Мэргэжлийн сүмогийн Нацү башёгийн гурав дахь өдрийн барилдаанууд өнөөдөр/2023.05.16/ Рёогокү Кокүгикан ордонд боллоо. Энэ удаагийн башёд ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ бэртлээсээ эргэн ирж, барилдаж байна. Тэрбээр өнөөдөр Эндог давж, гурван даваатай боллоо.
Харин озэки цолтой ганц бөх болох Такакэйшо Мидорифүжиг давжээ. Тэгвэл озэки цолонд ойртоод буй сэкивакэ Кирибаяама Б.Лхагвасүрэн Абид өвдөг шороодож, хоёр даваа, нэг унаатай болов. Мөн озэки цолоо хураалгасан Асанояама гурван даваатай явна.
Бусад монгол бөхчүүдийн тухайд Миторюү Б.Төрболд өрсөлдөгчөө дийлсэн бол Хошорюү С.Бямбасүрэн, Тамаваши Б.Мөнх-Оргил, Чиёошома Г.Мөнхсайхан нар өвдөг шорооджээ.