"Какүрюү ахын зодог тайлах ёслолд озэки цолтой оролцмоор байна"

"Какүрюү ахын зодог тайлах ёслолд озэки цолтой оролцмоор байна"

"Какүрюү ахын зодог тайлах ёслолд озэки цолтой оролцмоор байна"

Өнгөрсөн башёгийн түрүү бөх, сэкивакэ Кирибаяама Б.Лхагвасүрэн энэ Нацү башёд арван даваа авахад л озэки цол хүртэх болзлоо хангана. Тэрбээр гурван өдрийн дараах байдлаар хоёр даваа, нэг унаатай башёг үргэлжүүлж байна. Башё эхлэхийн өмнө “Sumo Prime Time” нэвтрүүлэгт тэрбээр оролцож, дараах зүйлсийг ярьжээ.

-Таныг аварга авахад хэн хамгийн их баярласан бэ?

-Монголд байгаа гэр бүл минь. Аав, ээж хоёр минь миний сүүлийн барилдааныг намайг ялагдчиж магадгүй гээд айгаад үзээгүй гэсэн. Над руу залгаж, энэ талаараа хэлсэн.

Анх шинэ орчинд дасахад хүндрэлтэй байсан. Учир нь би Японоор ярьдаггүй байсан юм. Бэлтгэл дээр ч даваа авна гэдэг амаргүй, нөхцөл байдлыг улам л дордуулж байсан.

-Та хэрхэн тэр хүндрэлүүдээ давж байсан юм бэ?

-Би гэр бүлээ гонсойлгохыг хүсээгүй. Сүмод амжилт гаргалгүй Монгол руу буцаж очно гэдэг миний хувьд үнэхээр ичмээр зүйл. Тиймээс л тэссэн дээ.

-Сүмогийн тамирчин болох гэж сонирхож буй хүмүүст юу гэж зөвлөх вэ?

-Итгэл үнэмшилдээ бат зогсоорой, битгий бууж өгөөрэй. Шаргуу хичээсээр байвал хэзээ нэг өдөр аз ирнэ. Та бүхэнд амжилт хүсье.

Мөн энэ нэвтрүүлгийн удахгүй зодог тайлах ёслол нь болох ёкозүна Какүрюү М.Ананд Мичинокү дэвжээний дүүгийнхээ талаар ярихдаа “Тэр сайн байгаа. Бэлтгэл дээр байдаг шигшээ байвал тэр бүгдийг хийж чадна. Би түүнийг ур чадвараа сайжруулж, улам хүчирхэг болохыг хармаар байна” гэжээ.

Харин эцэст нь сурвалжлагч “Нацү башёгийн дараа Какүрюү М.Анандын зодог тайлах ёслол болно. Энэ талаарх таны бодол?” гэж асуухад Кирибаяама Б.Лхагвасүрэн “Би түүнд талархлаа илэрхийлж, зодог тайлах ёслолд нь озэки цолтой оролцмоор байна. Нацү башёд сайн барилдаж, цол ахих хэрэгтэй” гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-05-17 202.9.40.190

Сайн барилдаж озеки болоорой. харин Анандын хувьд хүнд өөрийн гэсэн бодол байдаг. Дэвжээний багш хийж байгаад болих үедээ монголд ирэх байлгүй дээ.

Avatar

Нэргүй 2023-05-17 66.181.160.118

ананд золбин цагаач япондоо чад хийгээрэй банди аа

Avatar

Нэргүй 2023-05-17 192.82.68.7

Ataarhaad uhlee shdee p***a chn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж