УИХ-д суудалтай намуудаас ҮХНӨ-ийн талаар өнөөдөр /2023.05.17/ Төрийн ордонд мэдээлэл хийж байна.
"ТООНЫ ХУВЬ 60/40, ЧАНАРЫН ХУВЬД 50 ХУВИАС ИЛҮҮ ПРОПОРЦИОНАЛЬ НЬ ДАВАМГАЙ ТОГТОЛЦООТОЙ БОЛНО"
Ардчилсан намын бүлгийн дарга О.ЦОГТГЭРЭЛ:
Иргэдийг 126 УИХ-ын гишүүн төлөөлөх чадварт нийцсэн учраас намууд санал нэгдсэн. Мэдээж Үндсэн хууль гэдэр зөвшилцлийн том баримт бичиг. Харилцан ойлголцлын хүрээнд тал талаас олон саналыг хэлэлцэж тогтдог.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.ТОГТОХСҮРЭН:
-УИХ-аар ҮХНӨ-ийн төслийг хэлэлцэж байна. Сая УИХ-ын гишүүд орон нутагт ажиллаж, иргэдийн санал бодлыг сонсч ирсэн. Өчигдөр УИХ-д суудалтай улс төрийн намуудын төлөөлөл, бүлгүүд уулзаж, ярилцаж, зөвшилцөж, шийдвэр гаргасан. Ер нь ҮХНӨ-ийг хийхдээ хоёр үндсэн зарчим барьж ажилладаг. Ингэхийг ч журмын хууль шаарддаг. Нэгдүгээрт, олон нийтийн санал бодлыг сонсч, тусгах асуудал. Иргэдийн зүгээс УИХ-ын гишүүдэд хандахдаа холимог тогтолцоо байж болох юм гэж үзсэн. Бараг уулзалт бүр дээр энэ асуудлыг дэмжиж байгаа байдал харагдсан байна. Тийм учраас холимог тогтолцоог байлгая гэдгийг иргэдийн саналд үндэслэн ярьж байна. Гэхдээ мажоритар нь бас давуу байвал яасан юм бэ гэдэг саналууд байна. Иргэдийн зүгээс 152 гэдэг тоо их байна. Харин зарим нь тоог буурах нь зүйтэй гэж үзэж байна. Тиймээс УИХ- д суудалтай гурван улс төрийн нам ярилцаад, АН-аас 60/40 байх ёстой гэдэг зүйлийг ярьсан. Тиймээс Ардчилсан намын саналыг хүлээн авч үзсэн. Мөн ХҮН намаас 50/50 байх ёстой гэсэн. Нэр цэвэр, шударга хүмүүсийг жагсаалтаар оруулах эрх зүйн орчныг бүрдүүлэх ёстой гэдэг саналыг хэлж буй. Бид ярилцаж байгаад УИХ-ын гишүүдийн тоог 126 болгоё, тойргоос сонгогдох нь 76 байна, хувь тэнцүүлсэн хэлбэрээр сонгогдох нь 50 байна гэдэг байдлаар УИХ-ын нэгдсэн чуулганд оруулж хэлэлцүүлэхээр боллоо. Намын бүлгүүд хуралдаж, ийм шийдвэрийг гаргалаа.
УИХ-ын гишүүдийн тоог 126 байхаар намууд зөвшилцсөн. 76 нь тойргоос, 50 нь пропорциональ байх саналыг УИХ-ын чуулганд оруулна.
"126 ГИШҮҮНИЙ 40 ХУВЬ НЬ ПРОПОРЦИОНАЛЬ БОЛЖ БАЙГАА"
ХҮН намын дарга Т.ДОРЖХАНД:
-ҮХНӨ-тэй холбоотой асуудал өнөөдөр нийгмийн хүлээлт үүсгэсэн асуудал. Бид хоёр жилийн өмнө энэ асуудлаар ярьж байсан. Өчигдөр УИХ-д суудалтай намуудын удирдлагууд удаан цагаар уулзаж, хэлэлцсэн. Иргэдийн хэлж байгаа УИХ-ын гишүүдийн тоог бууруулах саналуудыг нэлээд ярьсан. Тойрогтоо ажилласан үр дүнг нэгтгэн харвал иргэд тогтолцооны асуудлыг их дэмжиж байна. Нэг тойрог болгох асуудлыг дэмжиж байна. Ганц асуудал нь 152 гишүүний тоог их байна гэсэн. ХҮН намын албан ёсны байр суурь анх 152 байсан. Судлаачдын тоонд шийдвэр гаргаж, 2040 онд улсын хүн ам таван саяд хүрнэ. Цаашдаа 10 сая болно. Тэр болгонд Үндсэн хуулиа өөрчлөх үү, ирээдүйгээ харсан шийдвэр гаргах уу гэдэг байр суурьтай байснаар пропорциональ нь 50, мажиротар нь 50 хувь байна гэж асуудалд хандсан. Энэ бол нэг намын байр суурь. Тэгээд зөвшилцөж, олонхоороо шийдвэрлэсний дүнд 126 гэдэг Ардчилсан намын саналыг бид хүлээн авсан. Тооцож үзвэл 126 гишүүний 40 хувь нь пропорциональ болж байгаа. Үүнийг хүлээн авч байгаа ч Сонгуулийн тухай хуулийг ярих үедээ Улаанбаатарт байдаг төлөөллийг нэмэгдүүлэх асуудлыг тусгах нь зүйтэй гэдэг саналыг илэрхийлсэн. Хотод УИХ-ын нэг гишүүн 100 мянган хүнийг төлөөлж буй. Гэтэл орон нутагт 25-30 мянган хүнийг төлөөлж байна. Цаашилбал, гадаадад байдаг монголчуудын асуудал сөхөгдөнө.
УИХ-ын гишүүний зардлыг өсгөхгүй, илүү зардал гаргахгүй нэг зөвлөх, нэг туслахтай байхаар намууд санал нэгдлээ.
Zochin 2023-05-17 202.126.90.37
Гишүүдийн тоог нэмэхгүй гэж орд түиэн хэлээд бна.Нэгийг ч нэмэхгүй!!!!
Зочин 2023-05-17 202.126.89.155
Нэмэхийг дэмжихгүй
Зочин 2023-05-17 192.82.89.190
НАМУУДЫН САНАЛ ЭНД ЯМАР ХАМААТАЙ ЮМ БЭ. АРД ТҮМЭН ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА ШҮҮ ДЭЭ. ОЛЛОН НИЙТИЙН САНАЛ ГОЛ НЬ ШҮҮ ДЭЭ. ҮНДСЭН ХУУЛИНД НАМУУД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХГҮЙ. АХИЖ ДООШ НЬ БУУЛГА.ДОР ХАЯЖ 108 БОЛГОХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ДЭЭ
СОНГОГЧ 2023-05-17 202.9.46.106
УИХ-Н ГИШҮҮД ХЭЗЭЭЧ БИДНИЙГ ТӨЛӨӨЛЖ БАЙГААГҮЙ, ЦААШИД Ч ТӨЛӨӨЛЖ ЧАДАХГҮЙ, ИЙМ ҮЛГЭР ЯРИХАА БОЛЬВОЛ ЯАСАН ЮМ БЭ НАМУУД АА……………..
зочин 2023-05-17 64.119.24.56
1 ШИРХЭГ Ч ГИШҮҮН НЭМЭХИЙГ ДЭМЖИХГҮЙЭЭ
Зочин 2023-05-17 64.119.23.35
Хай Сайн найзаа жүди жүди жаахан яриад 126 гэнээ хэ хэ
зочин 2023-05-17 192.82.64.167
Хотын квот дээр 9-г нэмээд нэмээд 85 үүн дээр төрийн ой санамж, баланс хадгалах салбар салбарын 41 ингээд 126 бараг баримтжаатай байх
зочин 2023-05-17 202.21.127.160
126 дэмжихгүй шүү Ард түмэн УИХ хоёр одоо хэн нь дийлэхээ үзэх болж байна. 126 эсэргүүцээд ард түмэн тэмцвэл эсвэл сонгуульд оролцохгүй болчихвол хэцүү юм болно доо
Зочин 2023-05-17 192.82.89.58
Үндсэн хуулинд: "УИХ-ын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын эрх сонирхолыг эрхэмлэн баримтлана" гэсэн байдаг. Бүгд ингэж тангараг өргөдөг. Тойргоос сонгогдсон хэсэг хүмүүс дараа сонгогдохоо бодоод би үхэхээр чи үх гэдэг шиг монгол орны хөгжил биш тойргоо яаж услах тухай л бодож шантааж хийж суудаг олон гишүүд байдаг тэд нараас болж л энэ тооны асуудал босч ирсэн Пүрэвдорж, Даваасүрэн, Ганбат, Баттөмөр, Сарангэрэл, Сэргэлэн гэх мэт олон байна.
Мөнх 2023-05-17 64.119.27.87
УИХ ын гишүүдийн тоон 152 болгоно гэж өндөр тоо хэлж иргэдийг эхэлж хошгоруулаад, дараа нь 126 болгож буурууллаа гэж байгаа нь яг л хятадын хар зах дээр эхлээд өндөр үнэ хэлээд түүнийгээ буулгаж байна гэж манай наймаачдыг хуурдаг байсан аргыг намууд ард олондоо хэрэглэж доромжилж байна. 76 -аараа байхад л болно. Жижиг намууд гишүүдийн тоог нэмэхийг дэмжээд байгаа нь ганц нэг суудал горьдсоных. Тоог өөрчлөхийг хэрхэвч дэмжиж болохгүй. Тэтгэвэр, цалин, тэтгэмж нэмж чаддаг болсон хойноо л …
Зочин 2023-05-17 202.70.43.200
Дэмжихгүй ээ
Зочин 2023-05-17 202.126.90.83
novshnuud davarch bn da
Зочин 2023-05-17 203.91.119.46
Үндсэн хуулинд: "УИХ-ын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын эрх сонирхолыг эрхэмлэн баримтлана" гэсэн байдаг. Бүгд ингэж тангараг өргөдөг. Тойргоос сонгогдсон гээд тойргийн хэсэг хүмүүсийн эрх ашгийг хамгаалах ёсгүй, үүрэггүй шүү дээ. Гэтэл гишүүдийн тоог нэмэхийн тулд худлаа ярьж ард түмнийхээ толгойг эргүүлж байгаа нь яав ч зөвшөөрч болохгүй. Ёр нь хуйвалдаж төрийн эрхийг авах гэсэн санаархал шүү.
Зочин 2023-05-17 103.229.120.92
152 болон тооны наймаа хийж байгаа юм шиг болоод байна арай өөр байдлаар шинжлэх ухаанч төр олон улсын байдал одоогийн хүмүүсийн чадвартаа тохируулан хашир туршилгатай хүмүүсийн санаа оноон дээр өргөн ардын санал онолыг тусгах байдлаар гишүүдийн тоог авч үзмээр байна харин пропорцианалаар сонгох хүмүүсийн тоог 20- 30 хувь байлгая олон удаа удаа сонгогдсон нөхдүүд цаашид сонгогдох боломжгүй тэд буруутангууд
зочин 2023-05-17 192.82.67.139
ер нь үндсэн хуульд бүх гишүүдийн 90 хувь ирж байж хууль балиагдана гээд ганц заалт оруулчих. ирц хүрэхгүй бол хууль гарахгүй. УИХ тарна.
зочин 2023-05-17 192.82.67.139
гишүүдийн ирцийг бүрдүүлэхийн тулд гишүүдийн тоог нэмэх биш харин хорогдуулах ёстой. цөөхөн гишүүд бүгд ирж байж хууль батлагддаг болвол сайн. Хуулиа баталж чадахгүй бол УИХ тардаг байх. Гишүүдийн бүрэн эрхийг хасах хэрэгтэй.
Зочин 2023-05-17 66.181.161.28
Гишүүн 76 ард иргэдээс сонгогдох,12 гишүүн жагсаалтаар /эмч,багш хуульч,эдийн засагч ня бо,хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэх мэт/ нийт гишүүдийн тоо 88 байх.Манайд олон гишүүн хэрэггүй.
Яг үнэндээ 2023-05-17 122.201.22.114
Яг үнэндээ Монголд 50 орчим МР байхад л болно. Намуудын санал бол ТӨРИЙГ ДАНХАЙЛГАХ арга. Цөөн МР байх тусам хяналтанд орно. Энэ олон гишүүний зардал, тансаглалыг бид л төлнө. Олон МР байх тусам олон хулгайч орж ирнэ дээ, хараад байгаарай. төрийг данхайлгах энэ саналыг ДОРЖХАНД гаргасан юм шүү, намууд ч уухайн тас дэмжсэн. Ард түмээн, ДОРЖХАНДЫН ЭНЭ НҮГЛИЙГ БҮҮ МАРТААРАЙ.
МАН дарангуйлж байна 2023-05-17 192.82.80.99
Доржхандаар МАН бууны нохой хийлгээд байна .МАН ЖДУ Хадгаламж банкны мөрийтэй тоглоом 60 тэрбум төрөл бүрийн сангийн мөнгийг ойр тойроны ахан дүүсээ хамааруулсан Хөгжилийн банк Нүүрс гээд хулгайг манайлагч МАН улс төрч нар тул 2024 оны сонгуульд эрх мэдлээ дахин хадгалахын тулд ҮХНӨ хүч түрэмгийлэн дайрч байна
Зочин 2023-05-17 192.82.69.213
Наймаалцаж бгаан. Анхнаасаа ингэх гэж 152 гэсэн тоо гаргасан юм. Мөн ч тэнэг ард түмэн дээ. Одоо тайвширцгаачихсан биз.
Зочин 2023-05-17 192.82.64.158
Үгүй нээрээ бүр яачихсан ичих нүүргүй ширэн нүүрлэчихсэн хүмүүс юм бэ. Монгрлын ард түмэн иргэд УИХ -ЫН гишүүдийн тоог нэмэхийг дэмжихгүй гээд байхад л гүлдийгээдл зүтгүүлээд байхын 152 оос 126 болгочихоор ард түмэн дэмжинэ гэж бодоод бгаан байхдаа. БОЛИОЧЭЭ ТА НАР . ХАМАГ УЧИР ГИШҮҮДИЙН ТООНД БИШ НАМД ЧИНЬ , ХҮНД ЧИНЬ Л БАЙГААШД. ЗҮГЭЭР АВИЛГАЛ, ХУЛГАЙ ЛУЙВАР ХУЙВАЛДААНАА Л БОЛЬЧИХ ТЭГВЭЛ ЭНЭ АРД ТҮМЭН ЧИНЬ ӨӨРСДӨӨ БОЛЧИХНО ТА НАРЫН ХЭРЭГЧ БАЙХГҮЙ.
Зочин 2023-05-17 139.5.216.13
ҮХНӨ-ӨӨР ЗӨВХӨН УИХ-ЫН ГИШҮҮДИЙН ТООНЫ АСУУДАЛ БИШ. БҮХЭЛ БҮТЭН ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН ТОГТООЦООНЫ ТУХАЙ АСУУДАЛ ГЭДГИЙГ ГИШҮҮД, САЙД ДАРГА НАР ОЙЛГОХГҮЙ БАЙНА ГЭЖ БАЙХГҮЙ. ТООГООР ХАЛХАВЧИЛЖ, ТӨРИЙН ЭРХИЙГ ҮНДСЭН ХУУЛИЙН БУС АРГААР АВАХ ГЭСЭН АТГАГ САНАА МАН, БУСАД НАМУУДЫН ШУНАЛЫН ДЭЭД ХЯЗГААР БОЛОЙ. ҮНДСЭН ХУУЛИЙН ҮНДСЭН ГОЛ АГУУЛГА ЗАРЧИМ БОЛ ТӨРИЙН БАЙГУУЛЛАЛТЫН ТОГТОЛЦОО. ҮҮНИЙГ ЗӨВХӨН ТООГООР ХАЛХАВЧИЛЖ, АРД ТҮМНИЙГ ХУУРАН МЭХЭЛЖ БАЙНА. УУЛ НЬ ТООНООС ӨМНӨ ЧАНАР БАЙХ ЁСТОЙ. ИНГЭЖ ТООНЫ ТӨЛӨӨ