Ч.Номин: Соёлын салбарынханд 6 сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгоно

Хуучирсан мэдээ: 2023.05.17-нд нийтлэгдсэн

Ч.Номин: Соёлын салбарынханд 6 сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгоно

Ч.Номин: Соёлын салбарынханд 6 сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгоно

Засгийн газрын ээлжит хуралдаанаас өнөөдөр /2023.05.17/ алслагдсан газарт ажиллаж байгаа соёлын салбарынханд зургаан сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэмж олгох шийдвэр гаргажээ.  Хуульд алслагдсан соёлын салбарт  ажиллагсдад таван жил тутамд зургаан сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэмж олгоно гэж заасан байдаг тул  дээрх нөхцөл хангасан хүмүүс хамаарах аж.

Энэ талаар Соёлын сайд Ч.Номин “Соёлын салбарт 452 байгууллага байдаг. Үүнээс 432 нь орон нутагт хамаардаг бөгөөд 4070 албан хаагчдын 3002 хүнд таван жил тутамд олгох зургаан сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгохоор болж, журмыг баталлаа. Соёлын байгууллагад ажиллагсдын 70 хувь нь энэхүү нэг удаагийн тэтгэмж авна.

Соёлын салбарт ажиллагсдын цалин хөлсийг нэмэгдүүлэх шаардлагатай талаар яригдаж байгаа. Сүүлийн 20 гаруй жил соёлын байгууллага нь яамгүй байснаас үүдэн энэ асуудал орхигдож ирсэн. Соёлын байгууллагынхны сарын цалин 570 мянгаас 995 мянган төгрөгийн хооронд байгаа. Дундаж цалин 760 мянган төгрөг. Энэ салбарт нийтдээ 6245 ажилтан, албан хаагч ажилладаг.   Боловсрол, шинжлэх ухааны салбарынхантай цалинг харьцуулбал 6-25 хувь бага. Соёлын яам байгуулагдсанаас хойш соёлын салбарынхны цалинг 25 хувиар нэмэгдүүлсэн ч бусад салбарынхнаас доогуур байгаа.

Хэд, хэдэн удаа салбарынхантайгаа биечлэн уулзсан. “Бусад төрийн салбарынхнаас цалин доогуур байна. Амьжиргааны төвшинд хүрэхгүй байна. Онцлог нөхцөлд нь тааруулж, цалинг нэмэгдүүлж өгөөч ээ” гэж хүсэлт тавьж ирсэн. Сүүлийн 2 жилийн хугацаанд Соёлын яам нь Сангийн сайд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдтай 12 удаагийн уулзалт хэлэлцүүлэг хийсний үндсэн дээр соёлын салбарынхны албан хаагчдын цалинг боловсрол, шинжлэх ухааны салбарынхны цалинтай дүйцүүлэн,  энэ онд багтаан шийдвэрлэхээр болж байна” гэлээ.

Б.Жавхлан: Цалинг 400.000-600.000-аар нэмэх тооцоо гарсан

Сангийн сайд Б.Жавхлан мөн мэдээлэл хийлээ. Тэрбээр “Төсвийн боломж, эдийн засгийн өсөлт, тэлэлтүүдтэй уялдуулж Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас цалингийн судалгаа, тооцооллыг хийж байгаа. Төрийн зарим албан хаагчийн цалинг нэмэгдүүлэх гэхээс илүү олон жил явж ирсэн хөрөөний ир шиг жигд бус цалинд тохируулга хийх шаардлагатай. Эхний тооцооллоор цалин 400.000-600.000 төгрөгөөр нэмэгдэх судалгаа гарсан. Гэхдээ өндөр цалинтайд 10.000-20.000 төгрөг нэмэгдэх тохируулга хийх тооцоолол гарсан.  Бүгдийнх нь цалинг тэдэн хувиар жигд нэмнэ гэж хэлэх боломжгүй. Тооцоололтой уялдуулж, төсвийн тодотгол хийх асуудал яригдаж байна" гэсэн юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж