Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Ц.Билэгтсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. ХӨСҮТ-өөс энэ талаар тодруулахад "Ц.Билэгтсайханыг чөлөөлсөн нь үнэн. Бусад холбогдох учир шалтгааныг Эрүүл мэндийн сайдаас тодруулах нь зүйтэй" гэдэг хариултыг өглөө.
Ц.Билэгтсайханыг ХӨСҮТ-ийн ерөнхий захирлаар 2021 оны есдүгэээр сарын 9-нд томилж байв.
Ц.Билэгтсайхан нь Улсын II төв эмнэлгийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байсан, халдварт өвчний тархвар судлаач мэргэжилтэй.
Авлигатай тэмцэх газраас Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал асан Д.Нямхүүг хууль бус давуу байдал бий болгосон, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлээр хэргийг нь шүүхэд шилжүүлэх санал хүргүүлсэн. ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүг ажилд нь буцааж томилох шийдвэрийг /2021.08.13/ шүүхийн байгууллагаас гаргаж байв. Энэ талаар тухайн үед өөртөө нь холбогдож тодруулахад "Анхан шатны шүүхийн шийдвэр миний талд гарлаа. Салбар яамнаас давж заалдвал дараагийн шатны шүүх рүү шилжинэ. Хэрэв давж заалдахгүйгээр шийдвэр нь хэрэгжвэл болж л байна. Шүүхийн шийдвэрээр би ялбал өнгөрсөн хугацаанд ажилгүй байсан мөнгийг нөхөн төлнө. Хамгийн гол нь нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалууд маань төлөгдөнө. Надад тэтгэвэрт гарахад хэрэгтэй" гэдгийг хэлж байсан юм.
зочин 2023-05-18 192.82.85.205
билэгтсайхан ажил блон зан харицааны талд гайгүй хүн басандаа .ажлыг зүгээр хийгээчээ яар монин юм бэ….
Зочин 2023-05-18 66.181.177.235
сэмүт захирал баярмаа гэж хүнийг чөлөөл
Лантуу 2023-05-18 64.119.25.201
Мэрэгжлийн хувьд ч зан байдлын хувьд ч хамгийн шилдэг хүмүүсийн нэг нь Билэгтсайхан байсан шүү. Бодвол Ковидын хуулийр огцоруулав уу даа.
Ч.Чулуунбаатар. БЗД-ийн 40 дүгээр хорооны иргэн ... . 2023-05-18 202.21.108.9
Мэргэжлийн хүнийг томилох хэрэгтэй…..Д.Нямхүү мэтийн мэргэжилдээ нэлээд сайн хүнийг томилбол хэрэгтэй…. Д.Сарангэрэл сайд байх даа.. МЭРГЭЖЛИЙН БИШ …мөртлөө "КОРОНО өвчнөөр өвчилсөн ФРАНЦ иргэнийг БАЯНГОЛ бууддал…Онгоцоор ийш тийш нь ЗӨӨЖ МОНГОЛД кронотархах ..дэлгэрэх…ОЛОНООР гарах нөхцөл бүрдүүлсэн ..Д.Сарангэрэл …МӨН…..Гомдол гаргавал нилээд юм үзэх хүн мөн….Томилсон гарын үсэг зурсан нөхдүүд ч жижигхэн ял..зэмлэл хүлээх нь ТҮҮХИЙН үнэн шүү….
Зочин 2023-05-18 66.181.160.64
уих гишүүн
Эмч 2023-05-18 112.72.9.42
Халдварт өвчний асуудал үндэсний аюулгүй байдалтай холбоотой гэдгийг ковид ойлгуулсан бол уу гэж бодож байсан. Сайн ойлгоогүй юм бна. Нас баралтын тэргүүүлэх шалтгааны нэг хепатит/н вирус, тархалт өндөртэй сүрьеэ, БЗХӨ, шинэ, дахин сэргэх халдвар гээд олон асуудал дараалан биднийг сорино. Энэ үед наад байгууулагын хамт олон мэргэшсэн, туршлагатай, тогтвор суурьшилтай байх нь маш чухал. Долоо хэмжиж нэг огтол гсн үг бий. Төрөөс маш сайн дэмжиж өгөх хэрэгтэй салбар даа…
Зочин 2023-05-18 66.181.189.225
Мэргэжлийн хүнийг тогтвортой ажиллуулж болдоггүй л юм байхдаа. Нямхүүгээс хойш захирал тогтохоо болилоо энэ газар. Тэр Чинбаярыг нь тавьчихаач тэгж их чичрээд байгаам бол.
Зочин 2023-05-18 192.82.73.243
Чин баяр бол зүгээр эмч тархиар, халдвар судлаач байх ёстой
Зочин 2023-05-18 202.179.22.210
Мэргэжилтэй боловсон хүчнээ тогтвортой ажиллаач. Данхан толгойт ерөнхий сайдаа. Дараагийн ээлжээ хоолонд оруулдагыг болимоор юм шиг
Иргэд 2023-05-18 160.237.136.244
ХӨСҮТ-д олдохгүй ховор хүн дээ. Халдвартынхан аз муутай юм даа
Иргэн 2023-05-18 122.201.19.99
Хайран сайхан залуу, Японд доктор хамгаалсан, өндөр боловсролтой эмч хүн.
Чинзориг сайд улс төрийн хүнээ тавих нь дээ
ЗОЧИН 2023-05-18 202.131.225.242
Тэр Чинбаяр билүү нэг авгай бий, тэр байгаа цагт захирал тогтохгүй билээ. Гайгүй хэдэн захирлыгаа явуулчихаад өөрөө захирал болох гэж чичирч суудаг, хор найруулдаг, аашны тулам, шуналын бирд нэг авгай байна.