Зөв төлөвлөлт, тууштай бодлогоор бүтсэн Манилагийн дагуул хот

Зөв төлөвлөлт, тууштай бодлогоор бүтсэн Манилагийн дагуул хот

Зөв төлөвлөлт, тууштай бодлогоор бүтсэн Манилагийн дагуул хот

30 сая орчим хүн амтай Филипин улсын нийслэл Манила хот хүн амын хэт төвлөрөл, ачааллаа дийлэхээ больж, эцэст нь дагуул хот байгуулах ажлыг эхлүүлжээ. Өөрөөр хэлбэл, хүн амын төвлөрөл, эрүүл аюулгүй орчин, түгжрэл гээд олон асуудлаа шийдэх шинэ гарц бий болгосон нь Кларк хот. Манила хотын төвөөс холгүй цэвэр агаар, ногоон байгууламж, тав тухтай, түгжрэлгүй, эрүүл аюулгүй орчныг бий болгохын тулд Манила хотын удирдлага хуучин АНУ-ын хамгийн том цэргийн баазийн суурин дээр цоо шинэ хот сүндэрлүүлжээ.

Кларк хотын хувьд 4400 га талбайг хамарсан, 1.3 сая оршин суугчтай. Гэхдээ Кларк хотын төв хэсэгт зөвхөн жуулчдад зориулсан бол оршин суугчид нь хотын захаар амьдарна.

Гудамж талбайд нь автомашинаас илүү явган хүн олон, зориулалтын явган хүний, дугуйн замыг тусгайлан засч, тохижуулжээ. Кларк хотод түгжрэл гэж байхгүй. Энэ хотыг зорих жуулчдын тоо жилээс жилд нэмэгдэж, өнгөрсөн жил гэхэд найман сая орчим жуулчин иржээ. Эдийн засгийн бүс болгох зорилгоор Кларк хотыг байгуулсан бөгөөд өнгөрсөн хугацаанд 2014 онд MICE бага хурал, 2015 онд АPEC -ийн дээд хэмжээний уулзалт, 2017 онд ASEAN, 2019 SEA, 2020, 2021  PBA, 2022 FIBA Азийн  сонгон шалгаруулах цомын уралдаан тэмцээн зохиогдож байжээ. Өөрөөр хэлбэл, олон улсын тэмцээн уралдаан, хурал зохион байгуулах бүтээн байгуулалтыг зөвхөн Кларк хотод тохижуулж, байгуулжээ.

Мөн аялал жуулчлалыг татах зорилгоор Кларк хотод барьсан спортын 21 байгууламжийн 10 нь спорт цогцолбор бол дөрвөн гольфийн талбайтай, долоон казино, 140 хоолны газартай, 98 томоохон уулзалт, хурал зөвлөгөөн зохион явуулах байгууламжтай, 18 эрүүл мэндийн байгууллага, долоон цэцэрлэгт хүрээлэн, амьтны хүрээлэн, парк, задгай талбайтай, нэг том усан парктай.

Манила хотын тухай үеийн удирдлагын шийдвэрийн дагуу шинэ дагуул хот байгуулахын тулд маш сайн төлөвлөлт, зохион байгуулалттайгаар зураг төслөө гаргаж, түүнийхээ ч дагуу өнөөдрийг хүртэл бүтээн байгуулалтаа үргэлжлүүлсээр байна. Кларк хотын удирдлагууд  хотоо 2030 гэхэд “Ази-Номхон далайн бүс нутгийн аялал жуулчлалын хамгийн тохиромжтой газар” болгохоор төлөвлөж, үүнийхээ дагуу ажлуудаа төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэж буй нь энэ.

Тайлбар: Кларк хотын төлөвлөлт

Хэн нэгэн удирдлага, дарга өөрчлөгдөхөөс үл хамаараад анхнаас нь төлөвлөсөн, зөв зохион байгуулалтаар эхлүүлсэн ажил өнөөдөр ч үргэлжилсээр байгааг харахад хотын төлөвлөлт ямар чухлыг харж, үлгэрлэмээр санагдаж байсныг нуух юун. Кларк хотыг анх төлөвлөхдөө богино, дунд, урт хугацааны төлөвлөлт хийж, бүтээн байгуулалт, ногоон байгууламж, иргэдийн тав тухтай орчныг бүрдүүлэхийг чухалчилжээ. 2016 оноос анхны бүтээн байгуулалтууд эхэлсэн бөгөөд өнөөдөр ч дунд болон урт хугацааны төлөвлөлтийн дагуу бүтээн байгуулалт үргэлжилж байна.

Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах бодлогын хүрээнд дагуул хотуудыг хөгжүүлэх тухай ярьж байгаа энэ үед Кларк хотоос суралцах судлах зүйл бидэнд их. Хөшигийн хөндийд  шинэ эко хот барих, Орхоны хөндийд “Шинэ Хархорум” хот байгуулах ажил яригдаж байгаа энэ үед төлөвлөлтөө маш сайн хийх ёстойг нийслэлийн өнөөдрийн төрхөөс харж болохоор байна.

Монгол Улсын нийт хүн амын тал хувь нь нийслэлд амьдардаг. Нийт нутаг дэвсгэрийн 0.3 хувийг эзлэн Улаанбаатарт хүн амын  45.3 хувь буюу /1.4 сая/ хоёр хүн тутмын нэг нь нийслэл хотод амьдарч байна. Тэр дундаа нийслэл хотын нийт хүн амын 95.1 хувь нь төвийн зургаан дүүрэгт амьдардаг аж.  Нийслэлд амьдарч байгаа иргэдийн 54.5 хувь нь гэр хороололд үлдсэн нь орон сууцанд амьдардаг.

Тэгвэл хүн амынх нь тал хувь нь амьдардаг нийслэлчүүд бид өнөөдөр аз жаргалтай, стрессгүй, эрүүл орчинд амьдарч чадаж байгаа юу гэвэл дуу нэгтэйгээр ҮГҮЙ гэж хариулах биз ээ. Анхнаас нь хотын төлөвлөлтийг зөв хийгээгүй, хэн дуртайд нь нэрлэсэн газрыг нь олгож, зөв зохион байгуулалттай байгаагүйгээс өнөөдөр бид сургууль, цэцэрлэгийн хүртээмжгүй, зам дээрээ түгжирсэн, хэт төвлөрөлтэй, хөрс, агаарын бохирдолтой хотод амьдарч байна. Улаанбаатарыг анх 500 мянган хүнд зориулж төлөвлөсөн бөгөөд өнөөдөр даац нь гурав дахин хэтэрсэн гэж мэргэжлийн хэлж, ярьдаг. Тиймээс ч агаарын бохирдол,  түгжрэл утаа гээд хамгийн “аюултай”, эрсдэлтэй хотод бид амьдарч байна.

Манила хот хүн амын хэт төвлөрөл, түүнийг дагасан автомашины бөөгнөрлийг задлах үүднээс ойролцоох бүс нутагтаа  цоо шинэ төлөвлөлтэй шинэ хотуудыг барьж байгуулж байгаагийн нэг нь Кларк хот юм.  Эндээс хүн амын ирээдүйн өсөлт, хотын стандарт, тав тухтай орчныг бүрдүүэхийн тулд зөв төлөвлөлт ямар чухлыг харж болохоор байна. Монголчууд ч гэсэн дагуул хот байгуулах ажлаа анхнаас зөв төлөвлөгөөтэй явж чадвал хүн амын төвлөрөлийг сааруулах, түгжрэлийг бууруулах боломж байгааг Кларк хотын жишээнээс харж болохоор байна.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zocnin 2023-05-17 108.63.61.70

Fiilkippin gej bhaar fikippin alki ulksaas turshklaga awsan bna ter uklsaas turshlkagiig ni huukl Filkippin bol tumen jiwaa horhoi shawsan zawaan gazar

Avatar

Батаа 2023-05-17 66.181.161.246

Сумьяабазар гэж бөхийг очиж үзүүлээд ирвэл юм хийх болов уу, ийм бөхийг дарга болгоод хүлээж суудаг нь зөв үү. дарга болоод юу ч хийсэнгүй, хэрүүл л хийлээ

Avatar

Нэргүй 2023-05-17 216.38.195.74

60?

Avatar

Zocnin 2023-05-17 108.63.61.70

Uhsen b**s arai hogjilktei orni buteen bguukaktaas surakltsaacndee Tumen horhoi shig pagdaisan muuhai uklsaas yug ni surdag yum

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж