Архивын үзлэг даваа гаригт эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2010.08.27-нд нийтлэгдсэн

Архивын үзлэг даваа гаригт эхэлнэ

Архивын ерөнхий газрын Архив, албан хэрэг хөтлөлтийн хяналтын хэлтэс, Мэргэжлийн удирдлагын хэлтсийн улсын байцаагчид аймаг, орон нутгийн төрийн архивт үзлэг хийхээр болжээ. Үзлэгээр Монгол Улсын архивын тухай хууль, тогтоомж, “Төрийн архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг шалгах, төрийн архивын үйл ажиллагааны төвшин тогтоох, дүгнэх, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх, цаашид ямар арга хэмжээ авах чиглэлийг тодорхойлох аж. Архивын газрын улсын байцаагчид энэ сарын 30-наас эхлэн есөн хэсэгт хуваагдан орон нутагт ажиллах гэнэ.

Д.Долгор
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж