Засгийн газрын ээлжит хуралдаанаас өнөөдөр /2023.05.17/ алслагдсан газарт ажиллаж байгаа соёлын салбарынханд зургаан сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэмж олгох шийдвэр гаргажээ. Хуульд алслагдсан соёлын салбарт ажиллагсдад таван жил тутамд зургаан сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэмж олгоно гэж заасан байдаг тул дээрх нөхцөл хангасан хүмүүс хамаарах аж.
Энэ талаар Соёлын сайд Ч.Номин “Соёлын салбарт 452 байгууллага байдаг. Үүнээс 432 нь орон нутагт хамаардаг бөгөөд 4070 албан хаагчдын 3002 хүнд таван жил тутамд олгох зургаан сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгохоор болж, журмыг баталлаа. Соёлын байгууллагад ажиллагсдын 70 хувь нь энэхүү нэг удаагийн тэтгэмж авна.
Соёлын салбарт ажиллагсдын цалин хөлсийг нэмэгдүүлэх шаардлагатай талаар яригдаж байгаа. Сүүлийн 20 гаруй жил соёлын байгууллага нь яамгүй байснаас үүдэн энэ асуудал орхигдож ирсэн. Соёлын байгууллагынхны сарын цалин 570 мянгаас 995 мянган төгрөгийн хооронд байгаа. Дундаж цалин 760 мянган төгрөг. Энэ салбарт нийтдээ 6245 ажилтан, албан хаагч ажилладаг. Боловсрол, шинжлэх ухааны салбарынхантай цалинг харьцуулбал 6-25 хувь бага. Соёлын яам байгуулагдсанаас хойш соёлын салбарынхны цалинг 25 хувиар нэмэгдүүлсэн ч бусад салбарынхнаас доогуур байгаа.
Хэд, хэдэн удаа салбарынхантайгаа биечлэн уулзсан. “Бусад төрийн салбарынхнаас цалин доогуур байна. Амьжиргааны төвшинд хүрэхгүй байна. Онцлог нөхцөлд нь тааруулж, цалинг нэмэгдүүлж өгөөч ээ” гэж хүсэлт тавьж ирсэн. Сүүлийн 2 жилийн хугацаанд Соёлын яам нь Сангийн сайд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдтай 12 удаагийн уулзалт хэлэлцүүлэг хийсний үндсэн дээр соёлын салбарынхны албан хаагчдын цалинг боловсрол, шинжлэх ухааны салбарынхны цалинтай дүйцүүлэн, энэ онд багтаан шийдвэрлэхээр болж байна” гэлээ.
Б.Жавхлан: Цалинг 400.000-600.000-аар нэмэх тооцоо гарсан
Сангийн сайд Б.Жавхлан мөн мэдээлэл хийлээ. Тэрбээр “Төсвийн боломж, эдийн засгийн өсөлт, тэлэлтүүдтэй уялдуулж Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас цалингийн судалгаа, тооцооллыг хийж байгаа. Төрийн зарим албан хаагчийн цалинг нэмэгдүүлэх гэхээс илүү олон жил явж ирсэн хөрөөний ир шиг жигд бус цалинд тохируулга хийх шаардлагатай. Эхний тооцооллоор цалин 400.000-600.000 төгрөгөөр нэмэгдэх судалгаа гарсан. Гэхдээ өндөр цалинтайд 10.000-20.000 төгрөг нэмэгдэх тохируулга хийх тооцоолол гарсан. Бүгдийнх нь цалинг тэдэн хувиар жигд нэмнэ гэж хэлэх боломжгүй. Тооцоололтой уялдуулж, төсвийн тодотгол хийх асуудал яригдаж байна" гэсэн юм.
Г.ХОРОЛ
сүхболд 2023-05-17 66.181.161.104
нөгөө соёлын ажилтан нар 5 жил юу болсон бэ дутуу сардаа хүмүүс хэзээ авах вэ
Зочин 2023-05-17 103.212.118.186
Монголд сайд хийсэн гэдгээр АНУ-д ажиллах гээд байгаа хүүхэн.
ЗОЧИН 2023-05-17 103.26.195.125
ЯАМТАЙ БАЙСНААРАА САЛБАРЫН ШИЙДЭГДДЭГ ГЭДЭГ НЬ ХУДЛАА ГЭДГИЙГ БОДИТОЙГООР НОТОЛЛОО!!! НАМЫН СОНГУУЛЬД ХУЛГАЙ ЛУЙВРЫН МӨНГӨӨ УГААН САНХҮҮЖҮҮЛЖ ТЭДС – НГ ХООСРУУЛАН ӨӨРӨӨ ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЛУЙВАРЧИН БОЛЖ ОХИНДОО БҮХЭЛ БҮТЭН ЯАМ БЭЛГЭНД АВЧ САЙД БОЛГОСНЫ ГАЙ ИЛЭРЧ САЛБАР НЬ ДАМПУУРЧ ЯАМ ТАМГА , ТЕАТР , МУЗЕЙ , НОМЫН САНГИЙН УДИРДЛАГУУД НЬ АВИЛГАЧИН ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИД БОЛЧИХСОН !!!
Зочин 2023-05-17 64.119.22.123
оюука мөнгө авсан юм бол өмнөөс нь ажлыг нь хий.
Зочин 2023-05-17 64.119.22.123
ковидын 2 жил биднээс татвар авч соёл урлагыхныг зүгээр цалинжуулсан шдээ. бид нар шагнуулж тэтгүүлэх ёстой юм бишүү.
Зочин 2023-05-17 43.228.129.134
номин тэхдээ чадахгүй байна аа, тв захиралаа хийгээд төмсөө тариад явбал яадын
Зочин 2023-05-17 103.254.123.62
Номин сайд чадна.
Зочин 2023-05-17 64.119.22.123
ажлаа сонирхохгүй гадаадаар зугаалаад байхаар чинь салбар нь бослоо шдээ.
Зочин 2023-05-17 64.119.22.123
номин өөрөөс нь болсон
Зочин 2023-05-17 202.126.90.128
түвшин гэж бичнэ. Төвшин гэдэг нь төлөв төвшин дээр хэрэглэгдэнэ.
хүннү 2023-05-17 202.55.188.87
Монгол улс засаг үахиргааны нэгжээ цөөлөх хэрэгтэй. Сум болгон соёлын төвтэй, аймаг болгон театр, чуулга музейтэй. Түүнийг нь хүн үздэггүй. Эдгээрийг цөөлөх, хувьчлар хэрэгтэй. Саяхан “Хан Хэнтий” чуулгыг тогололт хотод боллоо. Тогололтын 30 хувийг нь л арай гэж үндсэн чуулийн үзүүлбэр, бусдийг нь хотод байдаг чуулгууд авч гарлаа. Хөтлөгч ч байхгүй гээд боддоо. Асуудалтай юм билээ. Ийм урлагийн салбараар яах юм? Олон юманд төсөв зарснаас ҮУИТ, ДБЭТ-ийн дуучид жүжигчидийн цалинг 3 сая болго
Зочин 2023-05-17 66.181.181.84
Сонгуульд зориулж нэг удаагийнх уу.
Зочин 2023-05-17 103.57.93.204
Нэг удаагийн тэтгэмж биш цалинг нь нэмээчээ малуудааа
Зочин 2023-05-17 202.170.65.54
Боль!!! Битгий давар!!! Татвар төлөгчдийн мөнгийг хувиасаа өгч байгаа юм шиг ингэж цацахаа боль!!!
Зочин 2023-05-17 66.181.160.118
шшаалдаа бадамаа эцэгтэйгээ таарсан шулмас нисэж явхад н онгоц н сүйрч үүхнэ
Зочин 2023-05-17 103.254.123.62
тэнэг юм бичхээ боль.
Зочин 2023-05-17 64.119.22.74
энэ соёлынхон улсад орлого оруулаагүй байж,юун цалин нэмэх,соцын үед өглөө,үдэш,өвөл зунгүй бригадаар явж улсын төсөвт төлөвлөгөөт орлого оруулж байсан шиг хөдөлмөрлөөд цалингаа нэмүүл,халтуур хийж мөнгө олохдоо татвар төлдөггүй байж,өөрсдөө орлого олж цалинжиж чаддахгүй байгаа бол зах зээлийн зарчмаар дампуурч, барилг барьж,мал маллаж,чаддаг нь гадаад гарч бусдын жишгээр амьдарцгаа,яршиг зүгээр
Зочин 2023-05-17 103.254.123.62
Чи үзэхгүй болхоор яаж орлого оруулдаг юм?
Зочин 2023-05-17 213.55.226.51
emch bagshiin tsalingaa nem yun yasan soyoliin salbar. iim teneg poproliig demjihgui harin ch tuushtai eserguutseh bolno!!!!!!!
Зочин 2023-05-17 103.57.93.110
6250 хүний цалинг үг хэлгүйхэн зохицуулаад. нэмчихэж болно оо доо?! Сайд ч уул нь санаачлаад хөөцөлдөөд л байгаа болтой юм .
дугараа 2023-05-17 59.153.115.44
энэ нэг сайдыг огцруулж, шинэ сортгоотой зоригтой сайд тавьж байж, хонгилын үзүүрт гэрэл гэгээ харагдуулж байж сонгуульд соёл, урлагийнхны саналыг авах байх шүү. Чинбатын Номин огцор
зочин 2023-05-17 192.82.67.139
ямар ч судалгаа тооцоогүй хоосон амаар амлаад бай өөрөө л унах болно.
зочин 2023-05-17 202.55.191.194
уг нь цалин нэмэхээр ажиллаад л байгаа юм байна.
Тэнгис Оюун 2023-05-17 107.77.228.213
Угуй яахав чамлахаар спеша атга гэж
Болж л бн.
Анхны алхам!
Зочин 2023-05-17 107.77.228.213
Чанга