Эверестийн оргилд Монголын далбаа 9 дэх удаагаа мандлаа

Хуучирсан мэдээ: 2023.05.17-нд нийтлэгдсэн

Эверестийн оргилд Монголын далбаа 9 дэх удаагаа мандлаа

Эверестийн оргилд Монголын далбаа 9 дэх удаагаа мандлаа
Дэлхийн дээвэр Эверестэд олон улсын хэмжээний мастер О.Золбоохүү өнөөдөр /2023.05.17/ өглөө амжилттай оргилдсон байна. Ингэснээр 8848 метрийн өндөрт орших дэлхийн дээвэр дээр гарсан Монголын ес дахь уулчин боллоо. Үүнээс өмнө МУГТ Г.Өсөхбаяр, МУГТ Б.Гангаамаа, ОУХМ Л.Баярсайхан, МУГТ Б.Цэвээндаш, ОУХМ Ц.Цогзолмаа, ОУХМ С.Бат-Эрдэнэ, ОУХМ Ж.Бямбасүрэн, ОУХМ Б.Гантулга гэсэн найман уулчин гараад байсан юм.
Эверестэд амжилттай оргилдсон О.Золбоохүүгийн хувьд оргилд гарах зорилготой Монголын найман уулчинтай багийн уулчин.
Эверестэд авирахад хүссэн цагтаа очих боломжгүй. Цонх нээгдэх үе буюу борооны улирлаас өмнө тавдугаар сарын эхний хэдхэн хоногт авирах боломж бүрддэг байна. Энэ богино цонхыг ашиглан дэлхийн дээврийг эзлэх гэсэн Монголын хэд хэдэн уулчин Эверестийг зориод байгаа юм. Түүнтэй хамт БНХАУ, АНУ, Энэтхэг, Их Британи, Франц улсын уулчид хамт оргилд гарч чаджээ. Тодруулбал, олон улсын долоон  уулчин, 10 хөтөч Эверестийн оргилд өнөөдөр өглөө амжилттай гарсан байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
38
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж