"Цалин, тэтгэвэр нэмэхээр инфляц дагаж өсдөг чөтгөрийн тойрогт орчихлоо"

"Цалин, тэтгэвэр нэмэхээр инфляц дагаж өсдөг чөтгөрийн тойрогт орчихлоо"

"Цалин, тэтгэвэр нэмэхээр инфляц дагаж өсдөг чөтгөрийн тойрогт орчихлоо"

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяагаас дараах тодруулгыг хийлээ.


УИХ-ын гишүүд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар тойрогтоо ажиллаад ирлээ. Танай тойргийн иргэд ямар санал хэлж байна?

-УИХ-ын гишүүд бүгд тойрогтоо ажиллаад ирлээ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотой мөн хаваржилт хүндэрсэн асуудлаар болоод өргөн хэрэглээний гол барааны үнэ өссөн, цалин, тэтгэвэр, хүүхдийн мөнгө иргэдийн амьжиргаанд хүрэхгүй байгаа талаар ихэвчлэн санал бодлоо хэлж байна. Мөн шударга ёсыг төрийн бүх шатанд тогтоох, авлига, хээль хахуультай тэмцэх ажлыг идэвхийлэн, тууштай хийх ёстой гэдгийг хэлж байна. Иргэдийн амьдрал хүнд байгаа энэ үед авлига, албан тушаалын хэрэгтэй төр тууштай тэмцэх ёстой. Ингэж байж үр дүн гарна, иргэдийн амьдрал сайжирна гэдэг асуудлыг ярьж байна.

-Гишүүдийн тоог 152 болгох асуудалд иргэд ямар байр суурьтай байна?

-Янз янзын санал хэлж байна. Тодорхой хэмжээнд нэмэх нь зүйтэй. Гэхдээ 152 болгох нь арай л их байна гэдэг санал хэлж байна. Хоёрдугаарт, Баянзүрх дүүрэг болоод Сонгинохайрхан дүүргийн нийт хүн ам нийлээд Улаанбаатар хотод амьдарч байгаа нийт хүн амын 50 хувийг бүрдүүлдэг.  Нэг гишүүнд 70 мянган иргэн ногдож байгаа учраас гишүүдийн тоог тодорхой хэмжээгээр нэмэгдүүлж болно. Тэгэхдээ үүнийгээ дагаад сахилга хариуцлага сайжрах, гишүүдийн идэвхи оролцоо нэмэгдэх ёстой гэдгийг хэлж байна. Гишүүдийн тоог нэмэснээр дахин авлига, албан тушаалын хэрэг нэмэгдвэл үр дүн гарахгүй. Авлигчдын тоог нэмэх үүд хаалга нээгдэх ёсгүй гэсэн байдлаар давхар хариуцлагын асуудлыг хөндөж байна.

-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт тулгамдаж байгаа олон асуудал бий. Хүүхдийн мөнгийг ялгаатай олгож байгаа асуудалд иргэд бухимдалтай байна. Мөн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэхийг шаардаж ирлээ. Ямар гарц гаргалгаа, шийдэл байна?

-Цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх асуудлыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд ганцаараа шийддэггүй. Бараа бүтээгдэхүүнний үнэ өсч байгаа нь бид хэдий хэмжээний доллар олж, хэдий хэмжээний доллар зарцуулж байгаагаас ханшийн зөрүү ихээхэн хамаардаг. Мөн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн болох гурил, мах, шатахууны үнийг тогтмол хэмжээнд барих асуудлыг ярьж байна. Мөн хүүхдийн мөнгийг бүх хүүхдүүдэд олгох асуудлыг хөндөж байна. Хүүхдийн мөнгийг 2023 онд 91 хувьд нь олгохоор төсөвт суулгасан. Тийм учраас төсвийн тодотгол хийхээс нааш ямар ч сайд дур мэдэн шийдэх боломжгүй. Энэ бол Төсвийн хуулийг зөрчсөн асуудал учраас хуулийн хариуцлага хүлээнэ. Үүнтэй холбоотойгоор төсвийн тодотголыг нэн тэргүүнд хийж байж, шийдэх нь зүйтэй гэдгийг иргэд, олон нийт ч үзэж байна. МАН-ын бүлгийн гишүүд ч энэ асуудлаар саналаа хэлж байна.

Төрийн албан хаагчдын цалинг хэт ялгаатай тогтоосон нь тэгш бус байдал үүсгэж байна. Энэ асуудлаар судалгаа хийгээд цалинг нэмэгдүүлэх хэд хэдэн саналыг боловсруулаад танилцуулсан. Мөн л төсвийн тодотгол хийж байж шийдвэрлэх ёстой. Учир нь цалин нэмэгдүүлэхтэй холбоотой цалингийн зардал дагаад өснө. Орлого өсч байж зарлага дагаад өсөх боломжтой. Засгийн газраас макро эдийн засгийнхаа нэг болон хоёрдугаар улирлын өсөлтийг нэн тэргүүнд харна гэдэг асуудлыг ярьж байгаа. Учир нь цалингийн зардал гэдэг бол нэг нэмэгдүүлчихвэл эргээд багасгах боломжгүй зардал. Тийм учраас 2023 оны төсвийг өргөн барих үед Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал ямар байсныг та бүхэн санаж байгаа байх. Монгол Улсын худалдааны хамгийн том түнш болох БНХАУ-ын хил хаалттай. Тэг ковид бодлого хэзээ зогсох нь тодорхойгүй байснаас үүдэн тээвэр логистикийн үнэ өндөр, иргэдийн гадагшаа, дотогшоо зорчих нөхцөл байдал амаргүй үе байсан. Түүнчлэн Хөгжлийн банкны нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотой Монгол Улсын зээлжих зэрэглэл буурах, Хөгжлийн банк дампуурвал Монгол Улсын 2023 онд хүлээгдэж байсан олон бондуудаа төлж чадахгүй нөхцөл байдалд очихоор байсан. Тиймээс өнгөрсөн оны есдүгээр сард Засгийн газар төслөө боловсруулж аравдугаар сарын 01-нээс өмнө УИХ-аар батлуулах ёстой. Энэ үед эдийн засгийн хувьд маш олон зүйл тодорхойгүй байсан учраас “Юмыг яаж мэдэх вэ. Монгол Улсын зээлжих зэрэглэл буурч,бондын өрөө төлж чадахгүйд хүрэх вий” гэсэн болгоомжлолоор төсөвт хандаж, боловсруулан баталсан. Төсөв баталснаас хойш I болон II дугаар улирлын эдийн засгийн боломж бололцоог харж байгаад иргэдээс трүүлж байгаа асуудлуудыг шийдвэрлэх нь зүйтэй гэсэн саналтай байна.

-Тэтгэврийн доод хэмжээ 500 мянган төгрөг байна. Энэ хэмжээ нэмэгдэх боломжтой юу?

Ковидын үед ахмадуудын тэтгэврийг нэмэгдүүлсэн. Зарим нэмэгдлүүдийг аваад үзвэл бараг 35 орчим хувиар нэмэгдсэн байсан. Гэтэл өнөөдөр энэ  нэмэгдэл хангалттай хэмжээнд биш байна. Учир нь цалин, тэтгэврийн нэмэгдлийг дагаад бараа бүтээгдэхүүний үнэ өсчихсөн. Ер нь бид нэг ийм чөтгөрийн тойрогт орчихоод байна л даа. Цалин тэтгэвэр нэмэгдэхтэй зэрэгцээд маргааш нь бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдчихдэг. Бараа бүтээгдэхүүний үнэ дахиад нэмэгдчихвий гэсэн болгоомжлол бидэнд байна. Тийм учраас ханш, тээвэр логистикийн нөхцөл байдал, бараа бүтээгдэхүүний ханган нийлүүлэлт гэх мэт эдгээр бүх зүйлүүдийг харгалзаж үзэхгүй бол болохгүй гэх макро эдийн засагчдын тооцоолол бий. Тэтгэвэр, цалин нэмэгдэхээр бараа бүтээгдэхүүний үнэ өсчихвөл иргэдийн амьдралд бодиттой өөрчлөлт гарахгүй. Монгол Улс үйлдвэрлэгч орон биш байгаагийн хор нөлөө их гарч байна л даа.

-Нийгмийн даатгалын сан одоо ч алдагдалтай ажиллаж байгаа. Дахин ахмадуудын тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ нэмэгдвэл асуудал бүр л хүндрэхээр байна. Цаашид Нийгмийн даатгалын сангийн алдагдлыг бууруулах, үр өгөөжийг нь нэмэгдүүлэхийн тулд бодлогын ямар шинэчлэл хийх вэ?

Нийгмийн даатгалын багц хуулийг УИХ-д өргөн барьчихсан байгаа. УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос ажлын хэсэг гарч 10 гаруй аймагт хэлэлцүүлгүүдийг хийчихсэн байна. Өнөөдөр НДШ төлж байгаа 1.2 сая иргэн 470 орчим мянган ахмадын тэтгэврийг тавьж байна. Ажил эрхлэгчид НДШ өндөр байгаа талаар шимтгэл төлөгч бүр бухимдалтай байна. Гэтэл одоо тэтгэвэр авч байгаа 470 орчим мянган ахмадынхаа тэтгэврийг тавьж чадахааргүй хэмжээнд хүрчихсэн байна. Цаашид ахмад настануудын тоо улам нэмэгдэнэ. Монгол Улсын нийт хүн амын 10 орчим хувийг ахмад настнууд эзэлж байна. Тэгвэл 2050 он гэхэд 20 хувь болж өснө. Үүнтэй холбоотойгоор Нийгмийн даатгалын багц хуулийг хагас хуримтлалын тогтолцоо руу шилжүүлэх, хувийн болон олон давхаргат тэтгэврийн тогтолцоотой болгох, тодорхой хувийг нь өвлүүлэх, иргэд амьдралынхаа туршид хэдэн төгрөгийн НДШ төлж, хэдэн төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж төлөх боломж бололцоо бий болсныг хардаг болох энэ тогтолцоог бий болгохтой холбогдуулан Нийгмийн даатгалын багц хуулийг өргөн барьчихаад байна. Энэ хуулийг Үндсэн хуулийн нэмсэлт, өөрчлөлтийн дараа УИХ-аар хэлэлцэх болов уу хэмээн харж байна. Энэ бол иргэдийн хүсэн хүлээж байгаа том асуудлын нэг болчихоод байна. Иргэдийг НДШ-ээ төлөөч ээ гээд байдаг. Ирээдүйд тэтгэвэрт гарахад нь хэмжээ нь бага, амьжиргаанд хүрэхгүй байх юм бол одоо олж байгаа орлогынх нь 1\3 нэгийг нь авч байгаа нь тэдэнд хүнд тусч байна. Түүнчлэн тэтгэврээс гадна хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550 мянган төгрөг байгаа нь хангалтгүй байна. Тиймээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг дахин авч үзэх ёстой гэх мэт олон асуудал манай салбарт тулгамдаж байна.

Сайдын ажлыг аваад сар л болж байна. Энэ хугацаанд хүүхдийн мөнгө, цалин тэтгэвэр, төрийн албан хаагчдын цалин хөлсийг ч нэмэгдүүлэх асуудлыг тооцоо судалгаа муутай хийх юм бол ард нь бухимдалтай, гомдолтой үлдэх хүмүүс олон байна. Тиймээс нарийн тооцоо судалгаан дээр үндэслэж хийхийн тулд цаг хугацаа нэлээд орохоор байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

57 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-05-16 124.158.82.29

тэтгэврийг 40-өөс доошгүй хувиар нэмэхгүй бол ахмадууд бүгдээрээ сонгуульд саналаа өгөхгүй байя. мөн ҮХНӨ-иыг дэмжихгүй.

Avatar

Нэргүй 2023-05-16 103.212.116.55

чөтгөрийн тойрог байна гэдгийг л хэлэх гэсэн. би ч мэдлээ та нар ч мэддэг юм байна. ингээд л болоо. юу ч хийхгүй.

Avatar

Нэргүй 2023-05-16 103.212.116.55

500 мянгын тэтгэвэртэй хүнийг сайн бодож өгвөл 575 мянга болох юм байнаа. инфляц мөнгөний ханш тооцохгүйгээр. гэхдээ нэмж өгөхгүй гэхийн. жилд бараг нэг сая төгрөгөө шаалгуулаал байх ч гэж дээ. цалингийн шаталбараар бас бодож өгч болно шдээ.

Avatar

Зочин 2023-05-16 202.126.90.139

Чөлөөт зах зээлийн үед төр засаг нь хянаж шалгаж чадахгүй хуулиа хэрэгжүүлдэггүй бол юмны үнэ тэнгэрт хадаж хулгайч луйварчид хагартлаа баяжиж жирийн иргэд өлсөж үхэж иргэний дайн гарч улс орон сүйрдэг зүй тогтолтой.

Avatar

Зочин 2023-05-16 64.119.26.24

Ийм байдал буй болгох гээд л ардчилагч гэх хулгайчууд төрийн чадамжийг сулруулж, өмчгүй болгож,улс оронд үймээн самуун тогтворгүй байдал үүсгэхийг оролддог.Тухайлбал эд нарын унагасан эдийн засаг,үүсгэсэн гадаад өрийг дарах гэж зовж байна.Экспорт импортын гол түнш БНХАУ. ОХУ-ыг коммунист фашистаар цоллон байнга харааж бидний тогтоосон хэвийн харилцааг хүйтрүүлэх устгах найдваргүй түншүүд болгох гэж оролдоод байна.Хэвийн амьдрахыг улс орноо урагшлуулахыг хүсвэл эд нараас хол бай

Avatar

Нэргүй 2023-05-16 66.181.161.175

дайн гараасай Бушуухан аятайхан улсын харъяанд ороод сайхан амьдрах юмсан

Avatar

Zochin 2023-05-16 202.55.191.130

Ene huuhen bolovsroltoi geed ovoo huleelttei baisan u ch hiihgyi hun bn lee. Boomtiin said baihdaa u ch hiigeegyi. Odoo yaj hunii ami amidraltai shyyd holbootoi yamnii said bolj chadaj bnaa. Dyr eznee golohgyi ee gej.

Avatar

Нэргүй 2023-05-16 172.91.183.102

Хүн бүр идэвхтэй ажиллах хугацаандаа хэдэн төгрөгийн татвар төлсөн, тэтгэвэрт гараад 20 жилийн хугацаанд хичнээн хэмжээний тэтгэвэр авахыг тооцоолооч. Ид ажиллаж байх үедээ 3 төгрөг төлчихөөд одоо 300 төгрөг авах гэж улайрцгаах юм. Сайн ажиллаж, бүтээн байгуулсан бол улс орон чинь ингэж чацга царайлахгүй байсан гэдгийг ухамсарлаач

Avatar

Нэргүй 2023-05-16 103.212.116.55

тэтгэврийн хуримтлалын хүү өсөж байтал миеэ, ундармаа нар хулгайлчихсан. ндш бас сонгуульд зарцуулсан

Avatar

9 2023-05-16 103.212.116.55

дэлхийн зөн, оу олон нийт, төрийн бусд ажиллачихаад ажиллсаан жилээ одооноос өөртөө нэмүүлцгээгээд л байсан шдээ. ндш төлөөгүй байж

Avatar

Нэргүй 2023-05-16 103.212.116.55

улс орондоо цагтаа өчнөөн олон татвар сар бүр цалингаас тогтмол хураалгаж байсан. үйлдвэрчний эвлэл, эрдэм дэлгэрүүлэх нийгэмлэг, спорт хороо, батлан хамгаалах туслах нийгэмлэг, монгол зөлвл найрамдлын нийгэмлэг, хориод шахуу нийгэмлэгт. дээр нь янз бүрийн фондонд.

Avatar

Нэргүй 2023-05-16 59.153.112.242

бүх юмны үнээ нэм. сэнсэртэл нэм. дураараа дурги. ажил хийх дургүй юм бол. толгой ажилладаггүй юм бол. төрийн ажилчдаа нэм цалингаа өөртөө нэм намчиддаа нэм. татвараа нэм. валютын ханшаа цаг тутам зоргоор нь нэм. ганц талхны мөнгө чемданд багтахгүй болтол нэм. гишүүний тоог 300-500 болго. их хуралд 6 жил бүр 12 жилээр суудаг болго. тэртээ тэргүй ажил хийх гэж сонгогддог биш хувийхаа төлөө

Avatar

МАН дарангуйлж байна 2023-05-16 66.181.178.111

МАН улс төрч засгийн газар ард түмнээ хэтэрхий басамжлан дээрэлхэн доромжилч байна амьдрал маш хүнд байхад ердөө 2024 оны сонгуульд эрх мэдэлээ хадгалахын тулд ҮХНӨ хийж гишүүдийн тоог нэмэхийг зорьж байна даа

Avatar

ороонго чуулган 2023-05-16 59.153.112.242

гаалийн сайдаар томилогдоход жигтэйхэн аймар хачин ер бусын тэврэлдэж үнсэлдэцгээгээд. нэг тийм бинээ ороож айхтар мушгиралдаж орооцолдоцгоогоод бачим баглаж тэврээд л. фб-р хүмүүс аймар дамжуулж харцгаасышд. яасан бэ тэгээд. хоёрч яам сайд ольчлоо. нийт хэдэн яам дамжив.

Avatar

Зочин 2023-05-16 66.181.185.42

1.200.000 иргэн НДШ төлж 470.000 орчим ахмадын тэтгэвэр төлж байна гэв.УУЛ НЬ АХМАДУУД ЗАЛУУ ЦАГТАА ХӨДӨЛМӨРЛӨЖ НДШ ТӨЛЖ ТҮҮНИЙХЭЭ ҮР ШИМИЙН ӨЧҮҮХЭН ХЭСГИЙГ ХҮРЭЖ БАЙНА ГЭЖ ӨНДӨР НАСТАН МИНИЙ БИЕ БОДОЖ ЯВДАГ. БУЛГАНТУЯАГИЙН ҮГЭЭР БОЛ ҮГҮЙ ЮМАА.ИҮРҮҮН БАС НЭГ МАНын нэгэн эмэгтэй олон жил ажилласан ахмадуудыг төр засаг харж үзэж МӨНГӨН ТЭТГЭМЖ ОЛГОДОГ гэсэн үг хэлсэн дээ.МАНынхан МОНГОЛЧУУДЫГ , АХМАДУУДЫГ ДОРОМЖИЛЖ ХАНАХГҮЙ ЮМ АА.КАПИТАЛ БАНКИНДАХЬ НДС, ЭМДС гийн мөнгийг МАНын нэг авгай идчихсэн

Avatar

тэтгэврийн зөрүүг арилгаж ганц ажил хийчээч. тов тодорхой 2023-05-16 103.212.116.55

оюукыхаа тэтгэврийг одооноос ажилласан жилийг нь нэмээд л сүрхий байсан. ндш төлөөгүй болоод л зарлаж ирээл тооцсугай гэцгээгээд. нэг хүний төлөө ажилладаг тэтгэврийн сан, нд байсымуу. тэгвэл татан буугдвал таарна. ндгазрын татан буулга. цахимруугаа оч

Avatar

Зочин 2023-05-16 66.181.160.43

Цалин , тэтгэвэр гэхээр л нэгэх инфляци ярьж гэнэ. Нэмээгүй байхад л нэмэгдсээр байгаа биз дээ. Эдийн засгийн бодлогоо алдахаар ингэдэг юм.Хулгай ихсэхээр ингэдэг юм. УИХ-н гишүүдэд бодлого ярьж хэрэгжүүлж байгаа хүн ерөөсөө байхгүй. Нам нь ч бүр адил. Бүгд л анхаарал нь ганцхан өөрийгөө л бодож байгаатай холбоотой.

Avatar

И 2023-05-16 202.126.89.58

1.2 сая хүн хөдөлмөр эрхэлж үүнээс 300000 нь төсвөөс цалинждаг. ийм улс яаж хөгжих юм. тэд нь бас төсвөөсөө хулгайлна.

Avatar

Нэргүй 2023-05-16 110.22.53.158

Төрийн бизнес хийдэг байгууллагуудаа хувьчилж байж инфляц буурна. Хувийн хэвшилд өгөөд бодлогоор ажлыг нь хянадаг тогтолцоо руу орчих юм бол хүмүүс хүссэн хүсээгүй өрсөлдөөн үүсгээд үнэ ханшийг зах зээлийн үнээр нь бариад байна даа.

Avatar

Нэргүй 2023-05-16 66.181.190.86

Emch bagsh gex met xesgeer ni nemeed yumnii une usgusun ta nar. Neg musun bugdiig ni zereg nem.

Avatar

Нэргүй 2023-05-16 64.119.26.203

ediin zasgaa tel. het jijig buteemj bagatai ediin zasag het medremtgii baidag. hun bolgoniig uuriihuu tuluu ajilladag bolgo. chanartai ur duntei ajiliin unelgeeg nemegduul.hil gaaliin tatvariig uyan hatan medremjtei bolgo.

Avatar

Нэргүй 2023-05-16 150.129.141.177

Үндэслэлгүй ярьсан байна. Цалин тэтгэвэр нэмээгүй байхад ч үнэ өсдөг. Гадаад явж юм үз. Түүхий эд үйлдвэрлэдэг, эцсийн бүтээгдэхүүн гаргаж чаддагүй импортоос хараат улсууд ер нь өртөг өндөртэй байдаг

Avatar

Зочин 2023-05-16 202.9.46.130

Цалин тэтгэвэр нэмэх тухайгаа нууц байдлаар, нийтээр биш хэсэгчилж нэмдэг байвал болох байхдаа

Avatar

СОНГОГЧ 2023-05-16 202.9.46.163

Цалин тэтгэвэр нэмсэн нэмээгүй бараа бүтээгдэхүүний үнэ ковидоор далимдуулаад 2 дахин нэмэгдчихсэн шүү.

Avatar

Нэргүй 2023-05-16 66.181.178.61

Сагсуу авгай чадахгүй ард иргэд аж ахуйн нэгжүүд хэцүү байхад баясгалтай царай гаргаад инээвхийлээд уйлах цаг ирнээ ла ларын МАНгас авгай минь

Avatar

Малд 2023-05-16 66.181.160.68

эргүү зөнгөр боож үхэх нь хурдан үхээрэй

Avatar

Зочин 2023-05-16 109.252.130.103

энэ нэг данхан толгойтын тавиул хуухэн юуч хийж чадахгуй. уих гишуудийг 152 болгоход монготэй тэгээд татыарыг нэмнэ. тэтгэыэр цвлин нэмэхээр монго байхгуй . юмны цнэ осно гэнэ. юмныхаа унийг осгох угуй г засгийн газвр бврьж ажиллах естой. энэ бвлай хуухэн зайлаач .

Avatar

Нэргүй 2023-05-16 59.153.112.242

ам бүл олонтой айл төдөн мянга байна гээд. хүүхдээ цэцэрлэг сургуульд оруулах гэж айлд бүртгүүлсэн байгаа байхаа. даанч нялх хүүхэдгүй айлыг хөргөгч зурагтаа үзүүл, яах гэж байган гэсэн чинь хүүхдийн мөнгө өгнө гээд болдоггүй. хүүхэд байхгүй эээ – үгүй ээ мөнгө өгнө!

Avatar

Үнэгүй улс төрийн халамж үнийн өсөлтийн эцэг МАН НДШ дампуурал АН 2023-05-16 66.181.178.111

МАН засгийн газрын бодлогын алдаанаас болж үнин өсөлт гаарсан.1.Эрдэнэс таван толгойд авилгал цэцэглэж замбараагүй оптейк гэрээнээс шалтгаалж улсад орж ирэх $ хомсдол 2.Сонгууль угтаж хүүхдийн мөнгө 5 дахин тэтгэвэрийн өр тэглэж хүн бүрт 300 мян өгсөн 3.НДШ Ажил хийгээгүй баахан иргэд жилд 30к нөхөн төлбөр төлж бүрэн тэтгэвэр ажилласан жилээ нэиэгдүүлж өнөөдрийн НДШ нөхцөл хүндэрсэн

Avatar

Нэргүй 2023-05-16 59.153.112.242

сангийн яам хөдөлмөр нийгмийн яам нийлээд ч асуудлыг шийдэж чадахгүй шийдэх ч үгүй нь.

Avatar

Нэргүй 2023-05-16 59.153.112.242

ваттулгын тараасан тухайн үед е-бримтын 10% орлого хуримтлагдсан байж таараад аз таарсан. гэхдээ баттулгад хэрэг болоогүй. одоо ебаримтын арван хувь ганц сайхан сул орлого нь. аймар их мөнгө хуримтлагдаж байгаа

Avatar

Доромжлохоо боль 2023-05-16 66.181.177.234

Мөнгө хэвлээд тэтгэвэр нэмэхээр чинь тэгнэ шүү дээ. Та иргэдийг мулгуу гэж боддог юм уу

Avatar

Нэргүй 2023-05-16 66.181.177.234

Мөнгө хэвлээд тэтгэвэрээ нэмэхээр чинь тэгнэ шүү дээ. Иргэд бүгдээрээ тэнэг гэж бодоод ярьдгаа боль л доо

Avatar

Нэргүй 2023-05-16 66.181.178.111

МАН тай улс төрийн хатуу хариуцлага ард түмэн тооцож байж улс хөгжинө.

Avatar

Нэргүй 2023-05-16 59.153.112.242

саа ид болох дуртай. тэгсэн мөртлөө би шийдмээргүй байнаа гэхийн 🙄

Avatar

Нэргүй 2023-05-16 59.153.112.242

оюукаа дуудаад оюукаараа хийлгээ.

Avatar

Нэргүй 2023-05-16 59.153.112.242

төгрөгийхаа чадамжийг санаатай битгий унагаад байгаачээ. монгол банкны тэр хэдэн цөөхөн хүн буруутай.

Avatar

Нэргүй 2023-05-16 59.153.112.242

одоо наад мөнгөний ханш унагадгаа боль. цалин тэтгэвэр нэмэх шаардлага алга болно. тэтгэврийн доодох хэмжээ дахин дахин тогтоох ямарч хэрэггүй болно. тэтгэврийг зөрүүг цалингийн шаталбараар ажилласан жилээр нь шууд тооцож олго. ядаад байх юм юу ч алга.

Avatar

зочин 2023-05-16 202.126.89.190

Инфляцын чинь 80 орчим хувийг дотооддоо үйлдвэрлэдэг мах, гурил эзлэж байна. Энэ талаар юу бодож байдаг юм бол доо.

Avatar

Нэргүй 2023-05-16 202.9.46.127

эрээн мяраан цаастай хүнс элдэв бараа нэртэй хог импортлохыг хязгаарлах хэрэгтэй. валют хэрэгцээгүй зүйлд их гарч баына

Avatar

Зочин 2023-05-16 66.181.161.124

худлаа яриад яахын вэ

Avatar

Нэргүй 2023-05-16 202.21.107.8

Эд нар нээрээ үнэхээр бүтэлгүй новшнууд юм 3.4-хөн сая хүнээ олигтой амьдруулчихгүй арай л байна шүү Та нарын энэ их улс төржилтөөс чинь болж ард иргэд чинь туйлдаж байна шүү

Avatar

Нэргүй 2023-05-16 59.153.112.242

сангийн яамны ажлыг яриад хэрэггүй ээ. сангийн дэд сайд байхад чинь ядуурал хэдэн хувь нэмэгдсэн гээд өөрөө яриад суулаа. нөгөө англи хэл мэл гадаад хэл нь ямарч нэмэр болохгүй юм.

Avatar

Нэргүй 2023-05-16 59.153.112.242

яамаа бас дахиад солих юмуу. соёлын яаманд оч.

Avatar

Zochin 2023-05-16 203.169.50.253

авлига хулгай луйвар Монголоор дүүрэн байна яаж хөгжих юм бэ малнуу даа

Avatar

Нэргүй 2023-05-16 59.153.112.242

тэтгэвэрийн зөрүү, хуучин буруу тогтоож буруу бодсон тэтгэвэр янзлахгүй байнаа. ажилдаа өдөр 11 цагт ирчихээд худлаа загнаж ажлаа эхэлсэн болж хашгичаад юуч шийдэхгүй гараад явчих юм. өргөдлөө дахиж бич гэж худлаа боож хавчиж ажил удаад. ажлаа хиймээргүй дургүй байдаг шиг байнаа. хийж чадах хүнээр хийлгээч.

Avatar

Нэргүй 2023-05-16 59.153.112.242

тэтгэврийн зөрүүтэй буруу бодогдсон цөөхөн л хүн байгаа. дор дор нь бодуулаад өгөөч. үэ, цалингий татвар гэж олон жил олон сар хураалгаж санд төвлөрч банканд маш их хүү хүүлэгдсэн байтал яахаараа тэтгэврийн мөнгө авах гэлээ бага мөнгө татварт өгчөөд их авах гэлээ гээд байгаа юм бээ. капитал банкаараа хувааж авцгаачаад ийм юм яриал сууцгаах.

Avatar

Зочин 2023-05-16 66.181.176.145

Улсын хэмжээнд 450000-60000 төг тэтгэвэр авдаг хүмүүс ихэнх масс нь байсан, тул Ариунзаяа сайд болон тэр үеийн УИХ-ын гишүүд энэ хоорондох тэтгэвэрийг бодлоготойгоор хамгийн бага 15 хувь нэмэгдүүлж тэтгэвэр нэмсэн нэр зүүж, улсад олон жил үнэнчээр ажилласан сэхээтэн, ИТА болон ажилчид нар хохирч хамгийн бага нэмэгдсэн, энэ алдаагаа засах хэрэгтэй ш дээ. Ард түмнийг юу ч ойлгодоггүй тэнэг малнууд гэж доромжилж болохгүй шүү дээ. Яаралтай энэ алдаагаа засна уу.

Avatar

Нэргүй 2023-05-16 59.153.112.242

яг хэлсэн хувиар нь бодоод 506₮ болох нь ээ гэсэн чинь 6₮ хасдаг нь ямар үзэмжээр тэгж шийдээд байдгийм бээ. хувьдаа авцгаачихдаг уу. нийт мөнгөн дүн нь 15% нэмсэн. олгохдоо дутуу олгоод завшдаг уу.

Avatar

Шинэ сайдаа хөдөлмөрлөж байгаа хүмүүсээ дэмжих бодлого явуулъя, цалин нэмэхийн оронд 2023-05-16 119.40.98.114

Цалин нэмнэ гэхээр төрийнхний цалинг нэмнэ Тэгэхээр хувийн хэвшил юмны үнээ нэмж цалингаа нэмэхээс аргагүй тул чөтгөрийн тойрог хэвээрээ үргэлжилнэ. Иймд ажил хөдөлмөртэй хүмүүсийнхээ нийгмийн асуудлыг шат дараатай шийдэхэд төсвийн тодорхой хувийг зарцуулж эхлэе. Ажилд ороод 3-5 жил тогтвор суурьшилтай үр бүтээлтэй ажиллавал түрээс төлөөд байраа өөрийн болгох , хүүхдийнх нь сургалтын төлбөрийг төлөх, газар өгөх зэргээр нийгмийн асуудлыг шийдэх урамшуулын системтэй, сантай болъё Улс ч хөгжинө

Avatar

я 2023-05-16 202.126.93.124

joohon nemehiigee heden sariin umnuus zarlaj zarlaj nemdeg sh dee duuguihen nemchihgui

Avatar

Нэргүй 2023-05-16 64.119.24.22

Чөтгөрийн тойрог чинь монголд байсан ,байна , байх ч болно

Avatar

Нэргүй 2023-05-16 59.153.112.242

чөтгөрийн тойрогийг би мэдлээ та нар мэдэж байна. чөтгөрийн тойрог байгаад л байна гэх юм.

Avatar

Нэргүй 2023-05-16 59.153.112.242

монгол улсын зээлжих зэрэглэл, бондын мөнгө, макро эдийн засаг. бүгдий нь дурдаад л дурьдаад л. нэг их сүртэй бувар бувар бандага тунтага хүнгэнэсэн дуугаар ярина. хоосон сүр. өөр юуч байхгүй. сэгсийсэн мангар гэж хэлэхээс өөр арга алга. гацаатай саажилт. гишүүд бүгд англи хэлтэй гадаадад эрдмийн зэрэг цол хоёр гуравдах сургуулиа хэд хэдэн гадаад сургуульд сурсан л гэсэн. байхгүй. юуч хийж чадахгүй.

Avatar

Туршлагагүй туулайнуудын үйлдэл 2023-05-16 103.57.94.90

Улсад 33 жил ажилачихаад тэтгэврийн нэмэгдлийг жил бүр хэдхэн ₮ нэмж олгож байснаа шинээр баахан хүмүүсийн тэтгэврийг олон жил ажилласан хүмүүсийнхтэй адил хэмжээнд олгож байгаа нь буруу. Ариунзаяа гэгчийн тарьсан балаг хүний хөдөлмөрийн хугацааг хохироосон явдал болсон. Үүнийг засч залруулах хэрэгтэй бна. Ийм мэдлэг туршлагагүй туулайнуудыг төрийн өндөр албан тохоон томилж байгаа нь буруу.

Avatar

Нэргүй 2023-05-16 59.153.112.242

төгрөгийн ханш инфляцын зөрүү бодож чадахгүй байгаа бол цалингийн шаталбар, ажилласан жил хоёроор бодчиход амархан баймаар юм.

Avatar

Нэргүй 2023-05-16 202.126.90.86

катар манайхаас цөөн хүнтэй. цалин тэтгэвэр нэмэхэд үнэ өсдөг чөтгөрийн тойрог тэнд үгүй. эхлээд солонгос япон цаашилбал манайтай адил түүхий эдээр амьдардаг катар швед зэрэг орнуудад цалин өсөхөөр юмны үнэ өсдөг тухай яриа байдаггүй юм бэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж