Хан-Уул дүүргийн 130 дугаар сургуулийн бүсэд сурагчдын биеийн тамирын талбай барихаар төлөвлөсөн газарт барилгын ажил эхлүүлэх гэж байгаа талаар мэдээлэл цахим хуудаст гарсан. Бид энэ талаар холбогдох мэдээллүүдийг тодруулан хүргэж байна.
1000 МЕТР КВАДРАТ ГАЗАР 130 ДУГААР СУРГУУЛИЙН ЭЗЭМШЛИЙН ГАЗАР БИШ
130 дугаар сургуулийн сургалтын менежер Э.Нармандахаас тодруулахад "Сургуулийн баруун хэсэгт байрлах 1000 метр квадрат газрыг өнгөрсөн жил хашаалсан. Сурагчдын сурах, хөгжих орчин дахь биеийн тамир, спортоор хичээллэх боломжтой үлдсэн ганц талбай учир эцэг, эхчүүдийн зүгээс эсэргүүцлээ илэрхийлсэн.
Тодруулбал, өнгөрсөн аравдугаар сард эцэг, эхчүүд нэгдэж, тус талбайг чөлөөлж, сурагчдад ээлтэй орчин бий болгох, зайлшгүй шаардлагатай биеийн тамирын талбай барих ажил хийхийг уриалж, жагссан. Улмаар хотын дарга энэ асуудлыг анхааралдаа авч, сургуулийн бүсийн газарт барилгын ажил явуулах асуудлыг шалгаж, спортын талбай барих талаар шалгаж, шийдвэрлэхийг холбогдох албаныхан үүрэг болгосон.
Тухайн үедээ холбогдох хүмүүс ирж шалгасан. Гэвч одоог хүртэл тус талбайг сургууль ашиглах боломжтой эсэх зөвшөөрөл албажсан зүйлгүй бөгөөд газрыг хашаалсан компани ч үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх эсэх нь тодорхойгүй нөхцөл байдалтай байна. Уг нь бол Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас сургуулийн баруун талд байгаа 1000 метр квадрат газрыг 130 дугаар сургуулийн спортын талбай барих төлөвлөгөөнд оруулсан юм байна лээ. Гэтэл 2023 он гараад хагас жилийн хугацаа өнгөрч байхад эцсийн шийдвэр албажаагүй. Бидний зүгээс хотын захиргаа болон холбогдох албаныхан хүсэлтээ өгсөн. Өнөөдрийн байдлаар тус талбайг сургууль ашиглах боломжтой шийдвэр хаана гацаад байгаа нь тодорхойгүй байгаа. Хашаалсан талбайд барилгын ажил эхэлсэн зүйл байхгүй. Тиймээс бидний зүгээс холбогдох газруудаас албан хариу ирэхийг л хүлээж байна" гэлээ.
Тус сургууль нь анх 920 хүүхдийн хүчин чадалтай гэж ашиглалтад оруулсан ч одоогоор 2820 хүүхэдтэй хичээллэж байгаа аж. 130 дугаар сургуулийн хувьд олон улсын стандартад нийцсэн тохижилттой, нэг ангид цөөн хүүхэд хичээллэх зориулалт бүхий жижигхэн анги танхимтай ч нөхцөл байдлаас хамаараад нэг ангид 50 хүүхэд сурдаг байна.
Ангиудын хаалга, хана тэр чигтээ шилэн, бүгд нээлттэй тохижилттойгоороо тус сургууль онцлог аж. Гэвч гадна хэсгийн зай талбай багатайгаас шалтгаалж биеийн тамирын талбайгүй дулааны улиралд ч зааланд хичээллэж байгаа нь сурагчид болоод эцэг, эхчүүдэд хүндрэлтэй байдгийг өнгөрсөн жилийн эсэргүүцлийн жагсаалаар эцэг, эхчүүд хэлж байсан юм.
2022 ОНЫ АРАВДУГААР САРД ХОТЫН ДАРГА ШАЛГАХ ҮҮРЭГ ӨГЧ, АРВАНХОЁРДУГААР САРД ШИЙДВЭР ЭЦЭСЛЭГДЖЭЭ
Одоогоос долоон сарын өмнө Хотын дарга Д.Сумъяабазар холбогдох албаныханд сургуулийн ойролцоох тус газарт барилгын ажил явуулж байгаа эсэхийг шалгах үүрэг өгч байсан. Тус шалгалтын хүрээнд барилгын ажил эхлэх гэж байсан талбайг чөлөөлсөн ч хашаалсан хэвээр үлдээжээ. Өчигдөр энэ асуудлаар цахим хуудаст багагүй шүүмжлэл өрнөөд буй.
Газрын асуудалтай холбоотойгоор Хотын дарга өөрийн цахим хуудастаа "Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны арванхоёрдугаар сарын 2-ны өдрийн 116 дугаар тогтоолоор баталсан "Нийслэлийн 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө"-нд 130 дугаар сургуулийн баруун хэсгийн 1000 м.кв газрыг биеийн тамирын талбайн зориулалтаар чөлөөлөхөөр тусгасан.
Гэвч 2023 он гараад талдаа ороход тус төлөвлөгөөний дагуу хийгдэж байгаа ажил байхгүй, газар эзэмшиж буй "Суруга стандарт" ХХК-ийн нөхдүүд "барилга барина юун сургуульд өгөх" гэсэн юм яриад явж байх юм. Нийслэлийн газар зохион байгуулалтын алба төлөвлөгөөнд тусгагдсан ажлаа хийх хэрэгтэй байна. Сургууль орчимд хотыг яаж буруу төлөвлөж ямар нөхцөл байдалд оруулж байгаагаа Хот байгуулалтын хөгжлийн газрын нөхдүүд мөн харах ёстой" гэсэн юм.
ДАРХАН ЭРХТЭЙ "СУРУГА СТАНДАРТ" ХХК-Д ХОЛБОГДОХ УТАСНЫ ДУГААР БАЙДАГГҮЙ
Бид дээрх мэдээллийн дагуу "Суруга стандарт" гэх компанитай холбогдохыг оролдсон ч мэдээлэл олдсонгүй. Мөн тус талбайг эзэмшдэг зөвшөөрөл, ямар зориулалтын барилга барих гэж байгаа гэх мэдээллүүд ч хаалттай байлаа.
Тус компани нь 2018 оны гуравдугаар сард хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлсэн бөгөөд гүйцэтгэх захирлаар нь Жамбалжамцын Ганбаатар гэдэг хүн ажилладаг байна.
Сургуулийн бүсэд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл нь цуцлагдаж, 1000 метр квадрат газрыг чөлөөлөх шийдвэр нь гарсан ч өнөөг хүртэл чөлөөлөхгүй байгаа тус компани хэрэв барилгын ажлаа эхлүүлбэл олон хүүхдийн сурах, хөгжих эрх ашиг зөрчигдөнө. Тиймээс холбогдох албаныхан шаардлагатай арга хэмжээг даруй авах биз ээ.
Иргэн 2023-05-17 64.119.24.195
Шууд булааж аваад сургуульд нь өгөөч
Зочин 2023-05-17 103.140.10.222
газар олгосон хүний нэрийг нь тодруулж шалгах хэрэгтэй Авилгын асуудал байгаа чюм билүү
зочин 2023-05-17 64.119.24.56
ХҮҮХДҮҮДЭД ЭЭЛГҮЙ, ГАЗАР ОЛГОХ ЭРХ ХЭМЖЭЭТЭЙ НИЙСЛЭЛИЙН АЛБАН ТУШААЛТНУУДЫГ ОГЦРУУЛ.
АРД НЬ ТАНИЛ ТАЛ, АВЛИГА ҮНЭРТЭЖ БАЙНА. ЯАСАН ЦАДДАГГҮЙ ХУЛГАЙЧУУД ВЭ?
НИЙСЛЭЛИЙГ БАРИЛГАЖУУЛАХ ШААРДЛАГАГҮЙ. ЯВГАН ХҮН ЯВАХ Ч ГАЗАР ОЛДОХГҮЙ БОЛСОНЫГ
ҮМБҮҮ ТОЛГОЙТОЙ АЛБАН ТУШААЛТНУУД ХАРДАГГҮЙ ЮМ УУ?
Зочин 2023-05-17 202.21.108.5
Энэ хулгайчуудыг "а**х" л ёстой юм байна!!!!
Зочин 2023-05-17 150.129.141.157
СУРУГА ЭНД ХЭДЭН ЗУУГ ГА АВСАН БУХ ГАЗРИГ ЦУУЛАЧЭЭЭ
Зочин 2023-05-17 192.82.89.219
Оршин суугчдын үл хөдлөхийн үнэ цэнэ, амьдралын тав тух, амьдрах орчины баталгааг хэн яаж хамгаалах вэ. Орон сууц маш их үнэтэй, авсны дараа хэн нэгэн нь нарыг нь хаагаад ч юм уу сантехникийг нь дахиж ухаад эрсдэлд оруулаад байшин барьж хохироож байна. Төр засаг хууль ард түмнийхээ эрх ашгийг хамгаалаачээ
Зочин 2023-05-17 192.82.66.101
хархоринд хотоо байгуулъя оо одоо энд багтахгүй юм бн
Зочин 2023-05-17 216.200.84.187
π
-alstol tabtsanOB?# 2023-05-17 216.200.84.187
gadniOS- Panera bread
Зочин 2023-05-17 66.181.167.74
Хүүхдийн эрх ашгийг 1 дүгээрт тавья
Зочин 2023-05-17 66.181.160.49
яахаарай сургуулийнх биш гэж тэгээд хэний мэдлийн газар болоод хулгайч нар барилга барих гээд байгаа юм хаана ч хамаагүй барилгаа барьж байвал сургууль цэцэрлэг байна уу хамаагүй гэж байгаа юм хулгайч нараа
Зочин 2023-05-17 103.111.68.3
СУРУГА ГЭДЭГ ЧИНЬ БАВАМЖУНАЙТАНГУУДЫН ДЭЭРЭМДЭЖ АВСАН КОМПАНИУДЫН НЭГ. БАДАМЖУНАЙГҮЙ ЮМ
Zochin 2023-05-17 59.153.112.170
Mash goyo daguul hot barij ekhnees ni zov tolovloj amidarmaar bn.
иргэн 2023-05-17 103.11.192.133
Хотын даргын шийдвэр нус байна . Энэ хотхон нь ч зүгээр л бетон ширэнгэ юм биш үү. газрын хэдэн хувьд нь ногоон байгууламж хүүхэдийн тоглоомын талбай байгаа юм бол хот өөрийн стандарт шаардлагаа тавьж чадахгүй худлаа шийдсэн гээд л чимээгүй өнгөрөх бололтой байна. дугуй цагааныг булааж авдаг шигээ энэ дээр яаж ажиллахыг нь харж байгаа шүү ард түмэн чинь. Сумьябазаар. барилга төлөвлөлт архитектурын шийдэлийг хот баталгаажуулж байж ажлыг нь эхүүлдэг байлтай.
Zochin 2023-05-17 122.201.19.2
Захиалагч тал болон барилгын компани 2 захирлыг нь buuдаж aл тэгээд наад асуудал чинь цэгцэрнэ. Сургууль газраа авна
argagui bolno 2023-05-17 192.82.84.45
Ene hotiin arhitektor,hot tuluvlultiig yamar hun hariutsaj yamar tuluvlultuur yamar hugatsaagaar hiisniig niit irgeded il tod bolgoj irgedeer heleltsuulj baij batalmaar bn ugui bol neg avilgachin genet garch ireed l ene minii gazar bi end yam barina geed l hureed irdeg ingej zambaraagui yam bolsnoos bolood surguuli tsetserleg,huuhed humuusiin togloh,suuh,tsetserlegjuuleh talbaigui mashin zogsoh zaigui shoroon dund heden shavar ovoolgotoi bolloo ingeed udahgui ene hotod hun amidrah
Zochin 2023-05-17 139.5.219.152
Shine niislel hot yaraltai barij ulaanbaatriin tovlorliig yaraltai buuruulah heregtei baihii