1,390,271 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2023.05.17-нд нийтлэгдсэн

1,390,271 ширхэг хувьцаа арилжжээ

2023 оны 5 дугаар сарын 17-ны өдөр энгийн арилжаагаар 33 хувьцаат компанийн 422,289,031 төгрөгийн үнийн дүн бүхий 1,390,271 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 10 компанийн хувьцааны ханш өсч, 21 компанийн хувьцааны ханш буурсан бол компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Хишиг уул ХК (HSX +14.98%), Улсын их дэлгүүр ХК (UID +4.24%), ЛэндМН ББСБ ХК (LEND +2.29%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Тэнгэрлиг медиа групп ХК (TNGR -9.90%), Хөвсгөл алтан дуулга ХК (ADU -7.43%), Таван толгой ХК (TTL -6.58%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн арилжаагаар:

-Хөрөнгө оруулалтын сангийн 37,073 ширхэг нэгж эрх 29,479,771 төгрөгөөр,

-Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 837 ширхэг бонд 83,700,000 төгрөгөөр,

-Багцын арилжаанд 110,000 ширхэг үнэт цаас 599,500,000 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 1,134,968,802 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOP-20 индекс -1% хувиар буурч, 35930.36 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 8,584,714,106,582 төгрөг боллоо.

Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж