Итали усанд автаж, Венец үерт бэлдэж эхлэв

Хуучирсан мэдээ: 2023.05.17-нд нийтлэгдсэн

Итали усанд автаж, Венец үерт бэлдэж эхлэв

Итали усанд автаж, Венец үерт бэлдэж эхлэв

Хэдэн өдөр үргэлжилсэн аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдсэнээр Италийн хойд хэсэг өчигдөр усанд автжээ. Түүнчлэн Венецийн албаныхан тавдугаар сард ховор тохиолддог их хэмжээний үерээс хотыг аврахын тулд хөдөлгөөнт хаалтыг идэвхжүүлжээ. Библид Улаан тэнгисийг хуваасан эш үзүүлэгч Мосен нэрээр нэрлэгдсэн үерийн далангийн систем тус хотод байдаг. Тус системийг Венец хотын удирдлагууд сүүлийн 20 жилд анх удаа тавдугаар сард идэвхжүүлсэн байна. 

Италийн зүүн хойд хэсэгт орших аялал жуулчлалын Равенна хотод оршин суугчдыг шуурга өнгөртөл орон сууцны барилгуудынхаа дээд давхарт хорогдохыг зөвлөжээ. Адриатын тэнгисийн эрэг дээрх Ричсон хотод оршин суугчид хийлдэг завиар гудамжид гарах болсон нь аюултай тул гэртээ байхыг хотын дарга анхааруулав. Италийн хойд хэсэгт орших Эмилиа-Романья мужийн Ричсон хотын гал сөнөөгчид үерт автсан байшин, аж ахуйн нэгжүүдээс хүмүүсийг аврахаар ажиллаж байна. Тэнгисийн эргийн Римини мужид гал сөнөөгчид өчигдөр өдрийн байдлаар 40 орчим хүнийг үерээс аварсан байна. Түүнчлэн хэсгүүдээс үерт автсан мужууд руу гал сөнөөгчдийг дайчилжээ. Жуулчдын олноор зорчдог, Адриатын тэнгис дэх гол хоёр боомт болох Анкона, Песаро-Урбино  хотуудад гал сөнөөгчид үерт урссан, хөрсний нурангид орсон, унасан модонд даруулсан 80 хүнийг аварсан байна.

Модена хотод эрх баригчид голын усны түвшин нэмэгдэхээс урьдчилан сэргийлэх үүднээс орон нутгийн гүүрүүд дээрх хөдөлгөөнийг Баасан гаригийн орой  хаана гэж мэдэгдэв.

Цаг уурчид Италид хэдэн өдөр ширүүн бороо орж, энэ хавар хэдэн долоо хоногийн турш хур тунадас багатай байсан хойд хэсгээр үер болж болзошгүйг анхааруулжээ. Үерээс болгоомжлон сургуулиуд хаагдсан байна. Мөн Болонья-Анкона, Равенна-Фаенза чиглэлд галт тэрэгний аяллыг зогсоосон байна.

Энэ сарын эхээр Италийн хүн ам ихтэй Эмилиа-Романья мужид өдөр хагас тасралтгүй орсон борооны улмаас үер бууж, ган гачигийн улмаас ширгэсэн голын гольдрол сэргэснээр наад зах нь хоёр хүн амиа алджээ.

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж