ГИХГ: Өвөрмонгол зохиолч А.Лхамжавыг албадан гаргаагүй

ГИХГ: Өвөрмонгол зохиолч А.Лхамжавыг албадан гаргаагүй

ГИХГ: Өвөрмонгол зохиолч А.Лхамжавыг албадан гаргаагүй

Өвөрмонголын түүхч, зохиолч Боржигоны А.Лхамжавыг Улаанбаатар хот дахь сууцнаас нь Хятадын цагдаа нар тавдугаар сарын 3-нд баривчилсан гэх мэдээлэл гарсан. АНУ болон дэлхий даяар уран зохиол, хүний ​​эрхийн чиглэлээр нээлттэй үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хамгаалахын төлөө үйл ажиллагаа явуулдаг "PEN America" цахим хуудас энэ тухай шүүмжлэн бичсэн байв. 

Тэгвэл энэ талаар Гадаадын иргэн харьяатын газраас мэдээлэл өгөхдөө "БНХАУ-ын иргэн А.Лхамжав /Lamuzhabu/ нь БНХАУ-ын Эрээн хотод байрлах Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газраас энгийн зэргийн, К2 буюу жуулчин ангиллын 30 хоногтой визийг авч, 2023 оны гуравдугаар сарын 6-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд авто замын боомтоор Монгол Улсад орж ирсэн. Улмаар “Монгол Улсын виз олгох журам”-ын дагуу Монгол Улсад байх визийн хугацааг 2023 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдрөөс 2023 оны тавдугаар сарын 5-ны өдрийг хүртэл 30 хүртэл хоногийн хугацаагаар сунгуулаад, Монгол Улсад байх визийн хугацаа дуусахаас хоёр хоногийн өмнө буюу 2023 оны тавдугаар сарын 3-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд авто замын боомтоор Монгол Улсаас БНХАУ-руу гарах чиглэлд хил нэвтэрсэн болно. Тухайн иргэн нь Монгол Улсад байх хугацаандаа Монгол Улсын хууль тогтоомж зөрчсөн, визийн хугацаа хэтрүүлэх зэргээр ямар нэгэн зөрчилд холбогдоогүй учраас уг иргэнийг шалгасан, албадан гаргасан зүйл бол байхгүй" гэлээ.

А.Лхамжав нь Монголын түүхийн тухай хэд хэдэн ном бичсэн зохиолч. Тэрбээр 2006 онд гаргасан "Хятадын соёлын хувьсгал" номондоо нь соёлын хувьсгалын үеэр өвөрмонголд олон мянган хүний ​​амь үрэгдсэн явдлыг судалж, амьд үлдсэн хүмүүсийн аман түүхийг сийрүүлэн бичжээ. Тэрбээр 2019 онд нэг жил шоронд хорих ялаар шийтгэгдэж, дараа нь 2020 оны сүүлээр гэрийн хорионд байж байгаад саяхан Монгол руу зугтсан байна. Мөн Улаанбаатарт байхдаа Монголын соёл, түүхийн талаар гурван шинэ ном бичихээр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-05-17 51.15.97.173

Лхамжав биш Ламжав юм бишүү

Avatar

Монгол эх хүн 2023-05-17 78.79.232.92

Гэм хийгээгүй байж,шоронд 1 жил суугаад,дараа нь гэрийн хорионд байж байгаад Монгол руу зугатсан хүн Улс төрийн орогнол хүссэнг нь зөвшөөрөөгүй бололтой:-(

Avatar

Нэргүй 2023-05-17 202.9.40.170

Хөөрхий дөө бидний аав шиг л өндөр настай хүн байна.үзэж туулсан амьдралаа л бичээд шүү дээ.түүхч хүн худал амьдрал бичих эрхгүй. Тураг ядрахаар уулаа гэж, настай хүнийг өршөөгөөд үлдсэн жаахан насанд нь амар тайван амьдруулах хэрэгтэй

Avatar

Нэргүй 2023-05-17 192.82.84.167

Uursdiin hiissen nuglee daldlah gej dandaa hudal yaridag avilgachid,hyatadaas zugataj mongold irchiheed yu gej sain duraaraa butsaj yavah yam be,novshiin avilgachid mongold orognoh huseltiig ni huleej avalgui hujaa nart barij uguu biz,teneguud

Avatar

Зураач Лондон 2023-05-17 90.208.245.113

За даа, бариад өгчихсөн юм биш үү? Хятадаас зугтаж ирсэн хүн өөрөө сайн дураараа буцах уу?

Avatar

Зочин 2023-05-17 67.69.76.200

Хэдэн жилийн өмнө Мөрөнг ГИХГ ын дарга байхад Хятадын цагдаа ирж өвөр Монгол иргэнийг ирж баривчлаад явж байсан. Хятадын нууц цагдаагийн газар байдаг орнуудын жагсаалтад монгол байдаг гэж саяхан л бичээд байсан. Тусгаар улс шүү юм бол энэ мэтийн юманд салаавч үзүүлчихэж байгаач

Avatar

Нэргүй 2023-05-17 1.1.125.112

насны эцэст зовох нь дээ хөөрхий. хятадууд монгол хүнийг заавал тамлана.

Avatar

Зочин 2023-05-17 64.119.23.35

Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод БНХАУ- цагдаагийн нууц салбар байгаа л юм байна . тэр зохиолч эргэн ирэхгүйл болуу

Avatar

Нэргүй 2023-05-17 111.109.36.34

Hyatad tsagdaa nar avaad garsan yum bish uu?Manai tagnuuliin baiguullaga yu hiij baina ve?

Avatar

Zocnin 2023-05-17 108.63.61.70

Mongolk ugsaatni iim mundag hundee irgenshil olgoh heregtei

Avatar

Ёстой хавчиж болохгүй 2023-05-17 122.201.22.114

Ийм хүнийг Монгол үргэлж хамгаалах ёстой

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж