Олныг талцуулсан том улаан гутал

Хуучирсан мэдээ: 2023.05.17-нд нийтлэгдсэн

FASHION

Олныг талцуулсан том улаан гутал

Олныг талцуулсан том улаан гутал

Загварын ертөнц улам л ардчилсан болж буйн илрэл бол яах аргагүй том улаан гутал. 90-ээд онд хүмүүс ямар хувцас моод болж байгааг мэдэхийн тулд заавал загварын сэтгүүл авах шаардлагатай байжээ. Харин өнөөдөр олон нийтийн мэдээллийн хэрэгсэл илүү нээлттэй болсноор бид өдөр тутамдаа дэлхийн загварын чиг хандлагатай танилцах боломжтой болсон.

Хүүхэлдэйн киног санагдуулам том улаан гутал трэнд болоод багагүй хугацаа өнгөрч байна. Уг гутлыг энэ оны хоёрдугаар сарын 16-нд “MSCHF” компани албан ёсоор танилцуулсан.

“MSCHF” нь Нью-Йоркийн Бруклин хотод байрладаг урлаг, хэвлэл мэдээллийн чиглэлийн компани юм. 2018 онд үүсгэн байгуулагдсан тус компани нь олон нийтийг талцуулдаг янз бүрийн сонирхолтой бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэдэгээрээ алдартай. “MSCHF” гэдэг товчлол нь ч “есөн жорын дүрсгүй зүйлс” гэсэн утгатай. Брэндийн үүсгэн байгуулагч бөгөөд гүйцэтгэх захирлыг Габриэль Уоллэй гэдэг. Тэрбээр өмнө нь “Buzzfeed”-д ажилладаг байсан бөгөөд компани татан буугдсаны дараа интернетээр янз бүрийн төслүүдээ хийж эхэлжээ.

Уг гутлыг Японы “Astro boy” манганаас санаа авч бүтээсэн. “Astro boy” манганы зохиолыг Осамү Тэзүка бичиж, зургийг нь гаргасан байна. Үматаро Тэнма нэртэй хүн хүүгээ нас барсны дараа “Astro boy”-ын дүрийг анх гаргажээ. Энэ нь хүн шиг сэтгэл хөдлөлтэй андройд хүү юм.

“Crocs” анх шүүмжлэл дагуулсан ч сүүлдээ трэнд болон хувирч, хуриман дээрээ хүртэл уг углаашийг өмссөн хүмүүс гарсан. Үүний нэгэн адил том улаан гутал ч бас загварын чиг хандлагыг эвдэн гарч ирэв. Гутлыг зохион бүтээгчид мөнхийн чиг хандлагыг шүүмжилж, сөрөхийг хүсч байна. Мөн виртуал ертөнц болон бодит байдал хоёр улам хоорондоо нийлж буйн тусгал аж.

Гуталны үндсэн материал нь “TPU” болон “EVA” юм. Тодруулбал, “TPU” гэх резин материалаар гар утасны гэр хийдэг бол “EVA” гэдэг нь нэг төрлийн хөөсөн материал аж. “Crocs” углаашийг “EVA” материалаар хийсэн. Мэдээж материалын онцлогоосоо хамаараад уг гутал нь бамбалзана, бага зэрэг наалдамхай байна.

Гутлын үнэ 350 ам.доллар. Гэсэн хэдий ч худалдаанд гарсныхаа дараахан “StockX” дээр 1400 ам.доллараар зарагджээ. “Stadium Goods”, “GOAT” зэрэг цахим хуудсанд ч бас худалдаалж байна.

Гутлаа яаж тайлах вэ гэдэг асуултыг хэрэглэгчид тавьж буй. Хөгжилтэй байж магадгүй ч том улаан гутлаа тайлахын тулд танд дор хаяж хоёр хүний туслалцаа хэрэгтэй. Резин нь таны хөлийг сорохоос сэргийлж дотуур нь оймс заавал өмсөхийг зөвлөж байна.

Том улаан гутал анх худалдаанд гарсан даруйдаа тикток, твиттер, инстаграм зэрэг цахим орчинд шуугиан тарьжээ. Алдартнууд болон нөлөөлөгчид уг гутлыг өмсөж харагдах нь ч олшров.

“MSCHF” компани нь том улаан гутлаас гадна реппер “Lil Nas X”-тэй хамтран "Satan Shoes" гэх гутлыг гаргасан. Мөн ток шоуны хөтлөгч алдарт Жимми Фаллонтой хамтран "Jimmy Fallon Edition" гэх гутал гаргажээ. Гэвч Реппер “Tyga”-тай хамтарч гаргасан "Wavy Shoe" гутал нь хэл ам дагуулсан юм. “Vans” брэндийн зүгээс “MSCHF”-ийг зохиогчийн эрх зөрчсөн хэрэгт буруутгажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж