Багшийн ажлыг үнэлэх асуулга эцэг эхчүүдийг бухимдуулав

Багшийн ажлыг үнэлэх асуулга эцэг эхчүүдийг бухимдуулав

Багшийн ажлын гүйцэтгэл, үр дүнг тодорхойлох үнэлгээг өчигдөр /2023.05.16/ улсын хэмжээнд хоёр дахь удаагаа зохион байгуулсан. Гэвч үнэлгээ өгдөг asuulga.eec.mn цахим хуудас нь ачааллаа дийлэхгүй эцэг эхчүүдийг бухимдуулав. Зарим эцэг эх нь бүтэн таван цаг оролдож байж асуулга бөглөсөн гэдгийг хэлж байгаа бол зарим нь огт асуулга бөглөж чадахгүй байгаа талаарх гомдол саналыг хэлж байна.

Эхний жилийн гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнгээр нийт багш нарын 43 хувь нь 10-25 хувийн урамшуулалд хамрагдаж байгаа аж. Харин хоёр дахь удаагийн үнэлгээ энэ сарын 15-19-ний өдрүүдэд үргэлжлэх юм байна. Төрийн болон төрийн бус өмчийн 705 сургуулийн 30077 багш хамрагдаж байгаа талаар Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлсэн.

Ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлын гүйцэтгэлийг:

  • Суралцагчид боловсрол эзэмшүүлэх үйл ажиллагааны ахиц, үр дүн
  • Суралцагчийг хөгжүүлэх, төлөвшүүлэх үйл ажиллагааны ахиц, үр дүн
  • Багшийн мэргэжлийн хөгжлийн ахиц, үр дүн
  • Сургуулийн болон олон нийтийн үйл ажиллагаанд оролцсон байдал, оруулсан хувь нэмэр гэсэн дөрвөн шалгуур, 13 үзүүлэлтээр үнэлдэг.

Багшийн ажлын гүйцэтгэл үр дүнг:

  • Багш өөрөө
  • Хамт олон
  • Суралцагч
  • Эцэг эх, асран хамгаалагч
  • Заах аргын нэгдлийн ахлагч
  • Нийгмийн ажилтан
  • Сургалтын менежер
  • Захирал үнэлнэ.

Ерөнхий боловсролын сургалтын байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээг зургаан шалгуур есөн үзүүлэлтээр үнэлдэг. Энэ хүрээнд:

  • Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт
  • Суралцагчийн хөгжил, хамгаалал
  • Багш, ажилтны тасралтгүй хөгжлийг дэмжсэн үйл ажиллагаа
  • Сургалтын орчин бүрдүүлэлт
  • Удирдлагын манлайлал, менежмент
  • Сургалтын байгууллагын талаарх хэрэглэгчийн сэтгэл ханамжаар тус тус нийт 100 оноогоор үнэлнэ.

Харин сургалтын байгууллагын гүйцэтгэлийг:

  • Суралцагч
  • Эцэг эх, асран хамгаалагч
  • Хамт олон
  • Орон нутгийн боловсролын газар, хэлтэс
  • Сургуулийн үнэлгээний багийн оролцоотойгоор үнэлнэ.

Багшийн болон байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээний үр дүн улсын хэмжээнд нэгдсэн байдлаар эрэмбэлэх боломжгүй юм. Тиймээс:

  • Нийслэл
  • Аймгийн төв
  • Сум-багийн төв гэсэн гурван байршлаар эрэмбэ үүсгэж судлагдахуун болгоноор индексийн зургаан түвшинд хуваан тооцож 10-25 хувийн урамшуулал олгоно.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ТэнэглэлТэнэглэл
19
БурууБуруу
12
ЗөвЗөв
6
ГайхмаарГайхмаар
5
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

28 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Энхбодл 2023-05-17 66.181.183.240

Мать

Avatar

Багш 2023-05-17 202.126.88.191

Энэ жил биеийн тамирын хичээлийг биечлэн гүйцэтгэж авсан нь зүгээр байна,.Яагаад гэвэл бт хичээл дэр яг бодит юу эзэмшсэнээ гүйцэлдүүлдэг шүү.

Avatar

Zochim 2023-05-17 202.126.89.114

Bags narin alligator udirdlaga menejeruud shudarfa bus uneldeg should.Ajil hiihiig ni shaardsan bags narig Ted sanaatai dooguur unelj uramshuulald nuluulj baina.Tednii allig bagsh naraar bas unluulmeer bainaa.Zarim bags nar hob zuuj onto abating told tedniig dabraadag

Avatar

Нэргүй 2023-05-17 103.10.21.53

Үхсэн баасны үнэлгээ. Боловсролын чиглэлээр давхардсан үйл ажиллагаа явуулдаг төсөв үрсэн данхайсан байгууллагуудаа татан буулга. Гүйцэтгэлийн үнэлгээ гэж жүжигээ боль! Олон жил ажилласан балиар авгай нар нь захиралтайгаа хувилдаад хамаг боломжийг булаагаад сурсан байдаг. Бичиг цаасны ажлыг нь багасгана гэсэн чинь эсрэгээрээ ихэсгээд байна!!!

Avatar

zaya 2023-05-17 202.126.89.144

nadad vneleed bh bagsh bhgvie ene surguuli deer baingiin daramtlal deerelhelt hulgai doromjlol vvsdeg udirdlagad ni helheer etseg ehiig ni ergvv balaigaar ni duudaj dormjildog hvvhdvvd zugthaar neg angi bn asuulga dutuu bogloloo gj hvvhed deer ni orj etseg ehiig ni doromjilj gaduurhdag angi udirdsan bagsh hvvhdvvdee hair nairgvi zoddog dotorlodog medkve iim bj ooriigoo bagsh geed uramshuulal awah ged bgamu bi oilgohgvi bn hvvhdee ch ywuulhaas aij bn shv vnendee

Avatar

Зочин 2023-05-17 202.9.46.79

баримт нотолгоо нь байвал яам цагдаад нь хандаач аль сургуульд ийм бадаг юм ингээд дээрэлхүүлээд явж болохгүй шдээ

Avatar

Ж 2023-05-17 64.119.25.13

700 гаад сургуулийн багш сурагч эцэг эх үнэлгээ хийж байхад ачаална ш дээ.

Avatar

Нэргүй 2023-05-17 202.126.88.184

Багшийн үнэлэх нь учир дутагдалтай бнаа ахлах болон дунд ангийн 7 хоногт 1.2 удаа хичээл ордог таних ч үгүй багшийг яаж үнэлэх юм вэ ? Бага анги бол ч бас яахав

Avatar

Зочин 2023-05-17 66.181.176.193

Сурах бичгийн агуулга дахь дасгал даалгаврууд жилийн цагтаа тохирсон байх Агуулгаа хэтрүүлж сурагч болон багшид ачаалал үүсгэхгүй байх Анги дэвшихэд агуулгаа хүүхдийн насанд тохируулан өргөтгөхийг эцэг эхчүүд хүсээд байгаа шүү Бага ангид нь агуулгаар дарахгүй байх Бага ангиас дунд ,ахлахад агуулгаа өргөтгөхийг л хүсээд байгаа шүү дээ Бага ангид нь олон агуулгаар дарчих юм даа Бүх агуулгын сууриа бага руу чихчихсэн дунд ахлахын багш нар заагаарай гэсэн аястай л байна Энэ буруу бха

Avatar

Зочин 2023-05-17 66.181.176.193

Агуулгаас хасалт хийж базаасан юм алга байна 4-р ангийн сурах бичгийг харахад Олон үйлдэлтэй 10 бодлого 40 минутад бодогдохоор төлөвлөгдөж байна шүү дээ
1 бодлогыг 4 минутад бодохгүй байна 40 минутад хэт олон үйлдэлтэй нэг бодлого ,цөөн үйлдэлтэй бол 4-5 бодлого л бодож байна шүү дээ 4-р ангийнхан Хүүхэд 40 минутад хэдэн бодлого бодож багтаадаг болохыг нь судалж байж сурах бичиг дэр даалгаврын тоогоо тогтоох шаардлагатай

Avatar

Зочин 2023-05-17 66.181.176.193

дэх

Avatar

Нэргүй 2023-05-17 202.55.188.87

Элдэв балай бичиг цаасгүй зүгээр л цалингаа нэмээч.

Avatar

Кочин 2023-05-17 202.179.21.241

харин тиймээ болохгүй юм

Avatar

Нэргүй 2023-05-17 66.181.183.238

Үнэлгээг нь өгчихөд юундаа бухимдаад байдаг юм. Битгий туйлшир.

Avatar

?? 2023-05-17 43.228.129.139

үнэлүүлсэн багш нь үнэлгээгээ хараад бгаа юм биш үү?

Avatar

Нэргүй 2023-05-17 192.82.89.83

Асуулгын программ боловсронгуй бус ойлгомж муутай бүх хичээлээс анги, хүүхдээ хайх жишээтэй. Сервер нь ачаалалаа дийлэхгүй эцэг эх төдийгүй асуулгад оролцогч нарыг бухимдуулж цагыг дэмий үрж байна . Асуулга амжилттай гэж гарч ирэхэд нь эцэг эх болчихлоо гэж бодтол дараа нь оролцох гэсэн нь хэвээрээ байх жишээтэй. Эцэг эх, багш, сурагчийн хооронд үл ойлголцлол үүсгэж байгаад төв анхаарах хэрэгтэй. Асуулгыг хэт богино хугацаанд авч байгаа ч нь тохиромжгүй байна.

Avatar

Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа: Гүйцэтгэлийн менежменттэй холбоотой гарын авлага, ном сайн ашиглах хэргэтэй 2023-05-17 150.129.140.141

4/ 8 үнэлэгч бүрийн үнэлгээг яаж нэгтгэх юм гэдэг асуудал.Хэт олон үнэлгээг нэгтгэх нь цахим хөгжөөгүй хөдөөгийн сургуульд бичиг цаасны ажил ихтэй хүнд суртлын зүйл болох вий. Олон багштай сургуульд хамт олны үнэлгээ хийсвэр болно.Гадаад орнуудад ийм олон үнэлэгч аль ч төрийн байгууллагад нь байдаггүй юм. 5/Гадаад орнуудад албан хаагчийн өөрийгөө хөгжүүлэхэд гаргасан чармайлтыг нь их үнэлдэг юм. Манайд ажлын гүйцэтгэлд илүү ач холбогдол өгдөг. Энэ хоёрын хоорондын балансыг зөв тогтоох нь чухал.

Avatar

Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа: Гүйцэтгэлийн менжменттэй холбоотой гарын валга, ном сайн ашиглах хэргэтэй 2023-05-17 150.129.140.141

ЗӨВЛӨГӨӨ:1/Гүйцэтгэлийн менежмент нь хувь хүн ч, байгууллага ч төлөвлөлт, гүйцэтгэл гэсэн хоёр хэсэгтэй. Багш ажлын төлөвлөгөөтэй , эсвэл ҮДГ-тэй ажилласан ч шалгуур үзүүлэлт бүрээр түвшинг тогтооно. Тэгэж байж ахиц, үр дүнг үнэлэнэ. 2/Багшийн хөгжил, ажлын гүйцэтгэл хоёрын нийт үнэлгээнд эзлэх хувь-жин нь бодлого юм.Аль нь илүү жин дарах юм. 3/ Өмнө дурдсан жингээ тогтсоны дараа ажлын гүйцэтгэлийн 100 оноогоо мөн дотор нь шалгуур үзүүлэлт бүрээр жинлэнэ.Яг адил жинтэй байна гэж үгүй.

Avatar

Нэргүй 2023-05-17 66.181.160.24

Соц . үед ч ийм ХҮНД СУРТАЛ байгаагүй . Энэ бол зөвхөн багшаас МӨНГӨ ХАРАМЛАСАН ЖДҮчин Л . Энхамгалан , Хотгор шанагач Хүрэлбаатар мэтсийн л АРГА БААШ – улмаар энэ төрд гай болно доо …

Avatar

А 2023-05-17 64.119.25.13

битгий улс төржүүлээд бай. Монголыэ боловсролд шинэчлэл нилээдгшй хийгдэж байна. Багш болон сургуулийг эцэн эх,сурагч үнэлж байна. яагаад буруу гэж. зөв шүү

Avatar

Зочин 2023-05-17 122.201.22.200

Сургуулиуд аялал зугаалгын болон урлагийн гэх мэт бизнесмэнүүдтэй тогтоосон холбоо сүлбээгээ багасгамаар байна

Avatar

Zochin 2023-05-17 64.119.20.137

serveriinhee achaalliig tootsoj baij ajlaa zohion bguulmaar yumdaa.

Avatar

Нэргүй 2023-05-17 211.36.139.147

Үзүүгүй сэдэв хичээл нь шалгалтад орж ирсэн чинь багш нь хариултыг нь хэлж өгсөн бна лээ тэгж багш нарыг үнэлэхгүй ээ тэгж цалинг нь нэмэхгүй ээ шударга байх хэрэгтэй ш дээ

Avatar

А 2023-05-17 64.119.25.13

яаж хэлдгийн бэ. өөр мэргэжлийн багш авч байгаа

Avatar

Нэргүй 2023-05-17 192.82.71.153

Сургуулийн захиргаанд гомдол гаргасан тохиолдолд ,Багшийн үнэлэмжээс яагаад хасах ёстой вэ ,

Avatar

Нэргүй 2023-05-17 66.181.182.46

дөнгөж нэг, хоёрдугаар ангийн нялх хүүхдүүдийг гэрийн даалгавараар дараад байх юмаа. Хүүхэд ядаргаанд орно, стресстэнэ, сургуульд явах дургүй болдог ш дээ. Багш нарын арга барилд яам, сайд хоёр нь анхаараач. Бас сургалтын менежер, анги удирдсан багш нар нь эцэг, эхчүүдээс мөнгө татаж санхүүгийн дарамт учруулж байна. Хоёрдугаар ангийн хүүхдүүдийг хээр аваачиж хэдхэн цаг болгохын төлөө нэг хүүхдээс 49000 /50000/ төгрөг хурааж бна ш дээ. Энийгээ тайлагнах хэрэгтэй шүү.

Avatar

Ц 2023-05-17 64.119.25.13

Багшийн арга зүйг сургуулийн сургалиын мeнeжeр сайжруулна. Яам зохих сургаоиуудыг хийж байгаа. Арга зүйн зөвлөмжөөр хангаж байгаа ш дээ.

Avatar

А 2023-05-17 64.119.25.13

сургуулийг нь тодорхой бичээчээ. бүгдээрээ юм шиг битүү санал хэлэаээ болио. та тийм шударга юм бол сургуулийг нь бич

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж