"Тэтгэврээс бага цалин авдаг төрийнхний асуудлыг шийднэ"

Хуучирсан мэдээ: 2023.05.17-нд нийтлэгдсэн

"Тэтгэврээс бага цалин авдаг төрийнхний асуудлыг шийднэ"

"Тэтгэврээс бага цалин авдаг төрийнхний асуудлыг шийднэ"

Төрийн албан хаагчдын цалинтай холбоотой асуудлаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа мэдээлэл хийлээ.


Тэрбээр “2022 оны байдлаар төсвөөс цалинждаг 225 мянган албан хаагч байгаагаас 152 мянга нь төрийн үйлчилгээнийхэн.  Төрийн үйлячилгээ дотор 65,3 хувь буюу 100 мянга нь боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёлын салбарт ажилладаг. Төрийн нийтлэг үйлчилгээний салбарт 52.7 мянга нь ажиллаж байна.

Төрийн албан хаагчдын цалин хувийн хэвшлийнхнээс 400 мянгаар бага байдаг. Засгийн газраас өнгөрсөн хугацаанд төрийн албан хаагчдын цалинг инфляцтай уялдуулж  хэд, хэдэн удаа нэмсэн. Тухайлбал, 2017 онд 4 хувиар, 2018 онд 8 хувиар, 2019 онд 8 хувиар, 2020 онд 8 хувиар төрийн албан хаагчдын цалинг нэмсэн. 2021, 2022 онд цар тахлын хүндрэлээс үүдээд цалинг нэмж чадаагүй. Гэхдээ 2022 онд төрийн албан хаагчдын шатлалыг багасгаж өгснөөр 8 хувийн нэмэгдэл бий болсон.

Төрийн үйлчилгээний албан хаагчид буюу соёлын салбарынхны цалин боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэндийн салбарынхнаас бага. Төрийн тусгайгийнхнаас  цагдаа нь хамгийн өндөр цалинтай . Төрийн албан хаагчдын цалин, нийгмийн хангамжийн асуудлыг салбарын 30 гаруй хуулиар зохицуулж байна. Дээр нь салбар яамнаас цалингийн нэмэгдлийг оруулж ирдэг, мөн УИХ-ын гишүүд  санаачлаад цалинг өөрөөр тогтоогоод байна.

Орон нутагт үйл ажиллагаа явуулдаг босоо удирдлагатай байгууллагын ажилтан, албан хаагчдын цалин хэвтээ удирдлагатай байгууллагынхнаас бага. 2023 оноос аймаг орон нутагт ажиллаж байгаа төрийн албан хаагчдын нэмэгдлийн 20 хувийг төсвөөс, 80 хүртэлх хувийг орон нутгийн төсвөөс санхүүжүүлдэг болсон. Өөрөөр хэлбэл, орон нутагт өөрсдөө томилгоо хийдэг албан тушаалтнуудын цалин нэмэгдсэн бол босоо удирдлагатай албан хаагчдын цалинг нэмэгдүүлж чадаагүй нь төрийн албан хаагчдад бухимдал үүсгэсэн.

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиар нийслэлийнхны цалинг ялгаатай тогтоох эрх зүйн орчинг бий болгосон. Ингэснээр нийслэлийнхний цалин орон нутгийнхаас өндөр болсон. Нэг өрөөнд сууж, адил ажил хийж байгаа хоёр ажилтны цалин өөр гэхчлэн цалингийн ялгаа их байна. Энэнээс болж, зарим салбарт 20-30 хувийн ажиллах хүчний дутагдалд орсон.

Нэн тэргүүнд төсөвт тодотгол хийхэд төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг тэгшитгэх, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс чүд дээгүүр байгаа тул нэмэхээр ажиллаж байна. Цаашид бид төрийн алба хаагчдын цалингийн тогтолцоог сайжруулахгүй бол төрийн өмчит компанид 75 мянган албан хаагч, нийт хөдөлмөр эрхлэгчдийн 26 хувь төртэй хамааралтайгаар ажил хөдөлмөр эрхэлж байна.  Энэ нь өндөр тоо юм. Тэгсэн хэрнээ цалин хангамж нь бага байгаа. Жилээс жилд төсөвт эзлэх цалингийн хэмжээ нэмэгдэж байгаа ч тэгш бус байдал нь төрийн албан хаагчдын бүтээмжид нөлөөлж байгаа учраас  төрийн үйлчилгээ дотроо соёл, биеийн тамирын салбарынхны цалинг боловсрол шинжлэх ухааны салбар лүү тэгшитгэхээр ажиллаж байна.

-Соёлынхны цалинг боловсролын салбарт ажиллагсдынхтай дүйцүүлж нэмнэ гэхээр хэдэн хувиар нэмнэ гэсэн үг вэ?  

-Соёлын салбарынхны хамгийн бага цалин 500 мянга гаруй, 600 мянган төгрөг хүрэхгүй байна. Харин шинжлэх ухааны салбарын хамгийн бага цалин 780 мянга, 800 мянга орчим байгаа. Энэ рүү соёлынхны хамгийн доод цалинг дүйцүүлнэ гэж ойлгож болно.

Шатлал ахихад хоорондын зөрүүг нэмж, сайжруулахгүй бол хэлтсийн дарга, ахлах мэргэжилтан хоёрын цалингийн зөрүү 20, 30 хан мянган төгрөгийн зөрүүтэй байгаа. хариуцлага үүрч, удирдах албан тушаал хаших хүсэл сонирхол бага байна. Энэ чиглэлээр хийх ажил их байна.

Төрийн тусгайгийнхны цалин дотроо батлан хамгаалах салбарынхны цалин хамгийн бага, цагдаагийнх хамгийн өндөр тогтсон. Тиймээс энэ бүх цалингийн асуудлыг төсвийн тодотголоор шийдэхгүй бол цалингийн зардал дээр нэмэгдэл болж орж ирнэ.

-Тэтгэвэр нэмэх үү?

-Тэтгэвэр дээр тооцоо судалгаа хийж байна. Цалин, тэтгэвэр, хүүхдийн мөнгө гээд хуримтлагдсан асуудал байгаа. Эхлээд цалингийн асуудлыг шийпдэхгүй бол татвар, НДШ-ээ төлөхөөр тэтгэврээс доогуур цалин авч байгаа төрийн албан хаагчтай болчихоод байгаа учраас эхлээд цалингаа шийднэ. Дараа нь тэтгэврээ шийднэ.

-Хүүхдийн мөнгийг ялгаваргүй олгоно гэх юм. Боломжтой юу. Та энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?

-Хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 91 хувьд олгохоор төсвийг баталсан. Хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгоно гэвэл төсөв дээр нэмэлт санхүүжилтийг тусгана гэсэн үг.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ээж нар,  халамжийн байгууллагад ажиллагсдын ч хүүхдүүд ч  мөнгөнөөс хасагдсан тул шийдэрлэх хэрэгтэй гэж үзэж байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж