Шилдэг бүжгийн хамтлаг шалгаруулна

Хуучирсан мэдээ: 2010.08.27-нд нийтлэгдсэн

Шилдэг бүжгийн хамтлаг шалгаруулна

Монголын үндэсний олон нийтийн телевизээс “Mongolian dancecrew-2010” шилдэг бүжгийн хамтлаг шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахаар болжээ. Оролцох хамтлагийг энэ сарын 29-нийг хүртэл бүртгэх бөгөөд телевизийн нэвтрүүлгээр өрсөлдүүлэх уг тэмцээн 10 үе шаттай болох юм байна.

Уг тэмцээний анхны дугаар ирэх сарын 15-аас эхлэн үзэгчдийн хүртээл болох бөгөөд  хамгийн шилдэг баг гурван сая төгрөгийн эзэн болох гэнэ. Тэмцээнд оролцох багууд бүжгийн бүх төрлөөр өрсөлдөхөөс гадна тэргүүн байр эзэлсэн хамтлаг “Дош” уран сайхны кинонд тоглох эрхтэй болох аж.

П.Наран
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж