“Ковид-19 цар тахлын эсрэг Монгол улсын хариу арга хэмжээ” төсөл Европын өдөрлөгт оролцлоо

Хуучирсан мэдээ: 2023.05.17-нд нийтлэгдсэн

“Ковид-19 цар тахлын эсрэг Монгол улсын хариу арга хэмжээ” төсөл Европын өдөрлөгт оролцлоо

“Ковид-19 цар тахлын эсрэг Монгол улсын хариу арга хэмжээ” төсөл Европын өдөрлөгт оролцлоо

Европын холбооноос Монгол улсад суугаа Төлөөлөгчийн газар нь өөрийн гишүүн орнууд, соёл урлагийн болон бизнесийн байгууллагууд, Европын холбооны дэмжлэгтэйгээр Монгол улсад хэрэгжүүлж буй төслүүдийн хамтаар Европын соёлын баялаг, олон талт байдлыг тэмдэглэх, дэмжлэг үзүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн үр дүнг олон нийтэд тайлагнах зорилгоор Европын өдөрлөгийг жил бүр зохион байгуулдаг.

Энэ жил тавдугаар сарын 14-ний өдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулагдсан тус өдөрлөгт Эрүүл мэндийн яамны харьяа Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв (СЭМҮТ) ба ДЭМБ-ын Монгол дахь Төлөөлөгчийн газар хамтран “Ковид-19 цар тахлын эсрэг Монгол Улсын хариу арга хэмжээ” төслийн үйл ажиллагааг танилцуулан, арга хэмжээнд оролцлоо. Төслийн хүрээнд СЭМҮТ-ийн эмч мэргэжилтнүүд товч асуумжуудыг ашиглан сонирхсон иргэдийн сэтгэцийн эрүүл мэндийг оношилж, тулгамдаад буй сэтгэлзүйн асуудлууд болон Ковид-19 цар тахлын дараах сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаар хувь хүн, гэр бүлд зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллалаа.

Ковид-19 цар тахлын эхний жилд түгшүүр, сэтгэл гутралын тархалт дэлхийн хэмжээнд 25 хувиар өссөн бөгөөд ялангуяа залуучууд, эмэгтэйчүүд, архаг суурь өвчтэй хүмүүсийн сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлсөн. Ийнхүү сэтгэцийн эрүүл мэндийн асуудлууд эрс нэмэгдсэний гол шалтгаан нь цар тахлын улмаас хөл хорио тогтоосноос үүдэлтэй гэнэтийн стресс, хүмүүсийн ажиллах нөхцөлийн хязгаарлалт, ойр дотнын хүмүүсээс тусламж хүсэх боломжгүй болох, ганцаардах, халдвар авахаас эмээх, хайртай хүмүүсээ алдсаны дараах уй гашуу, санхүүгийн санаа зовнилоос үүдэлтэй дарамт зэрэг юм.

ДЭМБ нь түншлэгч байгууллагуудтай хамтран иргэд, олон нийт Ковид-19-ийн сэтгэцийн эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөг даван туулахад дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Энэхүү зорилтын хүрээнд ДЭМБ нь Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжиж буй “Ковид-19 цар тахлын эсрэг Монгол Улсын хариу арга хэмжээ” төслийн дор сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд ЭМЯ-ны харьяа Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд техникийн ба санхүүгийн дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байна.

“Ковид-19 цар тахлын эсрэг Монгол Улсын хариу арга хэмжээ” төслийн тухай

Европын холбоо ба ДЭМБ-ын санхүүгийн болон техник аргазүйн дэмжлэгтэйгээр Монгол улсын Эрүүл мэндийн яамтай хамтран хэрэгжүүлж буй “Ковид-19 цар тахлын эсрэг Монгол Улсын хариу арга хэмжээ” төсөл 2020 оны аравдугаар сарын 30-ны өдрөөс эхлэн өдгөө гурав дахь жилдээ амжилттай үргэлжилж байна. Тус төсөл нь Ковид-19-ийн тархалт, үр нөлөөг хянах, урьдчилан сэргийлэх үндэсний эрүүл мэндийн тогтолцооны чадавхыг бэхжүүлэх; үндэсний болон дэд түвшинд лабораторийн чадавхыг сайжруулах; халдвар нийтэд өргөн тархсан болон хөл хорионы үед зайлшгүй шаардлагатай эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тасралтгүй байдал, чанарыг хангах зэрэг үндсэн гурван хэсгээс бүрдэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж