ЭСЯ-дын барилгын ханыг суртал ухуулгад ашиглахгүй байхыг уриалав

ЭСЯ-дын барилгын ханыг суртал ухуулгад ашиглахгүй байхыг уриалав

ЭСЯ-дын барилгын ханыг суртал ухуулгад ашиглахгүй байхыг уриалав

Бээжин дэх зарим Элчин сайдын яамд Украинтай эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлэхийн тулд гадаанаа хятад, англи хэлээр бичигдсэн уриа лоозон байрлуулжээ. Энэхүү уриа лоозонгууд дээр Украины төрийн далбааг дүрсэлснээс гадна “Бид Украинтай хамт” гэх мэт үг бичсэн байна.

Үүнтэй холбоотойгоор Хятадын Гадаад хэргийн яам тавдугаар сарын 10-ны өдөр мэдэгдэл хийжээ. Тодруулбал, Элчин сайдын яамд болон олон улсын байгууллагуудыг барилгынхаа гадна ханыг суртал ухуулгад ашиглахгүй байх, улс хоорондын зөрчилдөөн үүсгэхгүй байхыг уриалжээ. Түүнчлэн “Хятад улс нь Дипломат харилцааны тухай Венийн конвенцийн дагуу дипломат халдашгүй эрхийг хүндэтгэдэг ч Элчин сайдын яамд болон олон улсын байгууллагууд Хятадын хууль тогтоомжийг дагаж мөрдөх үүрэгтэй” гэв. Энэ мэдэгдлийг Хятад дахь бүх дипломат төлөөлөгчийн газарт илгээсэн гэж үзэж байна.

Канад, Герман, Польш зэрэг улсын Элчин сайдын яамд Украиныг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Гэвч Хятадын мэдэгдэл нь Европ болон бусад бүс нутгийн дипломатуудын эсэргүүцэлтэй тулгарсан байна. Тэр бүү хэл хэн ч суртал ухуулгын самбараа буулгаагүй гэж үзэж байна. Зарим дипломатч Хятадын байр суурийг шүүмжилсэн бөгөөд  аливаа улсыг хүсэл зоригоо илэрхийлэхэд нь саад учруулах нь үндэслэлгүй алхам гэжээ.

Эх сурвалж: KYODO NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

oros ah nariin tald bid mongolchuud 2023-05-17 202.126.89.58

fascist kiev yalagdana 1945 shig

Avatar

Нэргүй 2023-05-17 59.153.87.56

украин ялна

Avatar

Нэргүй 2023-05-17 180.149.230.25

Зайсангийн Golden Dragon газраас хордлого аваад өчнөөн сар гомдол гаргаж хөөцөлдөөд ямар ч нэмэр алга. Утсаар залгаж элдвээр хэлж дарамтлаад байхаасаа ичээч. Танил тал, эрх мэдэлтэй бол одоо Монголд юу ч хийж болдог болсон юм байна.
ХУУЛЬ ЖУРАМ ГЭЖ ИЙМ БАЙДАГ ЮМ УУ. ИЙМ НИЙГЭМД ЯАЖ АМЬДРАХ ЮМ БЭ

Avatar

Zochin 2023-05-17 66.181.161.158

ALI ALI niih n zob.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж