Б.Лакшми: Цалин тэтгэврийг нэмэх боломж харагдахгүй байна

Б.Лакшми: Цалин тэтгэврийг нэмэх боломж харагдахгүй байна

Б.Лакшми: Цалин тэтгэврийг нэмэх боломж харагдахгүй байна

Эдийн засагч Б.Лакшмитай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Ковидын үеийг бодвол Монгол Улсын эдийн засаг тодорхой хэмжээгээр өсч энэ оны эхний улирлын байдлаар 6.7 хувьд хүрлээ. Энэ өсөлт хэр удаан хугацаанд үргэлжлэх дүр зураг харагдаж байна?

-Энэ жилийн хувьд БНХАУ хилээ нээсэнтэй холбоотойгоор экспорт нэмэгдэж, эдийн засаг сэргэж эхэллээ. Тэр дундаа түүхий эдийн экспорт нэмэгдсэнтэй холбоотойгоор эдийн засгийн өсөлт бий боллоо.

Гэхдээ эдийн засгийн богино хэмжээний өсөлтийг цаашид байнга энэ хэвээр хадгалагдах юм шиг төсөөлж болохгүй. Геополитикийн болоод ковидын эрсдэлүүд одоо ч байгаа учраас урьдчилан таамаг дэвшүүлэх нь зохимжгүй.

Өнөөдрийн нөхцөл байдлыг аваад үзвэл, цар тахлын эрсдэл бүрэн арилаагүй, Монгол Улсад шинэ төрлийн омикрон вирус илэрсэн талаарх мэдээлэл цацагдаж байна. БНХАУ-д ч бас коронавирусийн шинэ хувилбарууд гарч байгаатай холбоотой дахин хилээ хаах ч алхам хийхийг үгүйсгэхгүй. Хоёрдугаарт, БНХАУ болон Тайванийн асуудлаас үүдэн геополитикийн хурцадмал байдал үүсэхийг үгүйсгэхгүй. Тийм учраас эдийн засгийг урьдчилж өөдрөгөөр төсөөлөхөд хүндрэлтэй.

-Монгол Улсын экспорт тэр дундаа уул уурхайн бүтээгдэхүүний гол худалдан авагч нь БНХАУ. Тус улсын эдийн засгийн өсөлт Монголд шууд нөлөө үзүүлдэг. Энэ жил БНХАУ-ын эдийн засаг хэдэн хувиар өсөх таамаг байна?

-БНХАУ-ын эдийн засаг хангалттай хэмжээнд өсөх таамаг гарсан. Гэхдээ тус улсын эдийн засгийн нөхцөл байдлыг аваад үзвэл өмнө нь экспорт руу чиглэсэн эдийн засгийн өсөлт зохилж байсан бол энэ жилийн хувьд дотоодын эдийн засгаа түлхүү дэмжих, цааш хөгжүүлэх чиглэлд анхаарч байгаа нь ажиглагдаж байна. Энэ юугаар илэрхийлэгдэж байна гэхээр дотооддоо олон төрлийн шинэ бүтээгдэхүүн машин, техник технологи, гар утасны үйлдвэрлэлд ихээхэн хөрөнгө оруулалт хийж, цааш нь хөгжүүлж байна. Энэ хөгжүүлэлттэй холбоотой түүхий эдийн хэрэгцээ шаардлага үүсэхийн хувьд үүснэ. Хамгийн гол нь нүүрс байх уу, үгүй юу гэдэг нь асуудалтай.

Монгол Улс ихэнхдээ эрчим хүчний нүүрсний хэрэглээ өндөр байх өөдрөг төсөөлөлтэй байгаа ч БНХАУ байгаль орчинд ээлтэй, ногоон эдийн засаг, техник технологи нэвтрүүлэхийг зорьж байна. Тийм учраас нүүрсний хэрэглээгээ багасгах, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр ашиглахыг үгүйсгэхгүй.

Түүхий эдийн эрэлт хэрэгцээ тэр дундаа зэсийн эрэлт өндөр хэвээр байхаар харагдаж байна. Тийм учраас зэс, алт, төмрийн хүдрийн экспорт буурах хандлага ажиглагдахгүй байна. Монгол Улсын эдийн засгийн хувьд уул уурхайн гаралтай бүтээгдэхүүнээ одоогийнх шигээ түүхийгээр нь экспортлоод байх биш нэмүү өртөг шингээх асуудал тулгамдаж байна гэж харж байна. Тиймээс зэсийн нөөц дээрээ суурилж гар утасны сэлбэгийн тодорхой эд ангиудыг үйлдвэрлэдэг болох, автомашины тодорхой эд ангиудыг эх орондоо үйлдвэрлэдэг болох зэргийг бодолцож, энэ чиглэлд тодорхой алхам авч хэрэгжүүлэх ёстой.

-БНХАУ Австралиас авах нүүрсний хэмжээгээ нэмэгдүүлсэнтэй холбоотой Монгол Улсын нүүрсний үнэ огцом буурсан гэх мэдээлэл цацагдсан. Австрали болон БНХАУ-ын эдийн засгийн маргаан нэг талдаа гарч нүүрсний экспортоо нэмэгдүүлсээр байвал бидэнд ямар нөлөө үзүүлэх бол?

-Нүүрсниий экспорт дээр Монгол Улсын хамгийн том өрсөлдөгч Австрали мөн үү гэвэл мөн. БНХАУ-ын нүүрсний хэрэглээний хамгийн том нийлүүлэгч нь Австрали. Монгол Улсын хувьд Австрали улстай нүүрсний түүхий эдийн үнээр өрсөлдөх чадваргүй байна гэхээр тээврийн зардалтай шууд утгаараа холбогдоно.

Австрали улс нүүрсээ далайн тээврээр тээвэрлэдэг учраас төмөр зам болон авто замаар тээвэрлэснээс өртөг хямд байдаг. Нөгөө талаас бид хүссэн ч, эс хүссэн ч дэлхийн зах зээл дахь үнээр түүхий эдээ зарахаас өөр сонголтгүй болно. Тийм учраас нүүрсний нийлүүлэлт нэмэгдэж байгаатай холбоотой үнэ буурвал буурсан үнээр нь нүүрсээ зарахаас өөр сонголтгүй болно. Түүнээс биш өөрсдийн дураар үнэ тогтоох боломж байхгүй.

Энэ жил анх удаа нүүрсээ биржээр худалдаалдаг болсонтой холбоотой үнэ нэмэгдсэн гэх тайлбарыг Засгийн газраас өгч байгаа. Манайд бирж олон улсын стандартын дагуу нэвтэрч чадсан уу?

– Монгол Улсад түүхий эдийн бирж классик утгаараа ажиллах боломжгүй байна. Түүний гол шалтгаан нь тээврийн асуудал байгаа юм. Ковидын үед тээврийн тодорхойгүй байдал  бий болсон. Мөн төмөр замтай холбоотой тээврийн асуудлууд хүндрэлтэй байгаа учраас түүхий эдийн биржийн ажиллагаа олон улсын түвшинд хүрэх болоогүй байна. Нөгөө талаас манай усын биржээс нүүрс худалдаж авсан тохиолдолд хүргэлт хэзээ хийгдэх нь тодорхой байх ёстой. Гэтэл дэд бүтэц, тээвэрлэлтийн сул хөгжлөөс үүдэн хэлсэн, амласан хугацаандаа түүхий эдээ нийлүүлж чадах баталгааг өгч чадахгүй байна. Тийм учраас түүхий эдийн бирж классик утгаараа ажиллаж чадахгүй байгаа гэдгийг дахин  хэлье.

-Энэ жил хоёр том төмөр замын бүтээн байгуулалт хийж нээлтийн үйл ажиллагааг нүсэр хийсэн. Зарим иргэн нүүрсээ төмөр замаар тээвэрлэж хилээр гаргаж байгаа гэх ойлголттой байна. Гэтэл бодит байдал дээр Зүүнбаян-Ханги-Мандал, Таван Толгой Зүүн баян чиглэлийн төмөр замуудын холболтын цэг тодорхойгүй мухар байгаа. Цаашид жинхэнэ утгаараа төмөр замаар нүүрс, түүхий эдээ тээвэрлэдэг болоход хэр хугацаа зарцуулах бол?

-Төмөр замын тухайд гол бүтээн байгуулалтууд нь хийгдчихээд байгаа. Харин хилтэй холбогдох хэсгийн зам хүлээгдэж байгаа нь үнэн. Хоёрдугаарт, хил холболтын асуудал том асуудал биш. Гагцхүү төмөр зам  ашиглалтад ороход дээгүүр нь явах вагоны оо, чингэлэг, ажиллах хүний нөөц хангалттай биш байна. Тийм учраас замын бүтээн байгуулалтаас гадна өнөөдөр төмөр зам, воган ихээхэн хуучирсан, социализмын үеийнхээрээ шахуу байгаа. Үүнийг шинэчлэхэд ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт шаардагдахаар байна. Түүнчлэн хил гаалийн байгууллагуудын уялдаа холбоо хангалттай түвшинд байхгүй байна. Тээвэр хийхдээ Улаанбаатар эсвэл Дархан, Чойроос ачиж байгаа тохиодолд бичиг баримтын стандарт нэг биш өөр өөр байдаг нь компани, аж ахуйн нэгжүүдэд төвөг, чирэгдэл учруулдаг. Бүх зүйл эхнээсээ тодорхой л байх хэрэгтэй. Стандарт жигд биш хуучинсаг байгаа нь бизнесийн орчин экспортыг дэмжихэд чиглэхгүй байна.

-Сүүлийн үед цалин, тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх талаар яригдаж байна. Ийм боломж, нөөц Монгол Улсын эдийн засгийн чадамжинд байна уу. Энэ удаадаа нэмсэн ч дараа жилийн төсөвт ирэх дарамтаа дийлэхээр байна уу?

-Богино хугацаанд багахан хэмжээний өсөлт дээрээ үндэслэж, цалин тэтгэврийг нэмэх боломж байхгүй гэж харж байна. Учир нь Монгол Улсын Засгийн газар олон жил төсвөө алдагдалтай баталж ирлээ. Гэтэл он гарсаар

3-4 сар өссөн үзүүлт дээрээ түшиглэж багахан олсон орлогоо эдийн засгаа тэлэх, хуримтлуулах зүйлд зарцуулахгүйгээр дахин хуваах, тараах бодлого барьж байна. Энэ бол сонгуульд зориулсан амлалт төдий харагдаж байна. Жоомоо алах гээд байшингаа шатаадаг үлгэр болох вий.

Цалин, тэтгэвэр тэтгэмжийг өнөөдөр нэмсэн ч эргээд маргааш нь эдийн засагтаа сөрөг нөлөө үзүүлж, инфляцийн түвшин өсдөг зүй тогтол бий болсон. Тийм учраас цалин, тэтгэврийг нэмэх нь оновчтой шийдвэр биш. Хоёрдугаарт, төлөвлөсөн хэмжээнээсээ илүү гаргаж олсон орлогоороо хуримтлал үүсгэж, урт хугацаандаа эдийн засагтаа дэмжлэг үзүүлэх нь зөв. Учир нь бид цар тахал, ковидын үед маш хүнд нөхцөлтэй нүүр тулсан. Энэ байдлаасаа зохих ёсны сургамжаа авах нь зүйтэй. Хэдхэн сарын өсөлтийг байнга ийм өсөлттэй байх юм шиг өөдрөгөөр төсөөлж үрэлгэн зан гаргаж болохгүй. Дахин ямар нэгэн байдлаар хүндрэл бэрхшээл үүсвэл эдийн засгийн хувьд хүнд байдалд орно.

-Инфляци оны эхэнд 15 орчим хувьтай байсан. Энэ сарын байдлаар 11 хувь руу орсон байсан. Гэтэл Монголбанкнаас инфляцийг нэг оронтой тоонд оруулах зорилт тавьсан. Энэ ондоо нэг оронтой тоонд шилжих тооцоолол байна уу?

-Оны эхэнд инфляци өндөр байсан. Сүүлийн саруудад эдийн засаг идэвхжиж байгаатай холбоотойгоор тдорхой хэмжээнд инфляци буурах нь тодорхой байсан. Зуны улирал болж байгаатай холбоотой цаашид ч бага хэмжээгээр буурах дүр зурагтай байна. Мөн дулааны улиралд хүсний ногоо, махны үнийн өсөлт түр хугацаанд саармагждагтай холбоотой үнийн өсөлт буурахаар харагдаж байна. Өөрөөр хэлбэл улирлын чанартай холбоотой үнийн өсөлтийн бууралт гэдэг нь харагдаж байна.

Энэ жил Монголбанкнаас инфляцийг найман хувьд барих зорилт тавьчихсан байхад УИХ-аас цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх эсрэг бодлого явуулахаар тавьсан зорилтод нь сөрөг нөлөө үзүүлнэ. Ер нь бол нэг оронтой тоонд инфляцийг хүргэх нь маш амбицтай зорилго. Монголд төдийгүй дэлхийн улс орнуудын толгойны өвчин үнийн өсөлт болчихоод байгаа энэ үед сүүлийн жилүүдэд хүрээгүй найман хувьд инфляци буурна гэж бодохгүй байна.

Урт хугацаандаа хүчтэй  үнийн өсөлтөнд автагдахгүй, тодорхой хэмжээнд барихаар тооцож байгаа бол эдийн засгаа төрөлжүүлэх нь чухал байна. Түүнчлэн дотоодын хүнсний үйлдвэрлэлийг зун, намрын улиралд идэвхитэй байлгах биш жилийн дөрвөн улиралд тасралтгүй хэвийн нийлүүлэлттэй болгох менежмент хийх ёстой.

-Дотооддоо 100 хувь улаанбуудай үйлдвэрлэж, махаа дотоодоосоо бүрэн хангаж байгаа ч мах, гурилын үнийн өсөлт хамгийн өндөр буюу инфляцийн өсөлтөд жин дарж байна. Хүнс, хөдөө аж ахуйн салбарыг олон төрлийн бодлогоор дэмжиж ирсэн ч үр дүн гарахгүй байна. Бид эдийн засгийн ямар цикл дээр алдаа гаргав?

-Бизнесийн салбарыг өөрсдийн зах зээлийнх нь эрэлт нийлүүлэлтийн дагуу шударга өрсөлдөөний хэлбэрээр нь хөгжүүлдэггүй. Төр хэтэрхий их оролцдог. Тухайлбал, улаанбуудайн дээр жил бүр үнийг төрөөс зохицуулах оролдлого хийдэг. Мөн улаанбуудайн урамшуулал, татаас өгсөөр байхад үнэ нь өндөр хэвээр байгаа нь бодлого буруу байгааг илтгэж байна. Тийм учраас үнийг нь зах зээлийн зарчмаараа чөлөөлж, зарим нэг компани нийгмийн шалгарлаараа үйл ажиллагаа нь зогсох бол зарим нэг нь өргөжих нь зүй ёсны асуудал.

Улаанбуудайн салбарыг аваад үзэхээр том компаниуд том талбайд их хэмжээний тариалалт хийж, татаас авч байна. Тэдгээр компаниуд төрөөс татаас авахгүйгээр үйл ажиллагаагаа явуулах хэмжээнд оччихсон компаниуд байдаг.

Харин жижиг үйлдвэрлэл эрхлэгчдийг томруулах, бойжуулахад түлхүү анхаарах ёстой. Шударга өрсөлдөөн талаас харахад том ААН-үүдээ дэмжээд, жижиг ААН-үүдээ дэмжихгүй байгаа нь харагдаж байна. Томоохон АНН, үйлдвэрлэлүүдийн 70-80 хувь нь нийслэл Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байна. Тиймээс эдийн засгийн бүтцийн хувьд энэ асуудалд томоохон бүтцийн өөрчлөлт хийх шаардлагатай. Хотоос алслагдсан газар үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийг татвараас чөлөөлөх, тухайн бүс нутагт байдаггүй үйлдвэрлэл үйлчилгээг нэвтрүүлсэн ААН-ийг дэмжих хэрэгтэй. Ээцст нь төр бодлогоо сайн гаргаад татвараа авахад л анхаарах хэрэгтэй. Түүнээс биш бүх төрлийн бизнес рүү гар дүрээд байж болохгүй.Төрөөс Монгол улсын дэд бүтцийг жигд хөгжүүлэхэд анхаарч ажиллавал ААН-үүд үйлдвэр, үйл ажиллагаагаа өөрсдөө аваад явах бүрэн боломжтой. Яагаад өнөөдөр Улаанбаатар хотод төвлөрөөд байна гэдэг бол улсын хийх ёстой дэд бүтэц, хөрөнгө оруулалтууд тэлэхгүй байгаа учраас байгаа дэд бүтцийн багтаамж дээрээ л овоорохоос өөр аргагүй болоод байна. Гэтэл дэд бүтэц, байршил сайтай газруудад УИХ-ын гишүүдийн хамаарал бүхий л компаниуд л үйл ажиллагаа явуулж байна. Төрд суугаад төрөөс дэд бүтцийг тэлэхэд анхаарах ёстой хүмүүсийн хувийн бизнес, хувийн компаниуд цэцэглээд бусад нь ийм боломжийг хүртэж чадахгүй байгаа нь дэндүү шударга бус. Тиймээс улсынхаа хөгжлийг бодож зам, эрчим хүч, дулаан гэх мэт дэд бүтцийг тэлж өгөхгүй л байгаа учраас  эдийн засаг солонгорохгүй, бүтээн байгуулалтууд  өрнөхгүй, үйлдвэрүүдийн тоо нэмэгдэж үр дүн гарахгүй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

41 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

E. Bileg 2023-05-17 90.129.221.22

Kk e nr bol naad baishingaa shataagaad shine ger barisan n deer de Lucky

Avatar

Зочин 2023-05-17 139.5.219.242

Манай 7 буудлын луухааны охин Лакшми мөн шив дээ. Гайгүй эдийн засагч болжээ.

Avatar

зочин 2023-05-17 202.126.88.181

Цалин нэмэхгүй гэнэ үү. Имфляц өсөөд юмны үнэ нэмэгдээд байна.Цалин тэтгэвэрийг үүнтэй уялдуулж нэмэгүй бол иргэд яаж амьдрах юм.Төмөр зам тавьж,хилийн шинэ гарцууд нээсэн нь том амжилт.Үүний дүнд нүүрсний экспорт өсч иргэдийн амьдралыг хүнд байдлаас гаргах боломж оллоо.Үүнээс гадна хоёр хөрштэй хэвийн харилцаатай байх нь бидний хувьд маш чухал.Улс орон бүр харилцаагаа хөгжүүлж,худалдаа наймаа, бараа солоцоогоо өрнүүлж байж л урагшладаг.Харилцааг хүйтрүүлэх оролдлого бол сүйрэлд л хүргэнэ.

Avatar

Зочин. 2023-05-17 139.5.216.106

Тэгээд нэмэхгүйгээр энэ эрх баригч нам чинь яаж дараагийн сонгуульд ялах юм бэ….

Avatar

зочин 2023-05-17 202.126.88.181

Ардчилагч гэх хулгайчууд зөвхөн сонгууль бодож, төрийн эрхийн төлөө л шунана..Хуучин шигээ нийгмийн өмчийг идэж ууж таргалыг л хүсдэг. Эд нар иргэдийг хуурч төрийн толгойд гараад юу хийлээ.Эдийн засгийг унагаж,төрийн данс улайлгаж, гадаад өр зээл л нэмсэн.Үйлдвэр аж ахуйн газруудыг нурааж, устгаж,ажилчдыг ажилгүй бүр эрх чөлөө олгож байгаа нь энэ гэж архичин болгосон. Улсад ганц үлдсэн Эрдэнэтийн үйлдвэрийг хүртэл булаах гэж оролдсон.Одоо хоёр хөрштэй тогроосон харилцааг хүйтрүүлэх гээд л

Avatar

Нэргүй 2023-05-17 66.181.183.36

ЛАКШМА ГЭДГИЙГ ЭРЭН СУРВАЛЖИЛБАЛ ЗҮҮН ӨМНӨД ХЯТАДЫН ГАРАЛ ҮҮСЭЛТЭЙ ЮМ БАЙНА БИЛЭЭ. ТИЙМЭЭС ЭНЭ САДААР ЭМ ХЯТАДЫН э****з ГЭДЭГ НЬ ТОДОРХОЙ БАЙНА Л ДАА.

Avatar

Нэргүй 2023-05-17 66.181.183.36

Их мэдэгч яхир с***р эм

Avatar

Уншигч 2023-05-17 66.181.160.115

Хүмүүсийн сэтгэгдлийг нэлээд уншлаа. Харин ч энэ хүн бодит байдлыг үнэнээр нь тодорхой хэлжээ.

Avatar

гончигбавуу 2023-05-17 124.158.64.173

Энэ хачин авгай л юуч мэдэхгүй байж айхтар том дүгнэлт өгдөг юм гайхаач Сэтгүүлчид гэж бүр харанхуй,дээр тэнэг, юмнууд хэнээс юу асуухаач мэдэхгүй Буянгийн Жагай,Лагшми хоёроос очерлож байгаад ярилцлага авдаг Энэ хоёр нь солиорч өгдөг.Гайхалтай нийгэм.Дуучид Сэтгүүлч бөхчүүдийг Монгол улсад үйлдвэрлэж өгч байнаа.Залхагдуу айлын гал тогоонд жоом язганаж байдаг,манайд энэ дурдсан гурван мэргэжлээр чухам нэг язаганж байнадаа.Нэгэн үе орчуулагч,хуульч хоёр мэргэжлээр төгссөн лагууны манаач нар зөндө

Avatar

иргэн 2023-05-17 202.21.107.5

Сайхан монгол нэр мундсан биш, харь хачин нэр хаанаас ч авсан нь бүү мэд, яхийсан хүүхэн үе үе гарч ирэх юм. Айхтар харамч хүүхэн юм. Нөхөр байдаг бол тэрнээсээ, бас хүүхдээсээ зоос бүхнээ харамладаг зантай байрын яхир хүүхэн байна. Үнийн өсөлт, ханш уналтанд ядарсан ард олондоо жаахан мөнгө өгөх гэхээр нь чи тээг тавих санаатай юу, харамч хахир яхир зангаа гаргаж эсэргүүцэж байгаа учраас би чамайг хорголоо тоолсон, зоосны нүхээр бүхнийг харагч гэж итгэлтэй хэлж байна. Чи нүдэнд бүү үзэгдээрэй.

Avatar

Нэргүй 2023-05-17 202.55.188.40

цалин нэмж болохгүй гэээд бичээд байгаа гарууд бүгд эргүү эсвэл тролууд нь л байх ард түмэн чинь та нарын цалин хөдөлмөрийн үнэлэмжийг нэмж болохгүй гэсэн 30 жилийн явуулган дунд ядарч цөхөрч гүйцлээ малнуудаа тэрүүгээр чинь л дөрөөлж дээдэс идэж ууж байна хүнд иргэдэд очих хөдөлмөрийн үр дүн дарга нарт очоод байна малнуудаа

Avatar

Иргэн 2023-05-17 202.21.124.132

Мэдээж яаж нэмэх вэ дэ
ДЭЭДЭХ НЬ СУУДЛАА ОЛОХГҮЙ БОЛ ДООДОХ НЬ ГҮЙДЛЭЭ ОЛОХГҮЙ ГЭЖ
ТЭТГЭВРЭЭ 50К НЭМЭЭД ЮУМНЫ ҮНЭ НЬ ТЭНГЭРТ ТУЛТАЛ НЭМЭГДЧИХНЭ

Avatar

ТӨРБОЛД 2023-05-17 59.153.86.33

Харанхуй харалган хүмүүст тийм боломж харагдахгүй нь тов тодорхой. Ажил хийх чадваргүй хүнд шалтаг мундахгүй. Ажил хийх хүнд арга мундахгүй шүү дээ.

Avatar

Нэргүй 2023-05-17 202.55.188.82

irgeded mongo ogoh geheer bolohgui darga nar ideheer boldog yumuu ediin zasagch nertei teneg ve dandaa hudlaa yarina darga nar chini terbunaar ideed tsadahgui bn

Avatar

зочин 2023-05-17 66.181.179.160

зөв мэдээлэл дээр нэмээд хэлхэд иргэдийн худалдан авах чадвар муу байвал эдийн засагт маш муугаар нөлөөлнө

Avatar

Наранбаатар .Л 2023-05-17 202.21.120.66

Эдийн засагч нэртэй хөлсний бичээч юм бишүү?
цалин тэтгэвэрээ нэмэх боломжгүй гэж хэлчихээд гишүүдийнхээ тоог нэмэх гээд байгаа Засагын газар,УИХ-г ойлгох ухаан хайрла.

Avatar

ИРГЭД 2023-05-17 203.98.76.4

ИРГЭД ИМПОРТЫН ТӨРӨЛ БҮРИЙН БАРАА АВААД ИНФЛЯЦИ БОЛООД БАЙХ ЮМДАА

Avatar

Зочин 2023-05-17 66.181.180.222

ядаж тэтгэврээ нэм. 30-40 жил ажилласан ахмадын тэтгэврийг бага нэмсэн зөрүүг арилгах ёстой / Ариунзаяа НХХЯ-ы сайд байсан үед/

Avatar

Нэргүй 2023-05-17 192.82.73.14

Жаахан мөнгөний бараа харахаараа үрээд баас болгох гээд байдаг улс шүү.

Avatar

Нэргүй 2023-05-17 202.131.244.210

Маш гоё ойлгомжтой ярилаа яг л үнэн ийм байхад хувь хүний ч амьдрал дээшлэхгүй эдийн засагч хүний нүд биш оюун ухаанаар харж байгааг жирийн иргэн би маш сайн ойлголлоо. Харин төр нь үүнийг ойлгохгүй байгаа гол шалтгаан нь хувийн бизнес, авилга, ашиг хонжоо хайгчид төрийн албанд орсноос л боллоо. 75 тэнэг дотор 1 ухаантан байвал тэр үргэлж зовох болно. Харин 75 ухаантан дотор 1 тэнэг байвал тэр жаргана амьдрал ийм л байна.

Avatar

ХУУЛЬЧ 2023-05-17 202.179.25.126

ЯАЖ ТЭТГЭВЭР НЭМХЭВ ДЭЭ . НИЙГМИЙН ДААТГАЛАА ХУУЛИЙН ДАГУУ 20 ЖИЛИЙН ТУРШ ТӨЛӨӨГҮЙ НӨХӨД 10 ЖИЛ НИЙГМИЙН ДААТГАЛ ТӨЛСӨН ГЭЭД МАНАН-даж ХУУЛЬ ЗӨРЧӨӨД НЭГ ХЭСЭГ ХҮНИЙ ДААТГАЛЫГ БИЧИЛТ ХИЙХЭЭР ШУДАРГА ЁС АЛДАГДАЖ ДАМПУУРЧ ДААТГАЛ ХООСОРСОН ХЭРЭГ . ХАРИН ЦАЛИНГ ЯАЖ ИЙЖ БАЙГААД НЭМЭХ УЧИРТАЙ .

Avatar

зочин 2023-05-17 202.126.89.190

Энэ эдийн засагч маш зөв юм ярьсан байна. Цалин тэтгэвэр нэмж огт болохгүй, жорлон услаад л өнгөрнө, түүний оронд төмөр замаа холбох, нүүрсээ угаахад олсон хэдэн төгрөгөө зарцуулах хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2023-05-17 66.181.160.49

төрийн хулгайч нарын хулгайлсан мөнгө хөрөнгө дээр нь сангийн зээлүүдийг яаралтай төлүүлэх хулгайлсан эд хөрөнгө мөнгийг хурааж төвлөрүүлэх хэрэгрэй юм бишүү худлаа мэдэмхийрч олон зүйл ярих шаардлага юу бнаа айлаас эрэхээр авлараа ух гэж үг байдаг шүү

Avatar

Зочин 2023-05-17 203.91.115.47

дурак минь хөгшидийн бүрэн тэтгэвэрийн доод хэмжээ 500 мянга чинь дөнгөж амь зуух төдий байна Ядаж 800 мянга болгох хэрэгтэй Эхлээд хөгшидын тэтгэвэрийн доод хэмжээг нэм Дараа нь тэр цалингаа ярь

Avatar

малчин 2023-05-17 43.242.242.140

ХУЦАА ЧИ ХЭНИЙ ГАР ХӨЛ ВЭ?

Avatar

Хотын уугуул иргэн 2023-05-17 192.82.84.103

Энэ эдийн засагч гэх нэр зүүсэн хүмүүс дандаа худлаа, байрьцгүй юм ярьдаг. Эдийн засгийг бол шинжлэх ухаан гэж үздэггүй. Учир нь ямарч баримт нотолгоогүй зүйл, таамгаар, санааны зоргоор хөгжлийн загвар гээч юмыг гаргаж ирж нотлох гэж оролддог. Алдарт Нобель өөрийн Нобелийн шагнал өгөх шинжлэх ухааны салбаруудаас математик, эдийн засгийн салбарыг анх хассан байсныг сүүлд 1969 онд Щвед улс шинээр бий болгосон. Ер нь, барьцгүй дээ. Харин амьдрал бүх юмыг байранд нь таьж өгч байгаа.

Avatar

Нэргүй 2023-05-17 124.158.64.126

Цалин тэтгэвэр нэмэх шаардлагагүй. Нэмэхээр барааны үнэ өсөөд ямар ч ялгаагүй. Төрөө, засаглалаа, тогтолцоогоо янзлаачээ. Төмөр замаа зөв тавьчихсан бол өдийд ямар их орлого олж эдийн засаг өсч амьдрал сайхан болох байлаа. Үнэхээр харамсмаар. Үүнд Хүрэлсүх Жэнко буруутай тэд хийсэн гэж мэрэгжилтнүүд хэлдэг. Хайран боломж, хайран цаг хугацаа……

Avatar

Ямар ард түмэн байна таарсан удирдагч төрүүлнэ 2023-05-17 192.82.80.99

Үнэндээ тэнэглэл хэтэрч эдийн засгийн хөгжилгүй байхад хүүхдийн 20 мянгыг тав дахин үржүүлээд өгсөнөө хүчрэхгүй болохоор төгрөгийн ханшаа 22% унагааж үнийн өсөлт гааруулсан үүнийгээ хүн ам өсгөх гэж худал тайлбарладаг .Ядуу олон хүүхэдтэй айлд илүүг өгөх ёстой .НӨАТ 2% ийг нэм гэдэг эсрэгээр УИХ гишүүний тоо нэмж төсвийн зардал нэмэх гээд байдаг.

Avatar

Оноч 2023-05-17 202.5.205.8

Энэ одоо насаараа 1 ижил өнгөөр ингээл эрх баригчдын эсрэг юм ярьсан маягтай, тэгэнгээ бас хамтраад мөнгө аваад элдэв хурал хийчихнэ, насаараа ингэж амьдарч болно гэж бодоод байгаа юм бол.

Avatar

зочин 2023-05-17 64.119.30.210

МАНгар авгай минь цалин тэтгэвэр нэмэхгүй тэгээд ард түмнийг юу идэж ууж амьдар гээд байгаа юм. Чи тийм сүрхий юм бол гаргалгааг нь яриач

Avatar

иргэн 2023-05-17 192.82.74.73

Өнөөдрийн энэ Ядуурал Улс хөгжихгүй байгаагийн шалтгаан нь том Дарга нар Төрийн албаныханы Авилга, Хулгай шүү дээ, Энэ Авилга хулгайг устгаагүй цагт хичнээн Гоё юи яриад, ч хэрэггүй, Энэ ЭЗ- ч гуай Авилга Хулгайн Эдийн засагт ямар их Хор хөнөөл үзүүлж байгааг ярихгүй л байгаа биз дээ,,,,,,,

Avatar

зочин 2023-05-17 202.70.37.124

тэр авилагчидыг бид сонгосон, юу тарьна түүнийгээ л хүртэнэ.

Avatar

зочин 2023-05-17 64.119.30.210

бид сонгоогүй төрийн албыг үнэлэн зарж, бас хар машины булхайгаар өөрсдийгөө Үндсэн хуулийн бус аргаар сонгож гаргаж ирсэн гэмт хэргийг бүлэглэл

Avatar

аөааө 2023-05-17 66.181.165.89

Энэ эргүүг хэн эдийн засагч гэх вэ дээ

Avatar

иргэн 2023-05-17 192.82.74.73

Монголын Эдийн засагч нар гэж юу байдгмйн, Хоцорогдсон *Онол* ярьж , Худлаа *Бүлт*үсэрхээс өөр юм байхгүй, Төсөвөөс хэдэн Төг яавал Хумсалж, Хулгай хийх үү гэж л толгойгоо гашилгаж суугаа ш дээ, Эдэнд Улсынхаа төлөө, Ард иргэдийнхээ төлөө ажиллах *Сэтгэл*-тэй нэг ч юмнууд байхгүй, Үнэн гэвэл энэ л үнэн,

Avatar

Нэргүй 2023-05-17 59.153.115.28

эргүү юмнууд байхын цалин тэтгэвэр нэмэх чамд ямар хамаатай юм . чамайг МАН -ын тэнэгүүд гөлөг ч гэж үзэхгүй.

Avatar

Нэргүй 2023-05-17 124.158.64.126

Лагшми том эдийн засагч, яг үнэнийг хэлж байна.

Avatar

Нэргүй 2023-05-17 202.131.238.26

ЦАЛИН НЭМЭХЭЭР ҮНЭЭ НЭМЭХ НЬ АЛБА УУ? ТЭР ХОГИЙН ЗАНГАА Л ХАЯЧИХ Л ДАА. ӨНДӨР ҮНЭЭР ЦӨӨНИЙГ БИШ, ХЯМД ҮНЭЭР ОЛНЫГ ГЭДЭГ ЗАРЧМААР ОРЛОГО ОЛ Л ДОО.

Avatar

Нэргүй 2023-05-17 203.91.115.56

Яг үнэн.

Avatar

Нэргүй 2023-05-17 66.181.186.221

будаач будаач гэхээр сахалаа будав гэдэг шиг эдийн засагч гэхээрээ бүхнийг мэддэг гэж бодциймуу хаашаан. ковидын өмнөөс аваад цалин тэтгэвэр шүлс төдий нэмэхэд наймаачид ч юмаа далай мэт нэмж бна. төр засаг нь буулгах ямар ч арга хэмжээ авахгүй байхад цалин тэтгэвэрийг нэмэхгүй яадгийн. хөгшрөөд далий ярьдаг болциймуу эсүүл захиалгаар ийм юм яриад бна уу арай л үгүй баймаариын

Avatar

зочин 2023-05-17 202.70.37.124

Мөнгө хэвлэж тараагаад байхаар энэ цаас чинь улам үнэгүй болоод байна. 1 доллар – 3500 төгрөг болчоод байна. Одоогоор попорч цалин нэмээд олигтой үр дүнд хүрэхгүй гэж мэргэжлийн хүн хэлж байхаад юун ойлгомжгүй байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж