"Энэтхэг эмнэлгийг авчирснаар иргэдийн санхүүгийн ачаалал буурна"

"Энэтхэг эмнэлгийг авчирснаар иргэдийн санхүүгийн ачаалал буурна"

"Энэтхэг эмнэлгийг авчирснаар иргэдийн санхүүгийн ачаалал буурна"

Энэтхэгийн “Маренго” эмнэлэг Монголд нээгдэх гэж байгаатай холбогдуулан өнөөдөр/2023.05.17/ мэдээлэл хийлээ.


Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганболд:

-Монголчууд Энэтхэгт маш ихээр очиж байна. Сардаа мянгаад хүн виз авч байна. Бүгд эмчилгээ, хамтын ажиллагааны хүрээнд очиж, төрөл бүрийн эмчилгээнд хамрагдаж байна. Тэргүүлэх гэвэл хорт хавдар, эрхтэн шилжүүлэх, тархи, нугас, хүүхдийн зүрх гэх мэт тохиолдлууд байна. Маренго Азиа нь Энэтхэгтээ сүүлд байгуулагдсан 10 гаруй жил болж буй эмнэлэг. Жагсаалтаараа эхний аравт орох байх. Дели хотод гурван эмнэлэгтэй. Ойрхи Дорнодод арав гаруй эмнэлэгтэй. Миний хувьд очоод жил хагас болж байна. Иргэдтэйгээ уулзлаа. Дели хотод байрлах монголчуудын очдог арав гаруй эмнэлэг дээр нь очиж үзлээ. Эмч нартай нь уулзлаа. Манайхан их зардал гарган очдог юм байна. Элэг шилжүүлэхэд өвчтөн, донор, хоёр асрагч гээд дөрвөн хүний замын зардал, 3-4 сар байрлах байрны зардал, хоол, эмчилгээ гээд их мөнгө гардаг юм байна. Иргэд маань бүхнээ шавхаад л очдог. Тэр хөдөлгөөнийг багасгахын тулд “Эрүүл Монгол” хөтөлбөрийн хүрээнд Монголд Энэтхэгийн дээд зэрэглэлийн эмнэлгийг авчирч, үйл ажиллагааг нээж байна. Иргэдийнхээ нуруунаас тэр санхүүгийн ачааллыг бууруулах зорилготой. Энэ эмнэлэг өргөн хүрээний мэргэжлийн эмнэлэг. Хагалгаа хийнэ, эрхтэн шилжлүүлнэ, тархи, нугасны эмчилгээ хийнэ, химийн эмчилгээ хийнэ гээд бүх төрлийнх.

Бид нар Эрүүл мэндийн сайдтай уулзлаа. ХСҮТ, нэгдүгээр эмнэлэг, цэргийн эмнэлэг дээр очлоо. Төрөл бүрийн хамтын ажиллагааны хэлбэрүүдийг ярилцлаа. Эхний удаад мэдээлэл солилцсон. Одоо Монголын эмч нар Энэтхэгт очно. Одоогоор яг тохирсон зүйл алга. Гэхдээ байгаа эмнэлгийн нөхцөл дээр нь Энэтхэгийн мэргэжилтнүүдээ авчирч, давхар монголчуудаа сургах аргаар үйл ажиллагаагаа эхлүүлнэ.

“Маренго” эмнэлгийн ерөнхий захирал Раажив Сингхал:

-Манайх Энэтхэгт дөрвөн эмнэлэгтэй. Бид зүрхний мэс засал, уушги, зүрх, элэг гээд бүх төрлийн эрхтэн шилжүүлэх мэс засал, мэдрэл талдаа илүү нарийн мэргэшсэн. Бидний хувьд Монголын эрүүл мэндийн салбар, эмч, эмнэлгийн алба хаагчидтай хамтран ажиллаж, хагалгаа, мэс заслыг хамт хийх, Монголын эмч нарыг Энэтхэгт аваачин чадавхжуулах тал дээр илүү анхаарна. Монголд байгаа өвчтэй хүмүүсийг заавал гадаад руу явуулахгүйгээр энд нь харьцангуй боломжит үнээр нь тусламж үзүүлэхэд гол ажил чиглэнэ. Монголын Засгийн газраас олон чухал зүйлийг хийжээ. Монгол эмнэлгүүд тусламж үйлчилгээгээ илүү өргөжүүлэх хэрэгтэй харагдаж байна. Үүний тулд хүний нөөций чадавхийг сайжруулах нь чухал. Бид нарын зүгээс Энэтхэгийн эмч нарын туршлага, мэдлэгийг хүргэхийг хичээнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-05-17 66.181.177.30

Чанаргүй байвал яах вэ

Avatar

Зочин 2023-05-17 202.9.46.72

Иргэдийн санхүүгийн ачаалал бууруулах гэж санаа зовж байгаа бол ОХУ-ын ШТС, мөн гадны банкуудыг оруулж ирэх хэрэгтэй. Гэхдээ чадахгүйлдээ өөрсдийнх нь ашиг орлого багасчих гээд…….

Avatar

ИРгэн 2023-05-17 202.70.33.164

Ашгүй дээ. Интермед үнээ буулгах хэрэгтэй

Avatar

Иргэн 2023-05-17 122.201.19.99

Энэтхэг өөрсдөө эхлээд гудмаар дүүрэн ядуусаа эмчлэх хэрэгтэй, тэд зөвхөн мөн л хөөж ирж байгаа

Avatar

Нэргүй 2023-05-17 202.9.46.13

За за монголын төр энэтхэг эмнэлэгийг буцтал нь эрүүл мэндийн салбараа хөгжүүлээрэй. Хэдэн жилийн дараа юм бол доо

Avatar

Нэргүй 2023-05-17 202.9.46.181

Тэнэглэл. Наадуул чинь худлаа шүү. Миний мэдэхээр Энэтхэг явж эмчлүүлээд нас барсан 2 ч танил хүн бий.

Avatar

Нэргүй 2023-05-17 66.181.168.199

боловсрол, хүнс, эрүүл мэндийн салбартаа гадныхныг оруулах биш өөрсдийн бобдлогообббббббббббб ажлаа сайжруулах ёстой байдаг шүү

Avatar

заяа 2023-05-17 202.21.115.126

болжийноо. зах зээл байна гэж үзээд л хөрөнгө оруулж байна. өөрөөр хэлбэл өвчний үүр цаашид өсөн дэвжих нь гэсэн үг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж