“Жиндинсэн” ХХК-ийнхан хамтран ажиллагч компаниудаа бүтээгдэхүүнээрээ урамшууллаа

 “Жиндинсэн” ХХК-ийнхан хамтран ажиллагч компаниудаа бүтээгдэхүүнээрээ урамшууллаа

 “Жиндинсэн” ХХК-ийнхан хамтран ажиллагч компаниудаа бүтээгдэхүүнээрээ урамшууллаа

Уул уурхай, зам, барилгын автотехникүүд, механизмуудын албан ёсны борлуулагч, БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны “Jindingsen” компанийн Монгол дахь салбар “Жиндинсэн” ХХК-ийн 15 жилийн ой энэ онд тохиож байна. Анх 2008 онд Монгол Улсад салбар компаниа нээж байсан “Жиндинсэн” ХХК-ийнхан үйл ажиллагаагаа өргөтгөн эдүгээ таван салбартай ажиллаж байгаа юм. Тодруулбал, хуучнаар 22-ын товчооны ойролцоо “Диньже”, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг, “Эмээлт” түүхий эдийн төв рүү явах замд “Жиндиншин”, Өмнөговь аймгийн Цогтцэций сумд “Жиндинсэн” гэх салбараа нээж, хэрэглэгчдийн итгэлт түнш байгууллага болоод буй аж.

Дэлхийд алдартай “Volvo” компанийн БНХАУ-ын SDLG үйлдвэртэй хамтран бүтээсэн хүнд даацын машин, экскаватор, өөрөө буулгагч буюу автосамосваль, ковш, замын индүү зэрэг техник, машин механизмуудыг Монгол Улсад албан ёсны эрхтэйгээр тус компанийнхан борлуулдаг юм билээ. Мөн БНХАУ-ын “Лин гун” группийн LGMG үйлдвэрийн тус улсын шилдэг борлуулалттай бүтээгдэхүүн болох Dump truck-ийг ч “Жиндинсэн” ХХК-ийнхан манай улсад борлуулдаг аж. Өөрөөр хэлбэл, ажлын бүтээмж өндөр, экспортын өндөр үзүүлэлт бүхий техникүүдийг найдвартай, баталгаатай, түргэн хугацаанд Монгол Улс дахь хэрэглэгчдэдээ нийлүүлдэг уул уурхай, зам, барилгын аж ахуйн нэгжүүдийн найдвартай түнш нь болж чадсан юм байна.

“Жиндинсэн” ХХК-ийнхан хүнд даацын өрсөлдөхүйц машин, механизмуудыг төлбөрийн уян хатан бодлого баримталж хэрэглэгчдэд санал болгодог бөгөөд өнгөрсөн 15 жилийн хугацаанд “Мост майнинг”, “Гоулд минералс”, “Монгол майнинг”, “Морин улаач”, “Бадрах од өгөөж”, “Эко алтан заамар”, “Их говь энержи”, “Платинум ланд”, “Вертикс майнинг партнерс”, “Эрдэнэс майнинг оператор”, “Готик гоулд” гээд олон аж ахуйн нэгж, иргэдэд 300 гаруй машин механизм борлуулсан гэнэ.

“Жиндинсэн” ХХК-ийнхан өнгөрсөн 15 жилийн хугацаанд үйл ажиллагаагаа өргөтгөж, импортлон борлуулж буй машин механизм, техник тоног төхөөрөмжүүддээ тодорхой хугацааны баталгаа өгч, тухайн хугацаандаа уурхайн байршилд нь мэргэжлийн засварчдыг байрлуулан ажиллуулж, үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлдэг болсон юм байна. Түүгээр ч зогсохгүй хүнд машин механизмын засварын газрыг орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглож, засвар үйлчилгээ үзүүлдэг болжээ. Бас хүнд даацын машин, механизмын чанартай дугуй, тос тосолгооны материал, бүх төрлийн сэлбэгийг нь салбаруудаараа дамжуулан худалдаж буй юм.

“Жиндинсэн” ХХК-ийн ерөнхий захирал Жин Шью “Манай компани Монгол Улсад үйл ажиллагаа явуулж эхэлсний 15 жилийн ойг тохиолдуулан SDLG VIP өдөрлөг зохион байгуулж байна. Манай эл өдөрлөгт Монгол Улсын Гадаад харилцааны яамны төлөөлөл, бизнесийн хамтрагч олон аж ахуйн нэгжийнхэн хүрэлцэн иржээ. “Жиндинсэн” ХХК таван салбар компанитай, уул уурхай, хөдөө аж ахуй, зам, барилгын тоног төхөөрөмж, машин механизм, сэлбэг хэрэгсэл Монголд оруулж ирж борлуулахын зэрэгцээ тэдгээрийн засвар үйлчилгээг ч хариуцан хийдэг юм. Манайх 2000 гаруй харилцагчтай бөгөөд өнөөдрийн үйл ажиллагаанд 1200 орчим нь ирж оролцож байна. Манай компанийн цаашдын зорилго гэвэл чанартай техник, машин механизм, сэлбэг хэрэгсэл, тоног төхөөрөмжийг цаг тухайд нь нийлүүлж, бэлэн байлгаж, хэрэглэгч, үйлчлүүлэгчдийнхээ итгэлийг алдалгүй ажиллахыг зорьж байна. Мөн Монгол Улсын бүтээн байгуулалтад оролцож байгаа аж ахуйн нэгжүүдтэй улам илүү найрсаг харилцааг эрхэмлэхийн зэрэгцээ банк болон банк бус санхүүгийн байгууллагуудтай хамтарч хөрөнгө оруулалтын, төлбөрийн уян хатан нөхцөлтэй борлуулалтын чиглэлд түлхүү анхаарч ажиллах бодлого баримталж байна. Түүнчлэн сэлбэг хэрэгсэл, засвар үйлчилгээндээ илүүтэй анхаарч, харилцагчдыг халамжлах бодлого баримталсаар ирсэн” гэсэн юм.

“Жиндинсэн” ХХК-ийн 15 жилийн ойн хүрээнд харилцагчдынхаа дунд сугалаат худалдааг “Алтан өндөг хагалах ёслол” нэрээр зохион байгуулж, азтаныг тус компанийн зүгээс борлуулж буй техник, машин механизм, тоног төхөөрөмжүүдээсээ урамшуулсан юм.

Уул уурхайн олборлолтын “Платинум ланд” компанийн ерөнхий менежер Б.Даваадорж “Жиндинсэн” ХХК-тай 2010 оноос хойш хамтран ажиллаж байгаа. Бид давхардсан тоогоор 60-70 удаа энэ компаниас худалдан авалт хийсэн. Тус компанийн оруулж ирж борлуулдаг машин механизм, техник, тоног төхөөрөмжүүд нь чанартай, харилцахад амар, хариуцлагатай учраас бид 15 жилийн түүхтэй тус компанийн 13 жилд нь хамтарч ажиллажээ” хэмээн сэтгэгдэлээ илэрхийллээ.

Г.АРИВЖИХ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж