрээс нь эвслүүд өөрчлөгдөх байх. Суудал авах, танигдсан байх гэдэг зарчим явах учраас аятайхан хүмүүсийг жагсаахыг үгүйсгэхгүй. Гэхдээ улс төр хийдэг, поп хэлбэрийн улстөрчид орж ирэхийг үгүйсгэхгүй. Парламент бол төлөөллийн ардчилал, ард иргэдийн төлөөлөл байдаг учраас нийгмийн ямар төлөөлөл байна ямар эрх ашиг байна, түүнийг ярьдаг төлөөлдөг төлөөлөгч орж ирэх нь зүй ёсных. Хэрвээ попордог, улс төрждөг байх юм бол тийм хэсэг маш их байна гэсэн үг. Бид иргэдийн өөрсдийн тусгалыг гаргаж ирж байгаа шүү гэдгээ бодох ёстой.
зочин 2023-05-18 202.21.104.2
Энэ тэгээд 152 дээрээ шинжлэх ухаанч тайлбар хэлж чадаж байгаа юм уу? Мэдрэл муутай балай хүүхэн шиг харагдана. Багш, судлаач гэхэд арайл биш байна. ккк
Зочин 2023-05-18 192.82.76.194
энэ хүүхэн хэнийх нь нууц амараг нь вэ мэдэх хүн байга уу. ил тод байл даа тэгж байж зөв замаар явна тэгэхгүй бол нөгөө ундрам гишүүн шиг болно эртхэн муу сайн яриж бай
Зочин 2023-05-18 66.181.181.194
юун баахан юм мэдэхгүй орк троллууд коммэнт бичээ вэ. малнуудаа гишүүдийн тоог нэмж бж л энэ 76 хулгайчыг хжлгайч биш болгоно шдээ. 76 ёсзүйтэй чадалтай хүн сонгочуул болно гд хуцацгаагаад бхын наад 76 хулгайчууд чинь тм хүмүүс гарч ирэх тогтолцоог зөвшөөрөхгүйшдээ. тм хүмүүс гараад ирвэл өөрсдөө шоронд орцгооно. олон болчууд энэ 76 дурын хуулиа баталж хулгай хж чадахаа болино.
Зочин 2023-05-18 66.181.161.221
Ард түмнээс хэзээ ч дахиж сонгогдохгүй 50 хулгайч УИХ-д суух гэсэн л харалган бодол болохоос энэ тоонд юуных нь шинжлэх ухаанч бодлого байх вэ?
Зочин 2023-05-18 192.82.82.49
76.байхад 30 орчим хүн сууж харагддаг 126 болбол 4о орчим хүн сууж харагдах байхдаа
Иргэн 2023-05-18 103.26.195.67
76 байгаад улс орноо захирч ажлаа хийж чадахгүй байхад улам олон болгоод хүрч ажиллаж чадах уу гол нь жинхэнэ улс орноо гадаад улс шиг болгох гадаад оронд олон жил амьдраад Монголд ирсэн өөр мэдлэгтэй хүмүүсээр сольж одоо байгаа нөхдүүдийн бүгдийг нь солимоор юмаа.
Зочин 2023-05-18 150.129.142.172
Хууль уншдаггүй ийм авгайгаар сурталчилгаа хийлгээд дараа нь дарга болгох байхдаа
Зочин 2023-05-18 202.126.89.111
30 hvn tuluuldug bsan ch ted yuch hiihgvi zvgeer heden shunaliin hulgaichid gishvvn bolj ard tvmneer tejeelgej hulgai hiij mungutei boloh geed l yadsan arga Odoo songuuli uguhgvi baih heregtei bas gants erunhiilugchiin zasaglaltai bolgomoor bna oo
Зочин 2023-05-18 150.129.142.172
банк,ждү,сан,нүүрсний хулгайчид үндсэн хуулийг ойр ойрхон өөрчлөхөөр улаарч байнаа
Зочин 2023-05-18 66.181.177.30
76 БАЙГААГИЙН МУУ ТАЛ НЬ ЮУ БОЛОХ, ТООГ НЬ НЭМСЭНЭЭР ЯМАР САЙН ҮР ДҮН ГАРАХ ТУХАЙ ХЭНЧ ЯРИХГҮЙ БАЙНА. ҮНДЭСЛЭЛ АЛГАА. ХУЛГАЙЧ НАР ӨӨРСДИЙГ НЬ ШҮҮМЖЛЭЭД БАЙДАГ ГУДАМЖНЫ НАМУУД, ТРОЛУУЛУУДАА ЭЛСҮҮЛЖ АВААД ГУДАМЖИНД ЯМАР Ч ЭСРГҮЙЦЭЛГҮЙ БОЛЖ АВААД ХАР МАССАА УЛАМ НУХЧИН БООЧЛОХ ГЭЖ БАЙНА
Зар 2023-05-18 103.57.93.83
Бумдарь багшийн утасыг нь өгөөч би хэд хэдэн зарчимын асуултуудыг тодоруулж асуух шаардлагатай бна туслаач хүмүүсээ
Зочин 2023-05-18 122.201.24.203
76 н хулгайч чинь юун шинжлэх ухаан ккк ойлгохгүйшдээ энэ чинь манын тэжээвэр чавганц билүү таарсан пппzanuud
Заагч 2023-05-18 202.9.46.190
УИХ-д нэр дэвшигчийн шалгуур, хариуцлагыг ендерсгех хэрэгтэй тэгэхгvй бол хулгайчууд идэж уух гээд зvтгээд байна.гишvvдийн тоо чухал бишээ.
Зочин 2023-05-18 103.161.242.108
мөнгөний сонгууль явуулна гэдэг чинь хээль хахууль мөнш дээ. үүнийгээ хаасан хууль гаргахгүй яагаад гишүүдийн тоог яриад будлиулаад бнаа.
зочин 2023-05-18 169.150.218.30
АСУУДАЛ ТООНДОО БИШ ШАЛГУУРТ. ҮНДСЭН ХУУЛИНД УИХ ГИШҮҮНИЙ БОСГО ШАЛГУУРЫГ НАРИЙВЧИЛЖ ТУСГАХ ХЭРЭГТЭЙ. ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА. АН ЫН ДАРГА Л. ГАНТӨМӨР ҮҮНИЙГ ЗӨВШӨӨРЧ БУЙ НЬ ИРЭХ СОНГУУЛИАР ЯЛАХ БОЛОМЖОО ҮГҮЙ ХИЙЖ БАЙНА.
Зочин 2023-05-18 169.150.218.30
АСУУДАЛ ТООНДОО БИШ ШАЛГУУРТ. ҮНДСЭН ХУУЛИНД УТХ ГИШҮҮНИЙ БОСГО ШАЛГУУРЫГ НАРИЙВЧИЛЖ ТУСГАХ ХЭРЭГТЭЙ. ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА. АН ЫН ДАРГА Л. ГАНТӨМӨР ҮҮНИЙГ ЗӨВШӨӨРЧ БУЙ НЬ ИРЭХ СОНГУУЛИАР ЯЛАХ БОООМЖОО ҮГШЙ ХИЙЖ БАЙНА.
Зочин 2023-05-18 203.91.119.46
Пропорционалиар можаритораар сонгогдсон гишүүд нь хооорондоо талцаж маргалдана, тойргоос сонгогдсон нь тойргийнхоо төлөө ажиллаад улс орныхоо эрх ашгийг боддоггүй гээд л цэцэрхээд байх юм. "УИХ-ын гишүүн бол ард түмний элч, мөн бөгөөд нийт иргэн, улсын ншиг сонирхолыг эрхэмлэн баримтлана" гэдэг Үндсэн Хуулийн заалт бүх гишүүдэд үйлчилдэг, хамаардаг юм биш үү. Судлаач гэж цээжээ дэлдээд байгаа хүмүүс хэтэрхий нэг талыг баримтлаад байгаа юм биш биз.
Зочин 2023-05-18 202.131.225.197
NEG NI ASUUJ NUGUU NI HARIULJ BHDAA TAARSAN GARUUD
Зочин 2023-05-18 66.181.190.94
Гишүүд цөөн байх тусам луйварчид шургалах, төр засгийг дуртай цагтаа булааж авах, хуйвалдах, аливаа нөлөөнд оруулах магадлал нэмэгддэгийг Дэлхий туулсан. Үүнийг дурын хулигаан байтугай хүүхэд ч ойлгоно, дээрэмчид бүр сайн мэднэ. Чухам иймээс л 50/50-ийг зад эсэргүүцээд байгаа юм л даа
хүннү 2023-05-18 202.55.188.87
Энэ хүүхэн 156-г дэмждэг. 156 гэдэг тоо ч үндэслэлгүй тоо. Одоо байгаа 76 ихдээд байна. Монгол улсын хүн ам, төсөвт ахдсан тоо шүү дээ. Монголчууд хамаг урдаа барьдаг итгэл хүлээсэн хүмүүс гээд үе үеийн сонгуулиар 76-г сонгодог. Гэтэл тэд нь хулгайчид байсан байна. Тэдний гар дүрээгүы сан үлдсэнгүй. Хууг нь цөлөмсөн. Одоо бүгд “би буруугүй” гэжгээж байна. Одоо 126 мөн л ингэнэ. Баталгаатай.
Зочин 2023-05-18 66.181.190.94
Зөв ярьжээ. 50;:50 нь хүн амын тоотой харьцуулсан тоо байсан. Нөгөө тэмээ гэхээр ямаа гэдэг АН-ын шахаж байгаа тоо нь 126, 60: 40 үүгээр тогтохнээ. АН дараа 50/50 зөв гэж зүтгэнэдээ хөгийн амьтад. Орон нутагт ажилласан гишүүд нь 50/50-ийн эсрэг ажиллаад ирж байгаа юм, тэгэхээр цөөнхийн саналыг хүндэтгэнэ, олонхийн шийдвэрийг дагаж мөрдөх ардчилал хаана байна. ТВ-ийн нэгэн ярилцлга дээр Баярмаа гэж муухай авгай хүнд байдлаас гаргасан МАН руу дайрч байхыг харлаа. Ийм Утөржилт хар PR хоцрогдсон
Зочин 2023-05-18 103.9.89.194
ХҮН-ИЙГ ДЭМЖИГЧ ХЭДЭН БАГШАНЦАР ИНГЭЖ ХУДАЛ ЧААГААД ЯВААД БАЙГАА ЮМ АА.
Шуналын дэвгүй, шударга хүмүүс л өөрчлөлтийг авчирна. Тогтолцоо биш! 2023-05-18 202.21.104.2
Судлаач гэхэд хэцүүхэн л хүн байна. Ажлын хэсэгт орсон гайгүй судлаач нь тэгээд энэ үү? Онол бол онол. Практик үр нөлөө, нөлөөллийн хүчин зүйлсийг задлан шинжилсэн судалгаа байна уу? Амьдрал мэдэхгүй, улстөрчдийн өмнөөс ярьдаг ийм халхавчууд олон боллоо шүү! Хайран багш, судлаачийн нэр хүнд, нөр их хөдөлмөр..ккк Монголд ямарч сайн тогтолцоо, зөв загвар, төгс онол хэрэгждэггүй гэдгийг л мэдчих. Учир нь манайд зөв хэрэгжихгүй, зөв үр дүн гаргахгүй. Учир нь шуналын тип өвчтэй хүмүүс үүрлсн.
Зочин 2023-05-18 202.179.15.34
Шинжлэх ухаанч тайлбар алга гэнэ үү. Байгаа мэд үү. Хууль тогтоох, Төр барихад хэдэн хүнийг төлөөлөх гэдэгт байгаа. 76 хүний 50 хувь буюу 38 сууж хууль батлах зөв үү. Заримдаа 38 ч хүрэхгүй, картаа орхиоод хүнээр даруулдаг
Цаг болоогүй 2023-05-18 192.82.69.9
Азийн улстөрийг харалдаа ганц хүчирхэг шударга зарчимд үнэн ч ерөнхийлөгч ерөнхий сайд гэсэн эрх мэдэл улс орноо хүчирхэг болгож эдийн засагаа хөгжүүлж байна.76 хулгайч нар дээр орж ирсэн 50 хулгайч бас гараад ирнэ.Нөгөө Доржхандыг өнгөц харахад шударга бусаар ардын хүүхдийн боломжийг хулгайлж эхнэр хүүхэд нартаа 70 мянган $ доллар авчихсан өгөхгүй байна.
СОНГОГЧ 2023-05-18 202.9.46.106
126 бол ШУ- ны ямар ч үндэслэлгүй тоо. ..50 хоолны савыг нэмж , тэднийг татварын мөнгөөр тэжээх нь биеэ үнэлэгчид, урвагчид, б**с долоогчид, гэмт хэрэгтнүүдээ УИХ-д чихэх гол үндэслэл нь мөн. Олон улсын жишиг ярих гэж бга бол эхлээд улс орноо тэдэн шиг хөгжүүлчих, дараа нь тоогоо ярьцгаа. хүчээр 126 болгох нь ядуу, өлөн зэлмэн бга иргэдийн гал дээр тос нэмсэн хэрэг болно…
Зочин 2023-05-18 202.21.107.20
76 -гийн сэтгээгүйг,хүнээ нэмж байж хөгжүүлэх гээд байгаа юм болов уу!!!
sdfafd 2023-05-18 66.181.161.178
Ууганбаатар гэгчийн хэлдгээр 1+2+6=9 ес тэгэхээр болж байна
Шинжлэх биш шунах ухаан 2023-05-18 202.9.46.210
шинжлэх ухаан энд байхгүй, "шунал ухаан "л энд ноёлоно. 76 тойрогтоо ноёлолоо хадгалахын тулд 50 :50 аасаа татгалзсан . 126 гэдэг тоог ч , 60 :40 ийг ч тэгэж бодож олсон.
Иргэд юуг хүсч байна гэвэл
1. сонгууль луйвардаж гараад улсаа луйвардагчдыг зогсоох
2. үүнийг сонгогчид хийж чадах сонгуультай ( хуультай) болох
3. тэнцвэржсэн холимог хэлбэрийг авах, гэхдээ жагсаалт нэрээр сонгогчийн саналгүй буруу хүнийг шургуулахгүй байх.
Одоогийн МАН ынхны яриад байгаа юм энэ гурвын буюу ард түмний эсрэг
зочин 2023-05-18 202.21.120.66
Аймаг болгоноос нэг нэг нийт 21 хүн, 9 дүүнгээс мөннэг нэг хүн Бүгд нийлээд 30 хүн байхад болоо юм биш үү Сангийн сайд хэлэхдээ 1 гишүүний ажлын алба 4 хүнээр хязгаарладаг гэсэн байна тэгвэл /126*4/504хүн дээр нь УИХ гишүүн 126 нэмээд 630хүнийг төсвөөс тэжээнэ мөн ч харамсалтайая ийм үрэлгэн байх гэж
Зочин 2023-05-18 104.59.127.168
Төрийн сангаас хулгайлагчид л олшрох байх даа. 126 хүн болчихоор хулгай хийхгүй, худалдагдахгүй гээд л байх юм.
Тогтолцоогоо өөрчлөхгүй бол хүний тоо нэмэх шаардлагагүй ш дээ.
Зочин 2023-05-18 66.181.181.194
юун баахан юм мэдэхгүй орк троллууд коммэнт бичээ вэ. малнуудаа гишүүдийн тоог нэмж бж л энэ 76 хулгайчыг хжлгайч биш болгоно шдээ. 76 ёсзүйтэй чадалтай хүн сонгочуул болно гд хуцацгаагаад бхын наад 76 хулгайчууд чинь тм хүмүүс гарч ирэх тогтолцоог зөвшөөрөхгүйшдээ. тм хүмүүс гараад ирвэл өөрсдөө шоронд орцгооно. олон болчууд энэ 76 дурын хуулиа баталж хулгай хж чадахаа болино.
Халх 2023-05-18 202.9.46.50
Хулгайчид улс төрд орох гэж улайрч байнадаа. Иргэд сонгуулиар яаж өгөөд ч энэ муухай хулгайчид дахиад л гарч ирнэ. Шунал нь дийлдэхгүй.
Зочин 2023-05-18 59.153.112.133
Арчаагаа алдсан төр засаг л аль бүхнийг ард түмнээсээ асууна гэж тэнэгтдэг юм. Уул нь төрийн бодлогыг хар масс биш шинжлэх ухааны судлагаанд түшиглэн, мэрэгш сэн институц тодорхойлдог юмдаа ! Хулгай, луйвраар нэр хүндээ барчихсан төр засаг л "ард түмэн" гэж "эх орон" нтр гэж давхилддаг, тэр нь шал худлаа, заль мэх байдаг юм.
zochin 2023-05-18 64.119.21.135
NO 152, NO 126! Chadaltai, chadvartai 76 baihad bolno!
Бумдарь 2023-05-18 192.82.69.9
Бумдарь ямар олон иргэдийн хүндэтгэл итгэлийг алдаж байна даа ҮХНӨ хийх цаг үе биш.МАН ын УИХ байгаа газрын наймаачин ЖДУ Нүүрс Хадгаламж Хөгжилийн банкны Засгийн газрын дэргэдэх эзэнгүй сангуудыг тонон дээрэмдсэн улс төрчид 2024 онд эрх мэдэлд улайраад байна.
Мөнх 2023-05-18 64.119.27.87
Ингээд байвал сонгууль өгөх хүнгүй болно гэдгийг намууд анхаарах хэрэгтэй байх шүү. Жинхэнэ улс төрийн хямрал аяндаа бий болно доо.
САЙНАА 2023-05-18 202.179.15.130
УЛС ОРОН, АРД ТҮМНЭЭ ГЭСЭН СЭТГЭЛГҮЙ 126-ААС СЭТГЭЛТЭЙ 76 БАЙСАН НЬ ДЭЭР ШҮҮ. НЭММЭЭРГҮЙ БАЙНА. 76-АА Л ЗӨВ СОНГОХ ХЭРЭГТЭЙ БАЙНА.
Зочин 2023-05-18 122.201.22.222
БУДАЧ БУДАЧ САХЛА БУД БУМДАРИ ТЭНЭГТХЭ БОЛИ
зочин 2023-05-18 150.129.143.93
Битгий цэцэрхээд бай.Ард түмэн туршлагын туулай биш.Намын жагсаалтаар орж ирсэн хүмүүс бол намынхаа төлөө л ажиллана.Тэд намын даргынхаа үгнээс огт гарахгүй.Хүн нь зөв ёс суртахуунтай байхгүй бол гишүүдийн тоо олон байгаад ч хэрэггүй.
Зочин 2023-05-18 192.82.87.184
Энэ авгайг овоо зөв судлаач гэж бодоод ү6ийг нь сонсдог байлаа гэтэл улс орны хувь заяатай ийм чухал хуулийг самарч хаяаад эрх хулгайч нарыг олон болгоод олон хулгайчийг намын жагсаалтаар гишүүн болгоно гэж зүтгээд өөрөө бас жагсаалтаар орох санаатай байгааа юм байна тэр байтугай энэ авгай Амeркийн 1790 оны хууль монголд таарна гэж мон6олоо доромжилж байгаа шүүдээ манайд нам дагсан ийм судлаач эрдэмтэн олон болсон учираас монголд маш их саад болж байна
Иргэн 2023-05-18 103.111.68.3
Хүүе энэ судлаач чинь уржигдар Соёлын төв өргөөнд хийсэн хурал дээр УИХ-ны гишүүдийн тоо 152 байх нь шинжлэх ухаанч энэ тэр гээд л лекц уншаад байсан, одоо болохоор 126 нь шинжлэх ухааны үндэслэлтэй болчихсон уу? Судлаач биш өөрийн толгойгүй долоогч юм байна.
зочин 2023-05-18 203.217.139.240
Аргагүй л нэг ард түмэндээ халтай, авилгачин дээдсүүддээ хэрэгтэй юм сэдэх юм. 152 гэдэг тоо нэг тооны куб язгуур учир их учиртай гээд солиорцгоосон. Одоо 126 -г юу гэж солиорохыг нь харцгаая. Гишүүдийн тоог нэмснээр авилгачид нэмэгдэнэ, ард түмний нуруун дээр ирэх дарамт л ихэснэ. Энэ хэдэн сул намуудынх нь байж байгааг, чихэр долоо.
Зочин 2023-05-18 119.40.103.6
Хамгийн гол нь НАМ ууд буруу хүнээ сонгуульд нэр дэвшүүлснээс шалгаалж УИХ-ын гишүүдийн нэр хүнд унасан, тэд уул нь зөвхөн гишүүдийнхээ албан ажлыг л хийх ёстой шүү дээ. Иймд эхлээд намууд зөв хүнээ нэр дэвшүүлж, тэд нь зөвхөн гишүүний ажлаа хйидэг болсны дараа 76 г нэмж болноо. тоог нэмэх асуудал эдийн засгийн хямралтай өнөөгийн үед биш дараагийн үед нэмэх эсэх асуудлаа ярих нь зөв шүү
Иргэн 2023-05-18 66.181.182.30
Нам татвар төлөх биш ,татвар төлөгчдийг шулж амьдардаг бүлэг хулгайч. Хулгайчдын тоогоо нэмэхээр улайрч байна. Авлига хулгайгаар амьдрах аргагүй болох гээд байгаа болохоор төрийн нэрэн дор нуугдаж хулгайгаа хийх гэж байгаа юм.
Зочин 2023-05-18 43.228.130.188
Энэ худлаа ярьдаг хүүхэн бас ямар сургуулийн захирлын нууц билээ.Их сургуулийн багш нар бүгд б**с бөөрөөрөө холбоотой бдаг юмуу? Одоо бас Ундрам шигээ их хуралд орж ирнэ гэж бодож бгаа бололтой.
Зочин 2023-05-18 202.72.245.204
тийм байхаа
Зочин 2023-05-18 103.9.89.194
ХҮН НАМЫНХАН ҮХЭХ НЬ ЭЭ. 50/50 ГЭЭЛ ЧААГААД БАЙХ ЮМ.
Зочин 2023-05-18 202.179.15.34
76 тоо багадаагүй сэтгэл дутаж, гишүүдийн шунал эдийн засгийн сонирхол хэрээс хэтэрсэн, эх орон ард түмнээ гэсэн сэтгэлтэй хүн чанартай шиг 76 хүнийг сонговол монгол улс босоод л ирнэ.Гишүүдийн тоо нэмэхийг хэзээ ч зөвшөөрөх боломжгүй бусад улсын жишгийг хар.
Зочин 2023-05-18 103.26.195.103
126 г 2 т хуваагаад 63 ыг нь можаритороор сонго
Зочин 2023-05-18 27.123.214.2
Гишүүд нь төлөөлөх чадваргүй л байна шүүдээ. Асуудлаа улс төрийн шинжлэх ухаан болоод хүн амын хөгжил, өсөлт боловсрол, нийгэм эдийн засгийн хөгжлийн стратегитэй уялдуулж тайлбарлах баймаар санагдах юм. Үндэслэлтэй тайлбарлаж чадахгүй болохоор чинь иргэд бухимдаж уурлахаас өөр аргагүй. Боловсролтой мэдлэгтэй, ёс зүйтэй хүмүүсээ олж гаргаж ирмээр байна даа.
Зочин 2023-05-18 75.46.144.254
Зуун ямаанд жаран ухна Одоо сонгогдоод ажиллаж буй гишүүдийн дийлэнх нь улс орон, ард түмэнд өгөөжтэй юу хийж байна вэ ??? ‼️ Эдийн засгийн байдал сайнгүй, улсын өрийн түвшин дээд хязгаартаа тулсан байхад энэ чиглэлээр тууштай ажиллаж байгаа гишүүд хэд байна вэ ??? Тэгээд бас цалин тэтгэвэр нэмнэ гэж хоосон хэлэхийг хэнч чадна шүү дээ …Ийм утгагүй авцалдаагүй үг хэлэхээс өөр чадваргүй, дийлэнх нь ёс суртахууны доголдолтой, хийсэн бүтээсэн зүйлгүй гишүүдийн тоо нэмэхийг эрс эсэргүүцэж байна‼️
Зочин 2023-05-18 66.181.161.167
Цуйван хийх үү, будаатай хуурга хийх үү гэсэн санал би нэг удаа хүүхдүүдийнхээ дунд тавьсан юм. Гэтэл ихэнх хүүхдүүд маань будаатай хуурга, тэр ч бүү хэл гуляш идье гэсэн чинь бага хүү маань ганцаараа цуйван идье гээд. Би яагаад гэж асуусан л даа. Тэгсэн эд нар будаа идье гэж байгаа боловч яг үнэндээ цуйванд л дуртай, би цуйванд дуртай. Та ч бас дуртай. Тэгсэн мөртөө будаа гээд байна. Бас цуйван чинь гоёшдээ гээд зүтгээд байж билээ. Бид цуйван идсээн. Уг нь мах гурилаас залхчихаад байсан юм л д.
Зочин 2023-05-18 192.82.69.9
Эрс эсэргүүцэж байна
Зочин 2023-05-18 66.181.160.87
энэ новшнууд хуулийн хүрээнд биш зөвхөн намын хүрээнд ашигтай байхаар зүтгүүлээд байнаа 126 гэдэг тоог ард иргэд эсэргүүцэж байгаа тийм болохоор дэмжихгүй байх хэрэгтэй үнэдэслэл тайлбар хийж чадахгүй гамынхаа эрх ашигт нийлүүлжу байна
Зочин 2023-05-18 202.72.245.121
126 ёстой май шүү. 76 ухныг нэмэхгүй. Хэдэн сая хүн амтай билээ. 76 -аас ихэсгэвэл ард түмэн а**а шүү та нарыг. Бослого гаргах нь дутаа юу
Зочин 2023-05-18 192.82.90.47
Энэ балай авгай хол очиж гуц
Иргэн 2023-05-18 59.153.114.100
Их хурлын гишүүдийн тоог нэмэх ямар ч шаардлага байхгүй!!! Шал худлаа ард түмний дуу хоолой болдог ч гэх шиг одоо байгаа 76 хийж чадахгүй байхад 152 бна уу 126 болно уу ямар ч ялгаа байхгүй нөгөө хэдэн ямаанд хэдэн ухна гэдэг билээ баахан эрх дархтай худлаа поопордог болж өгвөл хусчихдаг ямбатангуудын тоо л нэмэгдэнэ!
Зочин 2023-05-18 202.9.41.2
Яг үнэн, асуудал гишүүдийн тоондоо биш, чанартаа байна. Мэдлэг, чадваргүйн дээр өөртөө давуу байдал олгох боломж гэж яс махнаасаа ойлгосон, ёс зүйгүй, хуулийг уландаа гишгэхийг юман чинээ боддоггүй, эрх мэдэл, мөнгөнд нүдээ ухаж өгөхөөс буцахгүй, улс оронд хэрэгцээтэй зүйлийн төлөө хуруугаа ч хөдөлгөх дургуй хүмүүс сонгогдож байгаа цагт гишүүдийн тоо 1000 болоод ч нэмэргүй!
Юу ч голохгүй хулгайлдаг хүнийг сонгогдох боломжыг л хайгаад байгаа юм биш үү?