Намуудын тохироо ба тоо: 126=76:50

Намуудын тохироо ба тоо: 126=76:50

Намуудын тохироо ба тоо: 126=76:50

Өнгөрсөн 30 жилийн парламентын түүхээс харвал УИХ-д голдуу мөнгөтэй баячууд ба популист улстөрчид сонгогдож ирсэн байна. Энэ бол давжаа парламентын зовлон-де факто. Тэд мэдээлэлд ойр нэрээр бидний бүхий л боломжийг хулгайлж иржээ. Энэ бол давжаа парламентын “давуу тал”-де юре. Тэгвэл тэднээс яаж салах вэ. Дөрвөн жил тутамд сонгууль явагддаг ч асуудал нь хэвээрээ, авлига, хулгай нь бахь байдгаараа үлддэг үндсэн шалтгааныг нь эмчлэхгүй аваас УИХ адаг сүүлдээ авлигач, хулгайчдын орогнодог захын хар овоохой болж хувирлаа.

1.

ҮХНӨ-өөр гишүүдийн тоог нэмж, тогтолцоогоо пропорциональ болгох асуудал улс төрийн анхаарлын төв цэг болжээ.  Засгийн газраас санал болгосон 152 тоог Ардчилсан нам анхнаасаа дэмжээгүй, Т.Доржханд ямар куб язгуураас 152 гэх тоо гаргаж ирснээ тайлбарлаагүй хэдий  ч Д.Амарбаясгалангийн хувьд  тоо, тогтолцоог өөрчилснөөр авлига, хулгай буурна гэсэн итгэлтэй байгаа юм.

Улс төрийн намууд удтал маргалдсаны эцэст зөвшилцөлд хүрсэн тоо нь 126. АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл "126 гишүүнтэй болсноор парламентын төлөөлөх чадварт нийцнэ" гэснийг МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн дэмжсэн үг нь "Иргэдийн зүгээс 152 гэдэг тоо их байна гэсэн. Тиймээс АН-ын саналыг хүлээн авч, УИХ-ын гишүүдийн тоог 126 болгоё, тойргоос сонгогдох нь 76 байна, хувь тэнцүүлсэн хэлбэрээр сонгогдох нь 50 байна гэдэг байдлаар УИХ-ын нэгдсэн чуулганд оруулж хэлэлцүүлэхээр боллоо".

Тогтолцооны хувьд 76 нь тойргоос, 50 нь пропорциональ байх саналыг УИХ-ын чуулганд оруулахаар улс төрийн намууд санал нэгджээ. УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага. Төрийн эрх барих дээд байгууллагад бид төлөөний хүнээ сонгодог. Харамсалтай нь,  УИХ-ын 76 өөрсдийгөө дарга гэж эндүүрдэг, иргэд тэднийг 76 хулгайч гэж хардаг, хараадаг нь үнэн-де юре.  Де факто нь УИХ-аас цөөнгүй гишүүд нь Хөгжлийн банкны луйвар болон нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдсон,  улсын прокурорын саналаар хоёр нь /Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ/ бүрэн эрхээсээ түдгэлзэж, нэг нь /Ж.Мөнхбат/өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. Тэдний араас яллагдагчаар татагдсан нэжгээд гишүүд бий агаад иргэдийн дунд 76 хулгайчийн тоог нэмэх нь гэсэн болгоомжлол байгааг буруутгах аргагүй. Тэгж ярих юм бол манай гишүүд өөрсдөө л ширээн дээрээсээ унадаг. Жишээ нь, БЗС-гийн мөнгийг улстөрчдийн хүүхдүүд хамж, ЖДҮХС-гийн мөнгийг УИХ-ын гишүүд нь тэгш хүртээмжтэй хуваагаад идчихсэн парламент яаж нэр хүндтэй байх билээ.

2.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт нь өнөөдрийн УИХ-ын гишүүдийн, эрх барьж байгаа намын, эрх мэдэлтэй, нөлөөтэй хүмүүсийн асуудал огт биш. Үнэнийг хэлэхэд, иргэдийн шүүмжлэлээс илүүтэй зарим гишүүдийн өөрсдийнх нь байр суурь тоо, тогтолцоог өөрчлөхийн эсрэг байгаа. Учир нь, гишүүдийн тоог нэмснээр нэг кнопт оногдох эрх мэдлийн хувь буурна. Товчхондоо, гишүүд кнопоо худалдах боломжгүй болно гэсэн үг. Монголын парламентад нэг гишүүний кноп нэг тэрбум хүрч байсан, тэр нь ЖДҮХС-гаас гарсан нь батлагдсан үнэн- бас л де факто.

Хоёрт, пропорциональ систем нь олон нийтэд танигдсан, хөрөнгө мөнгөтэй хүмүүст давуу нөхцөл үүсгэдэггүй.  Нэг ёсондоо 60 тэрбумаар Монголын төрийн худалдан авах бололцоогүй болно. 2016 онд МАН засгийн эрхийг 60 тэрбумаар үнэлснээ, Ц.Сандуйн талаарх бичлэг гүтгэлэг байтугай эвлүүлэг биш болохыг Ц.Нямдорж хүртэл хүлээн зөвшөөрсөн удаатай.

Холимог сонгуулийн тогтолцоо Монгол Улсыг хөгжилд, нөгөө талаасаа намуудын төлөвшилд хэрэгтэй. Намынхаа бодлогоос давж дуугарах, хувь улстөр хийх боломж популистуудад хумигдана  гэсэн үг.  2017 онд АН-ын гурван гишүүн МАН худалдагдсан нь мажоритори тогтолцооны сул тал, хувь гишүүддээ ашигтай байсан ч Монголын хөгжил хортой үйлдэл болсон. Ардчилсан намын хагарал, талцал анх тэр үеэс л эхэлсэн байдаг.

Мажоритори тогтолцоо нь ардчиллыг өндөр өртөгтэй авилгын тогтолцоо болгож хувиргадаг. Тойрог руугаа төсвөөс мөнгө хулгайлж нэр олдог клиентелист улстөрчдөд ашигтай бол пропорциональ нь  намуудыг бодлого институци болгодог давуу талтай.  Үндсэндээ парламентын гишүүнийг дарга болгох уу, “цэрэг” байлгах уу гэсэн эцсийн шийдвэрийг өнөөгийн УИХ, тэр тусмаа үнэмлэхүй олонх гаргана.

3.

Өнгөрсөн 30 жил Монгол Улс давжаа парламентын, 76 даргын зовлонг амсахаараа нэг болсон. Авлигын хэмжээ их наядаар тоологдож, 10 тэрбум төгрөг захын даргын “халаас”-наас гардагт бид хэдийнэ дасаад эхэлжээ, харамсалтай нь.

Тогтолцоогоо пропорциональ болгох, тоогоо нэмэх нь шинэ сэдэв биш. Аль 2015 оноос Ардчилсан нам Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг боловсруулахдаа хөндөж байсан,  2019 оны нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхийлөгч асан Х.Баттулга тогтолцоогоо пропорциональ болгох, 50 хувийг нь жагсаалтаар, 50 хувийг нь тойргоос сонгох саналыг оруулж байв. Тиймээс 2019 онд  Ардын намынхан айгаад хийж чадаагүй өөрчлөлтөө хийхээр Үндсэн хуульд зургаа дахь удаагаа гар дүрэх гэж байна.

Парламент томилгооны дарга нар суудаг байгууллага биш төрийн эрх барих дээд байгууллага гэвэл сонгогчдынхоо төлөөллийг бодитой хангасан “тоо” хэрэгтэй. Нөгөө талаас уг тоо парламентын чадамжийг сайжруулахад нөлөөлнө. “Ийкс” тоог куб язгуураас гаргаж авахаас илүүтэй Монголын парламентын чадамж, нэр хүнд, сонгогчдын төлөөлөл, эдийн засгийн үр дагавар, ирээдүйн хөгжлөө тооцож бодитой, амьдралтай тоо нь 126 гэсэн АН-ын хувилбарыг эцэстээ эрх баригчид дэмжихээр шийджээ. Харин Ц.Оюунгэрэлийн ярьж байгаачлан гишүүдийн тоог 38 болгож бууруулбал Монгол Улс жинхэнээсээ гуравхан компанийн,  30 гэр бүлийн хараат болно гэсэн үг.

Парламентад суудалтай намууд гишүүдийн тоог 126 болгох, үүний тойргоос 76 сонгогдож, 50 нь жагсаалтаар оруулж ирэхийг дэмжсэнээр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт үндсэндээ шуударч байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

40 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

sdfasfa 2023-05-17 202.179.21.205

asdsadsa

Avatar

Зочин 2023-05-17 202.179.21.205

sadsadsa

Avatar

fasfas 2023-05-17 103.242.45.39

dsfsdfsd

Avatar

Bat 2023-05-17 202.179.21.205

Сайн байна уу?

Avatar

Ан 2024 оныг мартаж дээ 2023-05-17 192.82.69.9

АН сөрөг хүчин мөн эсэхт гайхаж байна.Үнийн өсөлт авилгал УИХ ын гишүүний ёс зүйн доройтолд ард түмэнээ дэмжихийн УИХ 65 суудалтай ерөнхийлөгчийн эрх мэдэлтэй МАН хоньчин болоод гүйгээд байх юм.АН ын УИХ байгаа жижиг бор залуу яг Тогтохсүрэн гишүүний хүргэн шиг аашлах юм

Avatar

Хараа 2023-05-17 202.179.21.205

Улс орноо бодмоор байна даа. Өдийд бодлогын алдаанууд шүүмжилж, улс орныг хөгжүүлэх бодлого хөтөлбөрөө таниулж баймаар юм гэтэл эрх баригч улс орноо тонон дээрэмдэгчдийн гар хөл болоод нэр нүүрээ улам шороотой хутгах хэрэггүй л баймаар. Ундсэн хуулиа уландаа гэшгэж байна. Хэзээ л жилийн дотор 2-3 өөрчилж байлаа. Өөрчлөх шаардлага байгаа нь байгаа. Харин энэ УИХ чадахгүй нь ойлгомжтой байна шүү дээ. Наад ард түмнийхээ дуу хоолойг сонсооч, мэдэрээч.

Avatar

Нэргүй 2023-05-17 66.181.182.18

Гишүүдийн тоог нэмэх бол дархан эрхийг цуцал.

Avatar

Нэргүй 2023-05-17 180.149.230.25

Зайсангийн Golden Dragon газраас хордлого аваад өчнөөн сар гомдол гаргаж хөөцөлдөөд ямар ч нэмэр алга. Утсаар залгаж элдвээр хэлж дарамтлаад байхаасаа ичээч. Танил тал, эрх мэдэлтэй бол одоо Монголд юу ч хийж болдог болсон юм байна.
ХУУЛЬ ЖУРАМ ГЭЖ ИЙМ БАЙДАГ ЮМ УУ. ИЙМ НИЙГЭМД ЯАЖ АМЬДРАХ ЮМ БЭ

Avatar

Иргэн 2023-05-17 202.126.88.91

Иргэд үгээ ном ёсоор нь УИХ 76 ухаан мууутай нөхдүүдэд хүргэх бизээ

Avatar

Зочин 2023-05-17 64.119.26.24

Улсын их хурлын гишүүдийн тоог нэмэх саналыг АН.ынхан л гаргадаг Харин одоо цөөлөх ч бодолтой мэт хоёр нүүр гаргаж байна.Эдний саналыг дэмжээд цөөл цөөл. УИХ.ын одоогийн гишүүд дээр ердөө 20.ыг л нэмэх санал оруул.

Avatar

Нэргүй 2023-05-17 193.143.67.89

Дээдэх нь суудалаа олохгуй бол доодох нь гуйдэлээ олохгуй гэж УИХ гэж хулгайч худалч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая!

Avatar

зочин 2023-05-17 64.119.26.24

Чамаас л харин жинхэнэ хулгайчийн дүр төрх харагдаад байна.Хулгайчийн заваан үнэр ханхалж байна

Avatar

СОНГОГЧ 2023-05-17 202.9.46.106

76 ДЭЭР 1 Ш-Г Ч НЭМЭХИЙГ ЗӨВШӨӨРӨХГҮЙ. ХЭРЭВ НЭМБЭЛ ЭНЭ НЬ ӨЛӨН ЗЭЛМҮҮН УУРТАЙ БАЙГАА ИРГЭДИЙН ГАЛ ДЭЭР ТОС НЭМСЭНТЭЙ АДИЛ ЗҮЙЛ БОЛНО ….. КОММУНИЗМ БАЙГУУЛЖ БАЙХАД 10- ААДХАН ХҮН УЛС ОРНЫГ УДИРДААД АВЧ ЯВААД БОЛДОГ БАЙСАН. ТЭД УЛСЫН ХӨРӨНГӨ ИДЭЭГҮЙ, УУГААГҮЙ, АВИЛГА АВААГҮЙ. ГЭТЭЛ 76 ЦӨӨДӨӨД ИДЭЖ УУГААД, АВИЛГА АВААД БОЛОХГҮЙ ТУЛ ТООГ НЭМНЭ ГЭХИЙГ ОЙЛГОХГҮЙ БАЙНА. ОЛОН УЛСЫН ЖИШИГ ЯРИХ ГЭЖ БГА БОЛ ЭХЛЭЭД УЛС ОРНОО ТЭДЭН ШИГ ХӨГЖҮҮЛЧИХ, ДАРАА НЬ ТООГОО НЭМЭХЭЭ ЯРЬЦГАА….ХҮЧЭЭР 126 !!!

Avatar

Нэргүй 2023-05-17 192.82.78.220

Ойлгохгүй юмаа бүү ярь.

Avatar

Дэмжихгүй 2023-05-17 192.82.80.99

76 гишүүнийг нэмэхийг дэмжихгүй

Avatar

Нэргүй 2023-05-17 66.181.185.250

1000 гишүүнтэй болоод ч Улсаа хөгжүүлэх сэтгэлгүй МАН д шургалсан нүүрсчин ЖДҮ чин Цүнхчид

Avatar

Зочин 2023-05-17 64.119.26.24

АН-ын хулгайчууд л нийгмийг хуурч .улс иргэд нийтийн хөрөнгө идэж ууж баяжсан. Цөөхөн хэдэн хөрөнгөтний давхрага буй болгож.одпоо ард иргэдийн хөдөлмөрийг мөлжиж улам цүдийж таргалсаар байна

Avatar

Нэргүй 2023-05-17 202.9.47.30

Хулгайчууд илүү олон хулгайчийг Төрийн ордонд оруулахын тулд "тохиролцов"

Avatar

Нэргүй 2023-05-17 202.131.225.242

ХОГ ХОГ ХОГ!!! ЁСТОЙ БҮҮР ЭРГҮҮТЭЖ ДУУСЛАА – МАН АН 2 БҮТЭХГҮЙ ЭЭ, ЭНЭ ТЭНЭГҮҮДИЙН ТОО НЭМЭГДЭЭД БҮҮР БАЛААРЧ ДУУСНА. 8 сая, 11 сая хүн амтай хөгжилтэй улс 40-50 парламентын гишүүнтэй шдээ. Энэ 76 ааг хасаад 30 байхад л болно. Тэнэгүүдийг нэмээд ямар ч нэмэр байхгүй.

Avatar

Нэргүй 2023-05-17 139.5.218.21

65 МАЖОРАТОР, 43 ПРОПОРЦИОНАЛЬ. ӨӨР СОНГОЛТ БАЙХГҮЙ.

Avatar

Нэргүй 2023-05-17 192.82.76.4

тэгээд яах гээд баыгаан фэсдакууд вэ

Avatar

Нэргүй 2023-05-17 64.119.30.120

за болио битгий худлаа пропорционалийг дэмж. хэдхэн жилийн өмнө можаритар гэж ярьдаг бснаа гэнэт л пропорциональ одоо больж үз.

Avatar

Хамар Н.Энхбаярт 2023-05-17 192.82.69.171

Монголын улс төрийг бузарласан, гэмт хэрэгтэн, ялтан, авилгалын загалмайлсан эцэг Н.Энхбаярыг л оруулж болохгүйг анхаарна уу.

Avatar

Нэргүй 2023-05-17 192.82.69.171

Хулгайчууд хэзээ нэгэн цагт муугаа үзэх л болно

Avatar

Нэргүй 2023-05-17 59.153.112.133

Явж явж 60:40 болов уу ? МАН-ын мангаруудаа, та нар АА-ын аманд багтлаа юу ?!

Avatar

tsunh barigch 2023-05-17 66.181.176.47

tsomiin zevseg hiih amarhan

Avatar

Нэргүй 2023-05-17 66.181.161.91

Битгий х** та нар тохирохоор зөв болчдог юм уу та нарын пялдага долоогч дэмжигч нэртэй 300к чинь дэмжих юм байгаа биз Үлдсэн 2 сая түй май гэж бн өөрчлөөд үзээрэй л дээ үс ч үгүй болвоо

Avatar

Нэргүй 2023-05-17 66.181.161.91

хуцна биз… жагсаалтаар 1 ч дурак орохгүй 1 ч хүн нэмэхгүй болж өгвөл хасна болохгүй бол буудаад ч хамаагүй хасна за

Avatar

СУДЛААЧ 2023-05-17 202.21.107.7

нүглийн нүдийг гурилаар хуурна гэдэг шиг. 76-г 50 болгож ард түмнээ хуурахаар шийдлээ. Ард түмэн үгүй гээд байхад нэмнэ гээд байдаг. Ард түмэн минь төр барих эрхийг чинь намууд суйлаад авсныг харлаа даа

Avatar

зочин 2023-05-17 192.82.87.166

Намууд тохирсон бол олон юм яриад байлгүй шийдээд яваарай. Зарим нэг нь оноо авах гэж гэж худлаа бүлтрээд байдаг шүү.

Avatar

Нэргүй 2023-05-17 64.119.26.10

Хулгайчуудаа 126 аар батлаад үзэхгүй юу….. одоо л зогсоохгүй бол хулгайчууд бүүр даварлаа.

Avatar

Zochin 2023-05-17 202.131.225.197

76 bol davjaa bish shuuu!!!! Harin Zasgiin gazriin neg ch gishuuniig Ulsiin Ih hurlaas gargaad bailguihen Tser n tseejindee, Buur n bugsunduu gecheer ene 2 ymniihaa hoorndoon hamaarliig arilgah heregtei. tegeh ym bol asuudal shiidegdeh geed bn.

Avatar

76 мангасы, гэмт бүлэглэлийг дарах. 2023-05-17 66.181.160.10

Энэ 76 мангас аа, болон улс орныг дампууруулах гэмт хэргийн бүлэглэлийн дархалагдсан эрхтэй хулгайч, луйварчидаа цөөрүүлэх хэрэгтэй, Наад 76 манггасын хаа ажлын үр дүнг жил болгон ажлын тайлан болон үр дүнг ард иргэд болон мэргэжлийн байгуулагуудын дунд хэлэлцүүлэг явуулж ажлын үр дүнг тайлгандаг , харин үр дүнгүй бол жилийн дотор хариуцлага тооцдог торгуул, ял, дахиж төрийналбан д ажиллуулахгүй байх тодорхой хариуцлага ооцдог болгох шаардлагатай.

Avatar

СОНГОГЧ 2023-05-17 202.9.46.106

Намуудын тохироо ба тоо: 126=76:50 БОЛ АРД ТҮМНИЙ САНАЛ БОДЛЫГ СОНСОХГҮЙГЭЭР, ХҮСЭХГҮЙГЭЭР ХҮЧЭЭР ХИЙХ ГЭЖ БАЙГАА ДАРАНГУЙЛАЛЫН НЭГ ХЭЛБЭР МӨН ГЭЖ ҮЗЭЖ ЭРС ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА. 76 ДЭЭР 1 -Ч ХҮН НЭМЭХИЙГ ЗӨВШӨӨРӨХГҮЙ. ИРГЭД АЖИЛГҮЙ, ОРЛОГОГҮЙ, ЯДУУ ЗҮДҮҮ УУРТАЙ БАЙНА ШҮҮ………….

Avatar

Зочин 2023-05-17 122.11.212.167

Монголын хүн ам цаашид өснө. Тэгээд л хэдхэн жилийн дараа дахиад л УИХГ-ийн тоо яриад Үндсэн хуулиа хөндмөөргүй байна. Иймээс одоо шууд л 152 болгосон нь зөв шүү

Avatar

Нэргүй 2023-05-17 124.158.94.9

Намууд яахлаараа ард түмний өмнөөс наймайны хөгшин морь шиг тохирцдог юм! Зүгээр 76-гаараа байвал бай !

Avatar

Нэргүй 2023-05-17 202.21.113.82

Цэгцтэй, ойлгомжтой бичжээ. Нээрэн л де-юре болох де-факто үйл явдал, нөхцөл байдал ийм л сонголт руу оруулж байх шиг байна. Оролдоод үзэх л хэрэгтэй байх, ядаж өөрчлөлт хийх гэж хэдүүлээ үзье дээ. Баярлалаа, сэтгүүлч ээ, лав миний бодлыг цэгцлээд өгсөнд.

Avatar

s 2023-05-17 103.80.210.15

za odo seruun zuudelsen garuud huld ni hii orood yavj ugnudu

Avatar

Би 2023-05-17 59.153.85.151

Цөөн гишүүнтэй байх тусмаа нөлөөнд автана гэж байгаа нь ямар ч тохиолдолд хулгайч сонгогдоно гэсэн үгүү шудрага ажиллах хүн байхгүй гэсэн үг юм байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж