Дайны шинэ төрөл гарч ирснийг Хятадын генерал онцлов

Хуучирсан мэдээ: 2023.05.16-нд нийтлэгдсэн

Дайны шинэ төрөл гарч ирснийг Хятадын генерал онцлов

Дайны шинэ төрөл гарч ирснийг Хятадын генерал онцлов

Украин дахь дайнаас үүдэлтэйгээр улс төр, санхүү, технологи, кибер, танин мэдэхүй зэрэг олон салбарын эрлийз шинэ төрлийн дайн гарч ирснийг Хятадын Ардын чөлөөлөх армийн командлагч, генерал Ван Хайжиан хэлэв. Тиймээс үүнээс сургамж авч, хиймэл оюун ухаан зэрэг шинэлэг зүйлсийг ердийн дайны тактиктай нэгтгэхийг уриалжээ.

Хятад улсад Covid-19-ийн халдварын дэгдэлтээс шалтгаалаад эдийн засаг удааширсан боловч аюулгүй байдлын сорилтод бэлэн байх хүчин чармайлт нь хүчтэй хэвээр байна. Тодруулбал, тус улсын батлан хамгаалахын зардал 2023 онд найм дахь жилдээ өсөх төлөвтэй байна. Хятадын цэргийн сургуулилалтын цар хүрээг зөвхөн барууны орнуудаар зогсохгүй Хятадын хөршүүд болон Тайвань анхааралтай ажиглаж буй. Хятадын зэвсэгт хүчин хамгийн сүүлд 1979 онд Вьетнамтай цэргийн мөргөлдөөн хийсэн.

"Үндэсний аюулгүй байдлыг хангахад ялах чадвар хэрэгтэй. Хятад улс хиймэл оюун ухаан, мэдээллийн сүлжээ, нисэх, сансар огторгуй зэрэг салбарт хүчин чадлаа нэмэгдүүлэх замаар цэргийн шинэ давуу талыг эрэлхийлнэ" гэж Ван Хайжиан хэллээ.

Тайвань болон АНУ-тай зөрчилтэй байгаа учир Хятадын Ардын чөлөөлөх арми болзошгүй дайнд бэлэн байхад анхаарлаа хандуулах болсон. АНУ нь Тайванийг хамгаалахын тулд стратегийн тодорхой бус бодлого баримталж байна.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ГайхмаарГайхмаар
4
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж