Өмнөх 10 жилийн дунджаас 7 дахин олон удаа газар хөдөлжээ

Өмнөх 10 жилийн дунджаас 7 дахин олон удаа газар хөдөлжээ

Өмнөх 10 жилийн дунджаас 7 дахин олон удаа газар хөдөлжээ

Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээллийг олон нийтэд хүргэх зорилгоор "Бэлэн бай" аяныг тавдугаар сарын 15-наас зургадугаар сарын 9-ний өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулж байгаа талаар Онцгой байдлын ерөнхий газраас өнөөдөр /2023.05.17/ мэдээлэл хийлээ.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газар хамтран “Нийслэл Улаанбаатар хотод газар хөдлөлтийн гамшиг тохиолдож онц байдал тогтоосон үеийн төрийн байгууллагуудын харилцан хамтын ажиллагаа” сэдэвт стратегийн команд штабын сургуулилалтыг ирэх зургадугаар сарын 7-9-ний өдрүүдэд зохион байгуулахтай холбогдуулан “Бэлэн бай” аяныг санаачлан хэрэгжүүлж байна.

Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр "Уг аяныг улсын хэмжээнд 20 хоногийн хугацаанд зохион байгуулна. Тус аянаар дамжуулан иргэдэд газар хөдлөлтийн аюул, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, бэлэн байдлыг хангуулах талаарх ойлголтыг дижитал байдлаар түгээнэ. “Бэлэн бай” сурталчилгааны самбар дээр байгаа QR кодыг уншуулснаар газар хөдлөлтийн үед иргэд ямар арга хэмжээ авах талаарх бүх мэдээллийг " www.belenbai.mn " сайтаас авах боломжтой. Мөн дээрх сайтад газар хөдлөлтийн үед нийслэл хотод аюулгүй байршил бүхий 191 цэгийн мэдээллийг оруулсан" гэлээ.

Монгол орны нутаг дэвсгэрт 2011-2022 онд нийт 327,576 удаагийн газар хөдлөлт болжээ. Эдгээр газар хөдлөлтөөс 6-6.9 магнитудын газар хөдлөлт гурван удаа, 5-5.9 магнитудын газар хөдлөлт 18 удаа, 4-4.9 магнитудын газар хөдлөлт 238 удаа, 3-3.9 магнитудын газар хөдлөлт 1717 удаа, 3-6.9 магнитудын газар хөдлөлт 1976 удаа бүртгэгдсэн байна. Тухайлбал, 2022 онд нийт 58,266 удаагийн газар хөдлөлт болж, 3- 3.9 магнитудын газар хөдлөлт 112, 4-4.9 магнитудын газар хөдлөлт 19, 5-5.9 магнитудын газар хөдлөлт гурван удаа болжээ. 2021 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр Хөвсгөл аймгийн Ханх сумын нутагт 6.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж түүний давталт хөдлөлтүүд 137,849 удаа болсон нь өмнөх 10 жилийн дунджаас долоо дахин их газар хөдлөлт болсон байна.

Харин Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт 2011-2022 онд нийт 12,589 удаагийн газар хөдлөлт болсноос, 5-5.9 магнитудын газар хөдлөлт нэг удаа, 4-4.9 газар хөдлөлт магнитудын газар хөдлөлт зургаан удаа, 3-3.9 магнитудын газар хөдлөлт 61 удаа буюу 3-5.9 магнитудын газар хөдлөлт 68 удаа бүртгэгдсэн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Э.Хулан

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-05-17 66.181.168.8

аян маян яах вэ наад мөнгөөрөө ганц боловч барилгын норм стандартын дагуу баригдсан эсэхийг шалгаадах

Avatar

Нэргүй 2023-05-17 115.179.223.48

Улаанбаатрынхныг газар хөдлөлт гэж сүржигнэж мөнгө завшихаа болимоор бн. Хүчтэй хөдлөлт миний мэдэх 70 жил ер болоогүй. болох үгүйг хэн ч мэдэхгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж