Одонтуул: Шуурхай шийд гэдэг байдлаар зангих, зандрангуй байдлаар хэлж байсан

LiveОдонтуул: Шуурхай шийд гэдэг байдлаар зангих, зандрангуй байдлаар хэлж байсан

Одонтуул: Шуурхай шийд гэдэг байдлаар зангих, зандрангуй байдлаар хэлж байсан
17 : 50
2023-5-17

Бат-Өлзий: Мөнхбат захирлын өрөөнд Шинэ Яармаг төслийн Ууганбаяр байнга сууж байдаг

Шүүгч: Дараагийн мэдүүлэг 291 дүгээр хавтаст хэргийн 133-134 дүгээр хуудас Олонбаярын мэдүүлэг: БНХАУ-ын Экспорт, Импорт банкнаас “Нью Яармаг хаус прожект” компани зээл авах асуудлыг судалж үзээд зээлийг нь олгохгүй байсаар 2015 он хүрсэн. Гэтэл 2015.09 сард Хөгжлийн банкнаас 50 сая ам.долларыг ТОСК-аар дамжуулж “Шинэ Яармаг” төслийг хэрэгжүүлж буй “Нью Яармаг хаус прожект” компанид олгох шийдвэр гарсан. ТОСК төрийн өмчит компаниас 50 сая ам. долларын зээл авах хүсэлт ирүүлсний дагуу манай банкнаас зээл олгох асуудлыг судалж үзсэн. Зээлийн хорооноос манай газрын гаргасан дүгнэлт, зээлийн хороонд таниүлцуулсан актив, пассивын дүгнэлтийг үндэслэж зээл олгохыг зөвшөөрсөн шийдвэрийг гаргасан байсан. Ер нь зээлийн хороо манайхаас гаргасан дүгнэлт зөвлөмжийг үндэслэлгүйгээр шийдвэр гаргасан гэж болно. Тодорхой хэмжээний эрсдлийг тооцоод анхааруулсан байхад зээл олгох шийдвэр гаргасан байсан.

 Дараагийн мэдүүлэг 291 дүгээр хавтаст хэргийн 141-143 дугаар хуудас. Тухайн үед ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан Сүх-Очир: Миний бие Монгол Улсын Хөгжлийн банкны ТУЗ-ийн 2015.05.28-ны өдрийн 33 дугаартай тогтоолыг гаргах хуралд оролцож байсан.Би ТУЗ-ийн хуралд оролцож тус зээлийг олгох асуудлыг шийдвэрлэхэд оролцож байсан. “Нью Яармаг хаус прожект” компанид ТОСК-оор дамжуулж зээл олгох эсэх асуудалтай холбоотой Хөгжлийн банкнаас бэлтгэсэн зээлийн танилцуулгад үндэслэж танилцаж үзсэн.Танилцуулгатай танилцаж, Хөгжлийн банкны удирдах албан тушаалтнаас дараах асуултуудыг асууж байсан.

-Төсөл нь хэр өгөөжтэй юм бэ?

-Тус төсөлтэй холбоотой Засгийн газрын шийдвэр гарсан эсэх талаар асуусан. Сүүлд танилцуулга хийж байсан хүмүүс дээрх төсөл хэрэгжих 1 м.квадрат байрыг 2.5 сая төгрөгөөр борлуулаад төсөл амжилттай хэрэгжих боломжтой гэсэн хариулт хэлсэн. Тэгэхээр миний бие “Наад төсөл чинь үр ашиггүй эрсдэлтэй төсөл юм биш үү. Тус орон сууц баригдах гэж байгаа газрын хажууд Буянт Ухаа хороолол байраа 1.3 сая  төгрөгөөр зарж борлуулах гэж байна” гэдэг зүйлийг хэлсэн. Би Хөгжлийн банкны ирээдүйг бодох юм бол энэ төслийг дэмжихгүй гэдгээ мөн хэлсэн байдаг. Тэгтэл Хөгжлийн банкны гүйцэтгэх захиралаар ажиллаж байсан Мөнхбат нь “Манайх БНХАУ-ын Экспорт, импортын банкнаас зээл авах гэж байгаа. Зөвхөн нийт санхүүжилтийн 15 хувийг манай банк гаргаж байгаа гэдгийг харуулах ёстой. Эрсдэл талаас нь сайн баталгаажуулж авсан. Улсдаа нэг ч болов хороололтой болмоор байна. Энэ нь Засгийн газрын тогтоолтой. Мөн 50 сая ам.долларыг шууд олгохгүй. Эхний үе шатны ажил хийгдсэний дараа энэ зээл гарах боломжтой. 25 сая ам. долларын барьцаа хөрөнгийн шаардлага хангагдаж байгаа” гэсэн зүйлүүдийг хэлсэн. Тэгэхээр нь миний бие Хөгжлийн банкинд  “Барьцаагаа сайн хангахгүй бол эрсдэлтэй зээл байна шүү” гэдгийг хэлээд тус зээл олгох асуудлыг зөвшөөрсөн. Нэгэнт газрын тогтоолтой, Хөгжлийн банкны гүйцэтгэх удирдлагууд нь өөрсдөө дээрх тайлбаруудыг өгсөн болохоор зөвшөөрсөн юм.

Дараагийн мэдүүлэг 291 дүгээр хавтаст хэргийн 153-155 дугаар хуудас гэрч Отгочулуугийн мэдүүлэг. Мөн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан. Тэрбээр, Нэгэнт Засгийн газрын тогтоол гарсан асуудлыг ТУЗ ямар нэгэн байдлаар шийдэх л ёстой. Яагаад гэхээр Засгийн газар нь Хөгжлийн банкны хувьцаа эзэмшигч буюу эрх бүхий дээд байгууллага. Хоёрдугаарт, Хөгжлийн банк нь өөрөө төрийн байгууллага. Энэ утгаараа Хөгжлийн банкны хууль, дүрэм журамдаа нийцүүлж асуудлыг шийдвэрдэх ёстой байсан гэх мэдүүлэг.

 Сүүлийн мэдүүлэг:  291 дүгээр хавтаст хэргийн 169-170 дугаар хуудас. Гэрч Бат-Өлзийгийн мэдүүлэг: Шинэ яармаг орон сууцны хорооллын зээлийн материалыг Зээлийн газар судалж үзсэн. Зээлийн. Газрын захирал нь Одонтуул захирал байсан. Түүний доор Хэлтсийн захирал Энхмаа гэж байсан. Одонтуул, Энхмаа захирал нарын өрөөнд Шинэ Яармаг төслийг хэрэгжүүлэгч Ууганбаяр гэх залуу намайг орох болгонд л сууж байдаг байсан. Ууганбаяр гэх залуу 50 орчим насны эмэгтэйтэй байнга хамт ирдэг байсан. Мөн Мөнхбат захирлын өрөөнд байнга сууж байдаг байсан. Гэсэн ийм мэдүүлгийг өгсөн байна. Ингээд Шинэ Яармаг төсөлтэй холбоотой  зээлийн санхүүжитийг шинжлэн судлах ажил дуусч байна.

17 : 02
2023-5-17

Одонтуул: Шуурхай шийд гэдэг байдлаар зангих, зандрангуй байдлаар хэлж байсан

“Хөгжлийн банк”-ны гэх 80 хүн 4 хуулийн этгээдэд холбогдох Эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан 23 дахь өдрийн үдээс хойшхи хуралдаан үргэлжилж байна.

 

Шүүгч: Гэрч Билгүүний мэдүүлгийг сонсгоё. Билгүүн нь Монгол Улсын Хөгжлийн банкинд ажиллаж байх хугацаандаа “Нью Яармаг хаус прожект” компанитай холбоотой зээлийг сүүлд хариуцан ажиллаж байсан байдаг. Тэрээр мэдүүлэхдээ, Тус байгууллага нь манай  банкинд 29.2 ам. долларын зээлтэй байгаа. Хүү нь гэрээний дагуу хуримтлагдаж тооцогдож байгаа. Энэ 29.2 сая ам доллар ямар учраас үүсээд байгаа өр төлбөр вэ гэхээр ХХБ нь “Нью Яармаг хаус прожект” компанид 21.8 сая ам.долларын зээл олгосон. Энэ мөнгөний хүү нь хуримтлагдаад мөн Голомт банкны дансанд хадгалуулсан байсан 25 сая ам.долларын зээлд хуримтлуулсан хүүгийн төлбөр нийлээд 29.2 сая ам.доллар болж байгаа юм гэсэн мэдүүлэг өгсөн байна.

Шүүгч: Дараагийн мэдүүлэг 221 дүгээр хавтаст хэргийн 111 дүгээр хуудас гэрч Одонтуулын мэдүүлэг. Тухайн үед Зээлийн газрын даргаар ажиллаж байсан. Тэрбээр мэдүүлэхдээ, тухайн үед Засгийн газрын тогтоол гарч Хөгжлийн банкинд болоод Эдийн засаг, хөгжлийн яам болоод холбогдох бусад яамдуудад үүрэг даалгавар болж ирдэг байсан. Хөгжлийн банкинд холбогдох үүргийг биелүүлэхийн тулд зээлийн хүсэлтийг манай газар судалдаг байсан. Анх судлаад үзэхэд “Шинэ яармаг” орон сууцны хорооллын төслийг шууд санхүүжүүлээгүй олон шаардлага нөхцлүүдийг тавьж ажилллаж, олон удаагийн судалгаа шинжилгээний ажлууд хийж ажилласан. Шинэ яармаг төслийг удаан судалж байна хурдан судла гэсэн утгатай шаардлага надад тавьж байсан нь удаа дараа. Ингээд төслийг хэрэгжүүлэх хүртэл зээлдэгчтэй удаа дараамуулзаж, тавьсан шаардлагын биелэлтүүдийн хяналт шаардлагыг тавьж явж байсан. Нэгэнт энэ төслийг хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоол гарсан учраас үүрэг даалгаврын биелэлтийг долоо хоног бүр ТУЗ болон Засгийн газраас нэхэж шаардаж авдаг байсан. Ер нь бол тухайн үеийн ТУЗ-ийн дарга байсан Шинэбаатар нь дээрээс өгсөн үүрэг даалгаварыг буюу төрийн үүрэг даалгаврыг биелүүл, хурдан судла, шуурхай шийд гэдэг байдлаар зангих, зандрангуй байдлаар хэлж байсан.Зарим үед ам зөрөх ч асуудал гардаг байсан. Миний зүгээс ТУЗ болон гүйцэтгэх удирдлагад зээлийнхээ эрсдлээс урьдчилан сэргийлэх үүднээс холбогдох санал дүгнэлтүүдийг тухай бүр нь ярьж танилцуулдаг байсан.

 

Шүүгч: Дараагийн мэдүүлэг 291 дүгээр хавтаст хэргийн 120-122 дугаар хуудас Гүрбазарын мэдүүлэг. Зээлийн мэргэжилтэн. Гүрбазарын хувьд тухайн зээлийн асуудлыг 2019 оны 07 сараас эхлэн хариуцсан байдаг. Энэ үед шат шатны шүүхийн маргаан үүсчихсэн явсан. Энэ үед ямар нөхцөл байдал үүссэн байсан талаар дэлгэрэнгүй мэдүүлсэн байдаг. Шинэжлэн судалснаар тооцоолоод явъя. Дараагийн баримт. 291 дүгээр хавтаст  хэргээрээ л мэдэж авсан. Энэ талаар манайхаас ямар нэгэн санал аваагүй. Шууд л Засгийн газрын тогтоол гарсан. Тэр үед ТӨСК төрийн өмчит газар нь Хөгжлийн банкны эх үүсвэрээр Буянт Ухаа-I, II хорооллуудыг барьж байгуулаад, бүтээн байгуулалтууд нь 50 орчим хувьтай аль хэдий нь болчихсон байсан үе. Гэтэл нэмээд “Шинэ Яармаг” орон сууцны хорооллыг манай газраар дамжуулан санхүүжүүлэх арга хэмжээ авах Засгийн тогтоол гарахаар нь тухайн үеийн Төрийн өмчийн хорооны холбогдох албан тушаалтнуудад хэлж байсан. Гэтэл надад хэлэхдээ, нэг нь Засгийн газрын тогтоолтой, дээр нь Төрийн өмчийн хорооны шийдвэр гарчихсан байхад та эсэргүүцээд яахав дээ гэдгийг хэлж байсан. Тэгээд л Хөгжлийн банкнаас “Шинэ Яармаг” орон сууцны хорооллыг санхүүжүүлэхэд зориулж 50 сая ам. долларын зээлийг манай ТӨОСК-аар дамжуулан олгосон нэртэй боловч нэг төгрөг, нэг ч долларыг авч үйл ажиллагаандаа ашигласан зүйл байхгүй. Шууд төслийг хэрэгжүүлэгч “Нью Яармаг хаусинг прожект” компанийн дансанд шилжүүлж тус компани ашигласан. Харин манайх зээлдэгч гэдэг утгаараа барьцаанд Буянт ухаа- II хорооллын дуусаагүй барилгын гэрчилгээг барьцаанд тавьж байсан. “Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Маөнхбат Зөвшөөрөл олгох тухай хамтарсан мэдэгдэл дээр гарын үсгээ зураад ирүүлжээ. Та одоо зурах юм байна” гээд Оюунжаргал буюу дэд захирал над руу барьж орж ирэхээр нь “Гарын үсэг зурах нь зөв юм уу үгүй юм уу” гэж асуухад “Нэгэнт мөнгөний эзэн буюу Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал нь өөрөө зураад ирүүлсэн байхад та бид энд татгалзаад яахав дээ” гэж хэлж байсан. Тэгээд л би гарын үсгээ зурсан” гэх мэдүүлэг.

 

15 : 34
2023-5-17

М.Сонинпил: Очер дугааргүй хэлэлцэж байсныг мэдэж байна

Шүүгч: 402 дугаар хавтаст хэргийн 223 дугаар тал Баярсайхан.Бондын зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан.

Баярсайхан: Бондын зөвлөл байгуулах болсон асуудлын тухайд Чингис бондны мөнгөнөөс хэрхэн юунд зарцуулах асуудлыг УИХ танилцуулж байсан ба аливаа төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлагатай байгаа эсэхийг хэлэлцүүлэх, төслийн үр ашгийг тооцуулах, тодорхой мэдээлэлтэй байх үүднээс бондын зөвлөл байгуулсан гэж бодож байна. Үндсэндээ адиваа төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх эсэх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэрэгжүүлэх эсэх асуудлыг тодорхой хэмжээний шүүлтүүрт оруулж байна гэсэн үг. Бондын зөвлөлийг Ерөнхий сайд өөрөө удирддаг. Гишүүд нь саналаа хэлж дэмжээд л явдаг байсан. Бондын зөвлөл төслийг Засгийн хуралдаанаар оруулж болно. Энэ төслийг Хөгжлийн банк судлах шаардлагатай. Төслийг хэрэгжүүлэх шаардлага байхгүй гэх байдлаар санал гаргаж, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг байсан. Мэдээж тухайн төслийг хэрэгжүүлэх талаар эцсийн шийдвэрийг Хөгжлийн банк өөрсдөө гаргадаг байсан гэж бодож байна. 2017,2018 оны Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн биеэр “Бэрэн” групп ХХК дээр очиж үйлдвэр дээр нь танилцаж байсан ба энэ үед “Бэрэн” ХХК нь Хөгжлийн банкнаас нэмэлт санхүүүжилт, зээл авна гэх асуудал яригдаж байсан санагдаж байна.Гэхдээ нарийн санахгүй байна. Барилгын арматур үйлдвэрлэх юм бол барилгын яамны чиг үүрэгтэй хамааралтай учраас уг тогтоолд миний нэрийг оруулсан байх гэж бодож байна. Яг тогтооллын төслийг албажуулахдаа сайд нарын нэрийг оруулж төсөл хэрэгжүүлэх явцад хяналт тавь гэсэн байна. Эдийн засаг, хөгжлийн яам нэлээд том төслүүдийг хариуцдаг байсан. Хөгжлийн банк чинь өөрөө Эдийн засаг, хөгжлийн яамандаа харьяалагддаг байсан учраас тус яамнаас асуудлыг оруулсан байх гэж бодож байна. Бондын зөвлөл нь ямар нэг шийдвэр гаргахгүй асуудлыг хэлэлцээд гишүүн тус бүр саналаа хэлдэг. Тэндээс гарсан саналыг үндэслээд харьяа яамны сайд Засгийн газрын хуралдаанд асуудлыг оруулдаг байсан юм. Бондын зөвлөл албан ёсны шийдвэр гаргадаггүй ээ.

Шүүгч: 402 дугаар хавтаст хэргийн 226 дугаар тал М.Сонинпил

М.Сонинпил: Ер нь бол хэлэхэд Эрчим хүчний сайд албажуулдаггүй л дээ. Засгийн газрын ХЭГ-ын сайд бөгөөд ХЭГ бүхий л асуудлыг хариуцаж, Засгийн газрын хэлэлцэх асуудлын дэс дараалал, цаг, журам, баримт бичгийн бүрдэл зэргийг хариуцаж бүрдүүлдэг байсан. Би энэ асуудлыг хэлэлцэх асуудалд оролцсон. Хуралдаанд оролцохоос өмнө Засгийн газрын Бондын зөвлөлд байсан. Тухайн зөвлөлийн хуралд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Цагаан, Эдийн засаг, хөгжлийн сайд Батбаяр, Баярсайхан гэх мэт нийт 11 бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байсан. Уг зөвлөл 13 төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэхээр Бондын  зөвлөл хэлэцсэн. Засгийн газар оруулж ирсэн. Миний санаж байгаагаар МАК цементийн төсөл, Монполимент, МИАТ, Бэрэнгийн арматурын төсөл,Эрэл компани зэрэг 10 гаруй төсөл байсан. Бондын зөвлөлд би байсан болохоор сайн мэдэж байна. Ер нь бол долоо хоног бүр хуралддаг байсан. Эдийн засаг, хөгжлийн сайд Батбаяр танилцуулж байсан. Хариуцсан яам нь өөрийнхөө чиг үүргийн хүрээнд саналаа өгч байсан. Харин чиг үүргийн 4 яам нарийвчилж үзэж, нэг нь татгалзсан бол Засгийн газрын хуралдаанд оруулахгүй бусад яам нь татгалзах болон дэмжих санал өгсөн байж болно. Ер нь Засгийн газрын хуралдааны үеэр хэлэлцэх асуудлын хүрээнээс гадна бусад асуудлыг Ерөнхий сайд өөрийн эрх хэмжээний хүрээнд ярьж, хэлэлцэж оруулж л байдаг. Хоёрдугаарт, өмнө нь хэлэлцээд шаардага хангахгүй, мэдээлэл дутуу, баримт бичгийн бүрдэл дутуу гэх зэргээр хойшлогдсон асуудлыг дараагийн хуралдаан дээр очер дугааргүй хэлэлцэж байсныг мэдэж байна. Тэгэхээр ийм асуудлын хүрээнд шилжсэн байхыг үгүйсгэхгүй. Би энэ асуудлыг ямар учраас байхгүй байгааг нь мэдэхгүй байна. Энэ асуудлыг ЗГХЭГ-ын сайд Ч.Сайхханбилэг, тэргүүн дэд дарга Солонго гэж хүмүүс сайн мэдэх байх. Яамдаас төслүүдийг нь Засгийн газар, УИХ, Ерөнхийлөгчийн зүгээс оролцсон зөвлөмж хэлэлцэж, Засгийн газар руу оруулж эцсийн шийдвэр Засгийн газар дээр орно гэсэн үг юм. Би ер нь санаж байхад Засгийн газраас гаргасан шийдвэрээ УИХ-д оруулж баталгаажуулж байсан санагдаад байгаа юм. Сүүлд Бондын зөвлөлийн ажлаа хийхгүй байна гэхээр ярьж байгаад татан буугдсан. Ямар ч байсан УИХ-ын чуулганаар Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төсөл хөтөлбөртэй холбоотой асуудал орж байсныг санаж байна. Гэхдээ яг 256 дугаар тогтоолтой холбоотой асуудал орж байсан эсэхийг санахгүй байна. Энэ талаар тухайн үед салбар хариуцаж байсан Эдийн засаг, хөгжлийн сайд Батбаяр сайн мэдэж байгаа гэж хэлмээр байна.

 

14 : 32
2023-5-17

Д.Ганхуяг: Зөвлөлийн хуралд 1-2 удаа орж байсан санагдаж байна

 

Шүүгч: 402 дугаар хавтаст хэрэг 215 дугаар тал Даваажавын Ганхуяг. Уул уурхайн сайдаар ажиллаж байсан.

-Монгол Улсын Засгийн газрын 2013.07.06-ны өдрийн 256 дугаартай тогтоолд төмрийн хүдрийг …. гэх мэтээр асуулт асууна.

Д.Ганхуяг: Тэгэхээр тухайн асуудлуудын хүрээнд аль яам нь хэн гэдэг сайд оруулж ирснийг санахгүй байна. Энэ талаар танилцуулга нь Засгийн газрын хуралдаанаар хэн танилцуулсан нь гараад л ирэх байх даа хэмээн хариулсан. Уг өөрөө гарын үсэг зурсан хүн байгаа. Энэ гишүүнийг гэрчээр оролцуулах хүсэлт гаргасан.

 

Асуулт асууж байна?

 

Д.Ганхуяг: Би ямар нэгэн санал өгсөн талаараа ёстой санахгүй байна. Олон жил өнгөрсөн учраас манай харъяаны агентлагуудаас санал авсан л байх ёстой. Өөрөөр хэлбэл ашигт малтмалын газраас бусад яамны доторх газар, хэлтсүүдээс санад аваад ТНБД дээр нэгтгэгдээд надад танилцуулдаг байсан. Тэр маягаар явсан болов уу л гэж бодож байна. Түүнээс биш ямар санал өгч байсан талаараа шийдвэр харахгүй бол санахгүй байна. Би эр талаар санахгүй байна. Ганц юм хэлэхэд энэ төсөлд уул уурхайн яам ямар төсөл өгсөн талаар бичиг баримт харахгүй бол санахгүй байна.

Асуулт асууж байна. Тухайн өдрийн хэлэлцэгдсэн, хэлэлцээгүй, мөн хэлэлцэгдэх асуултын жагсаалтад тухайн асуудал нь тусгагдаагүй гэх мэтээр бүх сайдуудаас хөтөлж асуусан

Д.Ганхуяг: Уг тогтоолын төсөлд тухайн үед санал авсан л байх учиртай. Би дээр хэлсэн. Мөн уул уурхайн яамнаас энэ тогтоолын төслийг оруулаагүй байна. Мөн дараагийн дугаарт энэ асуудлыг Эдийн засгийн хөгжлийн яам хариуцаж оруулж ирсэн байна. Бусад бичиг баримтын бүрдэлтэй холбоотой асуудлыг Засгийн газрын ХЭГ хариуцан ажиллах ёстой байсан. Ер нь бол Засгийн газрын Бондын зөвлөл гэж байсан. Би энэ зөвлөлийн хуралд 1-2 удаа орж байсан санагдаж байна. Энэ зөвлөл нь тэр үеийн улс орны хэмжээний нийгэм, эдийн засгийн ач  холбогдолтой төсөл хөтөлбөрүүдийг хурдан явуулахын тулд бүх талын оролцогч нарыг хамруулсан ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэгтэй санал солилцох бүтэц юм байна гэж ойлгож байсан. Миний санаж байгаагаар вц үр дүнгүй, хангалтгүй байсан гэж ойлгож байна. Мөн гарсан шийдвэр нь хэзээ хаана очдог гэдгийг мэдэхгүй байна. Ер нь УИХ-аас Хөгжлийн банкны санхүүжүүлэх төсөл хөтөлбөрийн жагсаалтыг баталж  байсан байх. Гэхдээ  Хөгжлийн банк, Эдийн засаг, хөгжлийн яамны ажиллах чиг үүргийн хүрээнд байсан учраас ямар жагсаалт оруулсан санал баталсан гэдгийг санахгүй байна. Би Мөнхтөрийг танихын хувьд танина. Би өөрөө Архангайн хүн.

 

Шүүгч: 420 дугаар хавтаст хэргийн 218 дугаар тал Д.Ганхуягаас дахин мэдүүлэг авсан

 Уул уурхайн бодлогын хэлтсийн Нэргүй гэж хүнээс тодруулж асуухад тухайн үед 888 гэсэн төслийн хүрээнд мэргэжлийн холбооноос дөрвөн компанийн нэр оруулж ирсэн. Энэ асуудлаар тухайн үеийн Эдийн засаг, хөгжлийн яамнаас 888 төслийн хүрээнд саналаа явуулсан гэж надад хэлсэн. Би ер нь санаж байхад тухайн компаниудаас Монголросцветмент ХХК байсан. Миний хувьд тухайн компанийг дэмжсэн зорилго нь төрийн өмчийн компаниуд эргэлтийн хөрөнгийн дутагдалд ордог. Тэгээд эргэлтийн хөрөнгө олдсон ч өндөр хүүтэй зээл арилжааны банкуудаас авдаг учраас бондын зээлээс Монросс төмрийн ордын олборлолтын үйлдвэрийг дэмжихэд шаардлагатай хүү багатай зээл чухал юм. Тийм  учраас энэ ордыг дэмжсэн гэх байр суурь илэрхийлсэн.

 Шүүгч: 402 дугаар хавтаст хэргийн 220 дугаар тал Тэрбишдагва

Тэрбишдагва: Засгийн газрын хуралдааны шийдвэрийг УИХ-аас гаргасан Засгийн газрын хууль тогтоомжийн хүрээнд албажуулдаг байсан. Урьдчилсан байдлаар Засгийн газраар хэлэлцэх асуудалтай холбоотой асуудлаар яамдуудаас санал авч ЗГХЭГ-ын хууль журмын дагуу хуралдаанд оруулж ирдэг байсан. Надад ерөөсөө санаж байгаа зүйл алга байна. Дээрх тогтоолын төсөлтэй холбоотой асуудал Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэгдсэн эсэхийг би санахгүй байна. Ер нь бол хууль дүрмийнхээ дагуу л явна шүү дээ. Засгийн газрын хуралдаанаар огт хэлэлцүүлэхгүй шийдвэрлэсэн асуудал огт байхгүй гэж ойлгож байна. Дээрх тогтоолтой холбоотой асуудлыг хаанаас оруулж ирсэн, Засгийн газрын хуралдаанаар хэн хэлэлцүүлснийг санахгүй, мэдэхгүй байна. Дээрх тогтоолын төсөлтэй холбоотой асуудал нь миний хариуцах ажил, үүрэгт хамааралгүй учир надад танилцуулагдсан зүйл байхгүй. Тиймээс бусад яамнаас санал авсан эсэхийг би мэдэхгүй. Би бол ямар нэгэн яам хариуцаж байгаагүй. Зургаан агентлаг хариуцан ажиллаж байсан. Надад матераил ирсэн эсэхийг санахгүй байна. Энд одоогоос бараг 10 жилийн өмнөх асуудал яригдаж байгаа учир сайн санахгүй байна.

-Засгийн газрын 256 дугаар тогтоол гарснаар дээрх ААН-үүдийн хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх эцсийн шийдвэр гарсан гэж үзэж болох уу?

Тэрбишдагва: Засгийн газрын тогтоолыг эцсийн шийдвэр гэж үзэж болох эсэх талаар хууль эрх зүйн зохицуулалтыг би мэдэхгүй байна. Үүнийг хуульч нар тайлбарлах байх.

13 : 30
2023-5-17

Х.Тэмүүжин: Энэ асуудлыг УИХ-аар хэлэлцүүлсэн эсэхийг ч би санахгүй байна

Бодлогын зөвлөлийн ээлжит 12 дугаар хурал  391 дүгээр хавтаст хэргийн 147 дээр байгаа  2013.07.08 өдөр

Ч.Сайханбилэг: Нөгөө "Бэрэн"

Д.Ганхуяг: "Бэрэн" нэг талдаа ороё гэсэн шүү дээ

Р.Эрдэнэбүрэн: Нэг талдаа гэдэг нь манай тал уу, танай тал уу?

Ч.Сайханбилэг: Аль тал нь болчихов оо?

Н.Алтанхуяг: Та нар энэ дээр маш олон удаа ярилаа. Сая дөнгөж нэг яриад дууссан байхгүй юу. Одоо энд яриад  унах юм. Дахиад ярь. Дахиад ярь. Өнөөдөр нэг 100 саятай салъя.

Ц.Даваасүрэн: Ерөнхий сайд аа энэ Гангын юмыг явуулсан нь дээр байгаа юм аа. Монгол бас нэг гантай болчихвол

Н.Алтанхуяг: Ингээд дахиад л 2 талд 2 өөр юм ярих юм

Н.Батбаяр: Хэрэв явуулъя гэж байгаа бол нарийн асууж ярих юм байна лээ

Ч.Сайханбилэг: Эртээд л Баярсайхан сайд, Ганхуяг сайд хоёрыг тохирчих гэсэн одоо болтол тохироогүй байгаа юм уу?

Д.Ганхуяг: Тохирсон шүү дээ

Н.Батбаяр: Одоо манай бодлогын зөвлөлийн гишүүд энийгээ Засгийн газар дээрээ тийм үү гурав, дөрвөн удаа ярьж байна. Энэ чиглэлээ ойлголцоод тэгээд тэр хүрээндээ шийдье гэх эрхийг нь өгөх юм бол тэгээд явуулчихаж болох байхгүй юу.

Ц.Даваасүрэн: Ер нь тэгээд гангынхаа юмыг шилжүүлчихье

Ч.Сайханбилэг: Объёом нь хэдээр явж байгаа юм.

Ц.Даваасүрэн: Ер нь тэгээд гангынхаа юмыг шилжүүлчихье

Н.Алтанхуяг: Ган дээр жишээлбэл хэдэн төгрөг нэхэж байгаа юм бэ

Н.Батбаяр: Объёом нь ойролцоогоор 40-50 орчим сая доллар

Д.Ганхуяг: Хамгийн гол нь нэг давуу тал байгаад байгаа. Татварын орлого гэдэг чинь бас чухал болчихоод байна. Үйлдвэрлэлт нь эхэлчихсэн, өөрийн хөрөнгөтэй, 8 байсан 4 болгоод оруулж ирж байгаа юм.

 Н.Алтанхуяг: Ганхуяг сайд аа 40-50 сая долларыг Засаг нэг яриад үз гээд хэлчих, тэд нар ярьж үзээд дийлэхгүй бол дахиад оруулаад ир тэгэх үү. Болж байна уу?

Ц.Даваасүрэн: Ер нь тэр арматурын чиглэлийн бэлэн болж байгаа төслөө дэмжвэл…

Н.Алтанхуяг:Харин дэмжье гээд байна. Манай хоёр яам хоёр талаасаа орж ирээд ярих хэрэгтэй.

Д.Ганхуяг: Баярсайхан сайдтай яриад тохирчихсон шүү дээ.

Н.Алтанхуяг: 50 орчим наашаа цаашаа түүнийг засаг шийдье ,тийм үү. Тэд нар шийдэж чадахгүй бол дахиж оруулж ир.

Шүүгч: Бодлогын зөвлөлийн хуралдаан дээр Н.Алтанхуяг гишүүний ямар байр суурьтай оролцож байсан Бэрэн группийн үйлдвэрлэлтэй холбоотой өөрийнхөө байр суурийг илэрхийлж байсан нөхцөл байдлууд эндээс тодорхой харагдаж байгаа. 391 дүгээр хавтаст хэргийн 153 дугаар тал дээр Бодлогын зөвлөлийн 4 дугаартай зөвлөмж гарсан. Энэ зөвлөмж 2013.07.08-ны өдөр гарсан. Нэгдүгээрт, Засгийн газрын үнэт цаасыг арилжаалж бүрдүүлсэн хөрөнгөөр дараах төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх нь зүйтэй гэж үзсэн. 

1.3.2-т Мон Лаа 6.4 сая ам доллар хүртэл

1.3.4-т Бэрэн групп 22.7 сая ам доллар хүртэл

1.3.1-т Монгол Металл Майнинг Холдинг 8.8 сая ам. доллар хүртэл

1.3.3-т Монголросцветмент компанид 12.1 сая ам доллар хүртэл  гэсэн зөвлөмж гарсан. 

Одоо гэрчүүдийн мэдүүлэг рүү орно. Ганбулган прокурор зарим нэг гэрчүүдийн мэдүүлгийг үлдээсэн. Үүнийг гүйцээж уншъя. 402 дугаар хавтаст хэргийн 212 дугар тал дээр Хишигдэмбэрлийн Тэмүүжин гэж бий. Энэ хүн 2012-2014 онд Хууль зүйн сайд байсан.  Асуултанд Ганхуяг болон Баярсайхан сайдтай холбоотой асуулт асууна.Түүний мэдүүлгийг уншъя.

 Х.Тэмүүжин: Одоо Засгийн газар яаж ажиллаж байгаа тэр шугамаараа л ажиллаж байгаа. Тухайн хэлэлцүүлэх асуудлыг хариуцаж байгаа яам болон тухайн асуудалтай холбоотой салбар яамнаас санал авдаг. Олон жил тогтож явсан процессын тухайд аливаа асуудлыг аль нэг яам санал өгөөгүй бол санал өгөөгүй гэдгээр нь хэлэлцээд явчихдаг байсан. Түүнээс биш заавал бүх яамнаас санал авна гэсэн зүйл байхгүй.

Асуулт: Ганхуяг болон Баярсайхан сайдтай холбоотой асуулт асууна

Х.Тэмүүжин: Энэ асуудал Засгийн газрын хуралдаанаар орж ирж байсан санагдаж байна. Харин хэзээ, аль яамнаас оруулж ирсэн, хэрхэн шийдвэрлэгдсэн гэдгийг санахгүй байнан Гэхдээ ерөнхий сэдэв нь Засгийн газрын хуралдаанаар орж ирсэн санагдаж байна. Материал харахгүй бол сайн санахгүй байна. Одоо бол материал харахгүй бол сайн санахгүй байна. Ер нь бол хууль зүйн асуудал хөндөгдөөгүй. Тэр чиглэлийн асуудал хөндөгдөөгүй бол манайхаас санал аваагүйгээр явах тохиолдол бий. Хууль зүйн яам  бүх зүйлд санал өгөх алба байхгүй л дээ.  Энэ нөгөө бонд боссоны дараа явах асуудал юм бол тухайн үед бондын зөвлөл гээд УИХ, Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс хэсэг хүмүүс оруулж  байгуулсан байсан. Энэ зөвлөл нь бондны мөнгөтэй холбоотой  эсэх, эсвэл төсөл шалгаруулахтай холбоотой ажлыг хийхээр байгуулагдсан юм шиг байсан. Тухайн үед манай Хууль зүйн яам Засгийн газрын шийдвэр биш дээрээс гаргасан шийдвэр аливаа асуудал дээр ямар нэгэн санал өгөхгүй гэх байр суурьтай байсан гэдгээ санаж байна. Мөн Засгийн газрын эрх мэдлийнх нь хүрээнд байх ёстой шийдвэрийг ҮАБЗ-өөс гаргаад энэ шийдвэртэй холбоотой хууль зүйн яамнаас дүгнэлт авна гэх үед нь яг л дээрх байр суурьтай байсан юм. Өөрөөр хэлбэл, хуульд заасан чиг үүрэг бүхий этгээдүүдээс өөр чиг үүрэг бүх этгээдүүд нь ямар нэг шийдвэр гаргаж санал орууж байгаа бол Хууль зүйн яамны тухайд ямар нэгэн санал өгөх боломжгүй байсан. Энэ асуудлыг надаас биш тухайн үед Бондын зөвлөлд ажиллаж байсан албан тушуултнуудаас асуувал илүү үр дүнтэй, бодитой мэдээлэл авах байх.

-Асуулт асууж байна?

Х.Тэмүүжин: Хууль зүйн дүгнэлт өгөх эсэх шаардлагатай эсэх нь манай сонголт. Өөрөөр хэлбэл, Хууль зүйн яамны сонголт. Манай яам санал байхгүй бол саналгүй гээд л явуулчихна шүү дээ. Энэ тогтоолын төсөлтэй холбоотойгоор манай яамнаас тогтоолын төсөл авсан эсэхийг би санахгүй байна. Хэрэв манай яамнаас ямар нэг санал өгсөн л бол цаасан хэлбэрээр архивт заавал байх ёстой. Хэрэв ЗГ, ЗГХЭГ болон Хууль зүйн яамны архивт ямар нэгэн материал байхгүй бол тухайн үед манай яам санал өгөөгүй л гэсэн үг.

-Асуулт асууж байна?

Х.Тэмүүжин: Процесс нь хоёр янз байгаа. Дээрх журамд заасан процесс энгийн процесс. Харин яаралтай шийдвэрлэх шаардлагатай гэж үзсэн асуудлыг Засгийн газрын  хурал эхлэх үед оруулж  ирэх боломжтой байсан. Өөрөөр хэлбэл Засгийн газрын гишүүдэд урьдчилж материал тараахгүйгээр шууд оруулж ирдэг байсан. Харин дээрх тогтоолтой холбоотой асуудал Засгийн газрын хуралдаанд орж ирсэн эсэхийг санахгүй байна. Гэхдээ дээрх тогтоолтой сэдэв яригдаж байсан санагдаж байна.

 -Асуулт асууж байна?

Х.Тэмүүжин: Энэ асуудлыг УИХ-аар хэлэлцүүлсэн эсэхийг ч би санахгүй байна. Тухайн үед хуульд зааснаар УИХ нь Хөгжлийн банкны төсөл хөтөлбөрийн жагсаалтыг баталдаг байсан. Тэр процесс нь хуулийн дагуу л явж байсан. Харин дээрх 256 дугаартай тогтоолтой холбоотой асуудлыг УИХ-аар хэлэлцүүлсэн эсэхийг санагүй байна.

Асуулт асууж байна?

Х.Тэмүүжин: Засгийн газрын тогтоолоор Ерөнхий зарчим нь гарч байна гэсэн үг. Тэр зарчмыг хариуцаж байгаа яамны сайд болон Хөгжлийн банкны эрх бүхий албан тушаалтнууд хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэх ёстой. Хөгжлийн банк нь ямар хууль журамтай Засгийн газрын үнэт цаасыг арилжаалаад ямар хууль журам байна түүнийхээ хүрээнд асуудлыг шийдвэрлэх ёстой. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын тогтоол нь УИХ-аас баталсан хууль тогтоомжийг давж, илүү хүчин чадалтай үйлчлэхгүй гэсэн үг.

12:10
2023-5-17

Н.Алтанхуяг: Бэрэнг дэмжье гэхээр 33 сая доллар нэг компани дээр орж байна

Бодлогын зөвлөлийн 10 дугаар хуралдааны тэмдэглэл 2013.05.14 өдөр

Шүүгч: Товчлоод хүргэе. Хуралдаанд оролцогч Н.Алтанхуяг хэлж байна.

Н.Алтанхуяг: Бондын зөвлөлийн хуралдаанд оролцогчдод өдрийн мэнд хүргэе. Өнөөдрийн хуралдаанаар өмнө нь ярьж байгаад орхисон зарим төслийн талаар ярилцна. Эхний төслийг танилцуулъя.

 Д.Ганхуяг: Төмрийн хүдрийн ордтой холбоотой. Хоёрдугаарт, "Монгол Ган" нэгдлийн гишүүн болох үйл ажиллагаа явуулдаг бондоор санхүүжүүлэх төсөл өгсөн ААН-үүд орсон. "Бэрэн"-гийн хувьд арматур үйлдвэрлэх санхүүжилт рүү орж байгаа. Дээр нь Даваасүрэн өмнөх бодлогын зөвлөлийн хурал дээр Монроссын Баргилт гээд төмрийн хүдрийн ордыг томруулах нь зүйтэй….. гэсэн утгатай зүйл ярина.

Н.Алтанхуяг: "Монголросцветмент"-ын "Баргилт"-ын уурхайн лицензыг "Эрдэнэт" рүү яая гэж санал хэлж байсан бэ.  Өмчөлийн асуудал шийдэгдсэн үү?

Д.Ганхуяг: Баргилт биш Асгат …. гэх зэрэг асуудал хэлэлцсэн.Ингээд 10 дугаар хурлыг тавьчих.

Д.Ганхуяг: Өөрөө бол төмрийн хүдрийн ордтой компани байгаа. Хоёрдугаарт, Монгол Ган нэгдлийн гишүүн болох, үйл ажиллагаа явуулдаг, бондоос санхүүжих шаардлага өгсөн ААН-үүд орсон. Бэрэнгийн хувьд арматур үйлдвэрлэх санхүүжилтээр орж байгаа. Дээр нь ТБХорооны дарга  Даваасүрэн өмнөх бондын зөвлөлийн хурал дээр Монросын Баргилт гээд төмрийн хүдрийн ордыг томруулах нь зүйтэй гээд холбогдох тооцоо мэдээллийг орууллаа. 33 хувиараа нийт бондоос санхүүжүүлэхийг хүсэж байгаа. Хөрөнгө оруулалтын хэмжээ бол 61.4 сая доллар болж байна аа. Энэ дээр Эдийн засаг хөгжлийн яам, Барилга хот байгуулалтын яам бид бүхэн хамтарч ажиллаад санал нэгдсэн байгаа.

Н.Алтанхуяг: Болчихсон уу?

Д.Ганхуяг: Болчихлоо.

Ч.Сайханбилэг: "Монголросцветмент" байна уу?

Н.Батбаяр: Мэдээлэл өгөөч. Микрофон тавьж өг.

Хангал: "Монголросцветмент" компанийн үйлдвэрийн хэлтсийн дарга Хангал байна. Өмчлөлийн тал хувь дээр манайх хамтарсан үйлдвэр 4951 гэж явдаг. Яг лицензийн талбай дээр асуудал үүсэхгүй гэж үзэж байгаа. Хоёр талын хөрөнгийн оролцоо байгаа. Яг төслийг хэрэгжүүлэхэд лицензийн талаар асуудал байхгүй гэж үзэж байгаа.

Н.Алтанхуяг: Энэ дээр асуулт байна уу. Нойтон баяжуулах үйлдвэр гэхээр… Өмнө нь нэлээд олон үйлдвэр байсан. Зарим нь хасагдчихсан юм байна. Одоо энэ чинь хоёр хэсэг болчихож. Шинээр нойтон баяжуулах үйлдвэр байгуулах гэж байгаа дөрвөн компани байна. Барилгын арматурын үйлдвэрийн нэг компани байна. Тэгэхээр энэ дээд талын дөрвөн компани чинь ямар учиртай компани юм бэ. Одоо тэрэнд хэн тайлбар өгөх юм?

Ч.Сайханбилэг: Д.Ганхуяг сайд.

Н.Алтанхуяг: Ганхуяг сайд уу. Тэгвэл би тодруулмаар байна л даа, Ганхуяг сайд аа. “Монгол Металл Майнинг” гэж хаана ямар лицензтэй, ямар шатны үйл ажиллагаа явуулчихаад байгаа, өөрөө хөрөнгө оруулалт хийсэн юм уу, үгүй юм уу. Юм нь эхэлсэн юм уу эхлээгүй юм уу энэ компани. Тэгээд одоо компани тус бүрээр нь сонсмоор байна. Манай бондын зөвлөл ч гэсэн Засаг дээр ч гэсэн. Хэдүүлээ дахиад жигнэх л ёстой. Үнэхээр нийгэмд ирж байгаа үр нөлөө, үр ашиг нь юу юм. Мэдээж ААН-үүд маань тамиржаад явбал бас дэмтэй. Бид жаахан мөнгөтэй учраас жаахан жигнэж байгаа д л… Сая бид нар ийм чиглэлийн юман дээр БҮК дээр л өгье гэж ярилаа шүү дээ.  Үнэхээр орон сууцны байшингуудыг үйлдвэрлэхэд үйлдвэрийг нь байгуулөх нь зөв гэж үзлээ. Тэгэхээр та нар сайн асуу. Хэдүүлээ сайн ярилцаж байж шийдвэр гаргах юм байна.

Ц.Даваасүрэн: Би нэг юм асуух гэсэн юм. Бид нар Бодлогын зөвлөл дээр нэг хоёрын харьцаатай байгаа. Нэгийг нь бондоос, хоёр хувийг нь ААН-үүд гаргах ёстой байхгүй юү. Тэгэхээр Монгол Ган нэгдлийн зээл авч байгаа зээлийн барьцаа хөрөнгө гэж лиценз барьцаалах гээд байна уу гэж ойлгож байна.

Н.Алтанхуяг: Тав дахь өдөр бондын асуудал УИХ дээр орж ирнэ шүү. Та нар нэгийг нь нөгөөгөөр нь цохиж унагаахгүй шүү.

Д.Ганхуяг: За за.

Н.Алтанхуяг: Хоёрдугаарт, бид нарт хардаад байгаа юм алга. Зүгээр бодлогын хувьд шийдэх итгэл, үнэмшил надад тааруурхан байна. Таны оруулж ирсэн дөрвөн компанийн нэг чинь дөнгөж жуниор эхэлж байна шүү дээ. Тэгээд наана чинь ямар шалгуур байгаа юм бэ. Нэг орж ирэхээрээ найман компани оруулж ирээд дахиад оруулж ирээд дөрвийг нь хасаад. Өнөөдөр лав наадахыг чинь нэг нь хасагдахаар явчихлаа.

Д.Ганхуяг: Наадах чинь ингэчихсэн байсан юм.  Ерөнхий сайд аа. Тэр тогтвортой биш юм аа. Бондоос зээл авахгүй компаниудыг бас оруулчихсан байсан байхгүй юу. Тэгээд  яг авахыгаа оруул гээд сая Батбаяр гишүүн бид хоёр…

Н.Алтанхуяг: За аль нь өнөөдөр аль ч дахиад авахгүй юм байна. Уг нь би тэртэй тэргүй энэ зовлонг нь туулсан компанийг явуулъя гэсэн чинь 33 тэрбум гэдэг чинь ямар их мөнгө вэ. Нэг компани дээр 33 тэрбум гэхээр…

Д.Ганхуяг: Экспортын орлогод эзэлж байгаа хувь, давтах хувь…

Ц.Даваасүрэн: Өмнө нь тийм байсан биз дээ. Нэгийг нь хасчихсан юм байна шүү дээ. Нойтон баяжмал дээрээ 10 хувь байсан тэрийг нь хассан юм байна.

Ч.Сайханбилэг: Тийм тэрийг нь хассан

Н.Алтанхуяг: Бэрэнг дэмжье гэхээр 33. Сая доллар нэг компани дээр орж байна шүү дээ.

10 : 41
2023-5-17

Хуралдаанд Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг тайлбар, мэдүүлэг өгөв

Хөгжлийн банк”-ны гэх 80 хүн дөрвөн хуулийн этгээдэд холбогдох Эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан 23 дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн шүүх хуралдаанд "Бэрэн" групп ХХК-д олгосон зээлтэй холбоотой хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж байна. Хуралдаанд Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг тайлбар, мэдүүлэг өгөхөөр ирээд байна. Ингээд шүүгч Хөгжлийн банкны Бодлогын зөвлөлийн есдүгээр хуралдааны тэмдэглэлийг уншиж танилцуулав. Тус хуралдаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг, ЗГХЭГ-ын дарга асан Ч.Сайханбилэг, Уул уурхайн сайд асан Д.Ганхуяг нарын хүмүүс оролцсон байна.

Н.Алтанхуяг: Тэгвэл бүгдээрээ өнөөдөр үүнийгээ ярьчихъя. Надад хэдэн асуулт байна. Баяраахүү манай өрөөнд орж ирээд нэг юм танилцуулсан шүү дээ. Тэгэхэд би буруу ойлгочихсон юм болов уу. Та нар ярихдаа "Монгол ган" компаниуд нийлээд хийнэ. Нийлээд хийхдээ эрх зүйн хувьд яаж нийлэхийг мэдэхгүй. Нэгдмэл бодлого явуулна гэдэг нь зөв байх л даа. Гэхдээ тэр дээр явж байгаа хоёр юмыг ингээд ойлгочихсон юм. Нойтон баяжуулахаа бүгдээрээ өөрсдөө хийчихнэ гэж би тэр үед ойлгосон байхгүй юу. Одоо нойтон баяжуулахыг хийхэд бондын мөнгөнөөсөө өгөөч гэж байна. Нэгдүгээрт, би зөв ойлгож байна уу, буруу ойлгож байна уу. Хоёрдугаарт, яг энэ Гарамгайбаатар гишүүний асууж байгаа шиг “За тэгье” гээд ярих гэхээр зарим нь анхны хөрөнгө оруулалт хийчихсэн компаниуд байгаа. Зургаан тэрбум, долоон тэрбум, хоёр тэрбум хийчихсэн. Дээр нь нэмээд хөрөнгө шаардаж байгаа. Огт хөрөнгө оруулалт хийгээгүй компаниуд бий. Тэгсэн мөртлөө 20 тэрбум төгрөг авна гэдэг ч юм уу харилцан адилгүй болчихоод байгаа компаниуд бий. Энэ хоёр асуултын хариултыг өгөөч. Би нойтон баяжуулахын хөрөнгийг гаргаад миний ойлгож байгаа уул уурхай дээрээ хийе гэж ойлгосон.Гэхдээ өөрсдөө мөнгөө гаргана гэнэ үү.

н.Баяраахүү: Зарим нь гаргана. Зарим нь чадахгүй болсон.

Н.Алтанхуяг: Баяраа, үүнийг зөндөө сонсчихсон юм чинь би асууя. Та нар чинь өөрсдөө компаниуд мөнгөө гаргаад нойтон баяжуулахаа хийчихье гэсэн юмаа больчихсон юм уу гэж асууж байна.

Баяраахүү: Больчихсон юм аа.

Н.Алтанхуяг:  Одоо өөрсдөө гаргахгүй юм байна. Бондын мөнгөнөөсөө өгөөч ээ гэж  байгаа юм уу?

Баяраахүү: Тийм ээ.

Шүүгч: Бондын зөвлөлөөр орж байгаа арматуртай холбоотой асуудлыг Ц.Баярсайхан гишүүн, нойтон баяжмалтай холбоотой асуудлыг Ганхуяг гишүүн оруулж ирж байгаа, Алтанхуяг гишүүн ярьж байна.

Н.Алтанхуяг: Ганхуяг сайдаа өнөөдөр ойлголтын түвшин болоогүй байна. Мэдээлэл их зөрүүтэй байна.

Ц.Баярсайхан: Арматур байгаа.

Н.Алтанхуяг: Одоо тэгээд санал нийлэхгүй, ойлголтын зөрүү байгаа юмыг зүтгүүлээд яахав дээ. Дахиад нэг яръя л даа. Тэр "Баргилт"-ыг нь оруулаад яръя. Тэр хүмүүсийг авч ирээд сонсчихъё. Энэ ган гэдэг юмыг орхичихъё, дахиад яръя. Энэ барилгын арматурын үйдвэр гээд бичсэн байгаа "Бэрэн"  групп дээр асуулт байна уу. Эргэлзээ тээнэгэлзээтэй юм байна уу. Алга уу? Энэ одоо хэдэн сая доллар авах юм?

Ч.Сайханбилэг: 23.4 сая доллар. 30 хувь нь л гарна.

Н.Алтанхуяг: Хоёр өөр юм биш үү, Ганхуяг сайд аа. Энэ чинь болохоор арматурын үйлдвэр яригдаж байна. Эд нар чинь болохоор нойтон баяжуулах тухай ярьж байгаа юм биш үү. Боловсруулалтын хоёр өөр түвшингийн юм ярьж байна. Миний ойлгож байгаагаар бид нарт арматурын төмөр хэрэгтэй юм чинь Дарханых дээр нь нэмээд Эрдэнэтэд нэгийг босгох гэж байгаа юм бол за яах вэ 20 хэдэн сая доллар өгье л гэж бодогдож байна л даа.

Д.Ганхуяг: Юу юм аа. Тэр "Монгол ган" нэгдэл дотроо "Бэрэн"-гийн зээл орчихсон 12 сая доллар гээд явж байгаа л даа. Тэгээд би зүгээр нэгдсэн  юугаар явсан нь дээр юм болов уу. Ганц нэг юм өгөөд явчихдаг…

Н.Алтанхуяг: Тэгвэл хоёуланг нь хойшлуулчихъя.

Д.Ганхуяг: Тэр нь дээр байх аа. Уг нь нэгдсэн саналаар оруулж ирье гэж ярьсан л даа.

Н.Алтанхуяг: Манай хоёр сайд хоёулаа нэг зүг яваад нэг юм үзчихээд хоёр өөр санал хэлж байна. За хойшилсон. Одоо та хоёр чинь зэрэгцэн хөтлөлцөж явж ирснээ бодлогын зөвлөл дээр хоёр өөр юм ярьдаг байна шүү дээ. Ийм юм байхгүй.

Д.Ганхуяг: Энэ 23 дотроо 12 нь агуулагдаж байгаа юм л даа.

Н.Алтанхуяг: Яах юм бэ. Засгийн газрын гишүүд нэг ойлголттой болж орж ирэг. Одоо яах юм бэ. Эд нар энийг над дээр яриагүй орж ирсэн юм. Тэгэхээр одоо хөтлөлцөөд яваг ээ гэсэн асуудал ярина. Ингээд энэ удаагийн хуралдаан дуусна. Энэ хурлын дараагаар хавтаст хэрэг дотор 390 дүгээр хавтаст хэргийн 295 дугаар хуудас дээр баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл байгаа. 2022 оны тавдугаар сарын 31-ны өдөр Засгийн газрын ордоны гурван давхарын архивын албаны өрөөнд явагдсан. Эндээс бодлогын зөвлөлийн нэг хуудас 2013 оны тавдугаар сарын 09-ны өдрийн бодлогын зөвлөлийн нэг хуудас тус тус байсныг хуулбарлан авахаар тогтсон. Бодлогын зөвлөлийн ажиллах журмыг хуулбарлан авахаар тогтсон гэсэн хоёр зүйл байсан. Бодлогын зөвлөлийн 390 дүгээр хавтаст хэргийн 226 дугаар хуудас дээр Бодлогын зөвлөлийн зөвлөмж номер гуравт байгаа зөвлөмжөөр Засгийн газрын үнэт цаасны хөрөнгөөр санхүүжүүлэх төсийн талаарх мэдээллийг тухай бүр олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тарааж ажилахыг Бодлогын зөвлөлийн нарийн бичгийн дарга Шинэбаатарт үүрэгдсэн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-05-17 66.181.182.18

ЗАНГИХ гэж үг байхгүй.

Avatar

Зочин 2023-05-17 202.21.127.162

Энэ тэгээд ариун явдал уу, шудрага зүйл үү. Ээ харла ийм шимэгчид, луйварчид, ичих булчирхайгүй өөрсдийг ард түмнийхээ тусын тулд өдөр шөнөгүй шударгаар ажиллаж байгаа гэж харагдуулдаг хонины арьс нөмөрсөн өлөн чонууд энэ Монголын төрд үүрлэжээ. Бурхан тэднийг гэсгээж, ард түмний нуруу хэзээ тэнийх юм болдоо

Avatar

Зочин 2023-05-17 202.21.127.162

Төрийн нэрээр бизнесийн гэх тодотголтой луйварууд л хийж байж дээ. Хэдэн олигархууд л төрийг нууц гараараа хөдөлгөж, удирдаж байсан гэдэг нь маш ойлгомжтой. Ийм байхад улс орон яаж хөгжих вэ дэ, яаж ядуурлаас гарах вэ? Хөгжил нэрээр тэнгэрт хадсан бетонуудад хөрөнгө оруулаад тэрийг нь ядарсан ард түмэн нь банкны зээлээр худалдаж аваад зээлийн хүүнд хэдэн арван жил дарлуулж амьдарч байна. Энэ тэгээд ариун явдал уу, шудрага зүйл үү. Ээ харла ийм шимэгчид, луйварчид, ичих булчирхайгүй өөрсдийг а

Avatar

Нэргүй 2023-05-17 192.82.70.16

Эрхэлчих болтой юм

Avatar

даваа 2023-05-17 202.21.119.98

Энэ чрьж хэлж байгаа зүйлнь авах юм алгааа.Яасан ч эмх замбараагүй ярьдаг юм бэдээ хө. Ийм сайдуудтай ч байх гэж дээ хөөрхий

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж