Багшийн ажлыг үнэлэх асуулга эцэг эхчүүдийг бухимдуулав

Хуучирсан мэдээ: 2023.05.17-нд нийтлэгдсэн

Багшийн ажлыг үнэлэх асуулга эцэг эхчүүдийг бухимдуулав

Багшийн ажлын гүйцэтгэл, үр дүнг тодорхойлох үнэлгээг өчигдөр /2023.05.16/ улсын хэмжээнд хоёр дахь удаагаа зохион байгуулсан. Гэвч үнэлгээ өгдөг asuulga.eec.mn цахим хуудас нь ачааллаа дийлэхгүй эцэг эхчүүдийг бухимдуулав. Зарим эцэг эх нь бүтэн таван цаг оролдож байж асуулга бөглөсөн гэдгийг хэлж байгаа бол зарим нь огт асуулга бөглөж чадахгүй байгаа талаарх гомдол саналыг хэлж байна.

Эхний жилийн гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнгээр нийт багш нарын 43 хувь нь 10-25 хувийн урамшуулалд хамрагдаж байгаа аж. Харин хоёр дахь удаагийн үнэлгээ энэ сарын 15-19-ний өдрүүдэд үргэлжлэх юм байна. Төрийн болон төрийн бус өмчийн 705 сургуулийн 30077 багш хамрагдаж байгаа талаар Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлсэн.

Ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлын гүйцэтгэлийг:

  • Суралцагчид боловсрол эзэмшүүлэх үйл ажиллагааны ахиц, үр дүн
  • Суралцагчийг хөгжүүлэх, төлөвшүүлэх үйл ажиллагааны ахиц, үр дүн
  • Багшийн мэргэжлийн хөгжлийн ахиц, үр дүн
  • Сургуулийн болон олон нийтийн үйл ажиллагаанд оролцсон байдал, оруулсан хувь нэмэр гэсэн дөрвөн шалгуур, 13 үзүүлэлтээр үнэлдэг.

Багшийн ажлын гүйцэтгэл үр дүнг:

  • Багш өөрөө
  • Хамт олон
  • Суралцагч
  • Эцэг эх, асран хамгаалагч
  • Заах аргын нэгдлийн ахлагч
  • Нийгмийн ажилтан
  • Сургалтын менежер
  • Захирал үнэлнэ.

Ерөнхий боловсролын сургалтын байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээг зургаан шалгуур есөн үзүүлэлтээр үнэлдэг. Энэ хүрээнд:

  • Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт
  • Суралцагчийн хөгжил, хамгаалал
  • Багш, ажилтны тасралтгүй хөгжлийг дэмжсэн үйл ажиллагаа
  • Сургалтын орчин бүрдүүлэлт
  • Удирдлагын манлайлал, менежмент
  • Сургалтын байгууллагын талаарх хэрэглэгчийн сэтгэл ханамжаар тус тус нийт 100 оноогоор үнэлнэ.

Харин сургалтын байгууллагын гүйцэтгэлийг:

  • Суралцагч
  • Эцэг эх, асран хамгаалагч
  • Хамт олон
  • Орон нутгийн боловсролын газар, хэлтэс
  • Сургуулийн үнэлгээний багийн оролцоотойгоор үнэлнэ.

Багшийн болон байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээний үр дүн улсын хэмжээнд нэгдсэн байдлаар эрэмбэлэх боломжгүй юм. Тиймээс:

  • Нийслэл
  • Аймгийн төв
  • Сум-багийн төв гэсэн гурван байршлаар эрэмбэ үүсгэж судлагдахуун болгоноор индексийн зургаан түвшинд хуваан тооцож 10-25 хувийн урамшуулал олгоно.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ТэнэглэлТэнэглэл
19
БурууБуруу
14
ЗөвЗөв
7
ГайхмаарГайхмаар
5
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж