1,066,106 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2023.05.16-нд нийтлэгдсэн

1,066,106 ширхэг хувьцаа арилжжээ

2023 оны 5 дугаар сарын 16-ны өдөр энгийн арилжаагаар 42 хувьцаат компанийн 438,800,494 төгрөгийн үнийн дүн бүхий 1,066,106 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 16 компанийн хувьцааны ханш өсч, 21 компанийн хувьцааны ханш буурсан бол компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Хархорин ХК (HHN +14.97%), Тэнгэрлиг медиа групп ХК (TNGR +10.38%), Адуун чулуун ХК (ADL +7.30%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Бэрх Уул ХК (BEU -13.04%), Улаанбаатар хивс ХК (UBH -9.09%), Инвескор ББСБ ХК (INV -6.75%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн арилжаагаар:

-Хөрөнгө оруулалтын сангийн 32,023 ширхэг нэгж эрх 7,358,516 төгрөгөөр,

-Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,820 ширхэг бонд 182,000,000 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 628,159,010 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOP-20 индекс -1.51 хувиар буурч, 36294.25 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 8,675,665,533,557 төгрөг боллоо.

Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж