Эверестийн оргилд Монголын далбаа 9 дэх удаагаа мандлаа

Эверестийн оргилд Монголын далбаа 9 дэх удаагаа мандлаа

Эверестийн оргилд Монголын далбаа 9 дэх удаагаа мандлаа
Дэлхийн дээвэр Эверестэд олон улсын хэмжээний мастер О.Золбоохүү өнөөдөр /2023.05.17/ өглөө амжилттай оргилдсон байна. Ингэснээр 8848 метрийн өндөрт орших дэлхийн дээвэр дээр гарсан Монголын ес дахь уулчин боллоо. Үүнээс өмнө МУГТ Г.Өсөхбаяр, МУГТ Б.Гангаамаа, ОУХМ Л.Баярсайхан, МУГТ Б.Цэвээндаш, ОУХМ Ц.Цогзолмаа, ОУХМ С.Бат-Эрдэнэ, ОУХМ Ж.Бямбасүрэн, ОУХМ Б.Гантулга гэсэн найман уулчин гараад байсан юм.
Эверестэд амжилттай оргилдсон О.Золбоохүүгийн хувьд оргилд гарах зорилготой Монголын найман уулчинтай багийн уулчин.
Эверестэд авирахад хүссэн цагтаа очих боломжгүй. Цонх нээгдэх үе буюу борооны улирлаас өмнө тавдугаар сарын эхний хэдхэн хоногт авирах боломж бүрддэг байна. Энэ богино цонхыг ашиглан дэлхийн дээврийг эзлэх гэсэн Монголын хэд хэдэн уулчин Эверестийг зориод байгаа юм. Түүнтэй хамт БНХАУ, АНУ, Энэтхэг, Их Британи, Франц улсын уулчид хамт оргилд гарч чаджээ. Тодруулбал, олон улсын долоон  уулчин, 10 хөтөч Эверестийн оргилд өнөөдөр өглөө амжилттай гарсан байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-05-17 64.119.17.96

Bayr Hurley

Avatar

БББ 2023-05-17 202.21.127.160

жаргалант уулчдын баг нь яаасан бэ. тэд нар гараагүй юм уу

Avatar

XXX 2023-05-17 203.91.116.222

Ганхүү биш Золбоохүү гэж хүн гарсан гэсэн. Нэр андуурагдсан. Өнөөдөр өглөө бусад нь гарсан байна.

Avatar

Нэргүй 2023-05-17 202.21.107.34

ГАНХҮҮ ГЭДЭГ НЭР ХЭЗЭЭЧ МАРТАГДАХААРГҮЙ БОЛЛОО НАДАД БОЛ.
ҮНЭХЭЭР БАХДАМ САЙХАН СЭТГЭГДЭЛ ТӨРҮҮЛЖ ЧАДЛАА. БАЯР ХҮРГЭЕ ГАНХҮҮД !!!

Avatar

Нэргүй 2023-05-17 202.9.46.119

Мундаг юмаа. Баяр хүргэе

Avatar

Zochin 2023-05-17 66.181.185.191

odoo ch Mongol hogjood tasrah baih daa tee.

Avatar

Нэргүй 2023-05-17 64.119.26.203

odoo ch everested hen durtai n gardag boljdee. tomchuud n toohoo baigaad sar mar, angarag ene gedeg bolson bailee

Avatar

Нэргүй 2023-05-17 202.21.107.34

ТА ӨӨРӨӨ ЯДАЖ БОГД УУЛЫНХАА ОРГИЛУУД ДЭЭР ГАРЧ ҮЗСЭН ҮҮ???
ДУРТАЙ ААВЫН ХҮҮ ГАРЧИХДАГ ГЭЖ ТОМ Л ЭНДҮҮРЧ БАЙНА ДАА, БЯЦХАН ТАРХИАРАА.
ЯАХАВ ТОМ БОЛОХООРОО ОЙЛГОНООО !!

Avatar

Нэргүй 2023-05-17 202.126.90.140

хөөх тэгээд дэлхий монголийг шүтээд сүйд үү. бөөн ногоон өгнө гэж бна уу кк

Avatar

Цэ 2023-05-17 192.82.69.176

тэгнэ гэсэн шүү хамгийн түрүүн чамд ногоон өгнө гэсэн маанаг ац минь дансаа үлдээгээрэй эргүү ац

Avatar

Нэргүй 2023-05-17 202.21.107.34

Монгол хөгжих гэж харахаасаа өмнө ХҮНИЙ САЙН ЧАНАРЫГ ХАРЖ СУРВАЛ ИЛҮҮ ТЭР Л ЧАМД ХӨГЖИЛ БОЛНО ДОО !!!
ХҮНИЙ ХАТУУЖИЛ, ТЭВЧЭЭР, ЭР ЗОРИГ, БУУЖ ӨГӨШГҮЙ ЧАНАРААС СУРАЛЦАЖ УРАМ ЗОРИГ АВЧ ЭХЛЭЭД СУРААРАЙ !!!
ДАРАА НЬ МОНГОЛОО ХӨГЖҮҮЛЭХ АСУУДАЛ ТЭР ЦАГТАА Л ЯРИНА БИЗ !!!

Avatar

Нэргүй 2023-05-17 59.153.112.133

Бумхишигийг авархад нэг Орос цуг явсан ш дээ,монгол хүн тун хуншгүй, тэр залуугийн нэрийг дурдахгүй л байгаа юмдаа ! Таминь ээ, бид чинь ийм л амьтад ш дээ !

Avatar

Нэргүй 2023-05-17 202.21.107.34

за яахав дээ мэдэхгүй ч юмуу, өөр өнцгөөс ч юмуу харж ойлгож бичээ биз, одоо бүгдээрээ юмыг сайн талаас нь харж сурцгааяаа ОДОО СЭТГЭЛГЭЭ ӨӨРЧИЛЖ ТЭГЭЖ Л ГЭМЭЭНЭ МОНГОЛЧУУД ӨӨДӨЛЖ ДЭВЖИНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж