МИК ажиллагсдаа эрүүл мэндийн үзлэгт хамрууллаа

МИК ажиллагсдаа эрүүл мэндийн үзлэгт хамрууллаа

МИК ажиллагсдаа эрүүл мэндийн үзлэгт хамрууллаа

Монголын ипотекийн корпораци ажилтнуудын аюулгүй ажлын орчин, ая тухтай нөхцөлд ажиллах орчныг бүрдүүлэх, нийгмийн хамгааллын болон халамжийн бодлогыг хэрэгжүүлэх чиглэлээр тогтмол арга хэмжээ авдаг. Тус ажлын хүрээнд эрүүл мэндийн иж бүрэн урьдчилан сэргийлэх ээлжит үзлэгийг өнгөрсөн хоёр долоо хоногийн хугацаанд “Дөрөвдүгээр эмнэлэг”-тэй хамтран зохион байгууллаа.

Энэ жилийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт ажилтнуудын нас, хүйс, өмнөх үзлэгээр зонхилон илэрсэн өвчлөлийн дүгнэлт болон бусад нөхцөлүүдийг харгалзан гурван багц бүхий 32 төрлийн оношилгоо шинжилгээнд нийт 120 гаруй ажилтнаа хамруулсан.

Ажил олгогч нь ажилтнуудынхаа эрүүл мэндийг дэмжих, ажилтан нь өөрийн эрүүл мэндэд анхаарал хандуулж,  аливаа хавдраас сэргийлэх, эрт илрүүлэх эмчлэх, эрүүл мэндийн мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх зэрэг чухал ач холбогдолтой юм.

“Монголын ипотекийн корпораци ОССК” ХХК нь Монгол Улсад орон сууцны урт хугацаат тогтвортой санхүүжилтийн тогтолцоог бий болгох зорилгоор 2006 онд үүсгэн байгуулагдсан санхүүгийн мэргэжлийн байгууллага юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж