Елисейн ордны залуу ЛИДЕР

Елисейн ордны залуу ЛИДЕР

Елисейн ордны залуу ЛИДЕР

Франц улсын ерөнхийлөгч Эммануэл Макрон энэ сарын 21-22-ны өдрүүдэд Монголд төрийн айлчлал хийнэ.  Францын ерөнхийлөгч анх удаа Монголд айлчилж буй гэдэг утгаараа Макроны айлчлал түүхэн ач холбогдолтой. Энэ удаагийн "ХҮМҮҮС" буландаа Эммануэл Макроныг онцолж байна. 


Эммануэл Макрон 39 насандаа 2017 онд Францын ерөнхийлөгчөөр сонгогдсоноор Елисейн ордонд суусан хамгийн залуу төрийн тэргүүн болсон. Өмнө нь сонгуульд өрсөлдсөн туршлагагүй түүнд саналаа өгсөн сонгогчдын олонх нь ахмад настнууд байжээ. Францын элит их сургуулиудад бэлтгэгдсэн улстөрч бөгөөд Европын улс төрийн тэргүүлэгч. Тэрбээр 2022 оны дөрөвдүгээр сард улиран сонгогдсон боловч өмнөхөөсөө дэмжлэг нь бага зэрэг буурч, сөрөг хүчинтэй эрх мэдлээ хуваалцах шаардлагатай болсон. Энэ нь түүнийг хөрсөн дээр буулгасан ч 2002 оноос хойш улиран сонгогдсон анхны ерөнхийлөгч болсон.

"МАКРОНЫ ХУУЛЬ"

Макрон 1977 оны арванхоёрдугаар сарын 21-нд Францын Амьен хотод төрсөн. Төрөлх хотдоо хувийн сургуульд суралцаж байгаад Парис хотын нэр хүндтэй "Анри-IV" лицейд бакалаврын хөтөлбөрийг дүүргэсэн. Дараа нь 2001 онд төрийн бодлогын магистрын зэрэг, Парисын Нантерийн их сургуульд философийн магистрын зэрэг хамгаалжээ.  Макрон 2004 онд Францын ирээдүйн улс төрийн удирдагчдыг бэлтгэдгээрээ алдартай Үндэсний Захиргааны дээд сургуулийг төгссөн нь карьерт нь маш том нөлөө үзүүлсэн байна. 

Ажлын гараагаа Францын Эдийн засаг, сангийн яамны санхүүгийн байцаагчаар эхлүүлсэн. Дараа нь 2008 онд олон улсын Ротшильд санхүүгийн группын Франц дахь салбарт хөрөнгө оруулалтын банкираар ажилд орсон ч удалгүй удирдах захирал болж тушаал дэвшин ажиллажээ. Гэвч ерөнхийлөгч асан Франсуа Олландыг 2012 оны сонгуульд нэр дэвших үеэс нь эхлэн зөвлөхөөр нь ажиллаж эхэлснээр улс төрд орсон байна. Олланд ялалт байгуулснаар Макрон түүний захиргаанд Тамгын газрын орлогч дарга, эдийн засгийн зөвлөхөөр ажиллах болсон. 

Харин 2014 онд Францын хоцрогдсон эдийн засаг өсөлтийн төлөө тэмцэж байх үед Олланд түүнийг Эдийн засаг, аж үйлдвэрийн сайдаар томилсон байна.

Сайдын хувиар Макрон бизнест ээлтэй шинэчлэлийн багцыг хэрэгжүүлэхээр зарим журмын зохицуулалтыг хасч,  бизнес эрхлэхэд тавьсан хязгаарлалтыг сулруулахыг санал болгосон. Энэ нь Францын парламентад зүүн, баруун жигүүрийн хууль тогтоогчдын ихээхэн эсэргүүцэлтэй тулгарчээ. Гэсэн ч Францын засгийн газар сорилтыг даван гарч, "Макроны хууль" гэж нэрлэгдсэн шинэчлэлийн багцыг баталснаар түүний нэр хүнд өсчээ. Гэхдээ Макрон 2015 оны наймдугаар сараас Социалист намаас гарч, бие дааж эхэлсэн байна. Улмаар 2016 оны дөрөвдүгээр сард Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бодолтой байгаагаа анх зарласан. 

"ЭНГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ БИШ"

Өмнөх ерөнхийлөгч Франсуа Олландын нэгэн цагт өөрийгөө тодорхойлж байсан шиг Макрон хэзээ ч "энгийн" ерөнхийлөгч байгаагүй. Тэрбээр сэтгэл хөдлөл, "галтай" улс төрийг хүсдэг бөгөөд үг, үйлдлээрээ ерөнхийлөгчийн албан тушаалыг илэрхийлэхийг хичээдэг гэж ажиглагчид дүгнэжээ. Макрон 50 гаруй жилийн турш Францын улс төрийн дүр төрхийг бүрдүүлж байсан баруун, зүүн гэсэн хуваагдлыг эвдэж чадсан гэж дүгнэдэг.  

Макроны давуу тал нь том компаниуд болон нийтийн албанд ажилласан  туршлага.  2000-аад оны эхээр Францын элит Экол Нормаль д’Администраторт суралцсан тэрбээр төрийн салбарыг орхиж, "Rothschild & Co"-д хөрөнгө оруулалтын банкираар ажилласан. Улмаар түүнийг улс төрд эргэн ирэхэд корпораци тэр дундаа банкны салбарын нөлөө их байжээ. 

Макрон аливаа тогтсон нэр томъёоноос зайлсхийдэг ч хувь хүний хөгжлийг дэмжсэн бодлогыг баримталдаг нь ажиглагддаг гэж улс төр судлаачид дүгнэжээ.

Хэрэв тэрбээр Олландын социалист засгийн газарт ажилладаг байсан бол гарцаагүй чөлөөт зах зээлийг дэмжигч нэгэн байх байсан гэж ярьдаг. "Аливаа шинэ, шинэлэг санаачилгад өрсөлдөөн маш чухал" гэж Макрон тайлбарладаг.

Европын холбооны нөлөө бүхий орон Францын төрийн тэргүүнээр Европыг дэмжигч үзэлтэй Макрон улиран сонгогдсон нь тус байгууллагад чухал ач холбогдолтой байсан. Түүнчлэн Франц улс Европын зөвлөлийг нэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 31-ний хооронд тэргүүлсэн нь Макроны хувьд, ялангуяа Украины хямралтай холбоотой онцлох үйл явдал байлаа.

БАГШТАЙГАА ГЭРЛЭСЭН

Макроны бусдаас ялгардаг бас нэг зүйл нь хувийн амьдралтай нь холбоотой. Өөрөөсөө 24 насаар эгч хүнтэй гэрлэснээрээ шар хэвлэлийнхний бай болсон. Түүний эхнэр өмнө нь Амьен хотод жүжгийн багшаар ажиллаж байсан Брижит Трогнеус юм. Тэд анх учрахад Макрон дөнгөж 15 настай сурагч, Брижит 39 настай багш байв. Тэд Макроныг 18 нас хүрмэгц болзож эхэлсэн гэдэг.

Макроны эцэг эх нь энэ харилцааг зохисгүй гэж үзээд сургуулийнхаа сүүлийн жилийг дуусгахаар Парис руу явуулах замаар хосуудыг салгахыг оролдсон байна.

Гэсэн ч хосууд Макроныг сургуулиа төгссөний дараа дахин нийлж, 2007 онд гэрлэсэн.  Брижит өмнөх гэрлэлтээс гурван хүүхэдтэй бол Макроноос хүүхэдгүй. Тэд Немо нэртэй Лабрадор ретривер-Гриффон нохойтойгоо хамт Елисейн ордонд амьдардаг. 

Макрон  найз, бизнесмэн Хенри Хермандаас 550 мянган евро зээлж, Парис хотноо анхны орон сууцаа худалдан авч байв.  Макрон төгөлдөр хуур тоглодог. Залуудаа арван жил төгөлдөр хуур сурсан бөгөөд ялангуяа Роберт Шуманн, Франц Лист нарын бүтээлд дуртай. Цанаар гулгаж, теннис тоглох, боксоор хичээллэх хоббитой.

Хөлбөмбөгийн шүтэн бишрэгч тэрбээр Францын Олимпик де Марсель клубыг дэмждэг. 

Англи хэлээр чөлөөтэй ярьдаг. Сонирхуулахад, 2020 оны арванхоёрдугаар сарын 17-нд Covid-19-ийн шинжилгээ эерэг гарсан бөгөөд долоон хоногийн турш өөрийгөө тусгаарлажээ. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-05-18 46.27.145.211

Шваб нь 1938 онд Гитлерийн Германд төрсөн.эцэг Евген Шваб Гитлерийн ойр дотны хүн байсан ба тэрээр өөрийн хорих лагерьтай байсан ажээ. Зарим нь Гитлертэй ойр байсан гэдэг нь худлаа гэх!Ямартай ч өнөөдөр хүү нь аавынхаа( эсвэл нацистуудын)"мэргэжлийг"өвлөн авч бүх дэлхийг хорих лагерь болгох хүсэлтэй байгаа ажээ!Бүх дэлхийг яг хятад загвар шиг хянадаг системрүү оруулах гэнэ😈Үүнд зориулж 17 зорилтот хөтөлбөртэй ажиллаж байгаа билээ.Үндсэндээ шулмын план зураг нь ❗
-Клаус Шваб дэлхийн эдийн засги

Avatar

Нэргүй 2023-05-18 46.27.145.211

чуулга уулзалтаар хүмүүс өөрийн гэсэн машинтай байх эрхгүй бөгөөд оронд нь "алхаж эсвэл хуваалцах" боломжтой гэж мэдэгджээ. Түүний мэдээлснээр хэт олон хүн өөрийн гэсэн тээврийн хэрэгсэлтэй байдаг тул зах зээлээс дээгүүр үнэ тогтоох замаар энэ байдлыг засах шаардлагатай гэж үзэж байгаа аж.Дээд хэмжээний уулзалтад зориулж жил бүр олон мянган хувийн онгоц Давос руу нисдэг ч Клаус Швабын хэлснээр энгийн хүмүүс хувийн машинтай байх ёсгүй гэжээ. Давосын элитүүд олон улсын засгийн газарт томилогдсон

Avatar

Нэргүй 2023-05-18 46.27.145.211

томилогдсон Дэлхийн Залуу Удирдагч нартаа хэт олон хүн хувийн тээврийн хэрэгсэл эзэмшиж байгаа тул шатахууны үнийг асар их хэмжээгээр өсгөх замаар зах зээлээс үнийг нь гаргах ёстой гэж зааварлаж байна."Англид гэхэд хүмүүс машин эсвэл микроавтобусаа бүх өдрийн 24 цагийн ердөө 4% д нь л унадаг" гэсэн баримтыг дурдаж, энэ нь бүх хөгжилтэй орнууд цаашлаад АНУ ийн иргэд ч хувийн машинтай

Avatar

Нэргүй 2023-05-18 46.27.145.211

эрхгүй гэсэн байгаа. "Getaround болон BlueSG зэрэг машин хуваалцах платформууд энэ боломжийг ашиглаж, таны ашигласан цагт төлбөр төлдөг тээврийн хэрэгслийг санал болгох боломжтой болсон" учир хүмүүс машинаа зарж, алхах эсвэл хуваалцах хэрэгтэй гэжээ.

Мөн энэ нь зөвхөн машин дээр яригдаж байгаа асуудал биш юм.

Элитүүдийн бодлогын дагуу хувийн өмчлөлийг дуусгах нь нэн чухал бөгөөд үүнийг машинаас эхлээд хувийн байшин хүртэл бүх зүйлд төлөвлөж байна.Бүх хувийн тээврийн хэрэгсэл болон бусад х

Avatar

Нэргүй 2023-05-18 46.27.145.211

бусад хэрэглээг багасгахын тулд хотуудыг дахин төлөвлөх шаардлагатай гэжээ.

Тэдний нийтэлсэн нийтлэлд: Дэлхийн олон улсын форум дэлхийн залуу удирдагчдын легион руу уриалга гаргаж, 2022 онд хийн үнэ хангалттай өндөр биш байна гэж мэдэгджээ. Энгийн хүмүүст бензиний одоогийн үнэ нь "хэт бага үнээр" байгаа гэж Шваб шүүмжилсэн байгаа юм.Үнийг өсгөх замаар машинаас нь салгах гэсэн санаа нь!

Мянга мянган хувийн онгоцууд ДЭМБ-ын жил тутмын дээд хэмжээний уулзалтад зориулж Швейцарийн Давос хотод э

0 0
Avatar

Нэргүй 2023-05-18 46.27.145.211

ж:Жастин Трюдо (Канад), Эммануэль Макрон (Франц),Жакинда Ардерн…манайхаас ч байх ёстой!!
Хоол хүнс ч ялгаагүй хяналтанд орох гэж байгаа.Ж: амьтан хамгаалах гэсэн энэрэнгүй уриан доор малын мах идүүлэхгүй хориглож хиймэл махны үйлдвэр байгуулах болно.Хиймэл мах нь яг вакцинтай адил хортой бодис агуулсан зүйл.Манай вакцин,масканд итгэдэг гэнэн цайлган ангийхан чинь соёлтой орны гоё мах гээд л шуураад орчих нь ойлгомжтой! Дэлхийн дулаарал хүнээс шалтгаалдаг юм биш боловч энэ ёрын план нь дэлхийн

Avatar

batdorj 2023-05-18 139.5.216.80

atomiin stantsaa baruy.dabaasurentenguut huuguud garahchhuu dee

Avatar

Нэргүй 2023-05-18 192.82.73.14

Америкийн даалгавраар өнгөт хувьсгал хийх нөхцөл байдал судалж явж болно

Avatar

Болд 2023-05-18 192.82.73.14

Ураны үнэр аваад шиншилж яваа золиг гэсэн. Манайд ашигтай олигтойхон гэрээ хийгээд явуулахгүй юу даа.

Avatar

Нэргүй 2023-05-18 192.82.70.190

Эмгэн дагаад Явж бгаа нь хайр сэтгэл байж чадах уу, тэгэхээр ., тм л хүн бх даа. Одоо барууныхан дотоод ертөнцдөө жинхэнэ соёлын хувьсгал хиймээр бна. Дэлхий ертөнцөө хайрламаар бна

Avatar

Нэргүй 2023-05-18 103.68.107.106

Гаж

Avatar

Зочин 2023-05-18 202.21.100.210

Хайр сэтгэлд насны хязгээр үгүй. Үхаантай хүн хүний сэтгэл рүү өнгийн харж чаддаг. Бидний хэдэн Монголчууд хүний үзэл бодол сэтгэл рүү хэзээ өнгийж тэр хүнээ ойлгож харилцаж сурах вэ.

Avatar

Нэргүй 2023-05-18 202.126.90.43

Жижигхэн эрхтэнтэп байх тэгээд хөгшин авгай сонгосон байх

Avatar

Нэргүй 2023-05-18 216.38.195.74

-drdgk@?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж