"Потенциалтай залуусын сурах эрхэнд Боловсролын зээлийн сангийн хулгай нөлөөлсөн"

Хуучирсан мэдээ: 2023.05.16-нд нийтлэгдсэн

"Потенциалтай залуусын сурах эрхэнд Боловсролын зээлийн сангийн хулгай нөлөөлсөн"

"Потенциалтай залуусын сурах эрхэнд Боловсролын зээлийн сангийн хулгай нөлөөлсөн"

Уул уурхай хүнд үйлдвэрийн дэд сайд асан О.Батнайрамдал өнөөдөр /2023.05.16/ Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагааны талаар мэдээлэл хийлээ. 

Тэрбээр, миний хувьд 2013 онд Харвардын их сургуульд орчхоод Боловсролын зээлийн сангийн ярилцлагад унаж байсан. Уг сан бүгдэд хүртээмжтэй бус, хар хайрцаг санагдсан. Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Боловсролын зээлийн сангийн мэдээллийг ил тод болгосон. Олон нийтэд ил тод мэдээллийн 300 орчим эх сурвалж байдаг юм байна. Эдгээрт анализ хийж үзэхэд уг сан потенциалтай залуусыг гадаадад сургах хөрөнгө оруулалт хийх ёстой байтал сүүлийн 30 жилд юу болоод өнгөрсөн бэ гэдэг хар хайрцгийг дэлгэж байна.  Боловсролын зээлийн сангийн хулгай гэж нэрлээд байгаагийн учрыг тайлбарлая.

Тус сан анх 1993 онд санхүүгийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай оюутанд зээл олгоно гэж байгуулагдсан. 1997 оноос гадаадад сурах зээлийг олгож эхэлсэн. 2008 онд гадаадад зээлээр сурсан бол эх орондоо ирээд таван жил ажилласан тохиолдолд зээлээс чөлөөлөгдөнө гэх Засгийн газрын журам гарсан. Гэхдээ өнөөдөр энэ журам хүчингүй болсон.

Тэгэхээр би таван жил ажилласан юм чинь зээлээс чөлөөлөгдсөн гэдэг ойлголт байхгүй. Энэ журам 2012 онд Засгийн газрын тогтоолоор хүчингүй болсон. 2011 онд Дээд боловсролын санхүүжилт, суралцагчийн нийгмийн баталгааны тухай хууль батлагдсан. Энэ хуулийн 8.8-д БЗС-ийн зээлийг эргэн төлүүлэх, хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох журмыг УИХ батална гэж заасан. Гэвч энэ журам одоо хүртэл гараагүй. Өөрөөр хэлбэл, зээлээс чөлөөлөгдөнө гэсэн ойлголт хуулийн дагуу байхгүй.

Боловсролын зээлийн сан маш олон залууст оюуны хөрөнгө оруулалт болдог, хэрэгжих нь зөв. Харин хэрэгжих үедээ гадаадад суралцах оюутнуудад өгсөн зээл нь буруу замаар будаа тээсэн.

Өнөөдрийн ханшаар тооцвол гадаадад суралцсан 2368 оюутан 363 тэрбум төгрөгийг Боловсролын зээлийн сангаас буюу татвар төлөгчдийн мөнгөөр суралцсан. Бакалаврт 167 тэрбумыг 421 суралцагч, магистр, докторт 196 тэрбум төгрөгийг 1947 тэрбум төгрөгийн зээл авснаас 99-100 хувь эргэн төлөлт хийгдээгүй байна. Нийт зээлдэгчдийн 90 хувь нь өндөр албан тушаалтан, мэдээлэлд ойр хүмүүсийн үр хүүхэд байна. Төрийн өндөр албан тушаалтнуудад хүүхдээ сургах мөнгө шаардлагатай юу. Уг нь энэ зээлийн сан байгуулагдахдаа санхүүгийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай хүүхдүүдэд зориулагдсан. Эргэн төлөгдөөгүй зээлийн 41 хувийг нь сайдын тушаалаар чөлөөлсөн байдаг.

Тодруулбал, 

  • 2008-2009 онд Засгийн газрын тогтоолоор 111 зээлийг тэглэсэн. Энэ нь нийт дүнгээрээ 8,9 тэрбум төгрөг.
  • 2012-2016 онд Л.Гантөмөр сайдын үед 435 магистр, докторын зээлийг тэглэсэн. Нийт дүнгээр 40,6 тэрбум төгрөгийн зээл. Уг нь тэглэх эрх нь УИХ-ын журмаар зохицуулагдах ёстой байтал сайд чөлөөлсөн байна.
  • 2016-2017 онд Г.Чулуунбаатар сайдын үед 51 магистр, докторын зээлийг тэглэсэн. Нийт дүнгээрээ 4.8 тэрбум төгрөг.
  • 2017-2019 онд Ц.Цогзолмаа сайдын үед 73 зээл тэглэсэн нь 6,3 тэрбум төгрөг.
  • 2019-2020 онд Ё.Баатарбилэг сайдын үед 82 зээл тэглэсэн нь 8,5 тэрбум төгрөг.
  • 2020 онд Л.Цэдэвсүрэн сайдын үед 26 зээл тэглэсэн нь 1,9 тэрбум төгрөг.
  • 2021 оноос хойш Л.Энх-Амгалан сайдын үед 89 зээл тэглэсэн нь 9,5 тэрбум төгрөг. Ингээд нийт 867 зээлийн 80.2 тэрбум төгрөгийн зээлийг тэглэж, чөлөөлжээ.

Зээлийг тэглэх эрх нь УИХ-ын журмаар хэрэгжих учиртай ч энэ нь Засгийн газрын тогтоолд үндэслэж чөлөөлсөн хэмээсэн тэмдэглэлд бий гэжээ. Тэр тэмдэглэлтэй танилцахад ямар ч шийдвэр биш, зүгээр "шийдвэрлэх" гэсэн агуулгатай байсан. Өөрөөр хэлбэл, хууль тогтоомжийн хүрээнд судлан шийдвэрлэх чиглэлийг Засгийн газраас өгсөн байна. Гэтэл үүнийг үндэслэж, зээлийг чөлөөлсөн байгаа юм. Ийм үндэслэлээр 867 зээлийг чөлөөлсөн байна. Зээл, тэтгэлэг гэдэг зүйлс хоёр тусдаа зүйл. Энэ бол буцалтгүй тусламж ч биш. Тэгэхээр заавал эргэн төлөгдөх ёстой. Өндөр албан тушаалтан, мэдээлэлд ойр хүмүүсийн хүүхдүүд авсан зээлийг заавал эргэн төлүүлэх ёстой гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж