Засгийн газрын ээлжит хуралдаанаар Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мандуулыг ШӨХТГ-ын даргаар томилжээ. Тэрбээр нэг сарын өмнө үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-дөө өгсөн байдаг. Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанаар Гүйцэтгэх захирал Н.Мөнхсүхийг хүсэлтийнх нь дагуу чөлөөлж, Н.Мандуулыг 2021 оны наймдугаар сард оронд томилж байв.
Тэрбээр энэ тухайгаа өөрийн цахим хуудаснаа нийтлэхдээ "Миний хувьд ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө хувийн шалтгаанаар энэ оны нэгдүгээр сарын 13, мөн дахиж дөрөвдүгээр сарын 4-нд өгсөн байсан. Намайг анх Цар тахлын хуулиар түр томилсон. Банкны Гүйцэтгэх захирлын албан тушаалд сонгон шалгаруулалт зарлах учиртай. Одоогоор улс төрд орох бодол байхгүй ээ" гэдэг тайлбарыг тухайн үед өгч байсан.
Н.Мандуул нь 2007 онд Сангийн яамны Төсвийн бодлогын газрын мэргэжилтнээс ажлын гараагаа эхлүүлж, Төсвийн бодлогын газар, Санхүүгийн бодлогын газарт хэлтэс, газрын дарга хүртэл нийт 10 гаруй жил Сангийн яаманд ажилласан туршлагатай аж.
Сангийн яаманд ажиллах хугацаандаа Засгийн газрын "Мазаалай", "Хуралдай", "Дим сам", "Гэрэгэ" болон “Century” зэрэг бондыг олон улсын зах зээлд арилжаалах ажлыг удирдаж байсан бөгөөд Санхүүгийн зах зээлийн дунд хугацааны бодлого, санхүү, төсөв болон хөрөнгийн зах зээлийн томоохон хуулиудыг батлуулахад гол үүрэг гүйцэтгэжээ.
Санхүүгийн тогтвортой байдал, системийн эрсдэл, макро бодлого, Засгийн газрын санхүүгийн статистик, Төслийн санхүүжилтийн загварчлал зэрэг чиглэлээр Дэлхийн банк, Олон Улсын Валютын Сангийн сургалтуудад хамрагдаж мэргэжил дээшлүүлсэн бөгөөд англи, орос хэлтэй.
Боловсролын байдал:
- 1990-2000 Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд бүрэн дунд боловсрол
- 2003-2007 Болгар дахь Америкийн их сургуулийг Бизнесийн удирдлагын бакалавр /Соросын сангийн тэтгэлэг/
- 2012-2014 АНУ-ын Брэндайзын их сургуулийг Бизнесийн удирдлагын магистр /АНУ-ийн Засгийн газрын Фүлбрайтын тэтгэлэг/
Ажилласан байдал:
- 2007-2008 Дэлхийн банкны Засаглалыг дэмжих төслийн дотоодын зөвлөх
- 2008-2012 Сангийн яамны Төсвийн бодлогын газарт мэргэжилтэн, хэлтсийн дарга
- 2013-2014 IHS, Consulting group, АНУ, Санхүүгийн шинжээч
- 2014-2018 Сангийн яамны Санхүүгийн бодлогын газарт хэлтсийн дарга
- 2019-2020 “Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК-ийн Тэргүүн дэд захирал,
- 2020-2021 “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Дэд бүтэц хариуцсан захирал,
- 2021- оноос Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын даргаар тус тус ажилласан.
Зочин 2023-05-17 66.181.181.25
Ajlaa amarhan uguh yum Shantraad bval hetsuu dee
иргэн 2023-05-17 202.21.104.2
Хэрэв ажиллаж чаддаг бол Монголд ШӨХТГ шиг хэрэгтэй газар байхгүй. Даанч ажиллаж чаддаггүй учраас ҮНЭ тэнгэр хадаж байна. Манайд үнийн зохицуулалт, хяналт хийхгүй бол ямарч шударга өрсөлдөөн, зах зээлгүй хомсдолтой зах зээл шүү! Аль болох бага ажиллаж их олохын төлөө улайрагчид, төсвийн хулгайчдын тансаг хэрэглээнэс үүдэлтэй үнийн өсөлтийг зохицуулах ёстой. ҮҮний тулд эхлээд улстөрийн хулгайч нарыг л болиулчих! Тэдний хөлд ард түмэн үрэгдэж байна. Бсад орноос өөр, онолоос өөр, жунгл юм уу?
Зочин 2023-05-17 86.111.139.223
их дөлгөөн мэдлэгтэй залуу бна .
цаашид Монголыг минь авч явах залуучуудын нэг ээдээ гадаадын том банк руу алдавдааа Оюун эрдэнэээ
Зочин 2023-05-17 86.111.139.223
зөв мундаг залууд улам их амжилт
Зочин 2023-05-17 119.40.103.6
Иймэхүү төлөв, тэгээд бас тухайн нөхцөл байдалд бодиттой хандаж чаддаг хүн ч хол явна даа. ДЭМЖИЖ байна даа. Амжилт
Зураач 2023-05-17 90.208.245.113
ХБ-ыг дээрэмдсэн хулгайч нарыг сайн тээрэмдсэн чадварлаг менежэр. Цаашид улам дэвшүүлэх нь зүйтэй! ХБ-ны луварчид доор юу юу бичээ вэ?
Ард-Аюуш 2023-05-17 202.126.90.76
АНУ-ын тэтгэлэгээр суралцасан этгээд байна. Арай эдийн засгийн а******н нөхрийг бэлтгэсэн биш үү. нэг л сэжиг төрүүлчих боллоо. Эх орноо өрөнд оруулж, гадаадын тагнуулын байгууллагын хөлс этгээд юм байна даа.
Иргэн 2023-05-17 202.21.104.2
Гуцмой! Ардын хүүхдүүд тэтгэлгээр сурвал ингэж ажилладаг юм. Авилгачдын хүүхдүүд ихэнх нь сурдаг учраас улс орон уруудан доройтож бн. Чи ч бас нэг авилгачны ар тал байх!
Зочин 2023-05-17 66.181.160.118
мангар бацаан оюутан байхдаа ббоовооо саагаад л явдаг ац бсан даа
Зочин 2023-05-17 64.119.22.74
соросын сангаар тэтгүүлсэн,барууны тэжээвэр,5р цувааны шалгарсан гишүүнийг түлхсээр байгаад 24 онд жагсаалтаар гаргаад ирнэ харж л байгаарай,НҮХ намаас л боловуу???
Зочин 2023-05-17 192.82.65.158
Хэний татаасаар явж байгаа вэ гэдэг л сонин байна. Чадалтай мэдлэгтэй залуучууд бол зөндөө л байгаа.
Зочин 2023-05-17 202.131.226.226
2024 оны сонгуульд УБ хотод нэг тойрог өгч өрсөлдүүлээд гишүүн болгох нь дээ.
Зочин 2023-05-17 202.179.21.205
1000 төгрөг байсан талх 1200 болчих юм. гурилын үнэ нэмэгдсэн гэнээ. Ер нь ашиг сонирхолын зөрчилтэй хүнийг сайд болгосон нь ЗГын алдаа.
Зочин 2023-05-17 59.153.112.133
Монгол Улсыг иймэрхүү залуучууд л авч явна даа ! Эд нарын эгнээг л сайн тэлэн өргөтгөх хэрэгтэй юмдаа !