"Caffe Fonte" үндэсний кофе шопын сүлжээ албан ёсны нээлтээ хийлээ

Хуучирсан мэдээ: 2023.05.18-нд нийтлэгдсэн

"Caffe Fonte" үндэсний кофе шопын сүлжээ албан ёсны нээлтээ хийлээ

"Caffe Fonte" үндэсний кофе шопын сүлжээ албан ёсны нээлтээ хийлээ

"Caffe Fonte" үндэсний кофе шопын сүлжээ 2023 оны тавдугаар сарын 17-нд албан ёсны нээлтээ хийлээ. "Caffe Fonte" нь Монгол уламжлалт хэв маягийг Европ кофены соёлтой хослуулсан кофе шоп ба дотооддоо хуурсан шинэхэн Арабика кофе, амтат бүтээгдэхүүн, тав тухтай орчныг боломжийн үнээр санал болгож байна.

"Caffe Fonte" нь Италиар Оргилуур кофе гэсэн утгатай ба Монголын эзэнт гүрний сэргэн мандлын үеийн тод илэрхийлэл болох Хархорин хотын Мөнгөн модны дүрслэлийг үндэсний хээ угалз, кофены модоор арвижуулан бэлэг тэмдэгтээ тусгаж, кофенд дурлагчдад өгөх оргилуун мэдрэмж гэсэн агуулгатай бүтээсэн. Тухайн цаг үеийн хамгийн тансаг идээ ундыг түмэн олонд түгээж байсан энэхүү хосгүй бүтээл орчин цагт хамгийн амт чанартай идээ ундаагаар хэрэглэгчдээ дайлах Caffe Fonte-н зорилтод тусгалаа олж, өвлөгдөн ирлээ.

Caffe Fonte кофе шопын эрхэм зорилго нь эх орныхоо өнцөг булан бүрд кофены соёлыг түгээх юм. Европын Мастер кофе хуурагчийн тусламжтай орчин үеийн кофе хуурах үйлдвэрийг 2017 онд ашиглалтад оруулж, Fonte брэндийн шинэхэн хуурсан кофег зах зээлд санал болгож эхэлсэн ба Caffe Fonte кофе шопод эдгээр кофеноос гадна Спешелти зэрэглэлийн өндөр чанарын кофег мэргэжлийн бариста гар аргаар урлан үйлчлүүлэгчдээ дайлна. Мөн Итали түүхий эд, технологиор хийсэн нарийн боов, зайрмаг, амтат уух зүйлс зэргийг санал болгох юм.

Caffe Fonte кофе шоп дээд зэргийн амт чанартай бүтээгдэхүүн санал болгож байгаа хэдий ч үнийн хувьд өрсөлдөгч олон улсын сүлжээ кофе шопуудаас 30% гаруй хямд байна. Гадаадад рояльти төлдөггүй, кофе, нарийн боов гээд бүх бүтээгдэхүүнээ дотоодод үйлдвэрлэдэг нь хямд байх боломжийг олгохоос гадна валютын ханшийн өсөлтөөс хамгаалах юм. Caffe Fonte кофе шопын сүлжээг хөгжүүлсэн баг Монбейкери бейкерийн сүлжээг 25 жил ажиллуулж, Ti Amo, Caffe Bene, Tous Les Jours зэрэг олон улсын сүлжээг дотоодын зах зээлд амжилттай нэвтрүүлсэн туршлагатай ба энэ хугацаанд хуримтлуулсан ноу-хау, бий болгосон дэд бүтцэд тулгуурласан нь мөн өртөг бага байлгаж, хямд үнэ санал болгох боломжийг олгосон байна.

Түүнчлэн бизнес эрхлэх, өөрийн кофе шоптой болох хүсэлтэй хэн бүхэнд Caffe Fonte франчайз санал болгож байгааг дуулгахад таатай байна. Үйлдвэр, логистикийн төв нь 100 гаруй кофе шопыг хангах хүчин чадалтай ба 10 гаруй жил дотоодын зах зээлд франчайзын үйл ажиллагаа явуулсан туршлагатай хамт олныг сонгосноор та хүнсний үйлчилгээний франчайзыг сонгодог утгаар нь, иж бүрнээр авах юм. Ингэснээр кофе шопод өдөр тутам тулгардаг гаднын олон асуудлаас ангижирч, салбартаа стандартын дагуу үйлчилгээ үзүүлэх, ашиг орлогоо нэмэгдүүлэхэд бүрэн анхаарч чадна. Caffe Fonte кофе шоп нээх хөрөнгө оруулалт нь өрсөлдөгч олон улсын кофе шопоос даруй хоёр дахин бага тул боломжийн үнээр бизнестэй болох, хөрөнгө оруулалтаа хурдан хугацаанд нөхөх боломжтой. Мөн нэгдсэн, хүчтэй маркетингийн бодлого, хэрэгжүүлэлтээр бусад кофе шопын сүлжээнээс ялгарах ба салбарын ашиг орлогыг нэмэгдүүлэхэд байнгын түлхэц болж өгнө.

Caffe Fonte кофе шопын сүлжээний албан ёсны нээлт Хүннү 2222 хороолол дахь эхний салбарт болсон ба энэ үеэр Caffe Fonte хоёр дахь франчайз салбарын гэрээнд гарын үсэг зурах ёслол боллоо. Дараагийн таван жилд Caffe Fonte кофе шоп орон даяар 50 салбар нээхээр төлөвлөж байна.

Caffe Fonte кофе шопын франчайзын талаар мэдээлэл авахыг хүсвэл дараах QR кодыг уншуулна уу:

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж