"Тэтгэврээс бага цалин авдаг төрийнхний асуудлыг шийднэ"

"Тэтгэврээс бага цалин авдаг төрийнхний асуудлыг шийднэ"

"Тэтгэврээс бага цалин авдаг төрийнхний асуудлыг шийднэ"

Төрийн албан хаагчдын цалинтай холбоотой асуудлаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа мэдээлэл хийлээ.


Тэрбээр “2022 оны байдлаар төсвөөс цалинждаг 225 мянган албан хаагч байгаагаас 152 мянга нь төрийн үйлчилгээнийхэн.  Төрийн үйлячилгээ дотор 65,3 хувь буюу 100 мянга нь боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёлын салбарт ажилладаг. Төрийн нийтлэг үйлчилгээний салбарт 52.7 мянга нь ажиллаж байна.

Төрийн албан хаагчдын цалин хувийн хэвшлийнхнээс 400 мянгаар бага байдаг. Засгийн газраас өнгөрсөн хугацаанд төрийн албан хаагчдын цалинг инфляцтай уялдуулж  хэд, хэдэн удаа нэмсэн. Тухайлбал, 2017 онд 4 хувиар, 2018 онд 8 хувиар, 2019 онд 8 хувиар, 2020 онд 8 хувиар төрийн албан хаагчдын цалинг нэмсэн. 2021, 2022 онд цар тахлын хүндрэлээс үүдээд цалинг нэмж чадаагүй. Гэхдээ 2022 онд төрийн албан хаагчдын шатлалыг багасгаж өгснөөр 8 хувийн нэмэгдэл бий болсон.

Төрийн үйлчилгээний албан хаагчид буюу соёлын салбарынхны цалин боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэндийн салбарынхнаас бага. Төрийн тусгайгийнхнаас  цагдаа нь хамгийн өндөр цалинтай . Төрийн албан хаагчдын цалин, нийгмийн хангамжийн асуудлыг салбарын 30 гаруй хуулиар зохицуулж байна. Дээр нь салбар яамнаас цалингийн нэмэгдлийг оруулж ирдэг, мөн УИХ-ын гишүүд  санаачлаад цалинг өөрөөр тогтоогоод байна.

Орон нутагт үйл ажиллагаа явуулдаг босоо удирдлагатай байгууллагын ажилтан, албан хаагчдын цалин хэвтээ удирдлагатай байгууллагынхнаас бага. 2023 оноос аймаг орон нутагт ажиллаж байгаа төрийн албан хаагчдын нэмэгдлийн 20 хувийг төсвөөс, 80 хүртэлх хувийг орон нутгийн төсвөөс санхүүжүүлдэг болсон. Өөрөөр хэлбэл, орон нутагт өөрсдөө томилгоо хийдэг албан тушаалтнуудын цалин нэмэгдсэн бол босоо удирдлагатай албан хаагчдын цалинг нэмэгдүүлж чадаагүй нь төрийн албан хаагчдад бухимдал үүсгэсэн.

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиар нийслэлийнхны цалинг ялгаатай тогтоох эрх зүйн орчинг бий болгосон. Ингэснээр нийслэлийнхний цалин орон нутгийнхаас өндөр болсон. Нэг өрөөнд сууж, адил ажил хийж байгаа хоёр ажилтны цалин өөр гэхчлэн цалингийн ялгаа их байна. Энэнээс болж, зарим салбарт 20-30 хувийн ажиллах хүчний дутагдалд орсон.

Нэн тэргүүнд төсөвт тодотгол хийхэд төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг тэгшитгэх, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс чүд дээгүүр байгаа тул нэмэхээр ажиллаж байна. Цаашид бид төрийн алба хаагчдын цалингийн тогтолцоог сайжруулахгүй бол төрийн өмчит компанид 75 мянган албан хаагч, нийт хөдөлмөр эрхлэгчдийн 26 хувь төртэй хамааралтайгаар ажил хөдөлмөр эрхэлж байна.  Энэ нь өндөр тоо юм. Тэгсэн хэрнээ цалин хангамж нь бага байгаа. Жилээс жилд төсөвт эзлэх цалингийн хэмжээ нэмэгдэж байгаа ч тэгш бус байдал нь төрийн албан хаагчдын бүтээмжид нөлөөлж байгаа учраас  төрийн үйлчилгээ дотроо соёл, биеийн тамирын салбарынхны цалинг боловсрол шинжлэх ухааны салбар лүү тэгшитгэхээр ажиллаж байна.

-Соёлынхны цалинг боловсролын салбарт ажиллагсдынхтай дүйцүүлж нэмнэ гэхээр хэдэн хувиар нэмнэ гэсэн үг вэ?  

-Соёлын салбарынхны хамгийн бага цалин 500 мянга гаруй, 600 мянган төгрөг хүрэхгүй байна. Харин шинжлэх ухааны салбарын хамгийн бага цалин 780 мянга, 800 мянга орчим байгаа. Энэ рүү соёлынхны хамгийн доод цалинг дүйцүүлнэ гэж ойлгож болно.

Шатлал ахихад хоорондын зөрүүг нэмж, сайжруулахгүй бол хэлтсийн дарга, ахлах мэргэжилтан хоёрын цалингийн зөрүү 20, 30 хан мянган төгрөгийн зөрүүтэй байгаа. хариуцлага үүрч, удирдах албан тушаал хаших хүсэл сонирхол бага байна. Энэ чиглэлээр хийх ажил их байна.

Төрийн тусгайгийнхны цалин дотроо батлан хамгаалах салбарынхны цалин хамгийн бага, цагдаагийнх хамгийн өндөр тогтсон. Тиймээс энэ бүх цалингийн асуудлыг төсвийн тодотголоор шийдэхгүй бол цалингийн зардал дээр нэмэгдэл болж орж ирнэ.

-Тэтгэвэр нэмэх үү?

-Тэтгэвэр дээр тооцоо судалгаа хийж байна. Цалин, тэтгэвэр, хүүхдийн мөнгө гээд хуримтлагдсан асуудал байгаа. Эхлээд цалингийн асуудлыг шийпдэхгүй бол татвар, НДШ-ээ төлөхөөр тэтгэврээс доогуур цалин авч байгаа төрийн албан хаагчтай болчихоод байгаа учраас эхлээд цалингаа шийднэ. Дараа нь тэтгэврээ шийднэ.

-Хүүхдийн мөнгийг ялгаваргүй олгоно гэх юм. Боломжтой юу. Та энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?

-Хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 91 хувьд олгохоор төсвийг баталсан. Хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгоно гэвэл төсөв дээр нэмэлт санхүүжилтийг тусгана гэсэн үг.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ээж нар,  халамжийн байгууллагад ажиллагсдын ч хүүхдүүд ч  мөнгөнөөс хасагдсан тул шийдэрлэх хэрэгтэй гэж үзэж байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

36 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Шанбаатар.д 2023-05-17 202.126.89.201

Зөвдөө зөвдэмжиж байга. Тэтгэвэрийг ч ажил хийж төлсөн хувиараа төлсөнг анхаарах. Олон жил ажилласаныг бас зав тодорхойлох юмсан, дахтгал төлсөн тухайн үеийн шатлалуудыг бас анхаарах

Avatar

с***р эр 2023-05-17 64.119.18.124

энэ чинь царайлаг хүүхэншт

Avatar

Зочин 2023-05-17 202.9.46.8

тэтгэврийн доод хэмжээ 500.000 мянган төгрөг булгантуяа сайдаа 500.000 төгрөгтэй жишээ татаад байвал их инээдтэй л жишээ шүү. 1 саяаас дээш тэтгэвэр авдаг хүнтэй харьцуулбал арай өөрөөр ярьж болно. харин тэгэж авдаг хүмүүс нь хэдэн хувь юм бол.

Avatar

Зочин 2023-05-17 202.9.46.8

тэтгэврийн хүмүүс чиний тоо бодож чаддаг аргаар тийм их мөнгө аваад байгаа юмуу. ажлаа зөв л ярьж эхэлж үзээрэй. хүний дургүй хүргэсэн жишээ татаад яриад байх хэрэггүй.

Avatar

Иргэн 2023-05-17 64.119.21.51

Танайх чөлөөт сайт биш байна

Avatar

Нэргүй 2023-05-17 66.181.161.162

Ийм балай авгай нарыг дахин сонгохгүй байх хэрэгтэй. Өөрөө өтөл насандаа 30 хоногт 500 мянгаар амьдраад үз дээ

Avatar

Нэргүй 2023-05-17 192.82.88.220

Анхы Цалингийн тогтолцоогоо яриач ээ??????? 70 оны 500төрөг — одоо 5саяаас их өсчихөөд бна .Чааваас эмээ!!!!!!!

Avatar

Зочин 2023-05-17 203.91.115.47

дүнхүү сайдаа бүрэн тэтгэвэрийн доод хэмжээ 500 мянгаас доош цалинтай төрийн албан хаагч байхгүй Эхлээд бүрэн тэтгэвэрийн доод хэмжээг нэм Дараа нь цалингаа ярь Ахмадууд чинь эм тарианаас нь илүү гарахгүй хоосон хонож үрэгдэж байна

Avatar

Нэргүй 2023-05-17 202.126.90.88

tatwar huuliinhantai l hatuu arga hemjee awbmaar yum

Avatar

Зочин 2023-05-17 66.181.185.42

Тэтгэврийн ахмадуудаа АД ҮЗЭЭД бусадтай жишээд эхлэлээ дээ. Санаа нь хурдхан далд оруулах санаатай даг.Саяхан 1.200.000 ажилчин НДШ төлж 470.000 ахмадын тэтгэврийг олгож байна гэж ярьсан.Бид залуудаа төлсөн мөнгөө эргүүлж авч байгаа гэж ойлгодог шүү.Танай намын нөхөд л аваад идчихсэн шүү дээ.Ахмадуудаа бүү ад үзээд бай.Чи ч бас ахмад настан болно доо.

Avatar

Онч 2023-05-17 192.82.69.248

ЧҮД гэж юу вэ.

Avatar

Зочин. 2023-05-17 192.82.80.138

Үнэндээ МАН засаглаж нийгмийг удирдаж чадахгүй бна .Бүгдийг сайхан болгоно гэж гарч ирсэн.Одоо амьдарахад туйлын хүнд бна аа

Avatar

Temtsegch 2023-05-17 66.181.161.144

Tsalin tetgebree zereg shiid chamaas guigaagui.

Avatar

бат 2023-05-17 150.129.140.113

өлбөрч үхэж бна амьдрал хүнд бга

Avatar

Нэргүй 2023-05-17 202.126.89.193

Юмны үнэ тэнгэрт хадсан энэ цаг үед хамгийн хэцүү амьдарч байгаа нь тэтгэвэрийн хөгшчүүл бна даа тэтгэвэрийг нь нэмэх хэрэгтэй

Avatar

Нэргүй 2023-05-17 59.153.112.37

тэрбумын авилгач гэгдээд байсан нөхөр мөн үү

Avatar

unshigch 2023-05-17 94.241.160.200

хувь компани, үйлдвэрлэгч, хувь хүмүүс өөрсдөө дур мэдэн юм аа өсгөөд байна аа. хяналт шалгалтынхан хаагуур явж байдгийн бэ? ард түмэн , ард түмнээ өөрсдөө шулаад байна шүү дээ. төр засаг нэмээд бай гэж хэлээгүй л байх.

Avatar

Хариулт 2023-05-17 66.181.161.1

тэнэгтээд бай танай МАН үндэсний валютын ханшаа тавиад туучихсан учраас бүх юмны үнэ өсөөд байгаа юм.17 боодол нэгт чинь МАНын төр барих хугацаанд 35 боодол нэгт болчихсон байна. Үндэсний үйлдвэрлэгч ,хувь хүн рүү битгий шүлсээ үсчүүлээд бай 94.241.160.200 аа

Avatar

хүннү 2023-05-17 202.55.188.87

Цэрэг, цагдаа хүчний байгууллагын орон тоог цөөл. Өглөө автобусанд суурад 15-20 сонсогч явдаг. Энэ нь нийт зорчигчийн 1/3 нь гэсэн үг. Хүчний байгууллагаа л өрөгжүүлээд байх юм? энэ сайн ёруу муу ёруу бүү мэд. Гудамжаар дүүрэн камер, дугаар илрүүлэгч байршуулсан. Тэнд цагдаа зогсох шаардлаггүй баймаар юм. Гэтэл эсэргээрээ улам олон цагдаа зогсдог боллоо. Ийм байхад төсөв яаж хэмнэгдэх юм? 76 тэнэгээ яая гэж байхад 50-г нэмэх гэнэ. Наадхаа боль. Иргэд зүгээр байхгүй шүү!!!

Avatar

Нэргүй 2023-05-17 203.91.115.54

тэгээд сонгуульдаа уна

Avatar

Нэргүй 2023-05-17 64.119.22.123

тэтгэврийн зөрүүг арилга. олон жил хохирч байна. мэргэжилтнээ дуудаад хажуудаа суулгаж байнаад дор нь бодуул. ядаж байхад алдаатай зөрүүтэй буруу бичилт бас давхар.

Avatar

иргэн.. 2023-05-17 202.21.108.9

Тооцоо судалгаа …Үндэсний Статистикийн Хороо тооцоо нь бэлэн байга шүү дээ….. Юу хийж байдаг АВГАЙ ВЭ? ажлаа мэдэхгүй бол өөрийн хүсэлтээр АЖЛАА өгөөч ээ…….

Avatar

Нэргүй 2023-05-17 64.119.22.123

нэрээ давшүүлэх ямарч хэрэг алга. сайд хийж чадахгүй юмөө. юуч хийж чадахгүй юм

Avatar

хүннү 2023-05-17 103.254.123.62

Цалинтай хөөцөлдөад нэмэргүй. Хоёр хоногийн өмнө 1500 байсан 00-цаас цалин нэмэх сургаар өнөөдөр 1700 болсон байна. Эхлээд эцэс төгсгөлгүй үнээ нэмдэг үндэсний үйлдвэрлэгч, импортлогчдоо хяна. Тэгээггүй цагт цалин тэтгэвэр нэмэх хэрэггүй. Цалин нэмнэ гэдэг чинь дамчидаа л дэмжиж байгаа гэсэн үг. Иргэнд ямарч өгөөж байхгүй. Одоо урдчилаад үнээ нэмдэг болсон.

Avatar

Нэргүй 2023-05-17 64.119.22.123

бараа худалдаж авах доллараа монгол банкны ханшаар авдаг. шууд монгол банк л самарч сүйдлэж байгаамаа.

Avatar

Зочин 2023-05-17 192.82.82.60

Цомхон, чадварлаг төрийн албатай болно гэсэн яасан бэ?

Avatar

үнэн 2023-05-17 192.82.66.247

Төрийн албан хаагчдыг бид татвараараа тэжээж дийлэхгүй нь ээ!
Тийм цалин муу юм бол яах гээд төрд ажиллах гээд зүтгээд, ардуур өврүүр яриад үхэлдээд байдаг юм бэ?
Зүгээр л авилгын сүлжээ, хуулиар хамгаалагдсан мафи.

Avatar

зочин 2023-05-17 202.126.89.190

Аймаг, сум, багийхаа тоог багсгаачээ, сүүлд баыгуулсан Орхон, Дархан,Говьсүмбэр аймгийг шууд татан буулгаж аймгийн төвд ойрхон 30 гаруй сумыг эхний ээлжинд буулгаад цаашид 100 гаруй сумыг татан буулгвал таарна.Нэгт мал хувьд очсон, хоёрт холбоо харилцаа маш сайн болсон шүү дээ.

Avatar

Нэргүй 2023-05-17 103.254.123.62

зөв.

Avatar

ажиглагч 2023-05-17 202.9.40.64

Төр улам л данхайгаад байгаа шүү. Ер нь төрийн захиргааны албан хаагчдын цалинг нэмэх тохиолдолд тэр хэмжээгээр орон тоог нь хасах нь зөв болов уу…

Avatar

leer 2023-05-17 180.149.98.126

тэнэг дампуу төрөө гэж халамжаа сайжруулаад л бай

Avatar

Зочин 2023-05-17 66.181.179.160

хөгшчүүлд дургүй хүн яаж гишүүн болов энэ хүүхнийг шалгуулая ногүй нохойч гишүүн болж чаддаггүй

Avatar

Нэргүй 2023-05-17 202.21.124.69

Өөрсдийнхөө цалинг хас

Avatar

Нэргүй 2023-05-17 202.126.92.98

одоо цагдаагийн цалин их гээд уналаа. өдөр бүр гадаа гудманд наад нийгмийн сөрөг үзэгдэл болсон хууль зөрчсөс хүмүүтэй чинь хэн зууралдаж байгаа. Цагдаа ч гэсэн одоо орон тоо эрс буурч ихэнх нь солонгос явах нь амьдралд илүү ойр санагдаж эхэлсэн явж ч байна. Батлан хамгаалах салбарынхан чинь одоо ч нэг цэргийн ангид очиход хийх ажилгүй ахлагч нар нь цэргээ дарамдлаад л сууж байдаг ажилгүй газар шүү дээ. Харьцуулах юмаа харьцуулаарай. Цалин өндөр гээд байгаа бол та нар цагдаа хий л дээ хийгүй л б

Avatar

Нэргүй 2023-05-17 202.126.89.114

Яг үнэн. төрийн тусгай албан хаагчид дотор хамгийн хийх ажилгүй зүгээр суудаг хүмүүс бол Батлан хамгаалах салбарынхан.Тэртээ тэргүй цөөхөн хэдэн цэргийн анги салбарт маш бага цалинтай хэдхэн офицер ахлагч нар нь халагдаад цөөрөөд байхад дээгүүр юун ч олон командлалуудтай юм тэр тоогоор хүүрэн биеэ дааж ядсан гүзээтэй генерал хурандаа нараас их юм байхгүй.Командлалуудыг нь татан буулгах хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2023-05-17 202.21.124.69

Архи уусан хоосон толгойтой , олгой гэдэстэй их мэдэгч нарт дэмий мөнгө өгч архи уулгахад зарцуулж байснаас эмнийхээ мөнгийг төлж чадахгүй үр хүүхдээ царайчлан суугаа ахмадуудаа тэтгэврийг нь нэм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж