Ньюс хөтөч: Монгол Улсын ДНБ-ий судалгааны үзүүлэлтүүдийг танилцуулна

Хуучирсан мэдээ: 2023.05.17-нд нийтлэгдсэн

Ньюс хөтөч: Монгол Улсын ДНБ-ий судалгааны үзүүлэлтүүдийг танилцуулна

Ньюс хөтөч: Монгол Улсын ДНБ-ий судалгааны үзүүлэлтүүдийг танилцуулна

Ньюс агентлаг өнөөдөр буюу тавдугаар сарын 17-нд болох үйл явдлын хураангуйг танилцуулж байна. 

  • 09:00 цагт: СЭЗИС-д Бизнесийн хөгжлийн талаарх “Асуудал ба гарц” форум болно.
  • 09:00 цагт: “Блью Скай” зочид буудалд ХХААХҮЯ, Монголын Арьс ширний үйлдвэрлэлийн холбоо Гутал үйлдвэрлэгчдийн зөвлөгөөнийг зохион байгуулна. Дотоодын зах зээлээ хамгаалах, импортыг орлох гурван сая гутал үйлдвэрлэх боломжийн талаар хэлэлцэнэ.
  • 09:00-11:00 цагт: Төрийн ордонд УИХ-ын ажлын хэсэг, Байнгын хороод хуралдана.
  • 10:00 цагт: АН-ын (С.Зориг агсны хөшөө) байранд намын дэргэдэх Ардчилсан Оюутны холбооны бүтцийг нийгэмд нээлттэй, ил тодоор зарлаж, ээлжит удирдлагын бүтцийг сонгох талаар мэдээлэх хэвлэлийн бага хурал хийнэ. Утас: 9922-1368.
  • 11:00 цагт: Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутагт "Тахь ресурс" ХХК нь хууль бус үйл ажиллагаа явуулж буйг нутгийн иргэд эсэргүүцэж мэдээлэл хийнэ.
  • 11:00 цагт: ОБЕГ-т зургадугаар сарын 7-9-ний өдрүүдэд зохион байгуулагдах "Стратегийн команд штабын сургууль"-ийн бэлтгэл ажлын хүрээнд газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээллийг олон нийтэд түгээх зорилгоор "Бэлэн бай" аяныг улсын хэмжээнд зохион байгуулж буйтай холбоотой хэвлэлийн бага хурал хийнэ. Утас: 8615-0069.
  • 11:00 цагт: ҮСХ Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлын эхний дөрвөн сарын статистик мэдээллийг танилцуулна. Мөн Монгол Улсын ДНБ, ажиллах хүч, өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны 2023 оны эхний улирлын үзүүлэлтүүдийг мэдээлнэ.
  • 12:00 цагт: Сүхбаатарын талбайд "Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын ажилтны өдөр" нээлттэй өдөрлөг арга хэмжээ болно. Нээлттэй өдөрлөгийн үеэр харьяа байгууллагууд олон төрлийн үйлчилгээг нэг дор үзүүлнэ.
  • Засгийн газар хуралдана.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж